ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ШИЙРЭВ: ТЭРҮНОФҮЖИ Г.ГАН-ЭРДЭНИЙГ МӨӨЕӨ АВАРГА НАДАД ДААЛГАЖ БАЙЛАА
ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны жүдо бөхийн багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвтэй ярилцлаа.
-Таны дасгалжуулагчийн замнал хэдэн онд эхэлж байв?
-1994 оноос л хүүхдүүдтэй ажиллаж эхэлсэн. Би 1980 онд цэргийн албанаас халагдсан даруйдаа хүндийг өргөлтийн спортоор хичээллэж, хажуугаар нь үндэсний бөх барилддаг байсан. Ингэж яваад л үндэсний бөхөөр дагнаж хичээллэсэн дээ. Улсын арслан М.Мөнгөнтэй их ойр. Олон жилийн наадмын бэлтгэлд нь хамт гарсан. Мөнгөн арслан цэвэр өөрийн хөдөлмөрийн үр шимээр тэр өндөрлөгт гарсан мундаг хүн.
-М.Мөнгөн арслангаас их зүйл сурч дээ, та?
-М.Мөнгөн арслан бэлтгэл сургуулилтаа тааруулахдаа бусадтай тэгж их зөвлөөд байдаггүй. Өөрөө л базаана. Алдаа оноотой зүйл байсан л байх. Тэр бүрээсээ л надад хэлнэ. Хожим их хэрэг болсон шүү. Мөн Баянхонгорын Ц.Нацагдорж гавьяатаас их зүйл сурсан.
-Та шавь бэлтгээд 30 орчим жил болжээ. Таны шавь нараас дэлхийн дэвжээнд дийлж барилдаж байгаа тамирчид олон байна. Шавь нараа хараад огших үе олон биз?
-Бэлтгэсэн шавь нар сайн сайхан явна гэдэг багш хүний баяр баясгалан юм шүү дээ. Олон жилийн хөдөлмөрийн үр дүн гарч байгаа юм. Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Л.Отгонбаатар, улсын харцага Д.Анар, улсын начин Б.Серик нарын олон шавь нар маань өнөөдөр сайн барилдаж байна. 30 орчим кг жинтэй жаахан хүүхдүүд бөх болохоор хөдөөнөөс ирж байсан нь саяхан л санагдах юм.
-Өсвөр насны хүүхэдтэй ажиллана гэдэг амар биш болов уу. Арга барилаасаа хуваалцвал уншигчдад сонин байх?
-Суурийг нь зөв тавьж өгөх нь чухал. Эхлээд хөдөлгөөний эвсэл суулгаж өгнө. Бэртэл гэмтлээс сэргийлж байгаа нь тэр шүү дээ. Зөв техник сурсан бол бэртэж гэмтээд байх нь ховор. Бэртэл гэмтлээс ангид, эрүүл байж гэмээнэ тухайн тамирчин өндөр амжилт гаргана. Миний тухайд өсвөр насны хүүхдийг ачаалалтай бэлтгэл хийлгэхээс татгалздаг. Оронд нь сэтгэл зүйтэй нь тулж ажилладаг юм. Бэлтгэлд ирж байгаа хүүхэд цаанаасаа ямар нэгэн өгөгдөлтэй байдаг. Түүнийг нь нээж илрүүлэх, хөгжүүлэх тал дээр илүү ач холбогдол өгдөг. Сүүлд нь өөрийгөө ялан дийлэх сэтгэлийн хат суулгана. Өөрийгөө ялахгүй бол өрсөлдөгчөө дийлэхгүй шүү дээ. Ингээд зорилгыг нь тодорхойлоод хамтарч ажилладаг. Хамгийн гол нь өөрийгөө ялах сэтгэлийн хүч л чухал. Тэнд найзууд ийшээ, тийшээ явж наргих болно. Тамирчин хүн дагаж явмаар байвч өмнөө тавьсан зорилгоо ухамсарлаж өөрийгөө ялах хэрэгтэй. Ирсэн хүүхдүүддээ эхний ээлжинд ийм л зүйлд сургадаг юм. Товхондоо хэлэхэд, тамирчны замналд тохиолдох аливаа бэрхшээлийг давж гарах сэтгэлийн хат суулгах тал дээр нь л ажилладаг.
-Өнөөдөр мэргэжлийн сумогийн ертөнцийнгол анхаарал Г.Ган-Эрдэнэ дээр тогтоод
байна. Доод зиндаа хүртэл буугаад байсан хүн эргэн эрэлт хийж дээд зиндааны түрүү байрын төлөө ширүүн өрсөлдөөн үзүүлж байна шүү дээ. Анх таны гарт бэлтгэл хийж байгаад л Япон явсан бил үү?
-Тийм. Дархан аварга Ж.Мөнхбат гуай Ган-Эрдэнийг надад авчирч хариуцуулж байсан юм. Өндөр том биетэй ч сулавтар бие хаатай хүү байж билээ. Анх гар дээрээ нэг суниаж чадахгүй ч бөх болно гээд салдаггүй хүүхэд байсан. Ингээд эхлээд гар дээрээ цэвэр суниаж сурах зорилго тавиад л бидний бэлтгэл эхэлсэн. Жилийн дараа гэхэд л торох юмгүй 100 суниадаг болчихсон байж билээ. Барилдаад ч баргийн хүнд унахааргүй болсон үедээ Япон явсан. Тэнд очоод ч нэг их удаагүй дээд зиндаанд гарч ирсэн дээ.
-Дээд зиндаанд гарч ирээд удаа дараагийн хүнд бэртэл авч хэдэн зиндаа доошилсон шүү дээ. Тэр бүх бэрхшээлүүдийг давж эргэн ирэлт хийлээ. Шавьдаа юу зөвлөж байв?
-Бөхийн жүдо барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японд зохион байгуулагдахад шавь нар маань намайг авч очсон юм. Ингээд Ган-Эрдэнэтэй шөнийн турш ярилцаж суусан. Тухайн үед дээд зиндааны дээд хэсэгт хүч үзэж байсан хүн удаа дараагийн хүнд гэмтэл авч бүүр доод зиндаа руу уначихсан, сэтгэл зүй нь хэцүү л байсан. Гурван ч туслах дагуулж явж байсан хүн чинь өөрөө маушигаа бариад л явж байгаа юм. Ингээд жаахан байхаас нь мэдэх шавийнхаа сэтгэлзүйг нь л дэмжиж өгсөн. Ган-Эрдэнэ маань өөрөө сэтгэл зүйн хувьд асар хүчтэй тамирчин. Буцаад дээшээ гараад ирэх чадалтайг нь мэдэж байсан учраас л сэтгэл зүйг нь дэмжсэн хэрэг л дээ. Бага байхаасаа л өөрийгөө ялан дийлж, зорилгоо тодорхойлж түүнийхээ төлөө тууштай зүтгэдэг чанараараа л өмнөө тулгарсан том бэрхшээлүүдийг ялж, эргэн ирэлт хийлээ. Энд нэг зүйлийг онцлоход Г.Ган-Эрдэнэ архи, дарс хэрэглэж, танхайрч ёс суртахууны зөрчил гаргаагүй. Залуу хүн өөртөө эрдэж хэтэрхий ачаалалтай бэлтгэл хийж бага зэрэг горим алдаад л бэртлүүд авсан болов уу. Энэ бүхнийг нь өөрт нь сайн ойлгуулж хэлсэн. Ямартаа ч дээд зиндаанд гарч ирээд түрүү байрын төлөө өрсөлдөөн үзүүлж байна. Шавиараа бахархаж л сууна.
-Г.Ган-Эрдэнэтэй та сүүлд хэзээ холбогдов.
Гэмтэл нь бүрэн илааршиж уу?
-Цаг үе ч сайхан болж дээ. Хүссэн үедээ л онлайнаар холбогдоод ярьчихаж байна. Ган-Эрдэнийн бэлтгэл тун сайн байна лээ. Ямар нэгэн зовуурьгүй, төлөвлөсөн барилдаанаа гаргаж байна. Баргийн эр хүн л сөхрөөд өгөх хүнд гэмтэл авсан шүү дээ.
-Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Д.Нармандах таны шавь бил үү?
-Анх над дээр ирж бэлтгэл хийж байсан юм. Малчин айлын жаахан охин бөх барилдана гэж зорьж ирж байлаа. Цаанаасаа онцгой өгөгдөлтэй, бусдаас илүү төрчихсөн хүүхэд байж билээ. Бас бус шалтгааны улмаас хэмжээндээ хүртэл барилдаагүй дээ. Олимпийн аварга болчих боломжтой л байсан. Өнөөдөр жаахан харамсах сэтгэл төрдөг л юм.
-Танаас 2016 оны олимпийн наадмын талаар асуумаар байна. Таны гарын шавь Ц.Цогтбаатар гэж жаахан хүү гавьяат тамирчин Г.Болдбаатар, Д.Амартүвшин нарыг ялж Рио-гийн олимпод өрсөлдсөн шүү дээ. Тухайн үедээ хэл ам дагуулсан сонголтуудын нэг байсан. Та шавьдаа итгэж байв уу?
-Медалийн боломж байсан шүү. Ерөнхийлөгч Х.Баттулга улсын аварга шалгаруулах тэмцээний өмнө надаас “Бэлтгэл нь ямар байна” гэж асуусан юм. Би ч “Маш сайн байгаа” л гэж хариулсан. Цогоо маань ч хоёр ахыгаа цэвэр ялаад л олимпийн наадамд оролцсон.
-Тэр олимпод таны дөрвөн шавь өрсөлдсөн байх аа...
-Тийм. Д.Төмөрхүлэг, Ц.Цогтбаатар, Л.Отгонбаатар, Б.Тэмүүлэн нарын шавь нар маань эх орноо төлөөлж олимпийн наадамд өрсөлдсөн.
-Л.Отгонбаатар медалийн оосроос атгаад л алдсан...
-Тийм шүү. Медалийн төлөөх барилдааны өмнө дасгалжуулагч нь торгуулчихсан юм. Манай Отгоо чинь олимпийн хүрэл медалийн төлөөх барилдаандаа дасгалжуулагчгүй гарч ирсэн шүү дээ. Бага зэрэг алдаа гаргаад гараа ханз татуулчихсан. Үндсэндээ өрөөсөн гартай барилдаад л юуко үнэлгээгээр ялагдсан. Манай хүний тухайд өрсөлдөгч БНХАУ-ын тамирчнаа хоёр ч ялж байсан юм. Жаахан л бодолтой барилдсан бол ялах бүрэн боломжтой байсан.
2016 олимпийн наадамд би өөрөө шавь нарыгаа дагаж явсан бол гэж одоо жаахан харамсах сэтгэл төрдөг л юм. Д.Төмөрхүлэгт маань ч медалийн боломж бүрэн байсан. Сэтгэл зүйн тал дээр бага зэрэг алдаа гаргаад л хожигдсон.
-Таныг гавьяат дасгалжуулагч болох үед олимп, дэлхийн аварга Шёохэй Оно мэндчилгээ дэвшүүлсэн гэдэг байх аа?
-Миний нэрэмжит тэмцээн болсон юм. Тэр үед надад мэндчилгээ дэвшүүлсэн байсан. Манай Тэрүнофүжитэй дотно найзууд юм билээ. Шёохэйо Оно мэндчилгээндээ “Таны шавь нартай олимп, дэлхийн аваргын тэмцээнд барилдаж үзмээр байна” гэж бичсэн байсан. Өнгөрсөн жилийн Токиогийн дэлхийн аварга дээр Ц.Цогтбаатар тэр хүслийг нь биелүүлэх дөхсөн шүү.
-Шавь нартаа та юу захидаг вэ. Манай спортынхон зарим тохиолдолд “оддын өвчин” тусчих гээд байдаг гэмтэй шүү дээ.
-Манайхан ч хүнийг хөөргөөд “алаад” хаячихдаг гэмтэй. Би шавь нартаа “Та нар цол гуншин л авсан болохоос биш адилхан хүн шүү” гэж хэлдэг юм. Миний гараар орсон хүүхдүүд түмэнтэйгээ ойрхон хаана ч, хэнтэй ч мэнд, устай л явдаг. Хүн чанараа гээдэггүй гэх юм уу даа. Миний шавь Г.Ган-Эрдэнэ ч над дээр ямар хүүхэд байсан, тэр зангаараа л өнөөдрийг хүрсэн.
-Удахгүй Ардын хувьсгалын 100 жилийн ой болно. Д.Анар харцагаас өгсүүлээд л таны шавь нар шөвгийн даваанд босно доо.
-Д.Анар, Б.Серик нарыгаа дээшээ барилдах болов уу гэж харж байна. Аймгийн хурц арслан Б.Лхагвадорж гэж залуу бий. 17-хон настайдаа аймгийн баяр наадамд түрүүлж байсан юм. Энэ жил Өвөрхангайн галдаа бэлтгэлээ базааж байгаа. Лхагвадоржийгоо цолд хүрэх боломжтой гэж харж байна. Мөн Булганы Түвшинтөгс гэж дээшээ барилдах боломжтой залуу бий. Эдний дараагийн үеийн хүүхдүүд ч бэлтгэгдээд гарч л байна.
Сэтгэгдэл
Зочин [122.201.23.226] 2021-05-27 05:13:26
АНАР, СЕРИК НАР САЙН БАРИЛДАЖ БАЙГАА
Зочин [64.119.18.187] 2021-05-25 16:41:48
Бөхтэйгээ таарсан тэнэг пялдага ярилцлага байна, одоо энэ яах гээд байгаа юм, хөдөлмөрийн баатар болох санаатай юм уу
Зочин [202.126.88.216] 2021-05-26 10:58:48
Багшийг битгий доромжил чам шиг новшийн дэргэд жинхэнэ хүн жинхэнэ дасгалжуулагч хүн шүү
Зочин [202.9.46.219] 2021-05-24 00:56:20
Сонирхолтой биш байна. Манайх нь шүтэж УИХ д сонгохгүй байх аа одоо
Zo hun [66.181.186.245] 2021-05-23 13:51:05
Bagshd amjilt
Зочин [203.91.115.40] 2021-05-23 07:05:53
гөө мөн сонирхолтой мэдээ байнаа тээ? кккк Тэр арал дээр байгаа, спорт биш зүгээр япон үндэстний билиг тэмдэг болсон бяр чадлын тэмцээнийг японоос өөр ганц л улс цагаа үрж сонин дээр бичиж ярьдаг байх. Чааваас тэр нь Монгол. Ямар ч хэрэгтэй юм, юу нь ч чухал юм. Амьдрал нь ямар ч утгагүй, зүгээр хоолоо идээд хүндрээд унтаад авсандаа ордог хийх юмгүй хүмүүс л ийм илүү дутуу юманд цагаа үрдэг нь мэдээж.
Гэрэл [43.242.243.225] 2021-05-24 11:16:07
Бас арай ингэж доош хийгээд хэрэггүй байх. Хэт магтаад ч яахав. Бид юмыг бодитой үнэлж сурмаар юм. Дэлхийн олон оронд Сумог сонирхдог олон үзнгч байдаг, наад зах нь л гэхэд Асашёругийн хөгжөөн дэмжигч нь францын ерөнхийлөгч байсан, одоо америкийн ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг түрүүлсэн бөхөд олгодог болсон гээд. Сумод ганц монголчууд биш, солонгос,өвөрмонгол, гүрж,орос, америк гээд олон орны бөхчүүд хүч үзэж байна
зочин [202.126.90.93] 2021-05-23 04:26:42
худлаа шаагаад байгаарай наад муу увсын мангар бацааныг хэн тоодогын арчаагүй ал бгаан муу санаа муухай сэтгэлтэй новш
Baagii [202.126.89.127] 2021-05-23 19:10:46
Hha chi ervvl hvn vv guu yu
зочин [64.119.16.162] 2021-05-23 03:25:31
жүдо самбо бөхийн талаар мэдлэг байхгүй шүү.Үндэсний бөхийн мэдлэг харин яадгын бол
Зочин [203.91.115.49] 2021-05-22 15:19:16
За даа, монгол бөх сумо хоёр моодноос бараг гарч байна даа. Манай эрчүүд хаана ч явсан Чингисийн угшилтай олхиогүй зангаа огт гээхгүй юм.
Зочин [172.58.203.153] 2021-05-22 15:06:58
Сайхан, сайхан.
Зочин [103.26.195.52] 2021-05-22 11:14:33
Мундаг багш юмаа . Эрүүл энхийг хүсье
GG [122.201.31.132] 2021-05-22 05:47:10
gADAAD MEDEE BN SHUU DEE
Зочин [64.119.24.207] 2021-05-22 03:20:00
Шийрэв гавьяат танд, таны шавь нарт алдар амжилт
Zochin [103.57.95.15] 2021-05-22 02:19:25
Мундаг багш