Архангай аймагт: шинээр 3 тохиолдол бүртгэгдэж, бүрэн эдгэрсэн нийт 62 иргэн гэрийн тусгаарлалтад шилжээд байна

Aдмин / Орон нутаг

АОК: ШИНЭЭР 3 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЖ, БҮРЭН ЭДГЭРСЭН НИЙТ 62 ИРГЭН ГЭРИЙН ТУСГААРЛАЛТАД ШИЛЖЭЭД БАЙНА

Архангай аймагт сүүлийн 24 цагт, Эрдэнэбулган суманд хийгдсэн 202 сорьцноос 3 тохиолдол батлагдлаа. Эрдэнэмандал, Хайрхан сумдаас ирсэн сорьцын шинжилгээний хариу гараагүй байна.

Ийнхүү Архангай аймагт нийт COVID-19-ын батлагдсан
тохиолдлын тоо 182 боллоо. Үүнд:
2020 онд: Батцэнгэл – 3 тохиолдол
2021 онд: Эрдэнэбулган – 119 тохиолдол
Хайрхан – 21 тохиолдол
Эрдэнэмандал – 36 тохиолдол
Чулуут – 2 тохиолдол
Ихтамир – 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 74, Эрдэнэмандал сумын эмнэлэгт 32, Хайрхан сумын эмнэлэгт 13, Чулуут суманд 1 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс:
ХӨНГӨН 109
ХҮНДЭВТЭР 10
ХҮНД 2 гэсэн эмнэлзүйн шинжтэй байна. Сүүлийн 24 цагт бүрэн эдгэрсэн 3 иргэн эмнэлгээс гарч, бүрэн эдгэрсэн нийт 62 иргэн гэрийн тусгаарлалтад шилжээд байна.

Ойрын хавьтлын 1767 хүнээс тусгаарлах байранд – 82, гэрийн тусгаарлалтад байгаа - 862, дам хавьтлын 3117 иргэн мөн гэрийн тусгаарлалтад байна.

Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 04-р сарын 12-ний өдрийн 00.00 цагийн байдлаар 3732 хүнийг дархлаажуулаад байна.
Сүүлийн 24 цагт Хайрхан суманд 3 обьектын 1981 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийн ажиллалаа.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:16

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:16


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.