Улаанбаатар-Дархан чиглэлийн замын хучилтаас таван см хулгайлахад нийт өртгөөс ойролцоогоор 20 САЯ АМ.ДОЛЛАРЫН АШИГ УНАНА
-АНЗААРЧ БАЙГАА БОЛ АЛЬ Ч СОНГУУЛИЙН ӨМНӨ ТОМ ЗАМУУД ЭХЭЛДЭГ ШҮҮ ДЭЭ-
“Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төсөл”-ийн хэрэгжилтэд Үндэсний аудитын газар (ҮАГ)-аас 2020 оны 9-12 дугаар сар буюу дөрвөн сарын хугацаанд хяналт, шалгалт хийхэд шалгалтаар хэд, хэдэн ноцтой зөрчил илэрсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэдгээр зөрчлүүдийн нэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км замаас 1-5 см зузаан асфальт бетон хучилтыг хасахад буюу шулуухан хэлэхэд, хулгайлахад хэчнээн төгрөгийн зөрүү, ашиг унадгийг мэргэжлийн хүнээс тодрууллаа. Эх сурвалжийн хүсэлтээр түүний нэрийг нууцалсан юм.
-“Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төсөл”-ийн хэрэгжилтэд шалгалт хийхэд хэд, хэдэн ноцтой зөрчил илэрчээ. Үүнд “204.11 км хатуу хучилттай авто замын хучилтын хийцийн төлөвлөлтөд 2019 онд өөрчлөлт оруулж, суурь үед зургаан см өнгөн үед дөрвөн см нийт арван см зузаан асфальт бетон хучилт байгуулахаар төлөвлөж байсныг зөвхөн өнгөн үед таван см зузаантай асфальт бетон хучилт хийхээр өөрчлөлт оруулсан” байна гэнэ. Тэгэхээр 204.11 км хатуу хучилттай замаас 1-5 см зузаан хучилтыг хасахад ойролцоогоор хэчнээн төгрөг болох вэ?
-Замын суурь гадаргуу нь хүн харахад тэгшхэн юм шиг харагддаг ч нарийн дурангаар харахад 1-2 см хэлбэлзэж байдаг. Үнэхээр техникийнхээ тоо хэмжээнд өөрчлөлт оруулаад энд зузаан хучилт хэрэггүй, эндээс эдийн засгаа бодоод бага зэрэг хасъя гэсэн шийдвэр гаргасан бол зураг өөрчлөгдөнө. Ингэж өөрчилж байгаа тохиолдолд хасагдсан үнийн дүнг улс суутгаад авчих байх. Асфальт бетон хучилт гэдэг бол мөнгөний маш том масс нь байдаг. Тэгэхээр 204.11 километрийн хатуу хучилтаас нэг см хасахад ойролцоогоор 88,175 тонн бетон хучилт болно. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлэхэд дунджаар 16 тэрбум 312 мянга болж байна. Харин таван см зузаан асфальт бетон хучилт хасахад ойролцоогоор 81 тэрбум буюу, 20-21 сая ам.доллар болохоор байна.
-Замын хучилтын зузааныг таван см болгож анхны төлөвлөлтийг багасгасан нь хучилт хурдан эвдрэх, засвар арчлалтын хөрөнгө ихээр шаардах, улмаар авто замын чанар байдалд сөргөөр нөлөөлж, насжилтын хугацааг багасгах эрсдэлтэй юү?
Хяналт хийж байгаа ААН, тухайн хүн нь гүйцэтгэгч байгууллагуудынхаа авлигад өртөхгүйгээр, тухайн замын ажилд орох ёстой материалаа хэмжээгээр нь оруулаад чанар стандартынх нь дагуу хийлгүүлэхэд эвдрэхгүй. Ерөөс зам эвдрээд байдаг шалтгаан нь юу вэ гэхээр суурь материал муу байсных юм. Замын доод талын сууринд орох материал болох шороог лабораторид шинжлэхэд ширхэгийн бүрэлдэхүүн нь таарахгүй, тохиромжгүй гэх зэрэг сайн муу материалууд олон бий.
Гэтэл тухайн замыг хийж байгаа байгууллага, иргэн илүү зардал гаргаж хол байгаа эрүүл материалыг биш, ойрхон байгаа муу материалыг хамаагүй хийчихье гэсэн эрсдэл үүсгэхгүй, суурийг нь л сайн тавьчихвал болно. Муу суурь дэвсээд дээр нь 20 см зузаан асфальт дэвссэн ч эвдэрдэг гэсэн үг. Ер нь асуудал их байдаг л даа. Хяналт шалгалт, сэтгүүлчдийг очиход “Бид замынхаа энд ус зайлуулах хоолой хийж байгаа” гэдэг боловч тэр усаа хааш нь зайлуулах нь тодорхой бус байдаг гэхчлэн асуудлууд бий.
-Улаанбаатар-Дархан чиглэлийн замын гүйцэтгэгч шалгаруулах тендерт оролцох нийт 28 ААНсанал ирүүлснээс 26 нь БНХАУ-ынх, үлдсэн хоёр нь дотоодын компани байсан боловч тендерийн баталгаа ирүүлээгүй, үнийн санал нь төсөвт өртгөөс давсан шалтгаанаар шалгараагүй гэсэн. Ер нь дотоодын компаниуд Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг барих боломжтой юу?
-Анх таван багц болж байх үед нь Залуу инженерүүдийн холбоотойхолбогдоод санал хүсэлтээ хүргүүлж байсан. Яахав, Азийн хөгжлийн банк тодорхойхэмжээнд чадалтайкомпани байх ёстой гэсэн шалгуураа тавьж байгаа, тэр хууль эрх зүйг нь ойлгож байна. Гэхдээ зам барих үйл явц бол ерөөс биднийхийдэг л технологи байхгүй юу. Гадаадын байгууллага хийлээ гээд ямар ч илүү шинэ дэвшилтэт технологи байхгүй. Монголчууд өнөөдөр төмөр замыг ямар сайн зохион байгуулалттай хийгээд дуусгаж чадаж байна. Яг үүнтэйадил Улаанбаатар-Дархан чиглэлийн зам чинь газар шорооны л ажил. Монгол компаниуд үүнийг хийх бүрэн боломж байгаа гээд яамдуудад дуу хоолойгоо өргөсөн, нэмэр болоогүй. Тухайн үед 2016 оны сонгууль болж байсан, МАНын энэ ажлаас сонгуулийнхаа мөнгийг гаргаж байна даа л гэж хардсан. Яагаад монгол компаниудыг унагаасан бэ гэхээр борлуулалтын орлого өндөр байх ёстой гэсэн шалгуур тавьсан. Монголд тэр шалгуурт нь хүрч байсан компани “Хурд” групп л байгаа. Ер нь замын компаниуд чинь өрөвдмөөр шүү дээ. Улсаас хараат учраас дуугаръя дуугарч болохгүй. Хэрэв тэр компани дуугарвал тендер өгөхгүй.
Одоо бол баахан хятадууд л байгаа биз дээ. Тэд мөнгийг маш их хасдаг, ойлгомжтойгоор ярихад тогооныхоо доор хусам өгөхгүй, эсвэл тал хусам тавиад үлдсэнээр нь өөр зүйл хийлгэдэг. Ер нь улстөрчдийн хамгийн их мөнгө угаадаг салбар нь замын салбар. Буцаад аудитын шалгалт хийе гэхээр боломжгүй. Овоолсон шороог эвдээд шинжилнэ гэсэн зүйл байдаггүй. Анзаарч байгаа бол аль ч сонгуулийн өмнө том замууд эхэлдэг шүү дээ.
ӨДРИЙН СОНИН САНЖААГИЙН ЛХАМСҮРЭН
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:05:35
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:05:35
Зочин [192.82.73.233] 2021-04-06 04:05:08
Хулгайчуудад хулгай бүү зааж өг
555 [202.55.191.194] 2021-04-06 02:51:43
Замын тендер авч гүйцэтгэсэн нөхдүүдийг хуугаар нь шалгах хэрэгтэй. Бүгдийг нь.
Өмнөх жишээг сайн таниулах нь чухал. [202.131.225.53] 2021-04-06 01:39:00
Дамба-Очир гишүүн бил үү? Түүний жишээг сайн гэгчийн сурталчлан таниулж, тус замын 10 км-т бүрт Дамба-Очирын зураг, сануулгыг өлгөж анхааруулах хэрэгтэй. Тэгвэл Дарханы зам дээр улсын төсвийн мөнгө идэж уух хэрэг гарахгүй байлгүйдээ?
Японоос [126.236.84.171] 2021-04-06 00:41:11
Замын ажлаас сонгуулийн мөнгө унагахаас гадна өөрсдийнхөө халаасанд хийж байгаа. Мөн томчууд Хятадаас төрөл бүрийн зээл тусламж авахын оронд бөөн Хятад ажилчид авахаар тохирч байгаа. Хятад нилээн хэдэн жилийн өмнөөс хөдөө орон нутгийн ядуучуудаа хот руугаа татаж ажлуулах бодлого хэрэгжүүлж байгаа. Түүний нэг хэсэгт Монголыг оруулсан биз. Хятадын бохир газар амьдарсанаас эх орны минь эрүүл сайхан газар ирж дураараа загнаж байх юм. Өөрөөр хэлбэл томчууд харийн нөхдүүдтэй нийлж улс орон ард түмэнээ шулж баяжиж байгаа.
zochin [202.9.46.161] 2021-04-06 00:39:15
5 baitugai 30, 40 sm eer khulgailj ukhliin zam tavidag muu deeremchid uiliin uree amsana aa gaigui...
Зочин [66.181.178.54] 2021-04-06 00:02:16
Бүх аймгаа улаанбаатар хоттой хатуу хучилттай хар замаар холбочих хэрэгтэй байна. Бас бүх аймгуудыг хооронд нь хатуу хучилттай хар замаар холбочих хэрэгтэй байна.
1222121 [192.82.72.53] 2021-04-05 08:47:55
tavih hyanalt n sain bh heregtei
Зочин [122.201.31.171] 2021-04-05 08:37:30
Замын зураг төсөл хийхдээ үерийн усны хоолойг 2 хооронд ямарч хэрэггүй жижиг хийх юм тэр нь усаа нэвтрүүлж чадахгүй халиад зам их эвдрэх юм
Зочин [122.201.31.171] 2021-04-05 08:33:45
Дарханы замыг 4 эгнээ 2 урсгалтай болгоно гэсэн хэзээ эхлэх юм болоо чахам л хавар газар гэсэхээр эхлэнэ гэсэн сураг алга Хэрэв ингэж тавих гэж байгаа бол Жаргалантын салдаг уулзар хүртэл тавиад тэндээсээ хуучин морин заводоос Шар хөтөл .Бэлэн далай Орхоны гүүр гэсэн маршутаар зам тавииул 80км дөтөлнө Эрдэнэт.Булган.Хөвсгөлийн ард иргэдийн цаг мөнгө хэмнэнэ Дарханы замын ачаалал ч буурна
зочин [64.119.17.11] 2021-04-05 07:55:50
Бүгд ,талбай ,жигд ,дутаагүй ,хэсэг ,газар ,илүү ,зузаан ч байдаг байж,болно.дрилээр нүхэлж ,үзүүл.
Зочин [203.91.115.48] 2021-04-05 07:30:12
Тэр 20 сая чинь л эрх баригч намын авсан авилга байхгүй юу даа. Үүнийг бодоход өндөр ай кү шаардлагагүй.
Зочин [202.9.40.219] 2021-04-05 07:12:57
Удирдаж ажиллах инженерүүд санхүүг нь япон хүн урьж авчираад бусад ажилчдыг монголчуудаа ажиллуул. Чавчаа нтр гуйгаад байдаг дарга нараа холхон байлгаад ганц чанартай замтай болчихоосой до
hatnaa [66.181.177.71] 2021-04-05 06:26:20
Ali 50 /60 onii eheer nalaih 7 buudal zereg zamiig bariulaad sayhan l uurchiluu bizdee chanar gej iim ym ! Getel manai erh medelten hussan munguu nuuhiin tuld zam 10 jiliin chanartai gej hutsdag biz? End lgol uchir bgaadaa! Darhanii zam bariad heden jil bolood dahiv? Argagui shuudee tuhain ued Amarjargal said nisdeg tergeer deeguur n yvj huleej avsan geed bsn shuudee tegj avsan shalgasan nertei zam 10 ch hureegui odoo zamiin 3.4 saidantsariin holhovbolood udiig hurch bas dahin yaj iluuchileh ve gej bodoj suugaa bizdee!!!
Санаагүй зүйлийг бодогдуулчих юмаа. Кх! [202.131.225.53] 2021-04-05 05:55:30
Битгий тус замыг барих хүмүүсийн шуналыг хүргээд байлдаа!
Зочин [202.21.103.10] 2021-04-05 05:44:36
хэзээ ч сайн чанартай зам тавина гэж байхгүй ээ
Зочин [192.82.82.95] 2021-04-09 14:44:39
o.k.o.k.
Зочин [139.5.218.206] 2021-04-05 05:34:46
Хийсэн замыг шалгахад юун хэцүү байдгийн өрөмдлөг хийгээд л үенүүдийнх нь зузаанийг дээж аваад л чанарыг нь шалгаж болдог юм байгаа биз дээ
Зочин [192.82.83.216] 2021-04-05 11:23:44
хучмж байхад нь хүмүүс зогсоод хэмжээд бай
зочин [66.181.187.85] 2021-04-05 05:27:16
монголын замын хучсан хэсэг нь угаасаа 5 см байдаг юм бишүү
Зочин [202.70.36.122] 2021-04-05 09:41:55
Харин тх