МАН тарж, АН хоёр хуваагдаж, МАХН нэгдэж, ХҮН нэр дэвшигчдээсээ болж тарчихгүй бол сонгууль болно
Энэ жил Монголд Ерөнхийлөгчөө сонгох сонгууль болно. Үүнтэй холбоотойгоор улс төрийн амьдрал ч идэвхжиж байна. Энэ удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох иргэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгогдохоор болсон. Энэ долоо хоног улс төрд нэлээд халуухан үйл явдлууд өрнөнө. Учир нь парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, зарлах ёстой. Хуулийн дагуу нэр дэвшигчдийг тодруулах хугацаа дөрөвдүгээр сарын 30наас ирэх сарын 2ны өдрүүдэд болно. УИХ-д суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсвэл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй. МАН, АН, ИЗНН-МАХН-МУНН-ын “Та бидний эвсэл”, “Зөв хүн электорат” эвслийнхэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлээд байгаа.
Өдгөө намууд ямар хүнийг Ерөнхийлөгчид сойхоо мэдээлээд эхэлсэн. Эрх барьж буй МАН-ын хувьд энэ сонгуульд намын дарга У.Хүрэлсүхийг сойх нь тодорхой болсон. У.Хүрэлсүхтэй дүйх хэмжээний өрсөлдөгчийг бусад нам, эвсэл гаргаж ирэхгүй бол У.Хүрэлсүх илүүрхэж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах асар өндөр боломжтой. Нөгөө талд Ерөнхийлөгч Х.Баттулга МАНыг тараах захирамж гаргачихаад байгаа. Захирамж гэдэг эрх зүйн акт гаргах боломжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд тусгаж өгсөн байдаг бөгөөд энэ нь дотогшоо чиглэсэн буюу өөрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулахад чиглэсэн агуулгатай байх ёстой хэмээн хуульч тайлбарласан байна лээ. Гэвч Ерөнхийлөгч МАНыг татан буулгах тодорхой үндэслэлтэй захирамж гаргасан гэдгийг ч хэлэх хүмүүс байсан. Харин МАН энэхүү захирамжийг хууль зөрчсөн гээд огт тоохгүй байгаа бололтой юм. Ямартаа ч Ерөнхийлөгчийн захирамж гарсан учраас сонгуульд ямар нэг байдлаар нөлөөлөх л ёстой.
АНын хоёр даргын хэнийг нь жинхэнэ даргаар бүртгэх вэ гэдгийг Улсын дээд шүүхийн хуралдаанаар өнөөдөр эцэслэнэ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодрохоос өмнө тэдний хэн нэг нь албан ёсоор АНын даргаар бүртгэгдэх ёстой. Одоо энэ намын хувьд хагарах шалтгаан дууссан. Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшинэ гэгдэж байсан ч эцсийн мөчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд нэр дэвших эрхгүй болов. Үүнээс л болж энэ нам хагарсан. Тэгвэл одоо нам салах шалтгаангүй болж байна. Ардчилсан намаас Р.Амаржаргал нэр дэвшихээ зарлачихлаа. Түүнийг улс төрийн томоохон шийдвэр гаргаж чадахгүй, бөөрөнхий хүн хэмээн ярьдаг хэсэг байдаг ч яалт ч үгүй АНын лидер мөн. Түүнчлэн УИХын сонгуулийн өмнө АНаас гарч бие даан нэр дэвшсэн Н.Алтанхуяг АНаас Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтой байгаа аж. Тэрээр самбарын өмнө гарч ирээд “Шударга бусын хонгил” гэсэн гарчиг тавиад “хичээл” зааж эхэлдэг. Гол нь тэрээр бие даан нэр дэвшиж УИХ-д суусан учраас АН-аас нэр дэвших нь эргэлзээтэй. Мөн л АНын лидерт зүй ёсоор тооцогдох Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг Ерөнхийлөгчийн сонгуульд яагаад хүч үзэж болохгүй гэж хэмээн олон нийт үзэж байгаа. Түүний хувьд сайн хуульч гэдгээрээр олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн. Ерөнхийлөгчид нэр дэвшлээ гэхэд гайхаад байх зүйлгүй. Харин аль эртнээс л хүч үзнэ гэдгээ илэрхийлсэн сайд асан Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээр яригдаж байна. Түүний хувьд “Жорлонгоо өөрчилье” төслийг санаачлагч. Тэрбээр нэр дэвшээд яллаа гэхэд Монголын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болно. Гэвч монголчуудын хувьд эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох хүлээлт шаардлага өнөөдөр бий эсэх нь эргэлзээтэй. Эндээс харахад, аль аль нь байж болох л хувилбарууд. Хамгийн гол нь бусад нам нэр дэвшигчдээ тодорхой болгож, сонгуулийн бэлтгэлдээ орчихоод байхад АНын хуваагдал талцал сонгуульд сөргөөр нөлөөлөх эрсдэл их. АНын энэ талцалд Ерөнхийлөгчийг буруутай гэж ажиглагчид үздэг. Энэ хагарал, бутрал АНын сонгуульд ямар ч сайн нэр дэвшигч өрсөлдлөө гэсэн муугаар нөлөөлж таарна.
Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа оролцох субьект бол ХҮН. ХҮНын ард Электорат эвсэл бий. Тэд “Ерөнхийлөгчөө захиалъя” хэмээн хөдөлгөөн өрнүүлж, иргэд Ерөнхийлөгчид ямар хүнийг хүсч хүлээж байгааг олж авсан гэнэ лээ. Эндээс ДеФакто Д.Жаргалсайхан, Ц.Оюунгэрэл, Б.Болдсайхан, Б.Нямтайшир, Д.Энхбат нарын таван хүний нэр хамгийн олон дэмжлэг аваад байгаа юм байна. Нийгмийн зүтгэлтэн, эдийн засагч ДеФакто Д.Жаргалсайхан байж болох л хувилбар. Биднийг дэлхийтэй холбосон хүн буюу интернэтийг Монголд авчирсан “Датаком”ын Д.Энхбат Ерөнхийлөгчөө захиалах иргэдийн хүсэлтэд багтжээ. Маш хүчтэй өрсөлдөгч. Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн нөлөөтэй нэгэн. Б.Болдсайхан эмчийн хувьд “Зүрх мартахгүй” төслийг санаачлан зүрхний өвчтэй олон хүүхдийн амь насыг аварсан ачтан. Нийгэмд маш сайн дүр. Харин Б.Нямтайшир бол Монголын толгой бизнесмэнүүдийн нэг, МАК хэмээх бизнесийн том айлын удирдагч. Тэрээр мөн л байж болох хувилбар. Эдний хэн ч нэр дэвшлээ гэхэд сонгуулийн үр дүнд нөлөөлөхөөр байна. Хэрвээ ХҮН зөв хүнээ гаргаж ирэх юм бол ард түмэн ч дэмжихгүй гэх зүйлгүй. Иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг нь л харах шинжтэй байна. ХҮН нэр дэвшигчээс болоод задарчихдаггүй л юм бол энэ намд Ерөнхийлөгчийн сонгуульд шаанс бий. Ганц будлиангүй нь энэ нам байх шив дээ.
“Та бидний эвсэл”ээс МАХН УИХ-д нэг суудалтай болсон нь фэнгшүй хэмээх С.Ганбаатар. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд өмнө нь өрсөлдөж, дориун санал авсандаа их л найдаж байгаа аж. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх хүсэл тэмүүлэл ихтэй байгаа. МАН, МАХНын нэгдэх шийдвэр эцэслэгдээгүй, яриа хэлцлийн түвшинд явж байна. Хэрвээ эл хоёр нам нэгдчихвэл энэ эвсэл тарах уу, тарахгүй юу гэдгээс гадна Ерөнхийлөгчийн сонгуульд хүн нэр дэвшүүлэх үү, дэвшүүлэхгүй юү гэдэг ч асуудал сөхөгдөнө. Мань хүн нэр дэвших шаансгүй болоод ирвэл хэмээн бодож өөр хувилбар хайн тавхайгаа эргэтэл гүйж байгаа гэнэ лээ. Энэ нь ч ортой л юм. Гэхдээ С.Ганбаатар өөрчлөгдөөгүй ч, сонгогчид их өөрчлөгдсөн дөө.
Үнэндээ монголчууд сэлэм эргүүлсэн, шулуун шударга гэж ярьсан улсуудаас залхаж гүйцлээ. Хуулиа барьдаг, боловсролтой, ёс зүйтэй, гадаад оронд Монголоо бүрэн төлөөлж чадахуйц хүн үгүйлэгдэж байна. Ард түмэн эх орончоос, бөхөөс, сэлэм эргүүлэгчээс хаширчихжээ. Бүр цаашлаад шударга ёс гэдэг бол хийсвэр зүйл гэдгийг ч ойлгож эхлээд байна. Тиймээс энэ удаагийн сонгуулиар тулхтай, зөв хүнийг ард түмэн хүлээж сууна. Сонгууль дөхөөд намуудын улстөржилт утгаа алдах нь. Хэт улстөржвөл ард түмэн дургүйцэх шинжтэй. Цар тахлын хүнд хэцүү үед өөрсдийн зөөлөн суудлын төлөө л ясаа цайтал тэмцэхээс өөр юу ч хийхгүй байна гэж шүүмжилж байна. Эрх баригчдад ард түмний өвчин зовлон падлий ч байхгүй байгаад иргэд ихээхэн дургүй байна.
ӨДРИЙН СОНИН БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:00:11
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:00:11
Багш С.Темер, 95332040 [64.119.26.171] 2021-04-28 16:31:12
БАТТУЛГА ШИГ МАНАН-н АВИЛГАЧИН МАФИТАЙ ТУУШТАЙ ТЭМЦЭЖ, ТОДОРХОЙ АМЖИЛТАНД ХУРСЭН еер Еренхйлегч Монголын туухэнд бхгуй юм !!! Терд бгаа Гэмт хэрэгтэнууд туунээс л айдаг аж! Ман -н УЗ-н Су.Батболд зэрэг хулгайч олигархууд эруугийн хариуцлагаас мултрахын тулд Баттулгыг дахин Еренхийлегч блгхгуйн тулд зэвсэгт терийн эргэлтийг уртэл хийхээр бэлтгэж бна ! ИЙМД МАН-г тарааж, Су.Батболд нарыг баривчилж, Баттулгад Еренхийлегчийн сонгуульд эрхийг нь нээж олгоё!!! Тэр дахиж Еренхийлегч болох нь УЛС ОРОН, АРД ТУМНЙ ЯЗГУУР ЭРХ АШИГТ НИЙЦЭХ ЮМ. бусад нь туун шиг авилгалтай тэмцэж зориглохгуй !!! АВИЛГАЛ, ЯДУУРАЛТАЙ ТЭМЦЭХ НЬ НИЙГМИЙН ЗАХИАЛГА, ДЭВШЛИЙН ТУЛГАМСАН АСУУДАЛ БОЛООД 31 ЖИЛ БОЛЖ БНА!!!
Зочин [66.181.191.234] 2021-05-01 17:36:46
энэ тогтолцоог солиогүй цагт бурхан гараад ч юм өөрчлөгдөхгүй Баттулга юу ч хийэ болохгүй байгаа биз дээ байсгээд нэг хориг тавих юм өөр юм алга Одоо үндсэн хуулиа өөрчилж янзлахгүй бол үндсэн хуулийн хямрал засаглалын хямрал хамт нүүрлэчихээд байна шүү дээ хүмүүс минь Бид 30 жил нэг хүнийг нөгөөгөөр сольлоо энэ бол дэмий байна Тогтолцоонд учир байнаа
zochin [73.111.180.213] 2021-04-28 12:52:21
er ny eronxuulogchgyi baiy
зочин [103.26.195.230] 2021-04-28 10:02:58
АН нэгдэж чадахгүй бол ХҮН ялах магадлал маш өндөр. Сайн хүн дэвшүүлбэл шүү. Дээрхи хүмүүс ХҮҮК-ийн ялахад бэрх гэхдээ санал хуваах хүнгүй бол эвгүй дээ. МАН-ын хэт шунаад дэмий юмаар оролдож нэр нүүрээ барах юм аа. Намбайж байгаад гарах аа бод.Ан-аас хүн дэвшвэл ХҮҮК гарна.
С,Темер, 95332040 [64.119.22.202] 2021-04-28 09:35:29
Нам харгалзахгуй МАНАН -н Цагаан захтан авилгачдын мафитай эвлэрэшгуй тэмцэж ирсэн ганц Еренхийлегч бол БАТТУЛГА ЮМ. ЗЕВХЕН УУНИЙ ТЕЛЕЕ ТУУНИЙГ ДАХИЖ ЕРЕНХИЙЛЕГЧ БЛГХ ЁСТОЙ. УУНЭЭС Л БУХ ХУЛГАЙЧ ОЛИГАРХУУД АЙЖ БГАА. Хамгийн ихээр бол Манын УЗ-н авилгачин мафийн олигарх Су.Батболд юм. Тэр еерее ч Дарга блхыг хусдэг. Даанч хулгайч туунийг ардууд мэдэж У/Т-н УХДЭЛ БОЛГОСОН. АВИЛГАЛ, ЯДУУРАЛД УЛСЫГ ОРУУЛСАН, УЗ-н олигархудаа луйвраар,уул уурхайн баялгаар хаг баяжуулсан маныг тараах нь НИЙГМИЙН ЗАХИАЛГА, ДЭВШЛИЙН ТУЛГАМДСАН ? ЮМ. ИЙМД МАНЫГ ТАРААХ НЬ ЗЕВ ЮМ. БАТТУЛГЫГ ДАХИН ЕРЕНХИЙЛЕГЧ БЛГХ НЬ УЛС, АРДАД Л АШИГТАЙ ЮМ!!!
Зочин [203.91.115.45] 2021-04-28 09:10:32
энхбат
УУХАЙ [202.131.243.186] 2021-04-28 08:23:37
ДАТАКОМЫН Д.ЭНХБАТЫГ БОЛ ДЭМЖИНЭЭ.
Зочин [66.181.160.53] 2021-04-28 07:05:20
Энхбат л байна даа. Яг тохирох хүн. Харин дэвших намаа АН болгочихвол Хөөрүү сэлэмтэй нөхдийг цэвэр тавина даа
Зочин [103.229.120.227] 2021-04-28 06:40:44
Нямтайшир, Оюунгэрэл, Болдсайхан байхдаа яахав дээ . Монголын ард түмэнд тэнэгрэх өвчин тусчаагүй байгаасай
Зочин [122.201.31.253] 2021-04-28 05:51:12
МАН ын мангас занг иргэд ямар мэдэхгүй биш. 100 жио мангасдууллаа МАН ын дарга анги л Монголд 100 жил тарган цатгалан өнгөтэй өөдтэй болгоныг идэж ууж эдэлж зайдалж завшиж ирсэн. Одоо бүр хүнээ байгаад улс орноо тэрчигт нь мөлжиж сордог зэрлэг сүрэг болсон МАНын дарга анги нь. Одоо дахиж МАНд мангасдуулахгүй шүү хүмүүсээ
зочин [202.9.40.26] 2021-04-28 05:58:40
ТИЙМ шүү МАН тараа.?
зочин [103.212.119.208] 2021-04-28 05:51:07
сул дорой арчаагүй хүмүүс энэ нийгэмд үлдсэн учир ямар ч сайн ерөнхийлөгч байхгүй гэдгийг үүгээр мэдэгдие ээ.хүчирхэг хүмүүс л чадна.тийм цаг үе биш босон.
Зочин [66.181.189.99] 2021-04-28 05:46:08
Дэ факто бол хог. Дашдоржийн Баярхүү байна даа
иргэн [192.82.78.103] 2021-04-28 05:16:12
Та нараас өөр Монгол хүн байхгүй байна уу ??????!!!!!!!Та нарын сонгохгүй бид тэгэг биш шүү ???!!!!Ёстой Манан байна.!!!!!!!????????ичээчээ малнуудаа!!!!!!!!!
Зочин [66.181.176.56] 2021-04-28 05:14:36
Хэдэн сар чимээгүй байсан хулхи хурандаа өнөөдраөс 1 ухарч, 2 урагшлана гэж ярилцлага өгөад л өнөөх албан тушаалын гаж донтон Энхбаяр нэгдэж урваад л МАН д Ковид бол эд нарт харинч далим гол зорилго ехдөө л Сонгууль бүх эох мэдлийг аваад сүүлд тэр дорноговь ын хар Дэлгэрсайхан та нар золбингууд гээд хэдэн сарын дараа диктатур тогтоох хүсэлтэй байх шиг бна.
ТУГАН.87.02.03 [202.126.89.63] 2021-04-28 04:45:19
МАН,МАХН-Г ТАТАН БУУЛГАЖ ТАРААЖ БАЙЖ СОНГУУЛЬ ХИЙ.ТЭГЭХГҮЙ БОЛ СОНГУУЛИЙГ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ ХЭРЭГТЭЙ.ОЛОН НАМЫН АРДЧИЛСАН ТОГТОЛЦООТОЙ УЛСАД ХЭЗЭЭ Ч УЛС ТӨРИЙН УУГАН ХҮЧИНДЭГЧ ГЭЖ БАЙХ ЁСГҮЙ!.МАН,МАХН 2 ОДОО БОЛЬЁОО.100 ЖИЛ СОЦИАЛИЗМ БАЙГУУЛНА ГЭЖ ЧАНГАЛЛАА.ОДОО СҮҮЛДЭЭ БӨӨӨР МОНГОЛЧУУДЫН АМ ХАМРИЙН МАСКААР БООЖ АЛДАГ БОЛЛОО.УРЬД НЬ СУМААР ОДОО МАСКААР АРАЙ СОЁЛТОЙ БООЛЧЛОЛ.
Зочин [202.70.46.20] 2021-04-28 05:45:52
chinii sanasanaar bolohgui l bol uu
зочин [192.82.76.39] 2021-04-28 04:26:22
Энэтхэг улсад корона маш хүндэрч байна.Энэ шинэ хувилбар хүний дархлааны эс мөн антителын хажуугаар гулсаад өнгөрдөг бүтэцтэй гэнэ. Энэтхэгийн ханиадны эм сайн гэж бид уудаг саяхан бид энэтхэгийн астразенкагийн вакцин хийлгэсэн. Гэтэл ийм анаагаах ухааны өндөр хөгжилтэй газрыг барьц алдуулж байна. Олон улс тусламжийн гараа сунгаад эхэлсэн. Манайх үүнийг тоохгүй байж болохгүй нь. Юун сонгууль вэ
зочин [202.9.40.26] 2021-04-28 05:47:30
Зөв шүү .., юун сонгууль вэ , . , Сонголтгүй сонгууль болох юм шиг байна .
Зочин [202.9.40.57] 2021-04-28 03:57:50
Хүүрийнсүг л лав биш шүү манайхаан. Де факто болох хувилбар. Дажгүй
зочин [202.9.40.26] 2021-04-28 05:51:54
ХҮН намийн хувилбар хэрэггүй шүү, Зүсээ хувилгасан МАН..,
kiyhn [202.70.46.20] 2021-04-28 05:46:15
89.85 chinii uzw shuu
Зочин [86.85.55.114] 2021-04-28 04:38:44
де факто бас л хэт романтик гэнэн төсөөлөлтэй хүн шүү дээ. Гадаад ертөнцийг төгс төгөлдрийн ертөнц гээд ойлгоцон. Гадаадыг хэт шүтэх гэнэн шүү
Зочин [66.181.161.43] 2021-04-28 03:44:39
Хэдэн улс "төрч"ид минь ээ цээжин дээрээ гараа тавиад улс төр ярих чинь яах вэ.. Хэдэн цөөхөн монгол чинь улам цөөрөх зам уруугаа орж байна.. Энхбаяраа . Баттулгаа. Хүрлээ ээ эээ...
Зочин [103.57.94.227] 2021-04-28 03:24:53
Заваарсан юмнууд улс эх орноо гэсэн сэтгэлгүй, хамгийн том нөлөөлөл болж хэдэн үеээрээ идэж уух гэж, урдны хийсэн лай ланчиг баас шаваасаа далдлах санаатай сонгууль болохоор өвөр түрийндээ орж нэгдэж нийлж заваарах нь нүдний өмнө илхэн болох юм. Харахаас сонсохоос ой гутам....
Зочин [202.9.46.34] 2021-04-28 03:24:16
АН МАН МАХН гурав байсан цагт монгол хөгжихгүй ээ.
Зочин [66.181.161.23] 2021-04-28 02:39:23
НАМБАРЫН ЭНХБАЯР ТЭРГҮҮТЭЙ МАХН-Н АРМИЙН ЖАНЖИН ШТАБЫНХАН ЦАГААН ТУГАА ӨРГӨӨД БУУЖ ӨГЛӨӨ МАН -ХАН ОДОО 3-4 ХОНОГ ХООЛЛОЖ УС ЦАСАНД ОРУУЛЖ ДОТУУР ХУВЦАСЫГ НЬ СОЛЬЖ ӨГӨӨД ГУЛАГ УРУУ ЯВГАН ТУУГААД ЯВЖ ДЭЭ
Зочин [202.126.90.21] 2021-04-28 02:31:56
Olon yum bodolgui hukeel baraadyadaa
Зочин [192.82.67.12] 2021-04-28 02:12:51
энхбат нямтайшир 2-оос өөр өөдтэй юм алга. МАнангийн бүх дэвшигчдийн боолхой ард түмэн ил учраас тэдгийг сонгохгүй
Зочин [66.181.160.43] 2021-04-28 01:44:30
Сонгууль явуулах шаардлагагүй бид нэг хулгайчийг нөгөө хулгайчаар солих гэж нэг эрүүгийн , эдийн засгийн гэмт бүлэглэлийг нөгөө бүлэглэлээр солих гэж сонгууль хийхүү. Хүрэлсүх Баттулга 2 уулаа ерөнхийлөгчид нэр дэвшвэл бүүр гутамшиг бөөлжис . Хүрэлсүх хурган хурандаа олны өмнө гарвал элэг доог болохоо мэдээд бүүр ......... хормойн дороос цухуйхаа байчихсан Хүрэлсүхээ ард түмний өмнө хэлсэн ярьсандаа байж чадаагүй байж одоо болио
ЗОЧИН [64.119.27.198] 2021-04-28 01:39:28
ТҮҮХЭЭС ХАРЖ БАЙХАД ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИНСТИТУЦ ГЭДЭГ ЗҮЙЛ МОНГОЛД ХЭРЭГТЭЙ ЮМ НЭГ Ч АВЧИРСАНГҮЙ. ЭВ НЭГДЛИЙН ИЛЭРХИЙЛЭЛ БАЙЖ ЕР ЧАДСАНГҮЙ. БИДЭНД ЕР НЬ ХЭРЭГТЭЙ ЮМ МӨН ҮҮ ЗААВАЛ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БАЙНА ГЭСЭН ЖИШИГ, ХУУЛЬ, ЗАРЧИМ ХААНА БАЙНА ВЭ
батыр [59.153.114.122] 2021-04-28 01:32:07
Хүн нэр дэвшүүлэх эрхгүй шүү д.Электорат эвсэл 1 суудалтай.үүнд МСДН голлох үүрэгтэй.
Зочин [66.181.160.87] 2021-04-28 00:37:59
Базаррагчаагийн Номинэрдэнэ хүүтэй \ охин ч юм болов уу \ САНАЛ НЭГ байна , " хольцоо нь үгүй" шижир сонгогчидын хувьд бол мөн тийм байгаа болов уу ...