Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цэргийн дээд цол хүртээлээ
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргасан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цэргийн дээд цол гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн Их танхимд болж, цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга гардуулав.
“ХОШУУЧ ГЕНЕРАЛ” ЦОЛЫГ:
- Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Гомбожавын Ариунбуян,
- Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, Бригадын генерал Бужийновын Амгаланбаатар,
- Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, Бригадын генерал Очирын Энхбаяр.
“БРИГАДЫН ГЕНЕРАЛ” ЦОЛЫГ:
- Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Дагвадоржийн Ганхуяг,
- ЗХЖШ-ын Нэгдүгээр орлогч дарга, хурандаа Цэвэлмаагийн Жавхланбаатар,
- Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Сийлээгийн Ганбат,
- Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга, хурандаа Дашдондогийн Ганбаатар,
- Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Батмөнхийн Ууганбаяр,
- ЗХЖШ-ын Материал техникийн газрын дарга, хурандаа Маждаагийн Мөнхбаяр,
- Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч, хурандаа Балжидын Баатар,
- Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, хурандаа Дашцэдэнгийн Баасандамба,
- ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Дамдинсүрэнгийн Дамдинцэрэн нарт тус тус хүртээв.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ЦЭРГИЙН ДЭЭД ЦОЛ ХҮРТЭЭСНИЙХЭЭ ДАРАА:
“Эрхэм генералууд аа, цол хүртэгсэд ээ,
Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар цэргийн дээд цол хүртээх зарлиг гаргаж, өнөөдөр батлан хамгаалах, хил хамгаалах, зэвсэгт хүчин, дотоодын цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдад хуулийн дагуу генерал цол олголоо. Монгол Улсад 1944 оноос генерал цолыг олгодог болсон уламжлалтай.
Төрийн тусгай албад бол нийгмийн амар амгалан байдлыг сахин хамгаалах, эрсдэлт нөхцөлд тушаалаар үүрэг гүйцэтгэдэг онцгой үүрэг, хариуцлагатай салбар. Эдгээр салбарыг удирдаж, албаны үүрэг даалгаврыг чанд биелүүлж, улс төржилтөөс ангид байж, нийгэмдээ, ард иргэддээ үйлчлэх тангаргаа хэлбэрэлтгүй сахин биелүүлж байдагт тань ард олныхоо өмнөөс талархал илэрхийлье.
Та бүхэн төрийн тусгай албанд олон жил үр бүтээлтэй ажилласан, цолныхоо шаардлагад тэнцсэн хүмүүс. Генерал цол бол нэн хүндтэй цол, бас үүрэг хариуцлага юм шүү. Цолыг дагаж ирж байгаа хүндэтгэл, итгэлийг дааж цолондоо тэнцэхүйц ёс зүй, хичээл зүтгэлтэй ажиллах даалгавар мөрөн дээр чинь мөрдөсний хамтаар бууж байгааг цаг үргэлж санаж яваарай хэмээн захья.
Та бүхэнд амжилт хүсье.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс өнөд оршиж, монгол цэргийн сүр хүч, яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай” гэлээ.
Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Бригадын генерал” цол хүртсэн ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэнгийн аав Дамдинсүрэн нь ЗХЖШ-ын анхны дарга бөгөөд генерал цолтон юм.
Сэтгэгдэл
Зочин [192.82.78.215] 2021-05-09 03:49:12
60 цэрэгт 100 генерал айн...
жжжж [148.253.16.229] 2021-05-07 11:30:21
Тоон дотор үсэг их байгаа болохоор нийт масс хүлээж авахгүй байна л даа... хөдөөгийн болон алслагдсан анги. байгууллагад алба хаагаагүй, хугацаат цэрэгтэй ажиллаж байгаагүй дарга нар ихэнх нь харагдана лээ... ёстой нөгөө насаараа суганы үс явсан нөхөр ч байна
иргэн [64.119.26.42] 2021-05-07 06:25:34
Энд дийлэнх сэтгэгдэл бичигч нь атаархаад өмдөндөө савируулах нь гэж ажиглагдлаа. Монгол Улс төртэй, иргэдтэй. Төр , иргэн байгаа цагт хамгаалах хүчин байж л таараа. Хамгаалах хүчин байгаа цагт удирдлагын бүрэлдэхүүн байж л таараа. Удирдлагын бүрэлдэхүүн нь эзэмшсэн мэргэжил, боловсрол, ажилласан жил, алба хаасан туршлага, ажлын ур чадвар, авхаалж самбаа гээд олон үзүүлэлтээр бусдыгаа тэргүүлэн шалгарч гарч ирдэг аавын хүүхдүүд байдаг юм . Магадгүй цөөн тооны хүн өөр замаар энэ зиндаанд орж ирж байгааг үгүйсгэхгүй. Нийтэд нь үгүйсгэнэ гэж байж болохгүй ойлголт шүү
ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:49:56
ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:49:56
монгол [103.57.94.181] 2021-05-05 03:19:11
одоо генералисмус цол тэмдэг гаргах хэрэгтэй байнаа, генерал сонин биш болчлоо
ЗОЧИН [202.179.27.75] 2021-05-04 23:30:52
ТУЛГАА ОДОО ӨГӨХ ЮМ БАЙВАЛ БУУХААСАА ӨМНӨ САЙН ӨГӨӨД БУУХ ЮМ ШҮҮ ХӨ?
ЗОЧИН [202.9.40.221] 2021-05-04 09:17:26
ГЕНЕРАЛЫН МӨРДСИЙГ НЭГ БОЛ МӨР ДАВУУЛААД, НЭГ БОЛ МӨР ДУТУУ ҮЛДЭЭГЭЭД ХАМАА НАМААГҮЙ ОЁДОГ БОЛЖ ДЭЭ... БӨРТЭ ҮЙЛДВЭРТ ЦЭРГИЙН ХУВЦАСНЫ ЁОДЛЫН НОРМ ДҮРЭМ ГЭЖ АЛГА БОЛЖ ДЭЭ
Зочин [66.181.160.115] 2021-05-04 05:03:41
Бас л нэг бөөндөлт,үнэхээр генералуудын/урьдынх шиг шалгуураар гарсан/ зүтгэл хөдөлмөр шингэсэн,шингээсэн болч яахав гэхсэн.Аливаа шагнал нь нүдээ эзнээ олдогч болоосой гэж залирах минь.
Зочин [202.179.26.68] 2021-05-04 03:39:06
ГЕНЕРАЛУУДАД БАЯР ХҮРГЬЕ. БҮГД Л УДАМ ДАМЖСАН, ХЭД ХЭДЭН ҮЕЭЭРЭЭ АРМИ ЦЭРЭГТ УЛАМЖЛАН ЗҮТГЭЦГЭЭСЭН ЦЭРГИЙН ЗҮТГЭЛТНҮҮДИЙН ГЭР БҮЛД ТӨРЖ ӨССӨН , АРГАГГҮЙ ТУЛСАН ХУРАНДАА НАР ЦОЛ АХИЖЭЭ... 30 ЖИЛ БАЙЛДАГЧ СОНСОГЧООС ЭХЛЭЭД ЗҮТГЭЖ ХҮРЦЭЭЖ. АНГИЛАЛ ЗЭРГЭЛЛЭЭРЭЭ Ч АВАХ ЁСТОЙ ЦОЛОО АВЧ. ДЭЛХИЙН ЦЭРЭГТЭЙ ХАРЬЦДАГ АЛБА ТУШААЛУУД ШҮҮ ДЭЭ .... АМЖИЛТ ХҮСЬЕ ГЕНЕРАЛУУДАД
Иргэн [192.82.74.190] 2021-05-04 01:18:35
Монгол улс зэвсэгт хүчнээ шинэ зэвсэг техник технологоор сайжруулахын оронд генералжуулах бодлогыг тууштай хэрэгжүүлж байна үр дүнд нь батлан хамгаалах чадвар эрс сайжрах ажгуу! хахаха
зочин [122.201.19.99] 2021-05-04 00:20:49
100 ямаанд 60-ухна гэдэг ямар үнэн үг вэ энэ балай гарууд генерал болчих юм Сийлэн Ганбат генерал цолоо яаж авсан вэ гайхаад байхын Баянхонгор аймаг гэдгээрээ шаасан ууу
Зочин [192.82.68.194] 2021-05-03 23:55:13
bi ch gesen er hun, nadad tsol ug
zochin [148.253.16.229] 2021-05-03 15:22:46
Ерөнхийлөгчийн зарлигаар баталдаг шийдвэрийг яаж ч өөрчилж болдог юм байнааа, 47 насыг 45 нас болгосон юм байна, Нэг мөсөн нас заадагаа болих хэрэгтэй юм даа, худлаа жүжиглэж яанаа...
Зочин [66.181.186.79] 2021-05-03 12:23:14
Манай Монгол улс хурандаа болон генерал цолтонгуудын цуглуулга Маямар улс шиг шар погонтнуудын орон болсонд харамсмаар байна шүү. Утгагүй цол.
Зочин [88.103.231.157] 2021-05-03 11:24:15
Цолтонд баяр хүргэе. Энэ их цолтоны хүүхэд том болоод хэн болдог бол? Батаа генерал гээл байсан. Хүү нь яргалагч болоод энгийн номхон иргэдийн толгой дээр баас шээс цутгаж байхыг видеод үзлээ.
Зочин [66.181.185.16] 2021-05-03 11:21:17
С.Ганбат аль ч засгийн үед амьдрах чадалтай аргатай зальтай Итгэл баян шиг л кккк......
Зочин [66.181.185.16] 2021-05-03 11:18:55
Монголд ч ямар ч ажил хийж үзээгүй насаараа хүн зарж дарамталж зүгээр сууж цалин авч өндөр тэтгэвэр авдаг дарахлагдсан хулгайч нар бол хурандаа генерал нэртэй формны гол нөхдүүд шүүдээ
Зочин [66.181.186.29] 2021-05-03 11:00:46
Генерал, хурандаа, СТА, УГЖ, УГЗ, СГЗ гэсэн энэ олон балай цол тэмдэгээ болиочээ
Зочин [66.181.184.66] 2021-05-03 10:38:58
Генерал цолтонгуудын тоо багадаагүй шүү.
tusa [66.181.168.82] 2021-05-03 10:06:12
Эх орны сүр сүлд, эр зориг, бахархал болсон монгол сайхан эрчүүдээ гутаан доромжилж болохгүй дээ. Энэ доромжилж буй нөхдүүд бүгд урд зүгийн гаралтай эргүү төлөгүүд байгаа. Хэлж байгаа үгнээс нь мэдэгдэж байна. Холбогдох шугамаар зарим мал цариалсан эдгээр этгээдийг шалгах нь зүйтэй. Амаа барьж чадахгүй бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, аавынд явуулах хэрэгтэй. Олон долоон юм гоншигнолгүй,шоронд орохоосоо өмнө өөрийн уугуул нутаг хятад руугаа тонил. Энэ өдрөөс эхлэн монгол улсын иргэн байхаа больсон гэж өөрийгөө бод. Хохь чинь малууд аа
Beenddeg Battylga zail aa!!! [148.60.92.227] 2021-05-03 07:28:30
Myangan generaltai bolsonch myandsan ytas sig syljeldsen chergiinhenii hyyli dyrem sibne chergyydtei harilzaj baigaa aimsigt bye byeen horlon syitgeh alan hyadlaga namjihgyi ee!!sahilaga batiig saijryylaj chergiin bye byreldehyynd dyremiig yagsital byelyyldeg hyyli yilchilmeer bna syy!!!!
MARSHIL.L.D.ERDENEBAT. [192.82.84.128] 2021-05-03 07:19:56
TA.BYXEN.SHAGNUULCAN.XYMYYCYYDIN.POTO.ZURAGIG.CAITAR.AJIGLBAL.BRIGADAN.GENERAL.ZOLOOR.XOER.ARMIN.KOMANDLAGJ.SHAGNUULCMIG.YZEJ.BOLNO..MORG.BREMA.DYGERIN.ENXBAATAR.MORG.BREMA.DYGERIN.ENXBAATAR.XOERIG.XARJ.BAINA.EDGEER.XOER.BRIGADAN.GENERALUUD.N.MONGOL.ULCIN.ARMIN.MARSHILCMUC.DYGÉRIN.ERDENEBATIN.AX.N.DYGERIN.ENXBAATAR.IXER.DYGERIN.ENXTOR.BAIGAA.SHY.BAGA.ZEREG.TARGALCAN.BAIDALTAI.BAIGAA.BAINA.ER.N.TUXAIN.GENERALUUDIN.NER.N.ONDOO.BAIGAA.N.YNDECNI.AIULGYI.BAIDALTAI.XOLBOOTOI.BAISAG.SHY.
Зочин [66.181.161.92] 2021-05-03 07:02:27
ЖОНХУУ ГИЧИИИ БӨГС ДОЛООГЧ НАРАА ШАГНАЖ БНДА ТЭНД ЦЭРГҮҮД ҮХЭЭД ЭНЭД ДАРГА НАР НЬ ШАГНАГДААД ЭНЭ ТГД ШОДРОГО ЁСУУУ ЭЛБЭГДОРЖООС ОЛОН ЗЭВТЭЙ ТӨМӨР ТАРААЖ БНДАА
Зочин [192.82.68.132] 2021-05-03 06:29:00
Монголчууд манжын үедээ буцаад очижээ
Зочин [66.181.160.124] 2021-05-03 06:20:33
Agaariin tsergiin general gechihjee...ineedtei yum ih baih yum daa
зочин [66.181.183.211] 2021-05-03 06:14:49
Цэргээсээ олон генералтай улсаар тодорч геннесийн номонд бичигдхэд ганц хуруу дутуу байна.
иргэн [64.119.26.42] 2021-05-07 06:20:12
Гиннесийн номонд ба стийм шалгуур байнаа?
Зочин [66.181.176.98] 2021-05-03 10:46:07
Yag unen buh tsereg ofitseruda general bologchihvol yasan yum be
Зочин [64.119.17.193] 2021-05-03 06:05:52
buh tserguudee general bolgochuul hen ch manaihruu dairch zurhlehgui
зочин [122.201.19.99] 2021-05-03 05:58:59
4-сая хүнтэй тоолж барашгүй генералтай ой гутмаар Сийлэн ганбаа бол арайл байна дааа
Зочин [203.91.115.253] 2021-05-04 01:00:05
нохой минь чи ахлах байлдагч ч байх гавьяа байхгүй ш дээ хойд насандаа ч ахлах байлдагч болж чадахгүй хэхэ
Зочин [66.181.161.66] 2021-05-03 07:14:23
Хуцаад бгаарай үхэрээ Сийлээ Ганбаа жинхэнэ авах ёстой цолоо авсан эр хүний сайхан чанарууд шингэсэн жинхэнэ эр хүн шүү