Т.Хүрэлбат: Т.Чимгээ дүрэмт хувцастай хүнээс жийрхэж, тагнуулын байгууллагынхны унадаг шиг том хар машинууд харахаараа айж байна
С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаттай ярилцлаа.
-Таны дүү Т.Чимгээ батлан даалтаар суллагдсанаас хойш биеийн байдал нь хэр байна вэ?
-Т.Чимгээ одоогоор эмчилгээ хийлгэж байгаа. Шүүхээс Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эцсийн байдлаар С.Зориг агсны амь насыг хөнөөгөөгүй гэдгийг тогтоогоогүй учраас энэ хэрэг үргэлжлүүлэн шалгагдана. Тиймээс бид ямар нэгэн байдлаар өмгөөлөгчийн зөвшөөрөлгүй тэдний талаар мэдээлэл өгөх боломжгүй. Т.Чимгээг бас хамаагүй хүмүүстэй уулзуулж болохгүй гэдгийг анхааруулсан.
-Т.Чимгээгийн аюулгүй байдлыг хэр хангаж байна. Төрөөс хамгаалалт өгсөн үү?
-Бид өөрсдийнхөө боломж бололцоогоор аюулгүй байдалд нь анхаарч байна. Төрөөс ямар нэгэн хамгаалалт гаргасан зүйл байхгүй.
-Улаанбаатар хотод эмчлүүлж байна уу?
-Дүүгийнхээ байгаа газрыг одоогоор хэлэх боломжгүй байна. Өнөөдрийн байдлаар Т.Чимгээ суллагдаад дөрөв хонож байна.
-Т.Чимгээгийн сэтгэлзүйн байдал нь тогтворжсон уу?
-Яг үнэндээ зургаан жил хүний эрхэнд хоригдож байсан хүнд гэр бүлийнхэнтэйгээ уулзах шиг сайхан зүйл юу байхав. Олон жил хорих байгууллагад хүний эрхэнд, элдэв дарамт шахалтад байсан болохоор амархан цочих, айх, түгших зэрэг сэтгэл зүйн шинж тэмдэг илэрч байна. Бид аль болох сэтгэл санааг нь тайван байлгахыг хичээж байна. Гэсэн хэдий ч дүрэмт хувцастай хүнээс жийрхэж байна. Тагнуулын байгууллагынхны унадаг байсан шиг том хар машинууд харахаараа айж байна. Өөрөөр хэлбэл, энгийн амьдралд дасахын тулд сэтгэл зүйн олон сорилтуудтай нүүр тулж байна.
-Т.Чимгээгийн хүүхдүүд ээжийгээ гарч ирснийг хэрхэн хүлээж авав?
-Ээжгүй өнгөрүүлсэн он жилүүдийн хар барааныг энд дурдах илүүц биз. Т.Чимгээ одоо эмээ болсон. Хоёр ач, хоёр зээтэй. Анхны зээгээ л харж байсан. Үлдсэн гурван зээ нь Т.Чимгээг хорих ял эдэлж байхад гарсан. Одоо л жинхэнэ эмээгийн дүрээр шинэ хүмүүстэйгээ ойртож танилцах боломж гарч байна.
-Ар гэрийнхэн нь хэрхэн аж төрж байна. Т.Чимгээгийн нөхөр нь ажил эрхэлж байгаа юу. Ковидын үед хэн бүхний амьдрал, амьжиргаа амаргүй л байгаа шүү дээ?
-Ахан дүүс нь тал талаас нь чадах чинээгээрээ л дэмжиж байна. Ямартаа ч дүүгийнхээ гэр бүлийг хоосон хонуулахгүйн төлөө бид бүхэн хичээж байгаа. Нөхөр нь ажил хөдөлмөр хийсэн зүйл байхгүй.
-Хэргийг хэзээнээс дахин шалгаж эхлэх талаар та бүхэнд мэдэгдсэн үү?
- Энэ талаар бидэнд ямар нэгэн мэдээлэл алга. Манай өмгөөлөгч л мэдэх байх.
-Б.Содномдаржаатай холбоо барьсан уу?
-Тэр хүнтэй бид огт холбогдоогүй. Хүмүүс М.Зориг агсны хэрэгт холбогдсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ гэж ярьсаар байгаад энэ хоёр хүнийг ямар нэгэн байдлаар холбоотой мэтээр ойлгоод байдаг. Гэтэл нарийн яривал шүүх хурал дээр л бие биенээ хардаг хүмүүс шүү дээ. Хорих ангиас батлан даалтаар суллагдмагцаа хоорондоо утсаар яриад байж байх тийм зүйл ерөөсөө байхгүй.
-Тагнуулын байгууллагаас тагнадаг чагнадаг, мөрддөг мөшгөдөг талаар та болон Т.Чимгээгийн нөхөр хэлж байсан. Одоо Т.Чимгээ батлан даалтад гарчихсан учраас түүний хөдөлгөөн бүрийг хянаж байгаа юу?
-Тагнуулын байгууллага тагнаж чагнасан гэдгээ хэзээ ч хэлэхгүй, хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Магадгүй одоо та бид хоёрын яриаг ч чагнаад л байж байгаа. Одоо больё гээд болчихгүй байх. Мэдээж манай байгууллагаас тагнаж, чагнаагүй гэдэг зүйлийг ярина. Бид ч тагнасан гэж баталж чадахгүй. Том зургаар нь харвал улс орны нууц байгууллага зүгээр гараа хумхиад суугаагүй байх.
-Таны өлсгөлөн зарласан үйл явц Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нарыг суллуулахад нөлөөлсөн гэж бодож байна уу?
-Миний өлсгөлөн зарласан шалтгаан нэгдүгээрт, С.Зориг агсны амь насыг хохироосон гэмт хэрэгт буруутгагдсан Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нарыг суллуулах, хоёрдугаарт, Монголын шүүх, прокурорын байгууллагын хууль бус, шударга бус шийдвэрүүдийг эсэргүүцсэн. Уг тэмцлийн үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд нар ирж уулзсан. Би эдгээр хүмүүс миний тэмцлийг ойлгоод гарч ирж байна гэдэг бол Монголын шүүхийн тогтолцоо гажсаныг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгосон. Мөн Монголын мянга мянган шүүгчид бохир улстөрч дагаж намираад, түүний гар хөл болоод байж болохгүй юм байна гэдэг сигналь авсан гэдэгт итгэлтэй байгаа. Бохир улстөрчдийг дагаж гүйсэн шүүгчдийн хувь заяа хаашаа эргэж байгааг харсан болохоор Монголын хууль, шүүхийнхэн дор бүрнээ нэгийг бодож, хоёрыг тунгаасан байх. Тиймээс өлсгөлөн зарласан маань тодорхой хэмжээний үр дүнд хүрсэн гэж бодож байгаа.
-Таныг өлсгөлөн зарлах үед иргэд нэлээд дэмжиж байсан. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллагдсан үйл явцыг иргэд хэрхэн хүлээж авав?
-Таних танихгүй олон мянган хүн баяр хүргэж байна. Миний дүүгийн төлөө, манай гэр бүлийн төлөө биднээс ялгаагүй сэтгэлээ чилээж байсан Монголын ард түмэндээ баярлалаа, бурхандаа залбирч сүүгээ өргөж байсан ээжүүдэд баярлалаа. Намайг өлсгөлөн зарлаж байх үед олон хүн ирж сэтгэл санаагаар дэмжсэн. Таван настай хүүхэд ирээд өөрийнхөө хамгийн хайртай тоглоомыг бэлэглэж байлаа. Арван настай хүүхэд “Дүүгээ өмгөөлж тэмцэж байгаа ах танд баярлалаа” гээд зураг зурж өгсөн. Хүүхдүүд нарийн ширийн учрыг ойлгохгүй ч дүүгийнхээ төлөө тэмцэж байгаа ах хүнийг дэмжиж байна. Гадаад дотоодоос олон ч хүн сэтгэлийн дэм өгсөн. Би албан тушаал, эд хөрөнгө, эрх мэдлийн төлөө тэмцээгүй. Гагцхүү хилс хэргээр гүтгэгдсэн дүүгээ шоронгоос амьд гаргаж авахын төлөө л тэмцсэн. Цаашид хууль шүүх, прокурорын байгууллагын худал хуурмаг байдлыг илчлэх тэмцэл үргэлжилнэ. Тиймээс ард түмэн та бүхэн дахин ийм шударга бус зүйл дахин гаргуулахгүйн тулд бидний тэмцэлд нэгдээрэй.
-Зарим иргэд С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн иргэд суллагдчихлаа хэмээн шүүмжилж байна. Та үүнийг юу гэж харж байна?
-Би тийм яриа гаргаж байгаа хүмүүсийг харж байгаа. Сүүлдээ энэ хэрэгт ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг хамаатуулж байгаа харагдана лээ. Би тэр хүнтэй хамаатан садан биш, танил тал ч биш. Ц.Нямдорж гуай Увсын хүн, би Дорноговийн хүн. Гэхдээ тэр хүнтэй санал нийлдэг зүйл нь энэ хэргийн шүүх хурлыг ил болгочих гэдэг асуудлыг анхнаас нь хэлж байсан. Ил байлгаад хэн юу хэлж байсныг харуулчих гэдэг үндсэн байр суурыг илэрхийлж байсан. Миний хувьд ч шүүх хурлыг ил болгох саналыг удаа дараа тавьж байсан. Гэтэл Э.Бат-Үүл гэж хүн 25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт орох үеэр “Алуурчдыг олсонд би баярласан. Баярлахдаа С.Эрдэнэд баяр хүргэсэн” гэж ярьж байсан. Гэтэл саяхан телевизээр “Айл шатаасан алуурчны үгээр үг хийж байна, Ц.Нямдорж” гэж ярьж байгаа юм. Тэгвэл тэр алуурчны үгээр үг хийгээд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хорьж байхад баярлаад явж байснаа мартаад шоронгоос гаргачихаар ингэж ярьж болох юм уу. Үнэхээр Э.Бат-Үүл шударга хүн байсан юм бол тэр үед “Алуурчны үгээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шоронд хийчихлээ” гэж яагаад яриагүй юм бэ. Өөрөөр хэлбэл, Ц.Амгаланбаатарын үгээр шоронд хийчихээр зөв гээд, шоронгоос гаргачихаар буруу гээд байж болохгүй. Тиймээс Бат-Үүлтэнгүүд өнөөдөр тэднийг алуурчин хэмээн цоллож байна.
-Энэ талаар зарим нэг улстөрчид өөрийн үзэл бодлоо илэрхийлээд эхэлсэн байна лээ?
-Миний дүү Т.Чимгээ эмэгтэй хүн, эх хүн байж хүн алах уу. Б.Содномдаржааг та нар харсан, даруухан дөлгөөн хүн байсан. Эрүүдэн шүүлгэж, зодуулж байхдаа ч Ц.Амгаланбаатарт “Би чамайг дүүгээ гэж боддог байсан. Хөтлөөд явдаг байсан” гэж хэлээд зодуулж байсан. Ийм хүмүүс захиалга аваад хүн алах уу. Дээр нь Э.Бат-Үүлийг энэ хэргийг зохион байгуулсан хэмээн тагнуулын байгууллагаас хэрэгт татсан. Энэ талаар Ц.Амгаланбаатарт хэлсэн.
Гэтэл Э.Бат-Үүл “Би Ц.Нямдоржийг энэ хэргийн захиалгч хэмээн сэжиглэж байгаа учраас тэр байж магадгүй” гээд л ярьж байна. Сэжиглэх таамаглах, эсвэл баримт нотолгоо байхын аль нь үнэнд ойр байх вэ. Тиймээс гүтгэгдсэн хүмүүс нь суллагдаад жинхэнэ гэмт хэрэгтнүүд илчлэгдэх ойртох үед Э.Бат-Үүл мэтийн хүмүүс алуурчид суллагдчихлаа гэсэн яриа гаргаад байгаа юм л даа. Хар ухаанаар бодоод үзэхэд, 10 жил хамт сурчихаад 30 жилийн дараа нэгнийгээ танихгүй байх тохиолдол байдаг. Гэтэл 1998 оны аравдугаар сарын 2-нд гэрийнх нь гадаа гүйж явахад нь харсан гэх хүнээ 30 жилийн дараа зургийг нь зуруулаад, дүр төрхийг нь тодоос тод санаж байна гээд бод доо. Дээр нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гэх нөхөр Ц.Нямдорж гишүүнтэй албан тушаал булаацалдаж, хонзогносон хонзогнолдоо Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг алуурчнаар нь дуудаж байна. Тэр бол зүгээр албан тушаал, эрх мэдлийн төлөө хөөцөлдөж байгаа хүн. Харин би бол дүүгийнхээ төлөө явж байгаа хүн. Харин тэр яаж ийж байгаад албан тушаалтай үлдэх, Ц.Нямдоржийг дийлэхийн тулд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг золиосолно гээд л явж байгаа.
ӨДРИЙН СОНИН П.БАТЗАЯА
Сэтгэгдэл
Зочин [59.153.85.210] 2021-05-21 09:43:25
Хамтарч нэг айлыг шатаасан нь юу болсон бэ нотлогдсон хэрэг гээ биз дээ.
иргэн [59.153.85.210] 2021-05-21 09:42:41
Шүүх дампуурчихсан юм уу 3 шатны шүүхээр тогтоогдсон гээд байдаг. эсвэл Алах зорилгоор сулалвуу.
Зочин [59.153.87.251] 2021-05-20 16:19:42
Удахгүй үзмэрчид тэмцээндэх юм байналдаа
Зочин [202.179.25.113] 2021-05-20 06:40:02
orchin tzagiin ardchilsan niigemd iim asyydal bolson gedegt neg l itgehgyi baina. nuguu kinon deer gardag daa . emegtei hyn muun .gehdee ynseltzej baihiig n bi ene hoer tzehreereee harsan gede
Зоч [103.57.94.224] 2021-05-20 05:33:04
Дахин шалгаад хилс нь нотлогдвол 3 шатны бүх шүүгчид яах вэ? Улс төр биш л юм бол эдгээр шүүгчдийг ямар хариуцлага хүлээлгэхийг одоо яв цав мэдээл! Тэгж чадвал "жүжиг" биш юм байна гэж бодох болно
Зочин [202.21.102.226] 2021-05-20 05:31:21
дүрээд алчихсан хүн дүрэмт хувцастай хүнээс дөлөөд яахав дээ үйлийн үрээ эдлэх л байрхдаа
Зоч [103.57.94.224] 2021-05-20 05:27:40
Дахин шинээр шалгаж шалгаж буцаад энэ мөрөн дээрээ эргээд ирвэл яах вэ? Тэр үед үүсэх нийгмийн сэтгэл зүй юу болох вэ? МАН ба Нямдоржтонгууд яах вэ?
Зочин [202.179.21.248] 2021-05-20 07:04:32
Дахин шалгаад энэ мөр дээр эргээд нотлогдоод ирэх юм бол батүүл татагдах ёстой болно байх.яагаад гэвэл амгаланбаатар батүүлийг захиалагч гэж нэрлэсэн гэсэн шүү дээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Нямдорж [79.240.103.252] 2021-05-19 19:59:21
Зоригийн хэрэг эрхлэх газрын дарга Нямдорж 2 алуурчинийг суллуулах тал дээр маш сайн ажилтан. Одоо чамд хэлэхэд зүгээр л бурхандаа залбираад дуугай бай мэдээ захиалагчид илрэхээс айж бүгдийг нь зохицуулна. Захиалагчид Нямдорж йг Нямдорж Хүрэлсүхийг маш сайн бүлдэгдсэн байгаа.
Z [202.126.88.184] 2021-05-19 15:22:43
Malgai. Malgai.............................malgai
Шинэ Монгол [103.57.92.220] 2021-05-19 12:28:52
Эдгээр хүмүүс алсан юм бол яг өөрсдөө үйлдэл хэргээ ярьж байгаа тэрхэн бичлэгийг ард түмэнд үзүүлчих хэрэгтэй?? Содномдаржаагийн ярьж байгаа хэсгийг ТВ-гээр харуулсан байдаг ч тэр нь яг тэр аллагын талаар ярьж байгаа эсэх нь тодорхойгүй бичлэг үзүүлдэг.
зочин [66.181.183.177] 2021-05-19 11:44:04
Чимгээ ( та нарт баримт байгаа юм уу? ) гэж асуугаад аллагад оролцсон гэдгээ хэлээд өгсөн. Чи тийм сайн ах юм бол хэргийн ил болго гээд хэлээтэх чадхгүй ,
Зочин [59.153.87.251] 2021-05-20 16:14:20
Малаа чамайг хүн алсан гээд байвал нотолгоогоо өөрөө гаргах гээд баримтыг нь асууна биздээ
Зочин [120.16.111.38] 2021-05-20 04:57:51
ер нь чи тэр алуурчин нь юм бишүү. байж байгаа чинь сэжигтэй санагдлаа. чамайг сэжиглэж байна
Зочин [107.77.205.70] 2021-05-20 02:53:21
Үр хүүхэд, ар гэрээр чинь барьцаалчихаар дуугархад хэцүү л байсан байх л даа.
Би ийм байдалд оруул [79.240.103.252] 2021-05-19 20:04:40
Би бол шүүх хурал болоход буруугүй үнэхээр хилс хэрэг тохуулж буй бол орилж хашгичиж буруугүй гэдгээ эцсээ хүртэл хэлж дотор харанхуйлан хамаг уур бухимдал зад тавина. Чимгээ Содном 2 алуурчин шиг духаараа хараад дуугүй суухгүй.
Зочин [192.82.85.83] 2021-05-19 13:53:37
Чи ийм байдалд орвол юу гэхүү
Зочин [59.153.87.54] 2021-05-19 13:41:23
хаха хүн гүтгээд байвал хэн ч баримт байвал гаргаад ир гэнэ биздээ мал минь
Zochin [88.123.12.143] 2021-05-19 11:31:14
Harin durtai buudal d ordog biz dee
Зочин [192.82.85.83] 2021-05-19 13:55:17
Чиний эхнэр буудалд бна
Зочин [172.58.143.216] 2021-05-19 13:32:33
Tiim zuiliig hun aminii heregtei haritsuulaad yah yum be malan teegee oorkoo
Зочин [66.181.182.188] 2021-05-19 10:58:38
Түр гарсандаа баярла, нэг их элдэв цагдаа машин хараад энтр гээд сонин юм яриад байх хэрэггүй. Давраад донгосох хэрэггүй. ЭНэ жүжиг хэдэн жил үргэлжлэхийг хэн ч таашгүй. Нямдорж өөрөө ч оролцсон байх нигууртай.
ҮҮЛТЭНГИЙН ЭСРЭГ [64.119.25.38] 2021-05-19 11:37:38
ҮҮЛИЫН БӨӨС ЧИ АЛЦАЙНД НЬ ХЭВТ
Zochin [202.126.89.36] 2021-05-19 11:19:45
Chi bitgii hutsaad bai ene humuus denduu helmegdlee
Тэнгэр [59.153.85.90] 2021-05-19 11:19:18
Чи хол очиж хуц.
Зочин [202.126.89.214] 2021-05-19 10:35:14
Алуухчид нь Чимгээ, Содномдаржаа нар биш лдээ харин Э.Бат-Үүл,, Ц Элбэгдорж, Б.Баабар ,Л.Энхбаатар нар магадүй ээ
Зочин [172.58.143.216] 2021-05-19 13:34:15
Baabar yah gej arga zuigeer zovloh yum uu?
ҮҮЛТЭНГИЙН ЭСРЭГ [64.119.25.38] 2021-05-19 11:37:57
ҮҮЛИЫН БӨӨС ЧИ АЛЦАЙНД НЬ ХЭВТ
Зочин [202.55.188.98] 2021-05-19 10:30:37
Болж байгаа процесоос нэг л зүйл тодорхой. Аль улсын практикт 3 шатны шүүхээр яллагдсан хүний хэргийг дахин хэлэлцэхдээ яллагдагчийг гадуур шалгаж байсан бэ? Нямдорж үнэхээр бяртай байна. Одоогоор бол дан ганц нэг ийм хүн засгийн газрын дэд албанаас ингэж том хөдлөхгүй. Тэгэхээр маш том артай байж л бүхэл бүтэн намыг хөдөлгөнө. Энд маш том ар тал мэдрэгдээд байна. Манай улсын хэр хэмжээнээс хальсан том ар.
Zochin [202.126.89.36] 2021-05-19 11:21:06
Yasan medemhii gar be chi
Зочин [202.55.188.98] 2021-05-19 10:01:51
За одоо тэгэсгээд болно доо. Чимээгүйхэн шиг байж бай. Шүүхийн шийдвэр эцэслэгдээгүй байгаа шүү. Ерөөсөө гэмтэй хүн бас айж бэргэдэг тал бий.
ы [139.5.217.130] 2021-05-19 09:55:51
ОДОО ЮУНААС ЯАГААД АЙГААД БАЙГАА ЮМ БЭ. ХЭРЭГ ХИЙСЭН УЧРААС Л ОДОО ДАХИАД БАРИГДАХ ВИЙ ГЭЖ АЙГААД БАЙГАА ЮМ БАЙНА Л ДА. ХҮН АЛСАН ХЭРЭГ НЬ ЦАГААДААГҮЙ ХАРИН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ДАХИЖ ХИЙ Л ГЭСЭН ҮГ Ш ДЭ. НЭЭХ ЦАГААДСАН ЮМ ШИГ ХУДЛАА ЖҮЖИГЛЭЭД
irgem [103.212.118.98] 2021-05-19 09:53:25
niigem edgeer humuusiig huleej awahgui aluurchin bol aluurchnaaraa l bn
монгол [66.181.183.94] 2021-05-19 08:46:11
Би нэг юм ойлгодоггүйээ.уул нь Нямдорж сайд Батүүлийг энэ 2 хүнтэй хамтад н өмөөрөөд байна.хэрэв энэ 2 хүнийг ялтан Амгаланбаатарын ярьсанаар сэжигтэнд тооцож ялалсан бол батүүл захиалагч болчих гээд байдаг.гэтэл батүүл өөрийг нь аварсан хүнтэй өдөр шөнөгүй заргалдаад байдаг
Зочин [202.21.109.85] 2021-05-19 08:22:05
Чимгээ,Содномдаржаа,Нямдорж нарт хууль үйлчилдэггүй юм байна.Гэхдээ үеэ удмаараа алагдсан Зоригийнхоо хараалыг идсээр байх болно.Алуулж байхдаа Зориг та нарыг харж л байсан.
zargach [202.9.46.235] 2021-05-19 08:21:22
nyamdorj mongold yamar ih horlontoi hilentset horhoi be
Зочин [49.180.117.33] 2021-05-19 08:20:32
Shuuh yaah gej bdg we, notloh barimtaar unen zuviig shuuh gej. Shuuhee hundel
Зочин [148.60.92.227] 2021-05-19 08:03:20
Ter gisyyn enhbayar gej neher yamar neher be?.....zobson hymyyseer togloj medeeer baij hynii zoblong yuman chinee bodohgyi bna syy!!!iim hymuus tord baih saardlagagyi ee:::zailuulah talaar ni ard tymen dor byrnee bodno bigaa ?.....chimgee bol hereg hiigeegyi ni ynen bolj haragdana!yagaad gebel ter yed chimgee hedee baisan yum bilee!!!ene bol zahialga egsen Bat-yyl Elbegdorj nazrtai zailsgyi holbootoi zuil?.....muusain albingyyd myygaan yznee!!!
Зочин [192.82.66.172] 2021-05-19 07:38:59
УИХ Гишүүн Энхбаяр гэж албан тушаалын дон болсон банди Нямдоржтой ярьж чадахгүй байж зовж яваа хүмүүсээр зоолж амьдрах санаатай ингэж хол явахгүй ээ дандаа л нэг өш хонзон хүн гүтгэх байдал ажиглагдах юм Ийм хуулч монголоор нэг бэлтгэгдсэн байна доо ирээдүйдээ хар толбо дарсан гөлөгнүүд үр хүүхэдүүд чинь муу шүү
Зочин [202.9.46.254] 2021-05-19 14:04:27
яг үнэн
Зочин [202.21.113.238] 2021-05-19 07:31:00
Мэнгэтийн гарын аясаар монголын шүүх, прокурор ажиллалдаг болсон юм байна.
Зочин [66.181.164.214] 2021-05-20 07:35:42
202,21,113,238-аа Мэнгэтэд өс хонзонтой биш биз?
Зочин [66.181.161.125] 2021-05-19 06:15:32
Үнэн худлыг дэнслэдэг монгол улсын хууль шүүхийн байгууллагын нэр төр уналаа нэрс шинэчлэл хэрэгтэй блжээ Хийсэн хэрэг хуучирдаггүй хээрийн чулуу хувхайрдаггүй гэдэг үргэлжлүүлэн шалгаж нэг мөр эцэслэн шийднэ гэж ойлгож бн
Зочин [202.126.89.120] 2021-05-19 06:03:21
Сонгуулийн дараа буцаад шоронд орно. 24оны сонгууль болтол баяртай.
Зочин [66.181.178.137] 2021-05-19 05:49:34
Эрүүл ухаантай хүн итгэмгүй энэ хэрэгийн захиалагч этгээд овоо тэнэг гар шиг бгаа юм.Хөдөөний хот мэдэхгүй 4хүн хотод авчираад Зоригийнхийг ч заагаад өгчихгүй,С нь сураглаж явж байж олсон гэж бгаа.тэр зааж өгсөн хүн нь энэ хүн алах хүн баина гээд 30 жил сэтгэлдээ бат хадгалчихсан нэж бгаа
Амьдрал [122.201.31.165] 2021-05-19 05:44:44
Хэргийн газар бид байгаагүй тул Энэ хүмүүсийг алуурчид гэх эрхгүй...Надад бол МАЛГАЙН ЭЗЭН САНДРАЛ дүүрэн Яриа өгсөн Анд Элбэгдорж Булган НАР Шоронд байж алуурчин олдтол хоригдох Ёстой хүмүүс л юм бна.гэдгийг л САЙТАР ОЙЛГОЖ АВСАН
Зочин [192.82.85.83] 2021-05-19 13:59:02
Харин тиймээ хэлээд юүхэв
Зочин [150.129.141.17] 2021-05-19 05:11:09
Хүн алсан хүн аргагүй шүү дээ
Харин [79.240.103.252] 2021-05-19 20:09:20
Харин чи өөрөө харсан юм уу. Хараагүй ч гэсэн чиний өмөөрөөд байгаа 2 алуурчины чинь шүүх хурал суллагдах үед гаргаж буй засгууд нь алуурчин гэдгийг нь нотолж байна. Захиалагчийн тролл оо.
зочин [64.119.30.14] 2021-05-19 06:42:48
чи харсан юмуу эсвэл хажууд нь лаа бариад зогсож байсан юм уу
Battulga [49.0.137.33] 2021-05-19 05:07:25
Muusain aluurchid butsaad shorondo or
Зочин [103.57.94.72] 2021-05-19 04:58:38
Амгаланбаатар С хоёрыг "Хутгалаад алаадах наадахаа" гэж хашгирч байсан Чимгээ яасан мундаг болчихоо вэ. Зоригыг амь тавиад хэвтэж байхад нь Чимгээ хутгалж гүйцээсэн гэж нөгөө хоёрын анхны мэдүүлэгт байдаг. Тухайн үеийнхээ МАХН-н галзуу улаан гишүүи байсан Чимгээ "Ардчилалынханыг алаад өгнө" гэсэн гэж мэдүүлэг өгсөн байгаа. Одоо ингэж МАН-хны тусламжаар гарцан хамт өөрт нь алуулсан Зоригыг доромжлоод явж байгаа юм. Үхцэн хүний хохь болцон
Зочин [192.82.85.83] 2021-05-19 14:01:14
Чи ядаж зөв бичиж сур дараа нь ийм том хэрэг шүүж бай
Зочин [202.21.113.238] 2021-05-19 07:32:28
Мэнгэтийн шоу тоглолт дуусаагүй байна
Зочин [64.119.27.147] 2021-05-19 04:55:10
3 шатны шүүх үндэслэлгүй шийдсэн бол тэр шүүгчид нь хариуцлага хүлээгээд, эсвэл үндэслэлтэй шийдсэн бол ингээд гараад явж болохгүй баймаар юм. Улстөрийн оноо авах хэрэгсл биш шүүдээ, шүүхийн нэр хүнд нөлөөлөлгүй, ажиллах эдр шал арчлаадаа
Зочин [64.119.26.62] 2021-05-19 04:39:25
Тагнуулын байгууллагын ажил нь тагнах,чагнах шүү дээ. Тагнуул хийгээд тэрийгээ зарлалаа газар дэлхийд бхгүй
Зочин [43.242.243.6] 2021-05-19 04:37:37
Би боддын 3 шатны шүүхээс нотлогдсон алуурчид ... өмөөрөөд бга хүмүүсийг гайхах юм... ах нь одоо даврахаа болио. Хүн алсан дүүг чинь харин ч гаргаад ирлэ. Өөр яалгах гэсэн юм? Нямдоржоор хамгаалуулалдаа эсвэл!
Зочин [202.179.21.237] 2021-05-19 08:09:21
Хүн алсан нь нотлогдоогүй учраас хэргийг дахин шалгах гээд батлан даалтанд гаргасан байна. Ах нь давраад байх юм байхгүй хэлсээр хэлмэгдсэн бол холбогдох газар хүмүүс нь хүний амьдралыг хохироосон он жилүүдийн хариуцлага хүлээх нь зүйтэй шүү