Р.ГОНЧИГДОРЖ: УИХ-ЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨН АЖИЛЛАГАА ХЭТРЭЭД БАЙНА ДАА

Aдмин / Улстөр

Академич Р.Гончигдоржтой ярилцлаа.


-Та энэ жил ээлжит сонгууль болох ёсгүй, 2023 онд сонгууль болох ёстой гэж үздэг. Цэцэд гаргасан гомдол тань юу болж байгаа вэ. Хариу өгсөн үү?

-Уих Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг ирэх сарын 9-ний өдөр зохион байгуулахаар тогтоол баталсан учраас энэ тогтоолыг Үндсэн хуулийн 30.2 дахь Ерөнхийлөгчөөр “иргэнийг зургаан жилийн хугацаагаар... сонгоно” гэснийг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэснээр мэдээлэл энэ оны нэгдүгээр сарын 29-нд гаргасан гэдгийг та бүгд мэдэж байгаа байх. Энэ үед 2020 оны арванхоёрдугаар сарын 24-нд баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд 4.2.1-д ээлжит сонгууль гэж Монгол Улсын Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан жил тутам явагдах сонгуулийг хэлнэ гэж заасныг энэ тогтоол шууд зөрчсөн байсан.

Гэхдээ би том зөрчлөөр нь Үндсэн хууль зөрчсөн гэдгээр Цэцэд өгсөн юм. Сонгуулийн хуулийн дээр дурдсан заалт минийхтэй таардаг бөгөөд 2023 онд ээлжит сонгууль болно гэснийг зааж байгаа юм. Харамсалтай нь эхлээд Цэцийн нэг гишүүн, дараа нь гомдол гаргасны дараа гурван гишүүн Цэцэд миний тавьсан асуудлаар маргаан хянан хэлэлцэхгүй гэснээр Цэц одоо явагдаад байгаа Ерөнхийлөгчийн сонгууль Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуульд заасны дагуу шийдвэр гаргаагүй.

УИХ Сонгуулийн хуулиа зөрчиж гаргасан тогтоолоо хүчингүй болгохгүй сонгуулийн ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Үндсэн хууль болон хуулиар удирдагддаг нийгэмд бол хууль зөрчсөн тогтоол гаргахгүй, гаргасан бол хүчингүй болгож энэ сонгуулийн ажиллагааг зогсоох ёстой. Хэн, юу энэ бүхнийг хуулийн оронд удирдаад байна вэ гэж асуухаас өөр аргагүй байна. УИХ эрх мэдлээ хэтрүүлэн тогтоол гаргаж ээлжит бус сонгууль (ээлжит гэж нэрлэж байгаа ч) зарлан Ерөнхийлөгчийн Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийг тасалж байгаа нь Үндсэн хуулийн хямралыг үүсгэх үйлдэл гэж үзэж байгаа. Тэр тусмаа цар тахал хүрээгээ тэлж хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал ноцтой байгаа энэ цаг үед шүү.

-НөгөөЗөвхөн нэг удаа сонгогдоногэсэнтэй холбогдоод ҮХЦ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн хоёр заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаад УИХ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч сонгуулийн хуульдаа нэмэлт орууллаа. Үүнд Ерөнхийлөгч хориг тавьсан. Энэ талаар та байр сууриа илэрхийлээч?

-УИХ өөрийн санаачилгаар өөрчлөлт оруулсан уу, эсвэл Цэцийн шийдвэр нэмэлт оруулах зайлшгүй байдлыг бий болгосон уу гэдэгт л байгаа юм.

Цэц Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн зүйл, хэсгийг дүгнэлт гаргахдаа түдгэлзүүлдэг, эцсийн шийдвэр гаргахад тэр түдгэлзүүлсэн нь хүчингүй заалт, хэсэг болдог. Цэц уг хуулийн 3.1.2, 5.4 гэсэн заалтууд Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнээд эдгээр заалтыг бүхэлд нь түдгэлзүүлээгүй, улмаар хүчингүй болгоогүй. Хэрэв хүчингүй болгосон бол УИХ зайлшгүй өөрчлөлт оруулах үүрэг хүлээж, өөрчлөлт оруулна. Гэтэл Цэц эдгээр заалтуудаас “50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан...уугуул” гэсэн хэсгийг түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл, ингэж хасвал Үндсэн хуульд дүгнэлтийг хүлээж авснаар энэ дүгнэлт Цэцийн эцсийн шийдвэр болж 3.1.2, ба 5.4 заалтуудаас дээрх үгүүд хасагдаж хүчинтэй үлдсэн. Ингээд л асуудал шийдэгдчихсэн байхад УИХ эдгээр заалтуудаас өөрийн санаачилгаар өөрчлөн найруулалт хийсэн яах ч аргагүй уг хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-ээр санал авах өдрөөс нэг жилийн өмнөх хугацаанд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтаа зөрчсөн байгаа биз дээ. Энэ үндэслэлээр Ерөнхийлөгч хориг тавьсан байналээ. УИХ-ын хууль зөрчсөн ажиллагаа хэтрээд л байна даа. Хүнээр бол “Намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав” гэдэг шиг л аашилж байна.

-Гэлээ гэхдээ Ерөнхийлөгчийн сонгууль товлосон хугацаандаа зохион байгуулагдахаар бэлтгэл ажлууд нь хангагдаад явж байна. Гурван намаас нэр дэвшигчдээ тодруулаад СЕХ-нд бүртгүүлчихсэн.

Ямар шалтгаанаар сонгуулийг хойшлуулдаг юм бол, манайд?

-Хууль ёсны сонгуулийн хувьд сонгууль товлон зарлах хугацааг хойшлуулах, товлон зарлагдсан үед сонгуулийн үйл ажиллагааг зогсоох хуулийн зохицуулалтууд бий. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.6, 8.7, 8.8 дахь хэсгүүдээр зохицуулсан байдаг. Одоогийн нөхцөл байдалтай уялдуулж товчилж хэлье. Манай улсад тархаад байгаа коронавирусийн нөхцөл байдлыг “Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэндэд шууд аюул учруулсан буюу учруулахуйц аюул тохиолдсон онцгой нөхцөл байдал бий болсон”гэж үзвэл УИХ сонгуулийн үйл ажиллагааг зогсоож 8.6, онцгой нөхцөл байдал арилсны дараа УИХ ажлын долоон өдөрт багтаан санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө ээлжит сонгуулийг зарлана (8.7).

-Манай сонинд хуульч сонгуулийг хойшлуулахдааонц болон дайны байдал зарласан нөхцөлд сонгууль хойшлуулж болногэж ярьсан шүү дээ.

-Тийм биш л дээ. Дэглэм, (онц байдал, дайны байдал г.м)-тэй холбоотой биш, онцгой нөхцөл бий болсонтой холбоотой юм. Хуулийн заалтаа хар даа. Сонгуулийн хуульд 8.5. Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол УИХ ээлжит сонгуулийг хойшлуулж болно. Үндсэн хуульд тэр онцгой нөхцөлийн нэг хэсгийг 25.2.1-дээр миний дээр хэлснээр тодорхойлсон байдаг.

-Зогсооно гэдэг нь зогсоосон тэр явцаас үргэлжлүүлж сонгуулийг явуулна гэсэн үг гэж ярьсан даа.

-Үгүй л дээ. Хуульд тодорхой заасан. 8.6-д Сонгууль товлон зарласны дараа энэ хуулийн 8.5-д дээр дурдсан заасан онцгой нөхцөл бий болсон тохиолдолд УИХ ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсооно. 8.7-д Энэ хуулийн 8.5, 8.6-д заасан онцгой нөхцөл арилсны дараа УИХ ажлын долоон өдөрт багтааж санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө ээлжит сонгуулийг товлон зарлана. Энгийн жишээгээр тайлбарлая. Нийтийн марафон гүйлт гараанаас гараад байтал замд ноцтой эвдрэл гарч онцгой нөхцөл байдал бий болж марафоныг зогсоолоо. Дараа нь зам засагдаж онцгой нөхцөл байдал арилахад уг марафоныг дахин эхлүүлэхдээ дахиад л гараанаас нь эхлүүлдэг, оролцогчид ч өөрчлөгдсөн байдагтай адил юм даа. Хуульч нэрээр хуулийг гуйвуулж болохгүй л дээ.

-Одоо сонгуулийн нэр дэвшигчийг хуульдаа сольж болдог уу?

-Энэ сонгуулийг хууль бус гэж үзэж байгаа хүнээсээ л одоо болоод байгаа юмыг асуугаад байх юм даа. Ерөнхийлөгчийн сонгуулийн 28 дугаар зүйлийн 28.8 дахь хэсэгт “Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно”гэж заасан байдаг. Одоо нэр дэвшигчдийг бүртгэчихлээ гээд байгаа биз дээ. Тэгэхээр сольж болохгүй нь ээ.

-Та АН-ын ууган гишүүн. АН-д өрнөөд байгаа асуудлуудын талаар байр сууриа илэрхийлээч?

-АН дүрэм журамтай байсаан. Тухайлбал, намаа УИХ-ын сонгуульд ялагдуулсан бол Намын даргаасаа чөлөөлөгдөж, дараагийн сонгууль болтол намаас нэр дэвшүүлдэг албан тушаал хашихгүй байх дүрмийн хариуцлага. Тийм ч учраас З.Энхболд дарга 2016 онд сонгуульд АН ялагдсан учир намын даргаасаа чөлөөлөгдөж, 2020 он хүртэлх хэсэг хугацаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажилласан. Энэ нь намаас нэр дэвшүүлдэг албан тушаал биш. С.Эрдэнэ АН-ыг 2020 оны сонгуульд ялагдуулсан болохоор Ц.Туваанд тамгаа шилжүүлэн намын даргаасаа чөлөөлөгдсөн. Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэр үнэртсэн үү, тамганы асуудал гаргаж ирээд л намын даргын сонгуулийг хоёр хэсэгт хувааж хаях шиг болсон. Би чинь С.Эрдэнэ даргын үед тогтоосон мөнгөний шалгуураас болоод одоо АН-ын саналын эрхгүй гишүүн болохоор нарийн ширийнийг сайн мэдэхгүй юм. О.Цогтгэрэл гишүүнийг л АН-ын дарга гэж бодож яваа хүн. АН-ын УИХ дахь бүлгийг гишүүд нь бүгд л ингэж үздэг юм билээ. Дээр хэлсэн дүрэм журмаар бол 2024 оны УИХ-ын сонгууль болтол С.Эрдэнэ АН-аас нэр дэвшүүлдэг албан тушаал хаших эрхгүй хүн. Түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нь дүрмээ зөрчсөн явдал. 2023 онд Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болдгоороо болбол АН учраа сайхан ололцчихно гэж итгэж байна. 2021 онд сонгууль хууль бусаар зарласан нь нийгэм, эдийн засаг, улс төрийн олон асуудал тарьж байна даа. Үндсэн хуулиа сахихгүй бол дарангуйлал их ойрхон шүү. Эцэст нь 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа сүүл рүүгээ хэтэрхий яарч сандраад бас сонгуульд зориулсан популизмд хөтлөгдөөд, дээр нь энэ нэмэлт, өөрчлөлтөд дутуу дулимаг хийснээс өнөөгийн төр болон улс төрийн амьдралд гараад байгаа хямралт нөхцөл байдал бий болж байгаа юм уу гэж хэлмээр байна.

ӨДРИЙН СОНИН БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ

image


Сэтгэгдэл

зочин [64.119.30.14] 2021-05-19 06:47:05

энэ хүн чинь байсан юмуу сонгууль болохоор л гараад ирэх юмаа өөрийг чинь ард түмэн мартсан байна шдээ кккк

Зочин [66.181.161.6] 2021-05-17 14:26:31

сүүлийн үед Одонтуяа гишүүн өвчин тахлаар улс төр их хийж бна шүү.Бүхнийг үгүйсгэж.бна.Улс төрийн карертаа цэг тавих нь ойртож байна.Бүхнийг шүүмжлэгч бол ухаан санаа зүгээргүй шинж гэж дорнын нэг гүн ухаантан хэлснийг БИТОН Ганбат.одонтуяа 2 санаж явбал зохилтой.Ганбат талбай дээр 3 хоног байгаад намын нэр хүндээ унагаахад тус болсон шүү.Мөн золбин попын ГАНБААТАР.Дүүжлэхээр айлгадаг Алтанхуяг нарыг хууль зөрчин бүлэглэн ЭЛСҮҮЛЖ АН ын нэр хүндийг унагаахад ЖИНТЭЙ хувь нэмэр оруулсан нөхөр.

Тогмид [66.181.161.6] 2021-05-17 14:18:29

ОДОО ГОНЧИГДОРЖИЙН ҮГИЙГ ТООДОГ ХҮН БАЙХУУ.Дэмий зүйлээр бидний толгойг эргүүлэхэд боль.

Зочин [66.181.187.159] 2021-05-17 17:25:56

Сайхан явсан цагаа санагалзах нь юун буруу байх билээ, хөөрхийс

Зочин [66.181.161.6] 2021-05-17 14:15:38

Гончигдорж толгой нь ажиллахаа больсон нөхөр бна.Хуульд тодорхой заачихсан байхад 2 жилээр сунгана гэж тэнэгтдэг.ингээд байх юм бүх зүйлийг 2 жилээр сургадаг жишиг тогтоно.Бүх зүйл хуулийн хүрээнд байх.их хуралд одон жил болсон нөхөр ийм юм ярихаар юунд итгэх вэ.Гончигдорж 3 нам дамжсан шүү.МАХН.СДН.АН. одоогоор нам бодитоор С.Ганбаатар тэргүүлж Гончигдорж 2 Т жагсаж бна.

Зочин [192.82.81.93] 2021-05-17 06:53:04

Эхнэрийнхээ ах дүүг хүртэл баяжуулж, дэвшүүлсэн гэж яоих юм билээ.

зочин [139.5.216.251] 2021-05-17 13:55:02

АН-ынхны зүгээс дарангуйлал л гэж их ярих юм. Үнэн байдал бол харин АН л анархизм өргөн хэмжээгээр үүсгэсэн, тэрнийхээ зарим хэсгийг одоо өөрсдөө дарангуйлал болгон өөрчлөөд байгаа . МАН-ын зүгээс дарангуйллын шинжтэй ямар ч үйлдэл гаргаагүй Дүр эсгэсэн ардчилагчдын гүжир гүтгэлэг л явагдаад байна.

Д.Болд-очир [59.153.115.162] 2021-05-17 05:56:19

ЭНЭ НЭГ ЭР ЭМ, ЛАМ ХАР, БӨӨ УДГАН, ЮУ НЬ МЭДЭГДЭХГҮЙ НӨХӨР УЛС ТӨРИЙН АШИГ ХОНЖОО ХАЙЖ ГҮЙСЭЭР ХАНАЖ ЦАДААГҮЙ Л ЯВНА УУ. НАС НЬ НИЛЭЭН ЯВСАН БАЙХ ГЭР ОРОНДОО НОМ СУДАР УНШААД ТАЙВАН СУУЖ БАЙВАЛ ДЭЭРГҮЙ ЮУ.

Зочин [64.119.23.198] 2021-05-17 00:34:05

Гэв гэнэт нэгэн өдөр Сургуулийн Эвлэлийн Хорооны /МХЗЭ/ орлогч дарга байж байгаад Ардчилагчдын дүрд 2 цагийн дотор хувирч, көөркий тэгээд түүгээрээ хоолоо олж идсэн дээ. Бас зүгээр ч үгүй улсын хөрөнгө мөнгө завшиж,хулгай хийх ажилдаа орсондоо көөркий. Баасных нь Ардчилагч...баас...баас

Иргэн [66.181.182.123] 2021-05-17 00:12:10

Хууль ч логик бодлоголдоо математикч хүн злогик сэтгэн бодох чадвараараа илүү тэгэхдээ Гончигдорж бол илүү чадвартай хүн . Олон улсад зөвшөөрөгдсөн хүнийг яаж ч муу хэлээд яахав. Энэ хүний үгийг авахгүй бол хямрал үүснэ гээд л байна шүү. Тэгэхдээ ҮНДСЭН ХУУЛИЙН гээд байна даа ОЙЛГОМЖТОЙ Л ЮМ ШИГ БАЙНА ДАА Эцэстээ хэн хариуцлага хүлээх бол

Зочин [103.26.194.252] 2021-05-16 09:14:26

ЮУН АКАДЕМИЧ ВЭ , ЭНЭ МАНГАР ОДОО ИЧИХ БУЛЧИРХАЙ БҮГД ЭЛЭГДЭЛД ОРЖЭЭ ДЭЭ ЯНЗ НЬ

Зочин [139.5.216.144] 2021-05-16 07:05:28

Гончигдоржийг ОХУ-ын Ерөнхийлөгч болговол яасын бэ. Эсвэл дэлхийн Ерөнхийлөгч болгоё. ККККККК

Иргэн [202.21.107.190] 2021-05-15 01:24:57

Ардчилалын нэр барьж эх орныг хутган үймүүлэгчдыг төрүүлэгч бөөрөнхийгийн нэг. Эх орныг цөөн бүлэг луйварчдын гарт байлгахыг юу их хүсээ вэ. Ийм эргүү шалдар булдар бөөрөнхий одоо болих хэрэгтэй.

зочин [202.9.47.29] 2021-05-15 13:37:53

Гончигдорж гуайг УИХ-д байх үед одооныхоос ч илүү хор найрч байсан байлгүй. Ард түмэн мэдэж л байгаа биз

Зочин [202.126.89.76] 2021-05-14 23:51:20

Олон жилийн туршлагатай парламент ч хүн дээ. Юмыг гадарлаж байгаа даа. Нас намба гэж бий дээ.

У [174.91.166.213] 2021-05-14 13:44:24

Гончигдорж болно хуухэд нь баян Баттулагыг караманд орсон юм шиг байна , сонин сонин logic гаргаж Баттулагыг телее ямар хэрэг байна даа

Зочин [103.9.88.154] 2021-05-14 10:32:01

С.Эрдэнийг АН -с хөөж зайлуул. Энэ хүн ардчилалд маш муухайгаар үлдэнэ .МАН *н тагнуул

Зочин [103.9.88.154] 2021-05-14 10:28:34

Гончигдорж бол манай улсын урдаа барьдаг матетатикч, улс төрч ,уужуу ухаантай монгол эр хүн дээ .. Үнэнд гүйцэгдээд ирхээр чи бөгс долооно доо Тэр үед нь чамайг харах болно кк

зочин [103.9.88.154] 2021-05-14 10:21:02

Санал хураалтанд оролцохгүй. Бүгд битгий оролцоорой гэж уриалж байна. Эсвэл сонгуулийг хойшлуулах хэрэгтэй. Эс тэгвээс тэмцэх болно шүү УИХ олонхийн төлөөлөл болж чадсангүй

зочин [64.119.24.169] 2021-05-14 09:09:25

өвөө нар минь ач зээ нараа хараад гэр гэртээ амар амгалан амьдар. Алтанхуяг. Гончигдож мэтийн өвөө нар одоо болно доо. Алтанхуяг ямар үйлс бүтээнэ гэж өлсгөлөн зарлаад одоо юу болов. Хэзээ ч ерөнхийлөгч болж чадахгүй. Ийм зөнөсөн өвөө нарыг зайлуул

Зочин [202.55.188.86] 2021-05-14 14:01:09

Том тэнэгт!

зочин [122.201.21.169] 2021-05-14 12:17:36

Өвгөнүүд хийх цагтаа олигтойхон ажлаагүй байж одоо зөнөчихөөд ямарч хэрэггүй. Боловсролтой. ажлын туршлагатай. шудрага сайхан залуус зөндөө байна тэд ажиллаг. ӨВГӨНҮҮД СУУДЛААСАА ЗАЙЛЖ. ЗАЛУУС АЖИЛЛАГДЭЭ.

irgen [192.82.67.119] 2021-05-14 08:34:39

gonchigdorj bagsh mash zuv yrij bna .Ene chiglelleer sain sudalsan huulich hun shuu dee.Ene tahaltai bh uyd MAN namiihan huch hereglehgui bh ni chuhal bna. Songuuli boloh tsag hugatsaa hotsrohgui ee.Une yum uneneer yvbal uherbtergeer tuulai guitsene shuu ard tumeem 200 gaad hun nas barchihaad odoo hund buguud .mash hund hun 100 garaad bna gedgiig oilgoochee. 23 ond saihan songuilia hiitsgeedee

zochin [202.179.24.248] 2021-05-14 07:47:13

Гончигоо гуай танд танай нам улс орноо хөгжүүлэх олон боломж, олон жилүүд байсан, тан нар чадаагүй, өөрсдийн хувийн эрх ашигаа 1-т тавьсан. Одоо болно, хөгжүүлэх сэтгэлгүй, чадахгүй гэдгийг харлаа. Зай болоод өг.

Зочин [66.181.184.38] 2021-05-14 06:56:11

ҮХЦ маргаан үүсгэх ёстой. Нэмэлт өөрчлөлт нэгэнт мөрдөөд эхэлсэн, дээр нь зохицуулалтын тухай ямар нэгэн заалт байхгүй учраас Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа автоматаар 6 жил болж байна

АН-ын анхдагч [103.26.194.144] 2021-05-14 06:24:36

Энэ С.Эрдэнэ гэх башир хорон санаатан АН'-аар тоглох эрхгүй шүү дээ. Одоо С.Эрдэнэ АН-аас бүр өмсөн зайлах л үлдсэн..

.., [66.181.180.25] 2021-05-14 04:20:29

Чиний л төрд холио, хутгуур хийх чинь хэтрээд байгаагаас биш бусад нь гөйгүй байгаа байхөө.

Зочин [192.82.70.129] 2021-05-14 04:06:50

Сумын хамтлагийн баас гитарист шиг царайлчихаад муу дурак чи дут л даа

зочин [183.177.99.230] 2021-05-14 04:40:48

Гончигдорж муу бэлтрэг чамгүй их мөнгө цавчисан байх шүү Бэлтрэг Гончигоо гэж

Зочин [111.199.62.106] 2021-05-14 03:43:10

MANgar trolluudaa gej

Зочин [111.199.62.106] 2021-05-14 03:42:26

MUNDAG HUN L DAA, TURIIN HUN IIM L BAIH YOSTOI.CHINBAA BAGSH JORLIN BOLJEE KKKK

Зочин [64.119.29.2] 2021-05-14 03:15:29

Энэ хүнийг элдвээр муу хэлээд байгаа гарууд чигчий хуруунд нь ч хүрэхгүй гэдгээ ойлгодог болов уу.

Зочин [192.82.70.129] 2021-05-14 04:07:33

Наадах чинь өөрөө тун ядарсан жижиг гар даа

Зочин [66.181.161.17] 2021-05-14 03:05:44

Цэцийг даргалах хүн бол Гончигдорж. Энд бичиж байгаа хүмүүс Хүүкийн цагаан байшингаас цацаж буй хорт хий...

Зочин [202.9.40.54] 2021-05-14 03:30:46

яг үнэн. мөнгөөр бичигчидээ хэсэг хэсэгээр нь ахалж байгаа гуйлагчингууд ажлаа сайн хийж байна аргагүй л дээ амар хялбар аргаар овоо хэдэн төг орж ирээд байгаа болохоор гэхдээ эргэцүүлэн бодож эрүүлээр харж чаддагууд нь гарч эхэллээ

Иргэн [59.153.113.21] 2021-05-14 02:57:57

Уг нь Гончигоо маш зөв зүйл ярьж байна шдээ..Өөрсдөө баталсан хуулиа өөрсдөө зөрчөөд болохгүй бол зарим заалтыг нь хасаад, өөрсдийнхөөрөө тайлбарлаад байж болохгүй.

мандаа [202.9.46.99] 2021-05-14 02:21:54

хол очиж бавтана хөгшин ухна минь

Зочин [202.179.21.208] 2021-05-14 02:11:19

Та илүүдэж байна.Хэдэн жил таг чиг байж байгаад ерөнхийлөгчийн сонгууль ойртоод ирэхээр УИХ-ыг буруутай мэтээр ард түмнийг битгий талцуулаарай.Одоо таны карерь дуусан таныг сонсдог хүн байхгүй.

Зочин [202.179.27.140] 2021-05-14 02:00:44

гончигоо хувийн сургуульд багшийн ажил олдохгүй байна уу

Зочин [66.181.181.88] 2021-05-14 01:52:58

МУИС-ийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны дарга асан Гончигдорж гуай юу яриад байна даа.МХЗЭ-ийн хорооны дарга гуай гэнэтхэн нэгэн өдөр,нэгэн цагт гэнэт Ардчилагчийн дүрд хувилан ,бас гэнэт шударгын рольд тоглосоныг нь эргэн санахад энэ их олиггүй амьтан байж дээ.Байж дээ ч гэж,байна л даа. Бас гэнэт Христийн номлогч ч болсон шүү дээ.

Алтай [202.9.40.3] 2021-05-15 00:34:20

Чи Гончигдоржийг мэдэхгүй дээ. Монголын шилдэг математикч ,соён гэгэнрүзлэгч дээ.Шудрага хүн хаана байна гэвэл энэ хүнийг л хэлнэ

Ард [124.158.83.52] 2021-05-14 01:51:59

Эргүү зөнөг гончигдорж өмнө нь хууль мэддэггүй.албан тушаалд дуртай.бөөрөнхийлөгч байсан. Одооч хэвээрээ бүр дээрээс нь зөнөг залгачихаж. Ард түмэн одоогийн ерөнхийлөгчийг 4 жилээр сонгосон.хуулиао сунгах эрхгүй. Ард түмэн зөвшөөрөхгүй. Эргүү зөнөгөө ингэж эргүүтэхийнхээ оронд эмнэлэг бараад

Зочин [27.123.213.78] 2021-05-14 03:57:41

ҮХЦ-ийн дарга хийх хүн дээ юун МАНгасын өгзөг,чинбат өвгөн...

Зочин [103.57.94.93] 2021-05-14 01:49:10

Төрийн хутгуур зайлаа зайл. Чиний хор хангалттай их бйгаа

Зочин [66.181.190.174] 2021-05-14 01:40:45

Энэ хорчин далд орохгүй сонгуулийн сургаар хэдэн бор юмны төлөө гарч ирж ДААРИН ДЭЭР ДАВС гэгч юм хийж баахан бужигнуулах юм Удахгүй үхэх нас нь болж байж гай болж нүгэл хураалгүй гэртээ хэвтэж байгаач.

gonchigdorjid [64.119.23.222] 2021-05-14 01:39:56

hetruulehguigeer huuli zorchij boloh uu

zochin [192.82.76.207] 2021-05-14 01:28:17

yag unen huuhed dee huuli sain zorch gej zovlov uu,Yag unende bol CHI hariin shashniig oruulj irsen shu

ЗОЧИН [202.126.88.224] 2021-05-14 01:24:37

ЧИНИЙ ХҮҮХЭД ХУУЛЬ ЗӨРЧӨӨД ТАЛБАЙ ДЭЭР ОЛОН ХҮН ЦУГЛУУЛЖ БУЖИГНУУЛААД БАЙХАД ЧИ ЮУ ХЭЛЖ СУРГАЖ ЗӨВЛӨВ ДӨӨ


48 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
48 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.