Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлэгт Эх, хүүхэд эндэжээ
![](/files/qgbhhejliec9reoftasw/3/fb_img_162176343705160aa2f4c6fd5e.jpg)
Тодруулбал: 2021.04.29-ний шөнийн 12:00 цаг орчимд талийгаач Э нь нөхөр, хадам ахын хамт амаржихаар Булган сумын нэгдсэн эмнэлэг дээр ирээд үүрийн 4:00 цаг орчимд нас барсан байна. Энэ хугацаанд талийгаачийн ар гэрийнхэн эмнэлэгийн 6 эмч ажилтанг гэрээс нь хувийн унаагаараа зөөж эмнэлэгт авч ирсэн байдаг. Талийгаач 4,8 кг охин төрүүлээд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч 2 хоногийн дараагаар нярай мөн нас барсан байна. Эх хүүхэд яагаад, ямар учир шалтгаанаар нас барсан тухай эмнэлэгийн байгууллагаас ямар нэгэн тайлбарыг ар гэрт нь одоог хүртэл өгөөгүй байгаад гомдолтой байна гэлээ.
Талийгаач Э нь 34 настай, 3 бяцхан үрийн ээж, хүний сайхан хань ийнхүү цэл залуугаараа хорвоод мэндлэх бяцхан үрээ төрүүлэх гэж байгаад үртэйгээ хамт хорвоог орхисон харамсалтай үйл явдал болжээ.
Талийгаачийн нөхөр одоог хүртэл шокын байдалтай сэтгэл зүй нь тогтворгүй, уй гашууд автсан хэвээр байгаа юм байна.
Эрүүл мэндийн салбарт асуудал байна уу эсвэл нөхцөл байдал юунаас үүсэв гэдгийг мэргэжлийн байгууллагууд олж тогтоож, шүүх шинжилгээний хариу үнэн зөв гарна гэдэгт найдаж байна. Хэрэв шүүх шинжилгээний хариу эмнэлэгийн байгууллагын зөв гэж гарвал бид эцсээ хүртэл тэмцэнэ хэмээн талийгаачийн хадам ах Э.Бүрэнбаатар онцлоод нулимсаа арчлаа. Бид энэ асуудлаар Ховд аймгийн эрүүл мэндийн салбараас тодруулж шүүх шинжилгээний хариуг эргэж мэдээллэх болно.
Эх сурвалж: www.khovd.mn
Сэтгэгдэл
Зочин [202.55.191.194] 2021-05-27 03:55:30
Алтан гарт эмч нар минь ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж байгааг харахад таатай байдаг.
Z [213.55.225.197] 2021-05-25 07:42:54
Vaktsin hiisen ch baij magadgui , suugeer n hurtel hor damjdag bh ehchuudee anhaaraarai
Зочин [64.119.26.251] 2021-05-25 00:05:57
Яагаад кесерова хийгээгуй юм бол доо. Их том ураг бна даа. Ум маани бад ми хум.
би [202.9.40.29] 2021-05-24 10:59:50
энэ хорвоогийн хамгийн азтай хүмүүс бол эмч нар юм. тэдний гавъяаг нарны гэрэл гийгүүлж, алдаагий нь газрынх хөрс булдаг
Zochin [202.55.188.97] 2021-05-25 01:55:13
Hutsdag hog ve. Estoi shagaihgui buuddag aluurchid chini emch nar. Duliidee naidaj ungarag gegcheer huuligui niigemd denduu galzuurch baigaa novshnuud.
Зочин [66.181.187.105] 2021-05-24 08:40:38
Эх хүүхдэд ямар буруу байхавдээ өчнөөн төрсөн эх айхтар том хүүхэд гарчээ кесвер хийчихсэн бол амьд л байх байждээ 4.200 гаргахад үхэх шахдаг юм байдаг тэхээр 4.800 их том байна.Бас эмч нарыг гэрээс нь авчрахад их хугацаа алдаждээ гэхдээ хэн өвдөж ирнэ гэж бүх эмч нар эмнэлэг дээрээ хонох вэ хөдөа газар хэцүү юм.Арай л том хүүхэд байна кесвер хийх ёмтой байждээ.ХАРИН ВАКЦИН ХИЙЛГЭСЭН ЮМ БОЛУУ
Зочин [59.153.112.129] 2021-05-24 19:00:36
Үнэн
Зочин [91.20.60.199] 2021-05-24 05:38:30
Зөв бичээчээ!!! Зөв бичиж сураач!!!
zochin [43.228.129.40] 2021-05-24 04:35:48
Batbaatar darga ni bh ectoi tuunii ehner ni er barihiin emch bgaa hezuu l hereg b a emch enhelgiin ajilchidiin aldaa hunee zov unleegui hainga handsan b a odoo yahav uhnsii holi boldog horvoo
Зочин [202.9.40.164] 2021-05-24 04:06:47
Ямар ч шалтгаан байж болно. Яагаад заавал эмчийн буруу байх ёстой юм бэ? Төрөхөөс хэд хоногийн өмнө ирж эмнэлэгт хэвтэж байгаад төрсөн бол байдал өөр байж болох байсан байх даа. Цагийг нь тулгаж ирчихээд бусад руу буруугаа өгөөд.
Зочин [202.126.88.38] 2021-05-24 03:05:12
Ийм том илүү тээлттэй эхийг төлөвлөгөөт кесер хагалгаагаар төрүүлэхгүй яасан хариуцлаггүй юм бэ?
Зочин [202.126.88.183] 2021-05-24 02:59:15
Vaktsin hiilgsiim boluu
Зочин [202.9.46.36] 2021-05-24 02:37:26
Харамсалтай юм.