Америкийн эрдэмтэн “COVID-26”, “COVID-32” дэгдэх аюултай байгааг анхааруулав

Aдмин / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /RT/. “COVID-19”-ийн гарал үүслийг сайтар судлах шаардлагатай, эс тэгвээс хүн төрөлхтөн “COVID-26”, “COVID-32”-той тулгарч болзошгүй гэж АНУ-ын эрдэмтэн, коронавирусийг судалж буй шинжээчдийн нэг Питер Хотез мэдэгджээ.

“Энэ бол 21 дүгээр зууны коронавирусний гурав дахь том дэгдэлт юм. Байгаль эх бидэнд юу тохиолдохыг хэлж өгдөг. Хэрэв бид “COVID-19”-ийн гарал үүслийг нэг мөр тогтоохгүй бол “COVID-26”, “COVID-32” дэгдэж болзошгүй” гэж шинжээч “NBC News” сувгийн нэвтрүүлэгт орохдоо хэлжээ.

Тэрбээр "шинэ коронавирусний дэгдэлтийг" зайлшгүй судлах шаардлагатай байгааг хэлсэн байна. Үүний тулд вирус судлаач, эпидемиологич, сарьсан багваахайн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй эрдэмтдийн багийг халдвар анх дэгдсэн Хятадын Ухань хот руу дор хаяж зургаан сарын хугацаатай явуулах ёстой. Хотезын үзэж байгаагаар, эрдэмтэд вирусний дээжээс гадна хүн, амьтны цусны дээжүүдийг цуглуулах хэрэгтэй аж. "Бид үүнийг хийх хэрэгтэй. Энэ нь зөвхөн Хятад эсвэл АНУ-ын төдийгүй дэлхий нийтийн ашиг сонирхолд нийцнэ" гэж Хотез нэмж хэлсэн байна.

Үүний зэрэгцээ тэрбээр Бээжинтэй хамтран ажиллахгүйгээр ийм судалгаа хийх нь бараг боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. "Бид хориг арга хэмжээ авах гэх мэт Хятадад үнэхээр хатуу шахалт үзүүлэх хэрэгтэй гэж бодож байна" гэж АНУ-ын эрдэмтэн ярьжээ.

Коронавирусний гарал үүслийг тогтоох зорилгоор Хятадад ажилласан олон улсын шинжээчдийн багийн тайланг ДЭМБ өнгөрөгч гуравдугаар сард нийтэлсэн билээ. Судлаачид нэгдсэн дүгнэлт хийж чадаагүй юм. Вирус завсрын тээгчээр дамжин хүнд халдварласан гэдгийг илүү өндөр магадлалтай гэж тэд үзжээ. Харин вирус лабораторийн нөхцөлд бий болсон гэх хувилбарыг хамгийн бага магадлалтай гэж дүгнэсэн байна.

Шинжээчдийн тайланг нийтэлсний дараахан АНУ, Австрали, Их Британи, Дани, Израил, Канад, Латви, Литва, Норвеги, Словени, Чех, Эстони, Өмнөд Солонгос, Япон зэрэг улсууд Хятадад явуулсан ДЭМБ-ын судалгаанд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн юм. Эдгээр 14 орны мэдэгдэлд шинжээчдийн дүгнэлтүүдийг илт шүүмжлээгүй боловч шинжээчдийн ажлаас бүрэн мэдээлэл авах боломжгүй, мөн нэлээд хожуу хийсэн болохыг тэмдэглэжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [122.201.24.81] 2021-05-31 14:23:55

tiim shu

Зочин [103.212.119.23] 2021-05-31 11:08:45

Хятадын түүх 2200 жилийн хуанди хэмээх дарангуйлагчийн ддор өнгөрсөн. Боддоо 1 тэрбум 400 сая хүн нэг хуанди Ши Жиньпин доор дарлуулан захирагдаж байна. Ямарч ардчилал алга. Ийм улстай худалдаа наймаа хийж, харилцан ашигтай аж төрх амар зүйл биш. Монгол улсын гадаад бодлогод өөрчлөлт хийж, хятадын улс төрийн нөлөөнөөс гарах хэрэгтэй.

Зочин [202.179.8.118] 2021-06-05 02:51:05

яг зөв хятад хилээ хаахад бид өөрсдөө яаж ийгээд амьдарч чадах дархлаатай баймаар байна

Зочин [202.126.88.192] 2021-05-31 09:05:42

Chinese neeltei bys bodlogo ni etsestee hun torolhtond mash ayultai bogood aimshigtai

Zochin [66.181.161.99] 2021-05-31 08:22:18

Huuh. Aimaar yum be?


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.