О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд байсан “сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан” гэдэг шалгуур шинэ өөрчлөлтөөр байхгүй болчихлоо

Aдмин / Хууль

Хуульч О.Алтангэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

“ХЭРЭВ ЦЭЦИЙГ “ХҮЧИНДЭЖ” ХУУЛЬ БУС ШИЙДВЭР ГАРГУУЛААГҮЙ БОЛ, УИХ 7 МИНУТАНД ХУУЛЬ БАТЛААГҮЙ БОЛ ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ НЭР ДЭВШИХ ЭРХ НЬ НЭЭЛТТЭЙ БАЙСАН НЬ НОТЛОГДОЖ БАЙНА”

-УИХ-ын чуулганы дөрөвдүгээр сарын 29-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, тухайн хуулийн 5.4-т заасан “50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй” гэсэн заалтаас “сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан” гэдгийг хасчихсан нь хууль зөрчиж байгаа гэдэг мэдээлэл явах боллоо. Хууль зүйн талаасаа ямар зөрчил байгаа юм бэ?

-Үндсэн хуулийн 30.2-т “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэдэг заасан. Хуулинд байгаа дээрх заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийнхаа зүйл заалтаас хассан байна лээ. Цэцээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг дүгнэлт гаргасан. Дүгнэлт гарсан учраас УИХ өөрчлөлт оруулах ёстой. Тэр өөрчлөлтийг оруулахдаа 50 нас хүрсэн сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан гэдэг зүйлийг хасчихсан байна. Үндсэн хуулиндаа тэр шаардлага нь байгаа боловч хамгийн ноцтой асуудал нь сүүлийн 5 жил оршин суусан уу, байнга оршин суусан уу, үгүй юу гэдгээс биш энэ хуулийн зүйл заалтууд УИХ-аар ороод ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж аваад хүчингүй болсон. Дараа нь шинээр зүйл заалт оруулж, 7 минутанд баталсан. Энэ шинэ баталсан хуулинд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан. Тэгэхээр УИХ-ын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4-т заасны дагуу энэ хуулиудын үйлчлэл зогсчихсон. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хэн Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй вэ гэдгийг заасан зохицуулалтын үйлчлэл нь түдгэлзчихсэн гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, СЕХ нэр дэвшигчид тусгайлан тавигдах шаардлага хуулинд нь хүчин төгөлдөр бус байхад У.Хүрэлсүх, Д.Энхбат, С.Эрдэнэ нарыг бүртгэлээ гээд тогтоол гаргачихсан. Энэ нь өөрөө хууль зөрчсөн асуудал. Яагаад гэвэл хуулинд нь ямар хүнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг заасан тэр зохицуулалт нь түдгэлзсэн байхад СЕХ эдгээр хүмүүсийг бүртгэж авлаа гэсэн үг. Нэг зүйлийг зориуд хэлмээр санагдаад байгаа юм. Би өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлээд одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшихэд ямар ч асуудалгүй гэж олон удаа байр сууриа илэрхийлж байсан. Энэ талаар ярилцлага ч өгч байсан. Маш олон хуульчид үүн дээр нэн ялангуяа МАН-ын байр суурийг дэмжиж юм уу хамтарч ажиллаж байсан хүмүүс нэр дэвших эрхгүй гээд баахан ярьсан. Одоо тайлал нь гарчихлаа шүү дээ. Би “Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй” гэдэг байр суурин дээр бат зогссондоо одоо бахархаж байгаа юм. Яагаад гэвэл миний үнэн болох нь батлагдлаа. Дэвших эрхтэй байсан болоод эд нар Цэцийг “хүчиндлээ”. Дэвших эрхтэй байсныг нь хаах гэж хууль гаргалаа. Хэрэв Цэцийг “хүчиндэж” хууль бус шийдвэр гаргуулаагүй бол, хэрэв УИХ 7 минутанд хууль батлаагүй бол одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрх нь нээлттэй байсан гэдэг нь нотлогдож байна. Манай бусад нөхдийн яриад байсан шиг нэр дэвших эрхгүй байсан юм бол ямар ч хуулийн шаардлагагүй байсан шүү дээ. Зүгээр бүртгэж авахгүй байхад л болох байсан. Тэгэхэд эд нар сая хуулинд өөрчлөлт орууллаа, Цэцээр дүгнэлт гаргууллаа. Өнгөрсөн хугацаанд энэ дүгнэлтийг гарах хүртэл Х.Баттулга гэдэг хүн нэр дэвшихэд ямар ч асуудалгүй байсан гэдгийн том нотолгоо. Хүчээр энэ хүний нэр дэвших эрхийг хаасан явдал боллоо. Гэхдээ энэ үйл ажиллагаа нэг юман дээр үр дүнгүй боллоо гэж би харж байна. Яагаад гэвэл ингэж яарч баталсан хууль нь хэрэгжих болоогүй байхад СЕХ “Ухаангүй ноёнд урагшгүй албат” гэдэг шиг түдгэлзсэн байгаа хуулийн зүйл заалттай үед нь нэр дэвших ажиллагаа явуулчихлаа. Уг нь хуулийн дагуу явуулна гэсэн бол өнгөрсөн баасан гарагт /2021.05.07/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаа хийгээд хоригийг хүлээж авахгүй гэдэг шийдвэрээ гаргасан бол СЕХ тэр өдөр хуулиа баримтлаад нэр дэвшигчийг бүртгэхэд ямар ч асуудалгүй байсан. Харамсалтай нь УИХ-аа хийгээгүй хориг хэвээрээ, хууль түдгэлзчихсэн байхад хуулийн маш том зөрчил гаргасан. Энэ сонгууль одоо явагдсан ч хүчингүй. Явлаа гэхэд сонгогдсон хүн нь ч хүчингүй. Сонгууль явагдах ямар ч хууль эрх зүйн үндэсгүй болсон. Одоо үүн дээр хуучин шигээ олон хүнээр яриулаад, болно болохгүй гэж мэтгэлцүүлээд хэрэггүй. Монгол Улсад зургаадугаар сарын 9-нд Ерөнхийлөгчийн сонгууль явах ямар ч үндэсгүй болсон.

Нэг зүйлийг зориуд тэмдэглэж хэлье, Хууль батлагдчихсан учраас хоригийг хүлээж авах юм бол, хууль нь хэвээрээ явах юм бол дахиад нэр дэвших ажиллагаагаа явуулах ёстой. Нэгэнт хууль нь батлагдаад гарчихсан учраас энэ хоригийг хүлээж авахгүй бол бүх бүртгэлд нэр дэвшүүлэх ажиллагаа шинээр эхлэх ёстой. Яг энэ нөхцөлийг санамсаргүй бүрдүүлчихэв үү, санаатай юу? гэдгийг би гайхаад л байна.

УИХ ЯАГААД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИАСАА НЭР ДЭВШИХ ХҮНД ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ХАСАВ?

-Тэгэх боломж байгаа юм уу?

-Өөр арга байхгүй. Тэгэхгүй бол энэ удаагийн сонгууль бүхэлдээ хууль зөрчсөн болно. Гарцаа байхгүй. Өнөөдөр яах вэ “бид олуулаа байгаа” гээд хүчиндээд хууль зөрчиж болно л доо. Дандаа ийм байхгүй шүү дээ.

-Энэ өөрчлөлтийг МАН-ын намаас нэр дэвшихээр болсон У. Хүрэлсүх Монгол Улсад оршин суусан байх ёстой нэр дэвшигчийн шалгуурыг хангахгүй болсон гэдэг мэдээлэлтэй холбож ойлгож болох уу?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд байсан “сүүлийн 5 жил” гэдэг үг, үсэг чинь гарцаагүй байж байгаад шинэ өөрчлөлтөөр байхгүй болчихлоо шүү дээ. Үндсэн хуулинд байгаа боловч яагаад заавал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд байсан тэр заалтыг авав гэдэг дээр иргэдийн дунд хардалт үүснэ шүү дээ. Энэ үг хуулиндаа байхаар яадаг юм, яагаад хасчихав гэдэг дээр хардалт үүсэж байна. Нэр дэвшигчээр бүртгүүлсэн хүмүүс дунд сүүлийн 5 жил эх орондоо байгаагүй юм биш биз гээд үзэхээр эрх баригч талаас нэр дэвшиж байгаа У.Хүрэлсүх байна. За тэгвэл У.Хүрэлсүх энэ хугацаанд байгаагүй юм биш үү гэсэн хардалт үүсэж байна. Яагаад үүнийг эцэслээд тэр баримтаа үзүүлэхгүй байгаа юм бэ? гэдэгт иргэн хүнийхээ хувьд гайхаж байна. Зүгээр байсан хуулийн зүйл заалтыг өөрчлөөд зориуд тэр хуулиас 5 жил гэдгийг авчихлаа. Авсан нь хэн бэ гэхээр МАН. Эрх баригч нам нь хасахаар эд нар чинь өөрсдөдөө зориуллаа гэж иргэд, улс төрийн бусад нам, эвсэл, иргэний нийгэм хардах нь зөв шүү.

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших хүнд тавигдах шаардлага нь Үндсэн хуульд заасны дагуу байж л байгаа. Гагцхүү СЕХ, УИХ яагаад заавал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиасаа хасав, СЕХ яагаад түдгэлзчихсэн хуулиар бүртгэл явуулав. Үнэхээр Үндсэн хуулийн зүйл заалтаа баримтласан уу үгүй юу гэдэг дээр иргэдийн хардлага байна.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлах, түүнд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалт бий. Уг заалтаас харвал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталснаас хойш нэг жилийн хугацаанд сонгууль явуулахгүй, мөн уг хуульд гар хүрэхгүй гэж ойлгогдоод байна л даа. Гэтэл 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр буюу сонгуулиас нэг сар гаруй хугацааны өмнө өөрчлөлт оруулчихлаа. Энэ хууль зөрчсөн өөрчлөлт биш үү?

-Хууль зөрчөөд өөрчлөлт оруулчихсан. “Бид олонх юм чинь ямар хамаатай юм” гэсэн байдлаар л эрх баригчид асуудалд хандаж байна л даа. Олуулаа учраас хуулийг зөрчих боломжтой мэтээр хандаж байгаа. Одоо яах вэ дээ. Батлачихсан. Хуульд өөрчлөлт орууллаа. Гэхдээ энэ хууль нь одоогоор хэрэгжиж эхлээгүй байна. Хугацаагаа зөрчсөн учраас дээр нь хууль зөрчсөн байж болзошгүй учраас Ерөнхийлөгч хориг тавьсан. Хоригийг одоогоор хэлэлцээгүй байна. Бодвол олонхоороо хүч түрээд энэ хоригийг хүлээж авахгүй байх. Гэхдээ цаана нь хоёр том зөрчил үлдэж байна гэдгийг л ойлгох хэрэгтэй.

Нэгдүгээрт, Хугацаа зөрчсөн. Хоёрдугаарт, Яагаад Үндсэн хуулинд заасан зүйл заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиасаа хасав?

Үр дагаврын хувьд дээрх 3 нэр дэвшигч 3-уулаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болчихсон. Энэ бүртгэл тэр чигтээ хүчингүй болно. Үүнийг яагаад ингэж өөрчлөв? Энэ хуулийн төслийг санаачилсан ажлын хэсэг, гишүүд үүнийг тайлбарлах ёстой. Мэдэх бололцоо олголгүй хэдхэн минутанд баталсан хуулийн талаар асуух хүн олдохгүй байна.

МОНГОЛ УЛСАД НЭГ НАМ ДУРААРАА ШИЙДВЭР ГАРГАДАГ ТОГТОЛЦООНД ОРЛОО

-Хуулийг өөрсдөдөө давуу байдлаар засаад, өөрчлөөд байвал ямар үр дагаварт хүрэх юм бэ?

-Товчхондоо, Монгол Улс хуульгүй болсон. Монгол Улсад нэг нам дураараа шийдвэр гаргадаг ийм тогтолцоонд л орлоо. Хуульч хүнийхээ хувьд энэ талаар удаа дараа яриад цөхөрч байна. Бидний мэддэг хууль гэж алга. Мэргэжил нэгтэй зарим нэг нөхдүүд маань эд нарыг дагалдаад бүх үйл хэрэг, яриа хөөрөөгөөрөө үүнийг нь өөхшүүлээд яваад байгаа нь харамсалтай. Зарчимдаа үнэнч байгаа хуульчид үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Энэ бол бидний хүссэн зүйл биш.

-Баярлалаа.


Сэтгэгдэл

Иргэн [122.201.22.107] 2021-05-13 09:10:11

ҮХууль гэж өгүүлбэртэй бодлого бололтой. Хариуг нь гаргах гээд Үх уулийн цэц гаргах гээд мунгинаж байгаа байлгүй дээ. Хариуг нь шифи шургуулсан бүлэглэл ч муу нам л үнэн зөв хариуг гаргах нь ойлгомжтойгоор барахуу. Яавал зохилтой юм болдоо.

Иршэн [59.153.112.111] 2021-05-13 05:45:19

Энэ асуудлыг хуулийн аргаар шийдсэн нь дээр.МАН-ын аргаар муйхарлан шийдэж болохгүй..Хуулиас бүхэл бүтэн заалт хасаад өөртөө тааруулчихдаг байж болохгүй.Ер нь сонгуулийг хойшлуулсан нь дээр.

Зочин [66.181.184.38] 2021-05-12 17:45:51

Одоо сонгуулийн хууль нь Үндсэн хуулиа зөрчөөд байгаа юм уу.

Зочин [202.126.90.9] 2021-05-12 16:50:38

ХОХЬ НЬ гэдэг юм даа Женкогиин долоогч хошногуудаа ‼️‼️

Зочин [139.5.216.103] 2021-05-12 16:26:11

Боль доо, ямар тэтгэврийн нас тогтоож, өвчтний лист бодож, иргэний паспорт авах гэж байгаа биш, Ингэж нугалаа завхрал үүсгэх юм бол тэр хэрэгжээд байгаа хууль нь хаана байна. Тэгвэл хойшлуулъя гээд шаагиад байсан хойшдуулж байгаад л сонгуулиа хийчих л дээ. Хүрэлсүх бол Монголын ард түмний захиалга шүү. Гэмтнүүд их айж байх шиг байна.

Зочин [59.153.84.139] 2021-05-12 13:49:55

Хойшлуул

pkxny [59.153.86.36] 2021-05-12 12:19:45

хуулийг ингэж өөрчилж ч болохгүй л дээ.хүрэлсүхийн сүүлийн удаа тасралтгүй монголд байсан хугацаа 4,7 жил нь хуулийн хугацаа 5 жилд хүрэхгүй өолохоор нь бүтэн заалтаар нь авч хаяж болохгүй .

irgen [66.181.178.168] 2021-05-12 11:49:40

Ene huulich mash zuv yrij bna Hervee olonhooroo davamgailj songuiuili bolloo gej bod .mash tom evgui asuudal uusch ediin zasgiin tom hohirol uusch medne shuu gedgiig anhaaruulj bna MAn ii olonh yasan yum oilgodogui humuus ve Buh huuli zurchij bna .Heterhii neg hunii daranguilald avtaad uursdiin tolgoi bhgui bolson bna shuu ta nar mini iim bval hecheech MAN songogdohgui shuu gedgiig anhaaruuilaj bna Tsag hugatsaa hurdan shuu dee

zochin [66.181.178.168] 2021-05-12 11:43:05

ymar uchraas huili zurchin bj songuili yvuuilah geed bga yum be ene hund uyd ediin zasgaa bodson ch ard tumnee bodson ch tyer ih mungu urj Hulhi songuul yvuulj mungu urj Yanaa yum l bol Hurelbaatar gej shunaliin huudii chini mungu bhgui geed l ever hoshuuldag bizdee Ter munguu hemneed songuuili buu ybvuul 2jiliin daraa korona gaigui bolson hoino luuivangaa idne uu laagaa idne uu uursduu dutraaraa dutrgih heregtei shuu dee

Зочин [64.119.29.2] 2021-05-12 11:26:00

Хүрэлсүх гишүүнд зориулж хуулийн заалтыг түдгэлүүүлж байна гэдэг байж болшгүй зүйл. Хууль дээдлэх ёстой байтал ингэж дээрээ хуулийг уландаа гишгэж болохгүй. Төрийн албаны шалгалт өгөх, шатлал ахих, зэрэг дэв авахад 1 сар л дутуу байхад сонгон шалгаруулалтад оруулдаггүй, бүртгэхээс хасдаг биз дээ. Ийм ялгавартай байж яагаад ч болохгүй.

Зочин [85.226.188.132] 2021-05-12 04:48:51

Nogoo shovolzood baidag Dorjhand gushvvn yachvaa odoo duugaraach ...

irgen [31.45.6.37] 2021-05-12 02:15:25

songuuliar tsagaan huudas øgch yasan ch bolohgui ee, ter chin ene kommunist namiinhand olz bolood udaj bn, teheer yadag ch baisan hen negniig n duguilaad øgøh heregtei. olon zaluus øngørsøn songuuliudad tsagaan huudas øgch bsan, nemer boloogui bugd medej bgaa.

Зочин [64.119.26.102] 2021-05-11 23:19:37

Цэц Үндсэн хуулинд байхгүй зүйлээр дүгнэлт гаргасан нь ямар мэдлэг муутайгаа харуулсан УИХ бүх нийтээр хэлэлцэн байж батласан хуулийг дангаараа өөрчлөх эрхгүй хууль зөрчиж Үндсэн хуулийг өөрийн намын дүрэм шиг өөрчлөсөн. Сонгууль хууль бус тийм учраас хууль бусаар МАН төрийн тэргүүн болох гэж байгаа нь М. Энхболдоос дутахгүй гэмт хэрэг үйлдэж байна гэсэн үг. Шүүх засаглалынхан ичиж амьдар

Зочин [59.153.87.16] 2021-05-11 21:24:41

Монголын хуулиудыг эрх мэюдэлд шунасан нэг гарт зориулаад өөрчлөөд байдаг болждээ. Энэ улс юу л болоод бна даа.

Зочин [66.181.182.118] 2021-05-11 20:39:29

хууль түдгэлзэнэ гэдэг чинь тухайн өдөр батлагдсан хууль буюу хууль оруулсан заалтыг батлаж байгаа хууль л түдгэлзэх болохоос хууучин байсан хууль нь тэр чигээрээ түдгэлзэнэ гэсэн үг биш л дээ. Ийм хуульчтай болохоор яаж ардчилсан нам олигтой байх вэ дээ. Худлаа үнэн ярилцлага өгөхөөс өөрийгөө сайн бэлдэж мэргэжлээ сайн дээшлүүлээч.

Зочин [202.126.90.96] 2021-05-13 23:15:49

Heleed yuhev, huulich bish pop yum daa

Zochin [92.240.179.170] 2021-05-11 19:16:36

Hurelsuhiig demjeed bgaa uheruudee !!!! Hoshgiruulj MAN avch garsan hulgaich JDU dee ta nariin amidrah bolomjoos chin hulgai hiisen 30 hulgaich Konceschid Tender nereer bugdiin avsan gishuud dund arzaigaad suuj ba Malnuudaa !!!!!

ЗОЧИН [202.9.46.255] 2021-05-11 19:04:24

ХҮРЭЛСҮХ ОРОНДОО БАЛРУУЛДСАН БАЙЛГҮЙ ДЭЭ

Зочин [150.129.143.94] 2021-05-11 18:47:40

МанАн байсаар МанАнгийн хонгил байсаар. Бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Eрөнхийлөгчийг Үндсэн хуулийн хамтаар хонгилоор гүйлгэж амьд мэндээр нь бараг оршуулчихлаа. Тэрбайтугай бүхэл бүтэн намыг хонгилоор оруулж үйл тамыг нь барж байна. Хүчээ нэгтгээд Үндсэн хууль Үндсэн хуулийн цэц Улсын дээд шүүх Сонг. Eр. Хороо төсөв мөнгө хүүхэн шуухан хүчиндчихэв үү ? яав??

зочин [64.119.20.76] 2021-05-11 17:57:57

Ингээд ,энэ ,тодорхой ,асуудлаа УИХ-ын ажлын ,хэсэгт ,танилцуулаа ч. Сонгуулийн ,дараа бөөн асуудал үүснэ шүү. Тодорхой баримттай байх нь чухал.

Зочин [64.119.23.166] 2021-05-11 18:54:24

ХҮРЭЛСҮХ ХЭДЭН ОНЫ ХЭДЭН САРЫН ХЭДЭНИЙ ӨДӨР МОГОЛООС ГАРЧ ГАДААДАД АМЬДРААД ЯГ ХЭДЭН ОНЫ ХЭДЭН САРЫН ХЭДНИЙ ӨДӨР МОНГОЛД ОРЖ ИРЭЭД ЕРӨНХИЙӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХЭЭР БҮРТГҮҮЛСЭН ӨДРИЙГ ХҮРТЭЛ БАЙНГА ЯГ ХЭДЭН ЖИЛ ХЭДЭН САР ХЭДЭН ХОНОГ АМЬДАРЧ БАЙГАА ВЭ ? ГЭДГИЙГ АН ШААРДАЖ ТОДРУУЛААЧ ЭЭ.МАГАДГҮЙ ЭНЭ НӨХӨР НЭР ДЭВШИХ ХУГАЦААГ ЗӨРЧИЖ БУЙ БУСУУ ?

Зочин [103.57.93.245] 2021-05-11 17:21:41

Хуульч л гэнэ бүгд л хуулийн нэг сургууль төгссөн гэх ч хуулиа зөв мэддэг хүн бараг алгаа. Хуульд тайлбар хийх хувь хүн гэж байдаггүй юм. Хүн бүр л өөр өөрийн бодлоо хэлж.байгаа болохоос албан ёсны тайлбар биш. Хуульчид өөрсдөө мэдэж л байгаа тэгээд өөрт унацтай талд л үйлчилдэгээ болимоор юм.

Selmee [37.168.16.129] 2021-05-11 16:18:55

Энэ хуульч Алтангэрэл яг зөв тайлбарлаж , Гарцаагүй Хууль зөрчсөн , 2 заалтаар. ҮХЦ д өгвөл бас Зөрчөөгүй гэж гаргаж мэдэх л юм, МАН д тохирохгүй бол болохгүй болсон цаг үе.

Иргэд [64.119.23.191] 2021-05-11 15:50:19

Алтангэрэл хуульч үнэн зөв, бодит байдлыг тавьж МАН-ы дүр төрхийг нь илчилж өгсөнд талархан дэмжиж байна....

Иргэн [119.40.98.166] 2021-05-11 15:17:24

Хачин гар. Ашиг сонирхолтой

Иргэн [139.5.218.24] 2021-05-11 15:12:55

30 жилийн дараа шударга байж чадахгүй байгаа бол бид цаашид ямар нийгэм рүү яваад бна вэ.

Объектив буюу Монголын туйлын үнэн нөхцөл [202.131.225.53] 2021-05-11 15:36:50

Бид одоо Хятад, Орос улсуудын хөршийн хувьд энэ 2 улсын улс төрийн модель (загвар)-йин завсрын загварлуу хөдөлнөм. Социализм ч биш, капитализч биш, хөдөлмөрчдийн диктатур ч биш, ардчилсан улс ч биш тийм загварыг үүсгэж байна. Үүнийг бол ОБЪЕКТИВ нөхцөл гэж их сургуульд бидэнд сургаж байсан. Жагсаж тэмцээд, өлсгөлөн зарлаад, УИХ-д цэц булаацалдаад, ухуулж сурталчлаад ч монголчууд ийнхүү ОБЪЕКТИВ шалтгаан нөхцөлөө өөрчилж, түүнээс салж, өөр зүйл ярьж чадахгүй.

Зочин [192.82.70.18] 2021-05-11 15:04:42

Бүр амар юм болжээ. 1 хүний төлөө бүхэл бүтэн хууль тогтоомжийн тодорхой заалтыг дур мэдэн өөрчилж байдаг.

Зочин [202.126.90.96] 2021-05-13 23:17:49

Hn enenii helj bgaad shuud itgeed bhdaa yahav dee, iim bolohoor l hen durtai n dongosdog bolj dee

Зочин [202.131.225.197] 2021-05-11 14:31:10

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ХАНДЧИХ. ДОРЖХАНДТАЙ ЯГ АДИЛХАН ҮНДЭСЛЭЛЭЭР. ҮНДСЭН ХУУЛЬД БАЙГАА ЗААЛТЫГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААЖ ӨГӨӨГҮЙ НЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЭД.

Зочин [64.119.23.166] 2021-05-11 18:55:21

ЭНЭ АСУУДЛААР ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ЯАРАЛТАЙ ХАНДААЧЭЭ

Зочин [66.181.161.82] 2021-05-11 14:29:43

Сонгуулийн хуулиар луйвар хийж байгаа нь улайм цайм илт байга шүү дээ. Үүнийг тайлбарлаад хэлээд байхад ойлгохгүй ард түмэн их бий шүү.?

Өлзий_Орших [66.181.161.82] 2021-05-11 14:27:54

Хуулийн завхарлыг иннэж дэлгэж ард түмэнд тайлбарлаж байгаа хуульч Алтангэрэлдээ баярлалаа дэмжиж байна

иргэн [46.85.188.95] 2021-05-11 14:14:44

О.Алтангэрэл зөв үндэслэлтэй ярьсан б-а. Энэ сонгууль хууль бус болох тал руугаа явчихлаа.

Zochin [66.181.161.56] 2021-05-11 14:00:16

Хуульч Алтангэрэлийг дэмжиж байна түүний ьалаар маш сайн мэднэ. Эрх зүйн ийм том боловсролтой хүн УИХ.д байх нь зөв гэж бодож байна дэмжиж байна

Purevdavga [59.41.237.84] 2021-05-11 13:24:46

yer n huuli erh zuin bolovsroltoi bhiig shaardah erhtei. gadaadiiinhan tanai eronhiilogch deed bolovsrilgui hun yum bna lee.,eronhiilogch bolokh Mongold iim amarhan yum uu gej asuugaad, shoolood bna lee. uls.oron toloolj bgaa hun naanadaj bachelor zeregtei, huuuli ediin zasgiin.suuri bolovsrol ezemshsen bkh yostoi shuu

зочин [202.9.40.197] 2021-05-11 12:10:12

Бид ийм нийгэмд амьдрахийг огт хүсэхгүй .., МАНийн бузар булайг , хууль зөрчсөн хичнээн олон үйлдлүүдийг , нотлох баримттай нь УДШүүхэд өгсөн ч , энэ л хэвээрээ байна , мөрийцсэн ч алдахгүй шүү..,??? АРД ТҮМЭНЫ ХУРАЛ зарлан хуралдаж , намуудийг татан буулгаж УИХг тараах хэрэгтэй ..,?????

Зочин [202.9.41.9] 2021-05-11 14:08:53

592.000.000 буюу 592 сая шүү

Зочин [202.9.41.9] 2021-05-11 14:07:01

энэ УИХ-г тараамаар байна.дэндүү хууль мэдэхгүй мөнгөний нөхөд нам гэсэн солиотууд олноор гарч ирсэн нь улсад иргэдэд гай болж байна.хүрэлсүхд зориулж хуулинд өөрчлөлт хийж байгаа нь нэг намын дарангуйлал тогтоож байгаагаа нотоллоо.нам бус шудрага иргэд жагсаж тэмцвэл оролцоно шүү.амь насаа зольсон ч яахав.оюунэрдэнэ тэргүүтэй шудрага 5 гэж гарч ирэхэд нь баярлаж бас их дэмжсэндээ. гэтэл өнөөдүүл чинь албан тушаалдаа очоод хулгай луйвартайгаа эвлэрч байна.ваучер хэвлүүлэх гэж танай сайд 592.000 төгрөг зарлагдаж дээ зөв үү оюунэрдэнэ худалч хуурамч аа

Зочин966 [192.82.90.62] 2021-05-11 13:56:18

Маш зев дэмжиж байна

Зочин [202.9.40.91] 2021-05-11 12:01:01

Аааа муу луйварчингууд. Сонгууль болвол цагаан. эсвэл хүчингүй эсвэл хойшлуулах. СЕХ ны дарга гэж нэг улайцан коммунист сдаааа бн аа. Чамайг дээээ

Zochin [103.26.194.110] 2021-05-11 12:00:25

Аль төгссөн нөхөр вэ?К хуулинд бгаа шүү дээ.Эрх зүйн мэргэжил эзэмшээгүй гишүүдээс ичээрэй хө.

Иргэн [66.181.161.175] 2021-05-11 11:57:38

Баттулгын нөлөөний Алтангэрэл хуулийг өөрт ашигтайгаар тайлбарлах гэж оролджээ. Ер н хуулийн гол үндсэн зарчмыг ярихгүйгээр өөрт таалагдснг гэсэн заалтуудаа сугалж аваад өөрт ашигтайгаар тайлбарлаж ашиглах гэсэн хуульчид их мэдэгч нар олширчээ. Сонгууль болдгоороо болж Монгол төр үүрд оршин тогтнох л болно. Хэн дуртай нь сонгууль хойшлуулж з сая хүний сонгох эрхэд халдахгүй. халдуулах ч үгүй шүү

Зочин [202.179.21.230] 2021-05-11 12:30:06

муу мал үүдэнд чинь эрх чинь зөрчигдөхөд уйлах чинь хожимдсон байх болно гөлөгөө

Зочин [192.82.71.107] 2021-05-11 11:48:24

Хүрэлсүх сүүлийн таван жилд Монголд байсан хугацаа нь 4.7 жил болчихоод бна гэсэн мэдээ гараад ирсэн чинь 5 жил гэж байсныг нь шууд хасчихсан юм бна ш дээ . Хууль гэдэг чинь тоглоом болчихсон юмуу. Энэ маш ноцтой гэмт хэрэг юм бишүү . Үгсэн хуйвалдаж бүлэглэсэн гэмт хэрэг чинь ял нь улам чангараад явдаг биз дээ

Зочин [202.9.41.9] 2021-05-11 14:11:28

хууль ман намынханы тоглоом болоод байна.дэндүү даварч байна.сөрөг хүчин ан намынх нь байж байгаа царайг чааваас гэж

Зочин [122.201.19.99] 2021-05-11 11:40:28

Ардын намын 65-ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИДын хийж чаддаг ажил шив.Хүрэлсүхээ ичиж амьдраа лалрын хулих хурандаанцар минь

Од [66.181.178.158] 2021-05-11 11:40:25

Ял шийтгэлгүй гэдэг заалт яасан бэ. Бас л өөрсөддөө тааруулах гээд аваад хаясан уу? Яагаад хуулийг өөртөө буюу ганц хүнд зориулаад байна даа. Ард түмэн сохор дүлий биш шүү!!!!!!!

Зочин [103.10.22.50] 2021-05-11 11:28:19

Анх ерөнхийлөгчийн асуудлыг үндсэн хуулийн өөрчлөлтөөр хөндсөн шалтгаан юу байсан гэдэгээс ургуулан бодох хэрэгтэй. 4 жилээр 2 удаа сонгогдох боломжтой байх нь сөрөг талтай байна гэж үзээд 6 жил нэг удаа болгосон, тэгэхээр хууль мөрдөгдснөөс хойш энэ журмаа л мөрдөнө гэсэн үг. Энд Баттулгын эрх зөрчигдөөд байгаа юм огт байхгүй. 50 наснаас дээш гээд өөрчилчихсөнтэй холбоотой 45-50 насныхны эрх зөрчигдсөн гэж яригдахгүй л байгаа биз дээ.

Зочин [192.82.70.18] 2021-05-11 15:07:45

Бас үгүй л дээ. Өмнөх бүх ерөнхийлөгчид 2 дахь удаагаа нэр дэвшиж өрсөлдөх эрхээ эдэлсэн. Харин энэ өөрчлөлттэй холбоотойгоор Баттулга гэдэг ганцхан хүнд л тэр боломж нь олдсонгүй. МАН хуулиа хүч түрэн батлаад эрхийг нь хаачихаж бгаа юм.

Зочин [66.181.182.120] 2021-05-11 11:09:00

МАН -д улсаа сааж амьдардаг дарга нэртэй хэдэн мянган төрийн албан хаагч төрөөс мөнгө "цавчигч" тэрбумтанууд бий. Тэд үхэн үхтэлээ ингэж л амьдарна

Зочин [203.91.115.52] 2021-05-12 23:09:43

Ганц баттулгад зориулж зайлуул ганц удаа сонгогдсон юм дахиад хуулиа өөрчилье гэх болж бхйнауу Уг нь өмнөх ерөнхиилөгч нар дахин сонгогдохгүй гэсэн болохоос нэг удаа сонгогдсон хүнииг заавал 2удаа сонгох ёстой гэсэн заалт байхгүй биздээ Яаж ч бодсон Баттулга өмнөх ерөнхитлөгчид орох нь мэдээж шүү дээ Энэ бол энгиин хэнд ч ойлгомжтой асуудал Хойшдоо ч ерөнхиилөгч нар нэг л удаа сонгогдоно гээд үндсэн хуулиндаа заачихлаа Тэгчихээл л баттулгад зориулаад л хуулиа өөрчлөх юмуу Баттулга л иим мэдээжиин юмыг сөрж заавал сонгогдох гэж хуулиин цоорхой хайгаад юм бүхнииг улс төржүүлээд төр засгын ажлыг самраад байна Энэ хууль ч мэтиин хүмүүсээр жижигхэн ч гэсэн хуулиин цоорхой олоод түүгээрээ зүтгэчих гээд л байх юмаа

Зочин [64.119.23.166] 2021-05-11 18:59:26

ЕРӨӨСӨӨ ҮНДСЭН ХУУЛЬД ЭНЭХҮҮ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЯМАР Ч ШААРДЛАГА БАЙГААГҮЙ ШҮҮДЭЭ. ЭДГЭЭР ӨӨРЧЛӨЛТ НЬ ХҮНИЙ СОНГОГДОХООР НЭР ЭВШИХ, СОНГОГДОХ ЭРХИЙГ БҮДҮҮЛГЭЭР ЗӨРЧС ӨН. яАГААД: 1. 50 НАС ГЭЖ 50-ИАС ДООШ НАСНЫ ХҮНИЙГ НАСААР ЯЛГАВАРЛАСАН, 2. 6 ЖИЛ ГЭЖ ХҮНИЙГ САЙН Ч АЖИЛЛАСАН МУУ Ч АЖИЛЛАСАН ХАТУУ ХУГАЦАА ЗААЖ ОЛОН ТҮМНИЙ СОНГОХ ЭРХИЙГ БООГДУУЛС АН. 3. сАЙН АЖИЛЛАВАЛ АРД ТҮМЭН ДАХИН СОНГОЖ АЖИЛЛУУЛАХ ЭРХИЙГ ХААСАН. 4. хУГАЦАА ЗААСНААР ХУГАЦАА БОГИНОСОСНООР НЭГ ХҮНИЙ ДАРАНГУЙЛАЛ ҮҮСЭХГҮЙ ГАГЦХҮҮ ХУУЛИЙН ЦООРХОЙГООР Л ИЙМ БОЛОМЖ ҮҮСНЭ. 5. нЭГ ХҮНИЙ ДАРАНГУЙЛАЛ ҮҮСЭХГҮЙ БАЙХЫГ ХУУЛИАР ЗОХИЦУУЛАХААС БИШ ХУГАЦАА ЗААСНААР ЗОХИЦУУЛАГДАХГҮЙ ШҮҮДЭЭ МАН-ЫН МАЛУУДАА

Зочин [66.181.161.35] 2021-05-11 11:08:55

Сонгууль хууль эрх зүйн хувьд хийх боломжгүй болсон байна тийм учраас хойшлуулж маргааангүй хийсэн нь дээр байх !!!


54 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
54 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.