Монголын ард түмний санах ой гурав хоног, хариуцлагын тогтолцоо 0 гэдгийг харуулсан өдрүүд өнгөрч байна
Би хууль зөрчөөгүй, миний эсрэг улс төр, бизнесийн маш том бүлэглэл ажиллаж байна гэсэн сүртэй мэдэгдлийг хийснийхээ маргааш ноцтой алдаа гаргасан хүн бол С.Амарсайхан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөөдсөн хамгийн гол хүн нь С.Амарсайхан. Номер 3-ыг хөл хорио тогтоогоод вакцины хурдыг 2 дахин нэмэгдүүлж бүхэл улсаараа аврагдана гэсэн үгийнх нь шүлс хатаж амжаагүй байхад вакцин хийхгүй, нөөц байгаа, байхгүй гэж мунгинаж эхэлсэн хүн бол С.Амарсайхан.
Нийгэм үнэхээр их стресстэй байгаа учраас С.Амарсайхан даргыг алдаатай нь бас авгайнх нь алдаатай хамт мартсан мэт байна. Ноцтой, бүр их ноцтой эл асуудал зодуулсан цэргийн бас буудуулсан харуулын үхэл, нэгнээ алах шахсан бөх, хэн нь үл мэдэгдэх гишүүний асуудал, одын онигоо гээд нийгмийг савлуулж стресстүүлсэн мэдээлэлд дарагдаж бүдгэрлээ. Үнэхээр Монголын ард үмний санах ой гурав хоног, хариуцлагын тогтолцоо 0 гэдгийг харуулсан тавхан өдөр өнгөрч байна.
Эндээс дүгнэхэд мэдээллийн энэ их хөөсрөл дунд С.Амарсайхан дарга эхнэрийнхаа хууль зөрчсөн үйлдэл болон УОК-ийн менежерийн хувьд Засгийн газрын ажлын төлөвлөлт, ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахад гаргасан ноцтой дутагдалдаа ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бололтой. Түүнээс хариуцлага нэхэх нэгэн ч төрж гарахгүй нь. Мөн хөнөөсөн цэргүүд бус, хөнөөгдсөн дарга буруутаж, хийсэн этгээд бус ярьсан Бачка ялтан болох нь нэгэнт тодорхой болчихлоо. Хэнийг нь зарлаагүй хэргийн төлөө ч хэн нэгнийг яллаад амжлаа. Гол нь энэ бүх асуудал шийдэгдэхгүй, дараа дараагийнхаа асуудалд дарагдаж мартагдаад байна.
Хэн нэгэн хариуцлага хүлээхгүй хий хөөсрөл, мэдээллийн халалтан дунд нуугдаж хоцроод байвал энэ нийгэм улам бугшина. Гэмтнүүд, алдаа дутагдал гаргагчид улам оодорно. Хоёр жил шоудсан коронагаар өдөрт нэг, хоёр, гурав, дөрвөөрөө үхэж байна. Хүний алтан амь иймхэн хямд болчихсон хэрэг үү. Нэгнээ алах шахсан бөхчүүдийн асуудлыг нэг өдөр шогшроод, даргаа хөнөөсөн цэрэг, даргадаа алуулсан цэргийн тухай хоёр хоног яриад өнгөрөөд байх юм уу. Бидний цөөхөн монголчууд нэгнээ хөнөөж л байг уу. Бидний цөөхөн монголчууд гурав, дөрвөөрөө, гуч, дөчөөрөө ковидоор үхэж л байг уу. Хариуцлага бас дахин хариуцлага хаана байна. Бас Монгол Улсад 192 мянган тун вакцин байхгүй, 30 мянган тун байсныг эрх мэдэлтнүүд өөрсдөө хоёр дахь тун болгон тариад дуусч байгаа гэдэг мэдээлэл гарч эхэллээ. Энэ үнэн үү. Үнэн бол хариуцлага ярихгүй өнгөрөх үү.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:24:30
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:24:29
Баатар [150.129.141.230] 2021-04-14 14:53:03
МАНАЙ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД ТААРАХ ЗҮЙЛ ЭНЭ УЛСАД БНА УУ? ХЭЗЭЭ ЭНЭ БАЙДАЛ АРИЛНА ТЭР ЦАГТ ХӨГЖИНӨӨ.
Зочин [202.55.188.107] 2021-04-13 15:23:30
САМАРСАЙХАН МОНГОЛЫГ МУУХАЙ САМАРЧ БАЙНА ДАА
Ш [64.119.25.96] 2021-04-13 08:56:57
Монголчууд бол үхэр нэрэндээ таарсан малнууд
Зочин [111.199.63.39] 2021-04-13 02:16:34
MAN hudlaa huurch l baisan baina l daa vaccine asuudal der bol.,er ni neg namiin daranguilal uneheer ayultai baina, odoo covid medeelel hudlaa bainaa, uvchlyliin statistikiig haritsuulh uzvel bodit bish sanagdaj bainaa
ЗОЧИН [202.126.90.144] 2021-04-13 01:42:12
ҮХЭР НЭРЭНДЭЭ ТААРСАН ТЭНЭГҮҮД Л БАЙГАА БИЗ ДЭЭ ЯГ Л ҮНЭНИЙГ ХЭЛЖ ДЭЭ. ЭМЗЭГЛЭХ ХЭРЭГГҮЙ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨР
Зочин [202.9.46.46] 2021-04-12 18:30:57
Нэг өдөр гайхан шогширч яриад л мартаад байхад зөрчил хийсэн хүмүүс нь хариуцлагаас мултрах нь аргагүй юм даа
Зочин [66.181.183.169] 2021-04-12 16:37:25
амиа л бодохгүй бол төр засгийг харвал хэцүү байна даа.
Иргэн [139.5.216.176] 2021-04-12 16:18:42
Амарсайханаар ахлуулсан УОК үнэхээр морь унасан толгойгүй хүн шиг л ажиллаж байна.Гаргаж байгаа шийдвэрүүд нь дандаа эргэж буцсан алдаатай шийдвэрүүд.Хятад вакцин хийлгэсэн хүмүүс 2 дахиа хийлгэх эсэх нь эргэлзээтэй болчихлоо.Хийлгэсэн ч гэсэн хугацаа сунжирч үр ашиггүй болох магадлалтай болчихлоо.Хөл хориог гайгүй байхад нь тогтоохгүй сунжруулсаар байгаад гамшиг болсон хойно нь тогтоолоо.Ингэж олон мянган иргэдээ эрсдэлд оруулж ковидын халдварыг газар авхуулсан Амарсайхан тэргүүтэй УОК огцорсон ч багадна.
Зочин [174.88.104.114] 2021-04-12 16:01:40
Та нарийн сонгосон хүмүүс МАН сайн ажиллаж байгаа бид дахиад сонгоно гээд л өдөр болгон хэлээд байсан Одоо яагаад муу болов covid_эд л сайн барьж байгаа эднээс өөр нам чадахгүй гэсэн биз дээ
Bi. [202.21.108.20] 2021-04-12 15:16:15
Khumuusee ee.Une ni hadsan nariin nogoo hudalgaj avahgui baitsgaay.Hadgalalt daahgui nariin nogoo ni muudahaar daraagiinh ni hyamdarch l taaraa.
иргэн [59.153.87.36] 2021-04-13 02:38:40
ВАКЦИН ХИЙЛГЭСЭН ХИЙЛГЭЭГҮЙ ЯЛГААГҮЙ ЮМ ШИГ ХАРАГДАЖ БАЙНА БИШҮҮ
иргэн [59.153.87.36] 2021-04-13 02:35:01
ИРГЭД ГАДНЫ ХИМИЙН БОРДООТОЙ НАРИЙН НОГОО ,ЖИМС ИДСЭЭР БАЙГААД ХЭР БАРГЫН ЗҮЙЛД ХОРДОХГҮЙ ХАРХ ШИГ Л БОЛООД БАЙГАА ЮМ БИШҮҮ? ТЭГХЭЭР ВАКЦИН ТАРИУЛСАН Ч ХАНИАД ТӨДИЙ ХЭД ХОНОГ ШУУХТНААД Л ДАРХЛААТАЙ БОЛЧИХНО ДОО? ВАКЦИН ХИЙЛГЭСЭН ХИЙЛГЭЭГҮЙ ЯЛГАА БАЙГАА ЮМ ШИГ ХАРАГДАЖ БАЙНА БИШҮҮ?2019 ОНЫ ХАНИАДААС КОВИД ГАЙГҮЙ ЮМ БИШҮҮ? 2019 ОНД ЭМНЭЛЭГ ПИГ ДҮҮРЭН НАС БАРАЛТ ИХ БАЙСАН ШҮҮДЭЭ.
Зочин [122.201.24.244] 2021-04-12 12:52:03
УОК-н малуудыг хөөх цаг болсон завтай байгаа дээрээ жагсаж огцоруулъя
Иргэг [103.10.23.187] 2021-04-12 12:03:09
Самарсайхан нэг биш алдаа гаргасан алдаа бүрий нь болж бна л гээд байхуу иргэдэд нэг нэг өдрөөр өөр мэдээлэл өгөхөөл ядаж больчих
Шилээ [192.82.73.173] 2021-04-12 11:56:02
Ковид дээр ажиллаж байгаа бүх хүмүүс идэвхитэй бололцоогоороо ажиллаж байгаа. Ерөөсөө асуудал нь хэн хүний санаан зоргоор болохооргүй юм гэдгийг мэдэх хэрэгтэй. улс төрийн зорилгоор элдэв юм эрээчигчид мэдлэгээ шинэчил.
Зочин [66.181.180.179] 2021-04-12 10:53:14
Энэ засаг огцрох болсон
Зочин [202.55.184.252] 2021-04-12 09:41:57
Засгийн газар ЭМЯ маш хариуцлагагүй ажилласан хятад вакцин дахиад ирэхгүй ч байх магадлалтай яагаад гэвэл хятад вакцин маш муу дөнгөж 50 хувьтай байгаа учраас Хятадын засгийн газраас вакциныг дахин судалж сайжруулах үйдлдвэрлэлтээ багасгаж байна хуурамч вакцин хятадаас иоэх магадлал өндөр байна !!!
Зочин [202.9.46.120] 2021-04-12 09:29:04
мэдээ.мн хэтэрхий улс төрждөгөө болиорой. Ард түмнийг бүү доромжил. Ажлаа хийж байгаа хүмүүсийг тайван ажиллуул. Амарсайхан өөрөө яваад вакцин авчрах юму? Ганц ковидын асуудлыг хариуцаагүй төрийн өчнөөн ажлын ачааг үүрч байгаа нь ойлгомжтой.
Зочин [202.9.46.120] 2021-04-12 09:32:18
Мэдээ.мн-ийн сурвалжлагч нийтлэл бичиж байгаа хүмүүс удирдлага нь АН-ынхан юм байна.
Зочин [122.210.133.193] 2021-04-12 08:47:20
Uag tiim . Mongol humuys hurdan martdag. Hariutlaga O 。oi sanamjaa aldsan met bg niiteere barag
Зочин [66.181.161.29] 2021-04-12 09:59:09
ЮУН АН . ЭНД АН ЯМАР ХАМААТАЙ ЮМ . БИ ХУЖАА ВАКЦИН ХИЙЛГЭСЭНДЭЭ САНАА ЗОВЖ БАЙНА . ГАР УТСААР 2 ДАХИА .. ХИЙЛГЭ ГЭЭД Л МЁС ИРЭЭД БАЙСАН . ОДОО 2 ДАХЬ НЬ БАЙХГҮЙ БОЛЧИХЛОО . ХУУРАМЧ ВАКЦИН ОРООД ИРВЭЛ ЯАХ ЮМ . ЭНЭ ХАРИУЦЛАГАГГҮЙ ЗГ АРЬСАА ХАМГААЛААД МЭДСЭНЧ МЭДЭЭГҮЙ ӨНГӨРӨХ МАГАДЛАЛТАЙ БАЙНА . 100 ЖИЛ ТӨР БАРЬСАНАА ГАЙХУУЛДАГ ХИРНЭЭ ХЭЗЭЭ Ч АЛДААГАА ХҮЛЭЭДЭГГҮЙ КОММУНИСТУУДААС АЙЖ БАЙНА . АРД ТҮМЭН ӨӨРСДӨӨ СОНГОЖ БОЛНО ГЭСЭН . ОРОСЫНХЫГ ХИЙЛГЭХ ГЭСЭН ХҮЧЭЭР ХУЖААГ ХИЙСЭН . ЭНЭ ТЭГЭЭД АРИУН ЯВДАЛ УУ ??? НЭГ ЮМ ЯРИАД ҮСЭРСЭН ШҮЛС НЬ ХАТААГҮЙ БАЙХАД ШАЛ ЭСРЭГ ЮМ ЯРЬДАГЭНЭ ДҮНХҮҮНҮҮД ТЭГЭЭД МУНДАГ УДИРДАГЧИД УУ ?? ДОЛДОЙ ВЭ ЧИ ???
Зочин [202.55.188.107] 2021-04-12 08:27:40
bitgii ard tumniig doromjlood baigaarai medee.mn
Зочин [66.181.161.32] 2021-04-12 07:30:50
Нэг дэх хавьтагч болчихоод байхад шинжилгээг 3 дахь хоног дээр нь авна. Нөгөө хүнтэйгээ уулзаад одоо 7 хоног болж байна ажилаа хийж чадахгүй гэртээ хоригдоод байж байхад хурдан шуурхай шинжилгээгээ авчихад болдоггүй юм уу???