Л.Энхсайхан: Вакцины хоёр тунг хийлгэснээс хойш халдвар авсан тохиолдол буурч байна
Вакцин хийлгэсэн хүмүүст халдварт өртөх магадлалыг судалсан талаар ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Тэрбээр, "Эхний тунгаа хийлгэхдээ халдвар авсан хүн байна. Харин хоёр тунгаа хийлгээд 14 хоносны дараа халдвар авсан тохиолдол буурч байгаа юм. ХӨСҮТ-д 250 хүний мэдээлэл дээр судлахад вакцинаа хийлгээд 21 хоног дэглэмээ барих шаардлагатай байгаа нь харагдаж байна” гэсэн юм.
Улсын хэмжээнд вакцины эхний тунд 1.7 сая хүн, 18 хүртэлх насны хүмүүсийн 31 хувь нь бүрэн тундаа хамрагдаад байна. Вакцины нэгдүгээр тундаа хамрагдаад хоёр дахь тунгаа хийлгэх эсэхэд эргэлзэж буй хүмүүс ч байгааг тэрбээр дурдсан юм.
Тэрбээр мөн, “Вакцины эхний тунг хийлгэхэд хүний биед хамгаалах уураг бага хэмжээгээр үүсдэг. Харин хоёр дахь тунг хийлгэсний дараа цусан дахь хамгаалах уургийн агууламж илүү өндөр болж нэмэгддэг. Туйлын эсрэг заалттай хүмүүст эмнэлгийн магадлагааг гаргахаар ажиллаж байна. Вакцины дараах урвал, хүндрэлээс сэргийлж орон нутагт Бүсийн оношилгоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлгүүд, нийслэлд I, II, III эмнэлэгт тэдгээр хүмүүст “Вероселл” вакциныг хоёр тунгаар, эмнэлгийн хяналт дор хийнэ. Вакцин хийлгэсний дараах болон хийлгэхгүй бол ямар эрсдэл гарч болохыг тооцоолсны үндсэн дээр шийдвэрээ гаргахыг ДЭМБ-аас зөвлөсөн.
Вакцин хийлгэсэн ч гэсэн агаарт вирус эргэлдэж буй хэвээр. Вирус хүний биеийн эд, эрхтнийг гэмтээн, бөөр, амьсгал, зүрх, тархины хүндрэл үүсгэх, бие махбод нь хүндэрсэн хүмүүст эд эсийн түвшинд, биохимийн өөрчлөлт үүсгэх эрсдэлтэй. “Ковид-19”-ийн дараах бие сулрах, ядрах, мэдрэлийн ядаргааны өөрчлөлт гарч байгаа учир вирусний халдвараас сэргийлэхэд вакцин хийлгэх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатай” гэв.
Сэтгэгдэл
Suvd [66.181.161.17] 2021-05-20 05:50:46
Baktsin shal hudla. 1r tung hiilgesen 4 hun, 2 tun hiilgesen 1 hun ovdood, huuhed 3 hun zereg uvduj bnaa. Ene hytad vaktsin yamarch ur dungui hudla uls turin mungu ugaah neg arga heregsel.
Од [64.119.20.172] 2021-05-20 02:25:14
Одоо тэгээд 2 р тунгаа хийлгэх үү болих уу Даралт ихсээд бие муу бнаа
зочин [103.10.22.117] 2021-05-18 12:21:04
бид өөрсдөө халдвар хамгаалалын дэглэмээ мөрдөхгүй бол яаж өвчнөөс салах юм бэ . өөрсдөөсөө биш бусдаас бурууг хайдаг зангаа болих хэрэгтэй .хаа сайгүй бөөгнөрч архидсан хүмүүс .манайхаас өөр улсууд хятад вакцин аваад хэрэглэж байна . бидэн шиг өөг нь хайж шизотохгүй байна . өөрсдөө хичээвэл халдварт өвчин дарагдана .өөрсдөө малаас дор авир гаргавал халдварт өвчин дарагдахгүй .хөдөөд хэн халдвар тараалаа бидний доторх малаас дор авиртангууд хулгайн зам элдэв муухай аргатангууд тараасан шүү дээ
Зочин [202.179.21.246] 2021-05-18 10:10:10
ёстой гуцдаг бна шдээ 10000 хүнээс 1000 корона, 5000 хүнээс 500 корона гараад бна шдээ PCR авахгүй болохоор бага бгаам бишүү
зочин [192.82.65.29] 2021-05-18 07:16:05
хятад вакцин хийлгээд бие нь муудаад хэвтсэн хүмүүс ч цөөнгүй бна гэтэл энэ дарга нартаа тал зассан юмнууд худлаа ярихаас өөр юмгүй л бна. Индонезэд нэг залуу вакцин хийлгээд нас барахад вакцин хийхээ зогсоож юунаас болов гэдгийг судалсан байх жишээтэй гэтэл манайд болохоор суурь өвчнөөсөө болж бна гээд л хичнээн залуу хүмүүсийг дуугүй худлаа ярьж алах гэсэн юм болоо
Зочин [202.9.46.254] 2021-05-18 11:48:32
ЁСТОЙ ЁСТОЙ ХИЧНЭЭН ХҮН ҮХЭЖ ХИЧНЭЭН ХҮН ХАРВАЖ ТАХИР ДУТУУ БОЛОХ ЮМ БОЛ ЭРТ ОРОЙ ХАРИУЦЛАГА ТООЦОГДОЖ Л ТААРНА ДАА ХЭРЭГ ХУУЧРАХГҮЙ
Зочин [202.21.108.205] 2021-05-17 07:55:11
ahahha
Зочин [202.9.46.75] 2021-05-17 07:24:07
ДОТООДЫН ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ ТЭГ ХУВЬ БОЛТОЛ ИРГЭД ХӨДӨӨ ОРОН РУУ ОЛУУЛАА БӨӨНӨӨРӨӨ АМАРЧ АЯЛЖ ЗУГААЛАХ ЗОРИЛГООР ЯВАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. НАЙЗ НӨХӨД ХАМТ ОЛНООРОО БӨӨНӨӨРӨӨ НИЙЛЖ УУЛЗАЛДАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. 1, 2-Р ТУНГАА ХИЙЛГЭЧИХЭЭД МАСКАА ТОГТМОЛ ЗҮҮХ ХЭРЭГТЭЙ. 1, 2-Р ТУНГАА ХИЙЛГЭЧИХЭЭД ГАДУУР ХАА ХАМААГҮЙ СЭЛГҮҮЦЭХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ СУЛРУУЛАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ.
Зочин [103.10.21.51] 2021-05-19 03:44:42
Вакцин хийлгээгүй байсан ч ийм шаардлагатай л байсан. Вакцин хийлгэсэн, хийлгээгүйн ялгаа яг юундаа байна? Энэ хүндэрч үхээд байгаа хүмүүс бүгд л вакцинд хамрагдах насны хүмүүс л байна. Хэрэв вакцинд хамрагдаагүй хүн нас барсан бол "вакцинд хамрагдаагүй тул хүндэрч нас барлаа" гэж их л сүржин зарлаж байх байсан. Гэтэл нас барсан хүмүүс вакцин тариулсан эсэх талаар ганц ч үг дуугарахгүй байгаа нь их сэжигтэй байна.
del [202.55.188.36] 2021-05-17 07:08:34
шинжилгээний тоо нь цөөн учраас буурч байгаа юм чанарын ялгаа огт байхгүй олон хүн шинжилгээ хийвэл олон гарна ард түмнийг бүү хуур
Зочин [150.129.140.53] 2021-05-17 06:50:14
Baktsin hiilgeed haldbariin too ers buurch bna.
Зочин [202.126.90.46] 2021-05-17 05:59:08
Za hudlaa yariad tarhi ugaagaad baigaarai.
Зочин [66.181.177.67] 2021-05-17 05:40:47
1 tun hiilgeed uhsen hed ve_______??????
Зочин [66.181.177.67] 2021-05-17 05:39:44
2 tun-aa hiilgeed uhsen hun hed ve________!???????