ХЗБХ өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй гэж үзэв

Aдмин / Хууль

Цахимаар хуралдаж буй Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Уг дүгнэлтээр өмнөх болон одоо Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан хүмүүс дахин нэр дэвших эрхгүй болоод байгаа юм.

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүс дахин нэр дэвших нь Үндсэн хууль хууль зөрчинө гэдэг дүгнэлт гаргасан билээ. Хэрэв УИХ цэцийн уг шийдвэрийг хүлээн авбал Ерөнхийлөгчийн тухай хууль дахь нэр дэвшигчид тавигдах шаардлагатай холбоотой хэсэгт өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байгаа. Энэ тохиолддолд аливаа сонгуулийн жил эхэлснээс хойш сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хориглодог заалтыг зөрчих болчихоод байгаа юм.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Цэцийн шийдвэрийг яагаад ийм хурдан хугацаанд УИХ-аар хэлэлцэх болов. Хоёрдугаарт, Үндсэн хуулийг бүгд хамтраад баталж байх үед С.Бямбацогт гишүүн өмнө нь сонгогдож байсан бүх хүн дахин нэр дэвшиж болно гээд ярьж байгаа бичлэг байгаа. Ямар амаараа болно гээд ямар амаараа болохгүй гэж хэлдэг юм бэ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Цэц 24 цагийн дотор дүгнэлтээ УИХ-д ирүүлэх ёстой юм билээ. Энэ дагуу дүгнэлтээ ирүүлснээр хэлэлцэж байна.

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байх үед Ерөнхийлөгчтэй холбоотой хэсгийг 2025 оны долоодугаар сараас хэрэгжүүлээр заасан байсан. Хэлэлцүүлгийн явцад тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга энэ өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-наас эхлүүлье гэдэг санал гаргасан. Энэ саналын дагуу өөрчилсөн. Тухайн үед өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс дахин нэр дэвшиж болно гэж ойлгогдож байсан. Гэтэл хууль хэрэгжих явцад тодорхой хүмүүс цэцэд гомдол гаргаснаар Үндсэн хууль зөрчиж байна гэдэг дүгнэлт гаргасан юм билээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Сонгуулийн жил эхэлснээс хойш сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж болдоггүй зохицуулалттай. Энэ заалтыг яах гэж байна.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: УИХ-ын тухай хуульд сонгуулийн жил өөрчлөлт оруулж болохгүй гэдэг заалт байдаг. Бусад хуулийн тухайд ч энэ зарчмыг баримталж ирсэн. Гэхдээ нэгэнт нөхцөл байдал үүссэн болохоор сонгуулийн тухай хуулиа цэгцэлж нэг талдаа гарахгүй бол болохгүй нөхцөл байдаал үүсээд байгаа учраас өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэж байна.

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодрох, сурталчилгаа явуулах гээд олон ажлууд бий. Үүнтэй холбоотойгоор сонгуулийн хуулиа цэгцэлж авахгүй бол маш богино хугацаа үлдээд байна. Хууль нь тодорхой бус нөхцөлд сонгууль явуулж болохгүй.

Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан тохиолдолд богино хугацаанд холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулна.

Хүлээж авахгүй бол цэцийн Их суудлын хуралдаан болтол харна. Ийм л нөхцөл байдалд байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Ямар ч үед Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэцэж байхдаа тухайн үеийн Ерөнхийлөгчөөс санал авдаг. Энэ хуулийг хэлэлцэж байх хугацаандаа Ерөнхийлөгчөөс санал авсан уу.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн 30.2 дахв заалт нь зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдоно гэдэг агуулгаар явсан. Өмнө нь хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүмүүс шинэ эрх зүйн орчин бүрдсэн гээд дахин буюу гурав дахь удаагаа дэвшиж болох юм уу гэж асуухад болохгүй гэж хариулж байсан. Тийм болохоор ойлголтоо нэгтгэсэн юм байна гэж ойлгосон.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газраас маш том бүрэлдэхүүн орж ажилласан. Тамгын газрын дарга нь өөрөө ч байсан. Тэндээс гарсан саналын 80-90 хувийг нь хуулийн төсөлд оруулсан.

Энэ хуулийг хэлэлцэж байх үеэр Ерөнхийлөгчөөр өмнө нь болон одоо ажиллаж байгаа хүмүүсийн дахин нэр дэвшиж болох эсэх тухай эрхийн асуудал яригдаагүй байдаг. Энэ асуудлыг Үндсэн хуулийн агуулгаараа явуулж байгаа гэж бодоод хуулийг баталсан. Яг сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үед энэ асуудлыг хөндөөгүй.

Эх сурвалж: www.ikon.mn


Сэтгэгдэл

Данзан [223.38.22.10] 2021-04-21 14:02:40

Зөв хө сайхан мэдээ

Zochin [202.126.89.50] 2021-04-20 16:24:30

Ene muu Byambatsogt gej novsh ih tuilbargui durak yumaa yaj huuli zuin baingiin horoog udirdaj bnaa huuliig yaj l bol yaj uursduduu ashigtaigaar uurchluh yum ene hulgaichuudaas yaj neg salna da Ene mongol ulsiig erdem chadaltai eh oronch uzeltei shunal unalgui erdemten merged udirdmaar bn daanch tedend UIH-n gishuun bolj tsaashdaa said boloh ulsaa udirdaad yavahad garch irehed ni zailshgui mungu gedeg togtoltsoot niigemd bgaa uchir ted haraad suuj baidag shu ene togtoltsoog halah heregtei Yuni turuund tegj baij ted ner devshih bolno ter ued l uls maani uragshilna yaj neg eh oron ulsaa hugjuuley de !!!!!! ARD TUMEEN

zochin [39.154.234.25] 2021-04-20 14:09:57

Huuliig uls torjuulj ih buruugaar tailbarlah yum daa. Ednii ene uildel yamar ih hor hirgehiig.taashgui, daraagiin ue ni huuliig mon ingej oorsdodoo ashigtaigaar tailbarlaj, heregleed irbel, zaluuchdaa ih muu ur garavartai daa. Ene dandaa ur huuhedgui humuus shij aranshin gargah yum


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.