Г.Баярсайхан: Авто замын заадас засварын ажил дуусаагүй, үргэлжилж байгаа
Авто замын заадас засварын ажилтай холбоотойгоор Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-Нийслэлийн иргэд авто замын засвар шаардлага хангахгүй байгаа талаар шүүмжлэлтэй хандаж байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юү?
-Нийслэлийн Засаг даргын 2021 оны 141, 273 дугаар захирамжаар Улаанбаатар хотын гол болон туслах 32 гудамж, замд нийт 300 мянган метр урт заадас засварын ажил хийхээр төлөвлөсөн. Хөл хорионы хугацаанд Их тойруу, Бага тойруу, Нарны зам, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө зэрэг газруудын нийт 30 гудамж, замд 282 мянган метр урт заадас засварын ажлыг хийж, гүйцэтгэлээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжлэлд өртөөд байгаа заадас засвар нь тодорхой цаг хугацаанд буюу хөлдөлт, гэсэлтийн зааг дээр хийгддэг ажил юм. Тиймээс бид хөл хорионы үед энэ хугацаатай ажлыг хийж гүйцэтгэсэн. Замын битум дугуй, гуталд наалдах зэрэг асуудлууд бий. Автомашины хөдөлгөөний ачаалал ихтэй буюу хотын төв хэсэгт дээрх асуудал үүсэж байна. Хотын захын автомашины хөдөлгөөн багатай хэсэгт энэ асуудал харьцангуй бага байна. Үүнийг засаж, янзлах ажил дуусаагүй, үргэлжилж байна. Энэ бол авто замын эвдрэл, гэмтлийг засаж, сайжруулах, урсгал засварын шат дараатай хийх ажлуудын эхлэл юм.
-Тэгэхээр заадас засварын ажил дуусаагүй гэсэн үг үү?
-Тийм ээ, дуусаагүй. Урсгал засварыг үргэлжлүүлэн хийнэ. Дээрх ажлуудыг Улсын комисс хүлээж аваагүй. Замын битум машины дугуй, гуталд наалдаж байгааг засаж, сайжруулах, бэхжүүлэгч бодис цацах гэх мэт засварын ажлыг бүрэн дуусгаж байж хүлээн авна. Одоо хийж байгаа заадас засварын ажлыг сайжруулж, нөхөөс буюу нүхэн эвдрэлүүдийг засах, тэмдэг, тэмдэглэгээний ажлыг хийнэ.
-Өмнө нь засварын ажил хийхэд замын битум машины дугуй, гуталд наалдах ийм асуудал үүсдэггүй байсан гээд байгаа шүү дээ. Энэ нь юутай холбоотой вэ?
-Огт ийм асуудал үүсдэггүй байсан гэж хэлж болохгүй. 2017 оныг хүртэл бид засварын ажлаа битумаар хийдэг байсан. Энэ үед замын битум гутал, дугуйнд наалддаг байлаа. Харин 2017 оноос хойш мастикаар хийдэг болсноор энэ асуудал үүсэхээ больсон. Гэвч хөл хорио тогтоосонтой холбоотойгоор мастикийн нийлүүлэлт багасаж, бид эргээд битумаар хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн юм. Үүнтэй холбоотойгоор дээрх асуудал бий болсон. Гэхдээ битумаар хийсний давуу тал гэж бий. Тухайн жилдээ тавигддаг хөрөнгөөр мастикаар 10 орчим гудамж, зам, талбайг засдаг бол битум ашигласнаар 30 гаруй гудамж, зам засах боломж бүрдсэн. Ингэснээр замаа илүү их эвдэрч, авто замын суурьд ус, чийг орох, ирээдүйд нүхэн эвдрэл гарахаас сэргийлж байгаа юм.
Сэтгэгдэл
eeqmtebd [123.110.187.110] 2024-06-28 17:34:43
Мэдээ.МН [url=http://www.gi0vw6ls642vu21925y0h218yzb5g2nxs.org/]ueeqmtebd[/url] aeeqmtebd eeqmtebd http://www.gi0vw6ls642vu21925y0h218yzb5g2nxs.org/
szvkhlhg [121.160.52.56] 2021-09-23 12:45:10
Мэдээ.МН szvkhlhg http://www.g3f0z50z15b23eerf530m40h6f3n5taus.org/ [url=http://www.g3f0z50z15b23eerf530m40h6f3n5taus.org/]uszvkhlhg[/url] aszvkhlhg
lvkhymyfb [183.82.56.121] 2021-09-17 10:05:25
Мэдээ.МН lvkhymyfb http://www.gx499o7cut83a1i02u4rr0mag3435y7fs.org/ [url=http://www.gx499o7cut83a1i02u4rr0mag3435y7fs.org/]ulvkhymyfb[/url] alvkhymyfb
hcegyepyyy [120.132.122.231] 2021-07-04 06:17:06
Мэдээ.МН [url=http://www.g9c2f71to1o1jx99kc1x56389hu26jcjs.org/]uhcegyepyyy[/url] hcegyepyyy http://www.g9c2f71to1o1jx99kc1x56389hu26jcjs.org/ ahcegyepyyy
wimmzgvotf [219.235.119.109] 2021-06-12 00:44:54
Мэдээ.МН wimmzgvotf http://www.g7dfix9s19mjbv67t3h02co9174584ors.org/ awimmzgvotf [url=http://www.g7dfix9s19mjbv67t3h02co9174584ors.org/]uwimmzgvotf[/url]
Зочин [66.181.160.127] 2021-05-22 12:25:29
muusain gulugnuud ih doromjloh yumaa
Зочин [202.126.89.123] 2021-05-22 06:58:13
Хотын төвийн замууд энд тэндээ хагарал нүх сүв үүсээд түүнийгээ засахгүй хэдэн сар болох юм.Автомашинд маш их халгаатай эдрэл гэмтэл үүсгэж байна.Хариуцаад цалин аваад байдаг хүмүүс нь юугаа хийж байдаг байнаа.Ер нь цаашдаа ингэж нөхөөс хийж гурилтаж нүд хуурах биш хотын нүүр царай болсон төвийн замуудаа бүрэн хучилт хийж шинэчлэх шаардлагатай байна.
Ёооооох [122.201.31.44] 2021-05-22 06:50:28
Монголын зам засварын ДАНХ-технологи ... гээд патент авбал ямар вэ? Мөн ч ганган шүү.
Зочин [202.126.88.209] 2021-05-22 02:53:28
Энэ балай нөхөр хэний хүн юм бэ
Зочин [202.9.47.13] 2021-05-22 01:58:44
ЗАМЫНХААн энэ сэтгэгдэлд та нарыг үнэлэх нэгч хүн алга б.на.Ажлаа ямар хийдэг,"азжаргалтай"УБ хотын зам ямар болохыг сайн мэдэр.ХҮН нэрээ ТОГОС өдөө гэдэг ш.
Зочин [202.9.47.13] 2021-05-22 01:53:21
замынхаа хонхор нүхийг таглах хэрэгтэй б.на.Түгжрэл үүсгэх нэг шалтгаан шд.Энэ нүхнүүд хурд сааруулж,машин эвдэж б.на.
Z [203.91.115.48] 2021-05-21 14:57:54
Zamiin bitum bish barilgiin deebriin shingeruulsen praimeraar hiisiin bish biz. ..
Зочин [192.82.82.159] 2021-05-21 11:06:13
Арай л удаан хийж байна. Тэгээд чанаргүй. Худлаа сүржин ярихдаа л сайн юм. Зам чинь там хэвээрээ л байна
Зочин [66.181.186.55] 2021-05-21 12:04:13
Zuv zuv ene nuhriin yariad bga zam dusaagui ajil geed huuraha bolioch Sumiyabazar arai zuulduj bna da neg uhamsariin shana ugchihvul unen yarij magadgui tegeegui tsagt goshugruulaad yavna
[ККК.. [202.179.24.202] 2021-05-21 10:21:12
ЭНЭ ЖИЛ ХАРИН СОЛОИТИЙ ЗАСВАРЛАСАН... СҮПЭР
иргэн [124.158.69.19] 2021-05-21 10:19:56
Маш чанаргуй хийж байна даа. Хийж дууссаны дараа хичнээн тогрог зарцуулсан тооцоогоо ил тодорхой мэдээлэх хэрэгтэй. Данхаар засвар хийдэг улс орон Монголоос оор байхгуй байх.
Зочин [202.126.88.68] 2021-05-21 07:17:24
Замын хагарал, нүхнээс чинь болж осол ихээр гарч байгаа шүүдээ.Бид замын татвар төлсөөр л байдаг.Уг нь хар тосыг данхаар хийж байгаа юм чинь юунд уддаг байна.
иргэн [122.201.21.216] 2021-05-21 07:09:08
Та нар одоо болиоч !!!!!""""!!!зам бүр аймаар болсон бна .!!!!!!!!!"та нарийн нүд яаж хараад засаад бна аа арай ч дээ.!!!!!!!!!!! Муу дээр мулгуй болгосон бна .та нарын замын хар чин чулуу болоод хажууруу хог болсон бна Хараач!!!!!!!!!!!!
Зочин [202.9.46.40] 2021-05-21 07:07:29
TA НАР НААД ЗААДАС ЗАСВАРЛАСАНАА НЭГ ШАЛШАЖ ҮЗЭЭЧ ЖООХОН ХАР ТОС ДУСААГААД ЭЛС ЦАЦСАН ЭЛС НЬ САЛХИНД ХИЙСЭЭД БАЙХГҮЙ СЭТГЭЛЭЭСЭЭ ЧАНАРТАЙ ХИЙЛДЭ ХАЙРАН МӨНГӨ ГУРВАЛЖИНГИЙН ГҮҮРНЭЭС 3Р СТАНЦ ХҮРТЭЛ ХИЙСЭН ЗАСВАРАА 1 ШАЛГАДА ХУДЛАА ГУРИЛДЧИХААД ХУЦААД БАЙХ ЮМ
Зочин [66.181.186.55] 2021-05-21 11:58:10
Mash zuv HOTIN DARGA ta neg ene zassan zam geed bga zamaar yavaad uzde tanid neg yom bodigdoh bh da