Г.Майцэцэг: 30 мянган хонь, 30 мянган метр хамгаалалтын хувцасны материал...

Aдмин / Эдийн засаг

/Монголын олон зуун үйлдвэрлэгчийн сэтгэлийн үгний нэгээхэн хэсгээс/


Бизнес бол хөрвөх чадвар

2020 оны 4 сард хөл хорио тогтоож хил хаалаа. Цагаан сар ч хийхээ болив. Хувцас оёх ямар ч утга учиргүй болов. Гэвч үйлдвэрлэл зогсож болохгүй, ямар нэг юм хийх хэрэгтэй. Биднээс шууд хамаарч хоолоо залгуулдаг 100 гаруй хүнийг зүгээр л хаячихаж болдоггүй. Ямар нэг юм хийх л хэрэгтэй. Багш маань хэлж байсан юм, “Ямар ч нөхцөлд тохирч, хөрвөж чаддаг хүнийг л жинхэнэ бизнесмэн гээд байгаа юм шүү дээ” гэж. Бодлоо, “Би юм оёдог хүн, тэгвэл одоо юу юу оёх вэ...” гэж. Яг тухайн нөхцөлд дэлхийд хамгийн хэрэгтэй зүйл хамгаалалтын цагаан хувцас байв. Судалж үзлээ, сөдөн куртканы технологиор хийгддэг юм байна. Тэр технологийг нь мөнөөх Чингис бондын мөнгөөр аль хэдийн бид Монголдоо нутагшуулчихсан байсан. 2009 оноос сөдөн куртка Монголдоо үйлдвэрлээд 2013 онд тоног төхөөрөмжөө шинэчлээд тавьчихсан байлаа. Хамгаалалтын цагаан хувцсыг өлхөн хийчихээр байв. Эхний симпл материалаа аваад хийж үзлээ, маш боломжийн болов. Дээжээ УОК-д бэлэглэхээс гадна симпл загваруудаа Польш руу явууллаа.

Монголд тухайн үед ковидыг дотроо алдаагүй байсан учраас хэрэгцээ байсангүй. Харин АНУ, Европ, Англи...дэлхийн олон оронд ковид маш хүчтэй тархаж, жинхэнэ аюул болж байлаа. Хамгаалалтын хувцасны үнэ өдөр өдрөөр өсөж нэг нь 25 доллар хүрлээ. Хийсэн хувцаснуудаа гадагшаа явуулчихаад өдөр бүр дэлхийн мэдээ сонсох бүр “Энэ хувцсыг заавал хийх хэрэгтэй юм байна, ямар ч байсан түүхий эдээ худалдаад авчихъя” гэж шийдсэн. Дэлхийд 25 доллар хүрч байгаа хувцсыг бид тооцоо хийж үзэхэд 9000 төгрөг буюу 4 доллар хүрэхгүй өртгөөр хийхээр байв. Хувцасны үнэ өсөөд л байсан. Энэ бол үйлдвэрлэгчийн хувьд маш том боломж байв.
Зориглохоор шийдэв. Юун төлөө энэ олон жил даавуу, материал үйлдвэрлэдэг хүмүүстэй холбоотой ажиллаж тэдний найдвартай түнш болсон билээ дээ. Сөдөн куртканы nonwoven буюу нэхээсгүй материалыг даавуу байнга худалдан авдаг даавууны наймаачин хятад авгайдаа захилаа. Хэн ч тоодоггүй, хамгийн хямд nonwoven материалын эрэлт хэрэгцээ өдөр хоногоор өсөж хоромхон зуур хамгийн үнэтэй материал болон хувирах нь тэр. Хэдийгээр энэ материалын үнэ өдрөөс өдөрт хэд дахин өсөж байгаа ч олон жилийн хамтрагч түншдээ нэг чингэлэг нонвүүвэн материал анхны үнээр хадгалахыг хятад авгай зөвшөөрлөө. Харин мөнгөө маш яаралтай шилжүүлээрэй гэв. 280 сая төгрөг яаралтай шилжүүлэх хэрэгтэй болов.

Мөрөөдөл замхрав

Ингээд мөнгө хайх ажилд шунган орлоо. Тордайн Ганболд, Ж.Энхбаяр... мөнгөтэй хөрөнгөтэй гэсэн бүхэн рүү утастаж, уулзаж, мсж бичиж нэгбүрчлэн тайлбарлаж явав. Бүтэл муутай л байв. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гар утас руу хүртэл “Энэ ганц миний боломж биш, Монголын боломж. Туслаач, надад хүүтэй мөнгө зээлээч” гэж мессэж бичлээ. Нэхэмжлэхээ хүртэл явуулж, “Манай үйлдвэр үүнийг ашиг нэмэхгүйгээр үйлдвэрлэх ч боломж байна...” гэж бичлээ.

Хариу байдаггүй. Хэвлэлийн албаны Ганзориг руу, УОК-ийн дарга Ө.Энхтүвшин даргын туслах ч бил үү, зөвлөх ч бил үү нэг хүний утас олоод бас л уртаас урт мессэж бичлээ. Алинаас нь ч хариу ирсэнгүй. Мэдээж надад банкны зээл олдохгүй. Сүүлдээ таарсан хэнд ч хамаагүй ярьж тусламж хүслээ. “Босоо хөх Монгол”-ын П.Шинжээравдан маань харин “Маяа, яаж ийгээд мөнгө босгоё!” гээд нэг хүнтэй уулзуулсан. Тэр хүн нь “Хийх нь чухал шүү дээ. Тиймээс хүүтэй ч хамаагүй мөнгө олъё” гэв. Хөлсөө гоожуулж ийш тийш гүйсээр байтал долоо хоног өнгөрөх нь тэр. Тэгж байтал нөгөө даавууны эмэгтэй яриад “За Маяа уучлаарай, би чамайг бүтэн долоо хоног хүлээлээ. Материалын үнэ ч хэд дахин өсчихлөө. Одоо чамд тохирсон үнээрээ өгөх боломжгүй боллоо. Чамд мөнгө байхгүй байх шиг байна...” гэлээ. Ийм их эрэлттэй материалыг бүтэн долоо хоног хямд үнэтэй зарахаар дарна гэдэг юу болохыг мэдэхийн хувьд “Бүтэн долоо хоног хүлээсэн Танд их баярлалаа” гээд урамгүйхэн утсаа тавилаа. Одоо яая гэхэв, хувь заяатайгаа эвлэрэхээс аргагүй.

Уг нь бид үүнийг мөнгө хийхээс илүү том боломж гэж харж байлаа. Хөнгөн үйлдвэрийн салбар улс оронд ямар чухал вэ гэдгийг харуулах сайхан боломж гэж нөхөр бид хоёр харж үүнд шунаж байсан юм. Жинхэнэ ЖДҮ гэж юу болохыг ярьж биш хийж үзүүлье гэж шунаж байсан юм. Хувцас оёод асар их мөнгө хийж ашиг олж баяждаггүй юм, үүгээр зөвхөн хүмүүсийг ажилтай, хоолтой, хувцастай байлгадаг улс орны хамгийн чухал салбар гэдгийг харуулахыг хүссэн юм. 280 саяын материал маш олон хүнийг цар тахлын хямралын үед ажил, орлогоор таслахгүй байх байлаа. Контейнер Монголд буухаас эхлээд түүнийг ачих хүмүүс, зөөх портер, арав арваар кластер болсон оёдлын жижиг цехүүд, шошгоны үйлдвэр, утас, резин зардаг наймаачид, бэлэн болсон хувцсыг индүүдэх, савлах цагийн ажилчид... маш олон хүнд өгөөжөө өгдөг, маш чухал салбар гэдгийг биеэр үзүүлье гэж зорьсон юм. Дайны үед оёдолчид цэргийнхээ хувцсыг оёдог бол цар тахлын дайнд бид урд эгнээнд байж хамгаалалтын хувцсаа оёно гэж мөрөөдсөн. Гэвч мөрөөдөл нь Маяатайгаа хамт харуусан үлдэх нь тэр.

30 мянган хонь-30 мянган метр даавуу


Гэтэл яг энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчиллаа. Дэлхий бүгд Хятадаас нүүр буруулж байхад манай Ерөнхийлөгч маскгүй гар барин золголоо. Монголчууд бид өнөөх л шүүмжлэлт сэтгэхүйгээрээ “Ковидтой үед яах гэж яваад байгаа юм, хэнд хэрэгтэй юм, худлаа шоудлаа, өвчин чирч ирэх гэлээ...” гэж шүлсээ үсчүүлж байсан нь цөөнгүй. 30 мянган хонь бэлэглэсэн. 30 мянган хонь монголчуудад нэг их юм биш. Би ч нэг их тоосонгүй. Гэтэл энэ айлчлалын дараахан гэнэт Хятадаас утсанд дуудлага ирж байна. Нөгөө даавууны наймаачин эмэгтэй маань орчуулагчаар дамжуулаад бүр сэтгэл нь хөдөлчихсөн ярьж байна аа, “Мааяа, би чамд 30 мянган метр хамгаалалтын хувцасны материал өгье, хэзээ боломжтой үедээ мөнгийг нь өгөөрэй, хэзээ ч хамаагүй. Энэ бол танай Ерөнхийлөгчийн 30 мянган хонины хариу миний өчүүхэн сэтгэлийн бэлэг болог” гэсэн. Зүгээр л нэг даавууны наймаачин шүү дээ! Би бүр итгэж ядлаа. Ингэхэд л би Ерөнхийлөгчийн айлчлал чухам ямар утга учиртай болохыг би сая ухаарч ойлгосон доо.

EXCLUSIVE дэлхийд бэлэн!

Ингээд 30 мянган метр даавуу маань ирлээ. Хамгаалалтын цагаан хувцсаа үйлдвэрлэж эхлэв. Үйлдвэр даяараа бөөн баяр болж зургаа авахуулж “Гадаадад хийдэг юмыг Монголдоо хийчихлээ” гэж пост хийгээд л бөөн лайк шэйр. Гэтэл худалдаж авдаг газар байдаггүй. Авах нь УОК, ЭМЯ, БХЯ зэрэг төрийн албад. Дэлгүүр дээр тавина гэж байхгүй, тавьсан ч хүн авахгүй. Дамжлагаар массын үйлдвэрлэл явж байгаа учир бэлэн бүтээгдэхүүн өдрөөс өдөрт нэмэгдсээр. Сүүлдээ үйлдвэрээр орохоос айдаг болов. Бөөн цагаан юманд дунд л оёдлын машин тачигнаж, савлаж, зогсоо зайгүй ажиллах ажилчдаа харахаар тэнд тогтож суухын аргагүй. Эхний хийснийг нь зарж борлуулж байж ажлын хөлсөө өгч дараагийн үйлдвэрлэлд орох хэрэгтэй. Гэтэл нэг ч зарагдаагүй, үйлдвэрлээд л үйлдвэрлээд л байдаг...

Талийгаач нөхөр маань бухимдаж, “Чи дахиад юу хийчихэв ээ, юу хийлгэчихэв дээ...” гээд байдаг. Айж балмагдаж, сандарч мэгдэн, бүр цөхрөөд ганцаараа уйлж ч байлаа. Гэтэл нэг өдөр УИХ-ын гишүүн байсан найз Г.Уянга маань залгаад “Хамгаалалтын хувцас Монголдоо үйлдвэрлэж эхэлсэн найздаа баяр хүргэе! Нөхөр бид хоёр анхны номынхоо орлогоос хоёр найзынхаа хийсэн хувцаснаас нэг сая төгрөгөнд авч УОК-т хандивлая” гэлээ. Сэтгэл хямралтай хүнд үед гэгээ татуулж найз Уянгаа маань ярьсанд би маш их баярласан. Харин ичгүүртэй нь, тэр үед санхүү маш хүнд байсан тул Уянгаагаа ярьснаас хойш цагийн дараа буцааж залгаад “Найз аа, сая төгрөгөө одоо найз руугаа шилжүүлчихэж болох уу?” гэж хэлсэндээ би маш их ичиж билээ. Тэгээд Уянгаа Баатараа хоёр маань сая төгрөгийн хувцсаа ирж авахдаа манай хамгаалалтын хувцасны талаар лайв хийж, “Монголд ийм сайн хувцас маш хямдаар хийж байна, гэтэл манай төр урдаас хувцас авч байна...” гэж баахан шүүмжилж, сурталчилж байгаад хувцсаа аваад яваад өгөв.

Түүнээс хойш нэг их удалгүй 26...-аар эхэлсэн утаснаас залгав. “Ерөнхийлөгчийн тамгын газраас ярьж байна, Түвшин байна. Дарга /Ерөнхийлөгч/ танай хийсэн хамгаалалтын хувцсыг асууж байна. Юу хийчихсэн юм харъя гэнээ. /Бүр яг ингэж хэлсэн шүү/ Аваад ир гэнээ” гэсэн. Тэгээд дороо нэг машин ирээд аваад явсан. Бид туузтай, туузгүй хоёрыг хийснээ өгөөд явуулсан. Өгч явуулангуутаа Баясаа руугаа ярьж бөөн баяр хөөртэйгээр болсон явдлыг хэлсэн. Манай хүн ч “Хөөх, тийм үү...?!” гээд бүр итгэж ядаж байлаа.
Ерөнхийлөгч авах авахгүйг нь мэдэхгүй, ямар ч байсан ирээд сонирхоод үзэж байна гэдэг чинь л маш их урам өгч байгаа байхгүй юу. Энэ бүхэн баасан гарагт болсон. Маргааш нь бямба гараг байсан. Дэлгүүр дээрээ байж байтал ажил тарахаас өмнө дахиад нөгөө утаснаас Түвшин гэдэг хүн яриад “Дарга хэдэн ширхэг байгаа юм гэж асууж байна” гэв. 5000 ширхэг гэж хариултал үнийг нь ч асуулгүй “Ерөнхийлөгч бүгдийг нь авъя гэж байна” гэсэн. Би бүр балмагдаж орхиод “Аан за...” гэхээс өөр юм хэлж чадаагүй. Тэгээд утсаа тавиад яахаа мэдэхгүй хэсэг байж байснаа өөрийн эрхгүй л уйлчихсан. Худалдагч охин маань бүр гайхаад “Яасан бэ Маяа эгчээ...” гээд сандраад байв. Бодвол муу л юм төсөөлсөн байж таарна. Би эхэр татан байж “Авъя гэнээ...” гэж хариулсан. “Юуг тэр вэ?” “Цагаан хувцсыг бүгдийг нь авъя гэнээ” гэсэн. Худалдагч маань ч бүр баярлаж орхисон. Арайхийн тайвшраад, энэ баярт мэдээг нөхөртөө яаж дуулгах талаар бодлоо. Баясаа руугаа ярилаа. Хэлэх гэхээр баяр хүрээд хаанаас нь яаж эхлэхээ мэдэхгүй байсан.

-Хөөш...., Ерөнхийлөгч бүгдийг нь авъя гэнээ... гэсэн чинь манай хүн

-Ааан... ааан...? Үнэн үү...?! гээд бас юу хэлэхээ мэдэхээ байчихсан.

-Бүгдийг нь авъя гэнээ... гэж дахин хэлсэн. Манай хүн бас үүнийг сонсоод даралт нь ихэсчихсэн байсан. Даралтныхаа эмийг уугаад тайвширсныхаа дараа үйлдвэр даяараа “Ерөнхийлөгч манай хувцсыг бүгдийг авъя гэсэн гэнээ” гэж зарласан байсан. Тэгсэн чинь үйлдвэр даяараа баярлаад, бүр тэврэлдэж уйлцгаагаад... хөлгүй л юм болцгоосон байсан. Тэгж тэгж нэг ухаан орцгоогоод манай хүн дахин утастаж “Ингэхэд чи хэдэн төгрөг гэж хэлсэн бэ?” гэж асуухад нь л сая үнэ хөлс яриагүйг санасан. Тэр хувцас зуун хорин хэдэн сая төгрөг болсон. Түүгээр 30 мянган метр материалынхаа үнийг төлсөн, бас халдварын А бүсэд ажилладаг хүмүүст зориулсан цэнхэр туузтай хувцас хийхэд шаардлагатай тусгай төхөөрөмж зэрэг хэрэгтэй тоног төхөөрөмжүүдээ шууд худалдаж авсан. Хожим л Ерөнхийлөгч хувийнхаа хөрөнгөөр бидний үйлдвэрлэсэн хувцсыг худалдаж авсныг мэдсэн. Тэр мөнгийг дэлхийн зах зээл дээр хамгаалалтын хувцас хийхэд шаардлагатай бүх тоног төхөөрөмжид зориулсан. Ингээд манай үйлдвэр дэлхийн зах зээлд хамгаалалтын хувцас гаргахад бэлэн болсон доо.
Ингээд бид ямар ч байсан УОК ЭМЯ-нд найдах хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон, мэдэрсэн. Гэсэн ч бид хийнэ, хийгээд гадагшаа гаргана гэж бэлдсэн. Бид Ерөнхийлөгчийнхөө дэмжлэгээр бүх бэлтгэлээ хангачихсан учраас.

Уучлаарай, Маяа!


Гэтэл Ерөнхийлөгчийн оролцоо үүгээр дуусаагүй байсан юм. Энэ бол зөвхөн худалдан авалт байгаагүй, маш том пиар, сурталчилгаа, бас Монголын бүтээгдэхүүний баталгаа болсон байсан. АНУ руу 10 мянган ширхэг хамгаалалтын хувцас гаргав. БНХАУ-ын “Зунхуа” нийгэмлэг Монголд тусламж үзүүлэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга танай хувцсыг худалдаж авсан” гэж манай хувцсыг сонгож аваад УОК-д хандивлав. Дэлхийн үйлдвэрлэгч Хятад өөрсдийнхөө хийсэн хувцсыг хандивлаж болноо доо, гэтэл тэгээгүй манайхаас худалдаж авсан. Үүгээр ч бас зогсоогүй, Польш нэг жилийн гэрээ санал болгов, ОХУ-ын БХЯ 7 сая ширхэг хамгаалалтын хувцасны тендерт орохыг зөвшөөрөв. Тэдний манай үйлдвэртэй гэрээ хийсэн шалтгаан, баталгаа нь гагцхүү Ерөнхийлөгчийн худалдан авалт л байлаа. Бид анзаарахтай үгүйтэй байдаг Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг дэлхий алхам тутамдаа анхаарч байдгийг ингэж би мэдсэн юм. Хэрэв энэ үлгэр энэ хэвээр үргэлжилсэн бол зөвхөн EXCLUSIVE төдийгүй маш олон үйлдвэрт экспортын хаалга нээгдэж, хөнгөн үйлдвэр-оёдлын үйлдвэрүүд хөл дээрээ босох томоохон үүд хаалга нээгдэх байлаа. Польшууд:

-Маяа, бид танайхтай гэрээ хийхээр шийдсэн. Бидэнд долоо хоног тутам 200 мянган ширхэг хэрэгтэй, танай үйлдвэр хэдийг нь нийлүүлж чадахаа гаргаж өгөөрэй. Гагцхүү европ стандарттай дүйцэхүйц стандартаа наашаа явуулаарай, тэгээд л болчихно гэв. Тэр стандарт гээч нь манайд байсангүй. Түүнийг нь хөөцөлдөж явтал эхлээд экспортын тусгай зөвшөөрөл байснаа сүүлдээ эм, эмнэлгийн тусгай зөвшөөрөл болж хувираад Маяа бүсгүй өөрийгөө оёдолчин бил үү, эмнэлгийн ажилтан бил үү гэдгээ ялгахаа байж эхлэв. Маяа өөрөө төрийн яам, тамгын газраар хөөцөлдөж гүйсээр хагас жилийн дараа өнөөх стандартыг нь арайхийн батлуулаад польшууд руу холбогдов.

Тэд: -Гайхалтай Маяа! Чи яаж ийм хурдан стандарт батлуулж чадав аа! Манайд бол бүтэн хагас жилээс наашгүй шүү! Чи маш шуурхай байна шүү!
Магтаалын үг урсгахад нь баярласан Майцэцэг бүсгүй хөлсөө арчин баярлаж “Одоо л нэг мөрөөдөл биелэх нь дээ” гэж дотроо бодож байтал:
-Гэхдээ Маяа уучлаарай! Чи ойлгож байгаа биз дээ? Бид хагас жил хүлээх боломжгүй шүү дээ. Тиймээс өөр нийлүүлэгч сонгосон. Чи их хөдөлмөрч, гайхалтай шаргуу бүсгүй тул чамд дахин боломж олдоно гэдэгт бид итгэж байна. Чамд амжилт хүсье!...

ОХУ-ын БХЯ ч бас хагас жил хүлээх ямар ч боломжгүй шүү дээ. Бүсгүй дахиад л өөрийнхөө хувь заяаг нэг зүхэж, төр засагтаа нэг гомдож үлдэв.
Гэхдээ бас л цөхрөөгүй. Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалын дүнд Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн импортын татваргүй АНУ руу нэвтрэхээр болсон. Энэ бол үйлдвэрлэгчдэд маш том боломж. АНУ-ын конгресс энэ хуулиа эцэслэн батлах байх гэж Монголын үйлдвэрлэгчид горьдон харж байгаа. Тэд амласандаа хүрэх байх. Том гүрэн бол том гүрэн. Харин бид үүнд бэлтгэлтэй байх ёстой гэж бодож байна. Маш олон жил амралтын өдөр гэдгийг мэдэлгүй ажиллахдаа зөвхөн амь амьжиргааныхаа төлөө биш, харин олон хүнийг ажлын дөртэй болгож, амьдралыг нь залгуулж, Монголд жижиг дунд үйлдвэрлэл хөгжихийг харах гэж тэмцэн зүтгэсээр цагаасаа эрт явчихсан ханиа бодож би энэ өдрийг хүлээнэ. Даажинтай, шоглоомтой юм шиг оёсон цагаан хувцсаа тэврээд амьсгал хураасан нөхрийнхөө сүүлчийн дүр төрхийг бодон бодон би энэ өдрийн төлөө тэмцэнэ.

Чин зүрхнээсээ хайрлахуй

Ерөнхийлөгч яг юу хийдэг юм бэ гэж хүмүүс асуудаг. Ерөнхийлөгч яг юу хийдгийг миний ярианаас тодорхой ойлгосон байх. Ерөнхийлөгч Засгийн газар шиг иргэдэд шууд нөлөлөх шийдвэр гаргахгүй ч гадаад харилцаа, дипломат харилцаа Монголыг гадаадад яаж харуулах, хэрхэн ойлгуулах вэ гэдгийг ингэж л хийдэг юм билээ, хийх ёстой юм билээ.

Хүмүүс, ялангуяа манай оёдлын салбарынхан яагаад “Женко”-д хайртай байдаг вэ гэвэл тэр өөрөө оёдол хийж байсан болохоор хүндэтгэдэг байх, хамгийн гол нь тэр бизнесийнхний зовлонг ойлгодог. Юм бүтээж, хийж үзсэн хүн гэж шал өөр. Бас дээр нь спортын мэдрэмж гэж аймаар юм байдаг байх. Бөх хүн гэж басаж болдоггүй юм байна, тэр бол асар гүнзгий ухаан байдаг юм байна. Бидний хараагүйг хардаг. Мэх гэж ийм л байдаг юм байна гэж бодогдож байлаа, 30хан мянган хониор яаж хятадуудын зүрх сэтгэлийг хөдөлгөв. 2020 онжингоо Хятадад монголчуудыг ярилаа. Бид л муусайн хужаа гээд байгаа болохоос үнэндээ Хятадын томчууд Монгол гэж бараг мэдэхгүй шүү дээ. Гэтэл Монголчуудын талаар хятадууд сая л маш сайн мэдээлэлтэй болсон. 30 мянган хонь бидэнд бол юу ч биш шүү дээ, үнэндээ. Хятадууд хүнээс мөнгө горьдох хүмүс биш. Дэлхий нүүрээ буруулсан байхад монголчууд бидэнд хамгийн түрүүнд хандсан гээд бөөн баяр. Хонь өглөө, хонь очлоо, хонио тарааж байна... гээд л бөөн пиар болсон. Тэр бүхэндээ байнга монголчуудыг сануулж байсан. Хятадууд ямар хүнийг хүндэлдэг вэ гэвэл хөдөлмөрч хүнийг хүндэлж хайрладаг.

Муу талийгаач нөхөр маань маш их баярласан даа “Яаж ийм хөдөлмөрлөхийг ойлгодог Ерөнхийлөгчтэй болсон юмб дээ. Муу хүний заяа завагт гэж, монголчуудад ганц зөв хүн дээшээ гарах боломж олдсон нь яамай даа” гэж ярьдаг байсан. Зөвхөн Баясаа ч биш, энэ хувцсыг үйлдвэрлэдэг 100 гаруй эмэгтэйчүүд төрийн дэмжлэг гэж чухам юуг хэлдэг юм бэ гэдгийг ойлгосон.

Хүмүүс намайг “Маяа чи азтай” гэдэг. Үгүй, би боломжийг л ашигласан үйлдвэрлэгч. Ерөнхийлөгч өөрөө хөдөлмөр хийж үзсэн хүн учраас хөдөлмөрч хүнийг л үнэлдэг хүн.

Олон хүн “Маяа, Женко чамаас хэдэн хувцас аваа л биз дээ, чи юунд нь тэгтлээ сүйд болдог юм бэ” гэдэг. Үйлдвэрлэж, бүтээж, хөдөлмөрлөж үзээгүй хүмүүс энэ бүхний нарийн учрыг ойлгохгүй, тэдэнд ойлгуулах гээд би чаддаггүй. Тэд зөвхөн “Женког шүтэн бишрэгч” гэдэг улстөрийн маш ядмаг нэг л өнцгөөр хардаг.

Би хүн бүхэнд үүнийг ойлготол тайлбарлах боломжгүйдээ, хүн бүхэн үүнийг үндсээр нь ойлгох боломжгүйд, хөдөлмөрч, бүтээх амбицтай хүнээ хөсөр хаяад, оронд нь огт хөдөлмөр хийгээгүй байж тэрбум тэрбумын хадгаламжтай хүмүүс Ерөнхийлөгчид өрсөлдөхийг хараад бухимдан бас гансардаг. Би Женког шүтэн бишрэгч бишээ. Харин би түүнийг чин зүрхнээсээ хайрлагч юм аа...


“Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн,
“EXCLUSIVE” брэндийн үүсгэн байгуулагч Гансүхийн МАЙЦЭЦЭГ-ийн яриаг найруулан буулгаж өөрийн нь зөвшөөрлөөр нийтэлсэн

Гантөмөрийн УЯНГА


Сэтгэгдэл

MONGOLIA [206.232.66.255] 2023-08-04 16:57:17

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258

Зочин [103.212.119.228] 2021-05-28 15:57:19

Mundag niitlel boljee shimten unshlaa

Оогий [202.179.26.82] 2021-05-28 09:01:28

Чи одоо болиочээ хэнд ч хэрэггүй юм яриад шившигээ тарихаа боль онигоо

Зочин [103.212.119.228] 2021-05-28 15:58:26

yu ch hiij uzeegui hund bol onigoo l baih

зочин [192.82.75.126] 2021-05-28 02:36:00

Энэ хүүхний ухаалаг бизнес, Баттулгын 30000 хонь = 300000 x 14$ = 4,2 сая доллар болсон уран бөхийн нүүдлийг Уянга сайн бичжээ. Баярлалаа

Биичка [122.201.31.128] 2021-05-29 04:16:46

Өнөөдрийн чиний энэ тооцоо чамайг хэн гэдгийг илэрхийлж байна. Улс эх орныхоо төлөө гэсэн төрийн тэргүүний үзэл баримтлал сэтгэл зүрхийг олж харж чаддаггүй харалган нүд мунхаг бодол 2 л байна. Чамшиг мал монголоор дүүрэн байна.

Maliig heleer ni gargasan yabdal tyiliin byryy yzegdel syy!!! [148.60.92.227] 2021-05-27 10:56:32

Mongolchyyd bid buyanaa barj bna syy!!!Hytadyydad heleer ni adyygaan gargasan tyyhtei,deer ni ene erenhiilegch hemeeh Battylga hamag olon honiig mini heleer ni beleglesen syy dee!!ene met bol Mongoliin ard tymenees asyylgyi dyr meden siidber gargaj eh ornii amid amitadiin geniin onchlogiig ystgasan yildel bolson syy!!!ene tyhai mal zyichid malchid maani zeb yarih baih syy!!!!

Dolgor [66.181.186.175] 2021-05-27 09:10:51

Vildberlegchidiig demjii

mngl [103.80.211.132] 2021-05-27 04:02:37

mundag busgui bna. ajil khiij hun tsalinjuul ajillana gedeg ene hetsuu toriin khund surtaltai ued. liuvarchin uls toch baychuudiin orond khodolmor khiij baigaa khuniig bainga demjine. amjilt

Зочин [66.181.160.1] 2021-05-27 03:54:23

Дайчин ажилсаг бүсгүйд баяр хүргэе. Монголд хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэхэд төр засгийн алсын хараа дутагдаж байгаа цаашид улс хоорондын болон үйлдвэрүүдийн уяалдаа холбоог зохицуулж ажиллах шаардлагатай.

Zo [103.57.95.34] 2021-05-27 02:38:21

Bi ene emegteig tanihgui l dee.Gehdee hiihiin toloo zogsohgui hodolmorloj bgaag medne.Huniig sain talaas n bas buteej hiij baigaagaar n dugnej surtsgaayaa.Ta urgelj temuuleltei bas zorilgotoi hun uchraas zogsohguigeet ajlaa hiiheerei.Amjilt bas urgashaa

Зочин [122.201.23.28] 2021-05-27 02:32:18

хамар шахиртал бичиж байна шүү, үнэн юм ийм л байдаг даа

Зочин [203.169.48.150] 2021-05-27 01:57:32

НӨХӨР НЬ ӨНГӨРЧИХСӨН ЮМ УУ ЯМАР ХАРАМСАЛТАЙ ЮМ БЭ ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ

zochin [202.179.26.212] 2021-05-27 01:54:12

neg l uder chamd az amjilt zereg irne hudulmurch hvnd burhan hairtai bdgiinmaa

Зочин [202.179.27.239] 2021-05-27 00:45:07

Женко үнэхээр мундаг шүү. Одоо хүүк новшийг харахаар бөөлжис хүрмээр

Зочин [192.82.72.169] 2021-05-27 00:20:40

Энэ авгай үнэн зальтай авгай шүү.50,60 аад оныхоныг үхүүлэх юм яриад байхсан чавка мөн байхааа энэ чавка яахаас ч буцахгүй аймшигийн хүн шүү.

Зочин [148.60.92.227] 2021-05-27 10:59:57

er ni hyniig yhyyleh tyhaid BAABAR ene abgai hoyor sanal niilej baih sib?tegbel ta hoyoriin hysseneer yhdeggyi yum!harin ene KORANNO chini abaad yabj medne?baragtaihan hyzaarai geleg ee!!!cham sig hiij byteeh hylmyyseer Mongol tasrahgyi ee!!

зочин [202.179.27.53] 2021-05-27 06:08:15

Эхэнд нь хэлчье, би "нам бус" шүү, Өөрийн бодол өөртөө зөв л гэж боддог, дандаа зөв байдаггүй үе бий, гэхдээ яахав вээ? Сэтгэгдэл маш их таалагдлаа, нээрээ л мундаг юмаа. 50, 60, 70 насныхан үхээч гэх шахуу юм бичсэн байхад нь уурлаад бас хэдэн комент бичиж за даа бараг л доромжилсон. Гэтэл сайн ухаж уншаагүйгээс болж буруу ойлгосон байналээ. ТӨРД гэдгийг нь ухаж ойлгоогүй, өөрөөр хэлбэл төрийн өндөрлөгүүд, УИХ гишүүд, төрд шургалсан олигархи сайд, дарга нарыг хэлсэн байсныг намайг, биднийг хэлж гээд л их муухай юм бичсэндээ уучлалт гуйя. Улам их амжилт хүсье!

zochin [92.234.52.26] 2021-05-26 19:24:57

balai avgai

Zochin [213.55.225.127] 2021-05-26 18:21:34

Ene chin Battulga Hujaa Uyanga nariin hulsnii hun bolsiim bn . Yaaj uramshuulj bgaa bolood ingej bichne oilgomjtoi. 30 myangan honinii orond yamar hor avch turshiltand orj heden hun yawj , tsaashid bas yaahiig medej bn uu. Uyatad avgaidaa heleed ulamjlah heregtei . AIGAAD BDAG BATTULGA UYANGA NAR LAV HUJaad hohiroloo helj vaktsin hor yawuuljee gomdoltoi bn gej helehgui bh !!!!

zochin [66.181.161.59] 2021-05-26 17:12:52

medrel g.....h........yumnudaas bolj eronhilogchiin ner hund unsan,uurni hurdegguk yum bhda bhda

zochin [66.181.161.55] 2021-05-26 16:55:16

medrel medrel uud uud

Temuul [64.119.26.97] 2021-05-26 15:06:38

Guih nohoid .... zutgeed baigaarai amjilt

Зочин [192.82.78.104] 2021-05-26 13:56:38

Авилгал арын хаалгаар ажилаа бүтээчихээд шаа ж агч байнадаа

bat [202.9.46.42] 2021-05-26 13:22:41

yagaad nohrooo baihguid hvnd hair zarlaad bainaaa kkk

Зочин [103.57.93.17] 2021-05-26 13:21:04

Мундаг аль аль нь мундаг

иргэн [192.82.76.170] 2021-05-26 12:50:55

татвараа төлсөн үүү

Зочин [103.212.119.19] 2021-05-26 14:50:51

Хэнд хүүкд үү

Зочин [64.119.18.106] 2021-05-26 12:45:02

Ажилтай ч хүүхэн аятайхан ч хүүхэн амжилт бүтээлээ хуваалцдагч хүүхэн . Амжилт хүсэё. Манай ёөөк ч аргагүй л уужуу харж хийдэг эр шүү. Одоо дэвжшээд байгаа 3 нөхөр бол нийлээд ч хажууд нь жулдана даа

Zochin [66.181.177.53] 2021-05-26 10:24:53

Монголд байдаг хүнд сурталыг нүдэнд харагттал бичсэн бна

Иргэн [202.126.89.177] 2021-05-26 10:02:10

Зоригтой дайчин хөдөлмөрч эмэгтэйд АМЖИЛТ хүсье.

Зочин [202.21.108.148] 2021-05-26 09:38:08

МУНДАГ

Зочин [202.126.88.198] 2021-05-26 07:51:57

Зальтай амьтан.50.60 аад оныхон байхгүй болМонгол хөгжинө гэж ярьдаг хүн.Харнаа чамайг

30ЧИН [202.179.27.53] 2021-05-27 10:26:04

ҮГҮЙ ЭЭ! Би бас буруу ойлгосон байналээ, Төрд он удаан жил ажилласан дээд шатны УИХ, Сайдууд, үе залгамжилсан олигархи хүмүүсийг хэлсэн юм байналээ. Би бас нилээн шүүмжилсэн.

Баяр хүргэе. [202.9.46.230] 2021-05-26 07:23:16

Манай Ерөнхийлөгч үнэхээр шилдэг шүү. Маяадаа амжилт хүсье.

Иргэн [66.181.191.43] 2021-05-26 06:50:00

Ёстой мундаг ажилсаг .зөв.хандлагатай үнэн сэтгэлтэй сайхан бүсгүй.Чамайг дандаа хайр энэрэл нигүүлсэлээр .эвээлээр дүүрэн байг гэж ерөөе.ажилын амжилт хүсье

Зочин [66.181.161.109] 2021-05-26 06:23:23

Хөдөлмөр хүнийг бий болгосон хөдөлмөрч бүтээлч хүн сайхан амьдардаг

Zochin [172.58.43.40] 2021-05-26 06:06:35

Battulga in singuuliin piar uu? MAi shuu bandi mine

Zochin [202.126.88.216] 2021-05-27 03:51:02

30 myangan honiig ene bvsgviin tuluu ugsun bolj bna yy.

Зочин [66.181.161.113] 2021-05-26 05:52:44

Үнэхээр ажилсаг сайхан бүсгүй дээ

Монгол улсын иргэн [202.9.46.11] 2021-05-26 05:46:52

Үнэхээр энэ явдал болж монгол бүсгүй хамгаалалтын хувцас үйлдвэрлэж чадсан нь хамгийн гайхамшиг. Еранхийлөгч дэмжсэн нь ч гэсэн бас л гайхамшиг. Бүх хүмүүс биш юмаа гэхэд хэдхэн хүн ч гэсэн ингэж ажиллаж байгаа нь монголчуудын бахөрхал юм даа. Баяр хүргье.

Зочин [66.181.161.111] 2021-05-26 05:37:20

Майцэцэг сайхан хүүхэн мөн үү? Эрчүүдээ

Хариулт [64.119.24.33] 2021-05-26 13:07:45

Сайханч хүүхэн байна.Сайнч хүүхэн байна.Сайнч бичсэн байна.Сайнч ерөнхийлөгч юм.Бүх юм нь Окей

Зочин [202.126.89.46] 2021-05-26 07:24:20

Дажгүй шдэ

Эмэгтэйчүүд [202.9.46.11] 2021-05-26 05:48:53

Чааваас даа. Ажилсаг чадвартай хүүхнүүд бидэнд хэрэгтэй болохоос биш биеэ үнлэгчид чамд л хэрэгтэй байх даа

Зочин [66.181.161.111] 2021-05-26 05:41:29

saihan saihan amitan shuu dee Mai

2021 [43.250.126.90] 2021-05-26 05:40:56

chamd l oldohgui huuhen


47 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
47 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.