ЭМЯ: Жирэмсэн эхэд “Спутник-V” болон “Астразенека”-гийн вакцин хийхгүй

Aдмин / Эрүүл мэнд

“Ковид-19”-ийн эсрэг вакциныг жирэмсэн эмэгтэйд хийх тухай мэдээллийг “Өргөө” амаржих газрын дарга Ж.Энхцэцэг ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр өглөө.

Жирэмсэн эхийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулна. Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдийг “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад тодорхой заалтын дагуу хамруулах юм. Энэхүү заалтад:

-Өндөр эрсдэл бүхий эрүүл мэндийн суурь эмгэгтэй бөгөөд “Ковид-19” халдвартай тохиолдолд маш хүндээр өвчлөх эрсдэлтэй жирэмсэн эхчүүд

-Жирэмсэн эх нь “Ковид-19”-ийн халдварт өртөх эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа тохиолдолд

-Биеийн жингийн илүүдэлтэй жирэмсэн эхчүүд

-Ахимаг буюу 35 наснаас дээш жирэмсэн эхчүүд

-Жирэмсэн үеийн чихрийн шинжтэй эмэгтэйчүүд

Дархлаажуулалтыг жирэмсний 14 долоо хоногоос 36 долоо хоногийн хооронд хийнэ. Эхний тунг 14 долоо хоногоос дээш хугацаанд, хоёрдахь тунг 36 долоо хоногоос өмнө хийсэн байна.

Хоёрдугаар тунгаа 36 долоо хоногоос өмнө авч чадаагүй бол төрсний дараа 42 хоногоос хойш хийнэ. Жирэмсний 36-40 долоо хоногийн хугацаанд “Ковид-19” халдварын эсрэг вакцин хийхгүй.

АНУ-д жирэмсэн эхчүүдэд “Файзер”, “Модерна” вакцин хийлгэхийг зөвлөж байгаа бол Хятад улсад эрсдэл өндөр бүсэд амьдарч байвал “Вероселл” хийлгэхийг зөвшөөрч байгаа. Харин “Астразенека”, “Спутник-V” вакциныг жирэмсэн хүнд хийхийг хориглож байгаа. Монгол Улсад одоогоор жирэмсэн эхэд вакцин хийнэ гэж шийдээгүй байгаа аж.

www.montsame.mn


Сэтгэгдэл

зочин [203.98.76.100] 2021-05-27 09:00:38

Асразенека 1.2-р тундаа хамрагдаад жирэмсэлсэн бол урагт нөлөөлөх болвуу

Зочин [202.9.46.34] 2021-05-26 12:08:34

Огт хийлгэж болохгүй

Зочин [202.9.46.34] 2021-05-26 12:09:11

хятадыг бүр болохгйү

Зочин [202.9.41.30] 2021-05-25 13:41:25

Урд нь хийж болно гээд л хуцаад бсн биздээ

зочин [103.212.118.63] 2021-05-25 12:02:56

Галзуу хүн шиг юу ч бичээд байгаан. Найруулга зүй гэж юу ч алга.

уншигч [139.5.219.246] 2021-05-25 06:24:36

Үнэнийг хэлэхэд дархлаа сайтай, биё сайн хүмүүс л туршилтанд орох хэрэгтэй . 2-3 жилийн дараа судалгаа-туршилтын үр дүн гарах энэ олон вакциныг өвчтэй хүмүүст зүгээр гэж хэлээд шахаад байж болхгүй гэдэг нь харагдаж, батлагдаж байгаа биз дээ. Бүгд амьд явах эрхтэй....


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.