Шүлснээс коронавирусийг илрүүлэх 10 мянган ширхэг оношлуурыг ЭМЯ-нд өгөхөөр болжээ

Aдмин / Эрүүл мэнд

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн, шүлснээс COVID-19 халдварыг илрүүлэх шинэ оношлуурыг үйлдвэрлэх зөвшөөрлийг Эрүүл мэндийн яамнаас олгоод буй билээ.

Тэгвэл "Эрүүл мэндийн яамны захиалгын дагуу ирэх Лхагва гарагт 10.000 оношлуурыг хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа"-г АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал Г.Батбаатар хэллээ.

Ингэснээр шүлснээс сорьц авах PCR шинжилгээний оношлуур хэрэглээнд нэвтэрч эхлэхээр боллоо.

Оношлуурын тухайд:

  • “Шүлсний сорьц цуглуулах сав нь 5 мл-ийн багтаамжтай бөгөөд нэг удаагийн шинжилгээнд 0.5 мл шүлс л хангалттай. Уг саванд удаан хугацаанд буюу нэг сараас дээш хугацаанд сорьцыг тээвэрлэх, хадгалах боломжтой.
  • Шүлснээс авсан сорьцыг 90 минутын дотор шинжлэх буюу шинжилгээний хариу 2-3 цагийн дотор гарах боломжтой.

Шүлсний сорьц өгөх дараалал:

  1. Шүлс цуглуулах савыг амандаа ойртуулан барьж, шүлсээ бага багаар гоожуулна. Шүлсээ савны дунд хэсэг хүртэл хийх юм.
  2. Юүлүүрийг авч хаях бөгөөд дараа нь шүлстэй савыг эргэдэг тагаар сайтар таглана. Шүлсний хэмжээг зөвхөн шингэн хэсгээр тооцно.
  3. Шүлсний хэмжээ хэт бага байж болохгүй. Мөн хөөсийг нь тооцохгүй бөгөөд шүлстэй савыг шинжилгээнд өгөх байдлаар шинжилгээний сорьц авах үйл ажиллагаа явагдах аж.

Тус оношлуурын талаар "Оношлуурын туршилт эмнэл зүйн шатаа давсан бөгөөд Эрүүл мэндийн яам зөвшөөрөлд нь гарын үсэг зурагдсан. Үйлдвэрлэл явуулахад ямар нэг асуудал байхгүй бөгөөд Анагаах ухааны үндэсний их сургууль дээр лаборатори нь бэлэн болсон" гэдгийг өмнө нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлж байв.

Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурын халдвар мэдрэг болон өвөрмөц чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй, шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах боломжтой. Мөн сорьцыг 14 хоногийн хугацаанд хадгалах бөгөөд зардал нь 2-3 дахин хямд гэдгийг Эрдэмтдийн зөвлөлийн дарга, АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Н.Хүрэлбаатар танилцуулж байсан удаатай.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:33:15

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:33:15

Зочин [66.181.178.96] 2021-04-20 00:40:36

Яасан их удаж байнаа тэгээд түрэглээч хамраа ухуулсаар байж сэтэрчихлээ.маш олоноор үйлдвэрлэх хэрэгтэй. Баяр хүрэгьё олигтой санхүүжүүлээд өг.замд нь битгий гай болоод садаа болоод бай орк толгойтнууд.

Зочин [202.126.89.52] 2021-04-19 15:31:48

Баяр хүргие ээ. Манай эрдэмтэд Мундаг шүү. Олныг үйлдвэрлэх боломж олгох байхаа. Одоо вакцин бүтээгээрэй та нар чаднаа.

Ирг [103.57.92.22] 2021-04-19 11:49:42

Сайн байна. Барилдахаасаа таахалзана гэгчээр хурдан ихээр хийх боломжгүй юм байлгүй дээ. Тууз хайчлаад намаа сурталчилаад байх вий дээ

Зочин [66.181.187.123] 2021-04-19 11:27:23

tsus-naas avdag ni___yag jinhene covid-19 __baigaa/ uguig ni todorhoilno.........!!!!!!!!

ард түмэн [64.119.26.251] 2021-04-19 11:19:16

одоо тэгээд хурдан наадахаа ажиллагаанд оруулж нэвтрүүлээчээ

Зочин [202.126.90.49] 2021-04-19 09:28:58

Sn bn.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.