Д.Гантулга: Арматурын үнийн өсөлт өнөөдрийн орон сууцны үнэд нөлөөлөх ёсгүй
Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулгаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Дэлхийн зах зээл дээр арматурын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор барилгын бараа материалын үнэ нэлээд өсч байна. Арматурын үнийг гаалийн татвараас чөлөөлөх байдлаар үнийг барих, буулгах санал гаргасан ч Сангийн яамнаас энэ боломжгүйг мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор БХБЯ-наас ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
Барилгын материалын үнийн өсөлт, авч хэрэгжүүлэх арга хэмжээний асуудлаар энэ оны хоёрдугаар сараас эхлэн тус яамнаас Засгийн газрын хуралдаанд удаа дараа асуудлуудаа танилцуулж, холбогдох саналуудаа хүргүүлж ажилласан. Нэг талаасаа ковидын дараах эдийн засгийн томоохон сорилт гэж харж байгаа. Цаашид гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээ эх орны түүхий эдээр дотооддоо үйлдвэрлэх, импортыг орлох дотоодын үйлдвэрүүдийг дэмжин ажиллах, ханган нийлүүлэлтэд анхаарч ажиллаж байна. Мөн мэдээлэл солилцооны тогтолцоог цахимжуулж, тээвэр ложистикийг сайжруулах зайлшгүй хэрэгтэй байна. Тиймээс барилгын гол нэр төрлийн материалын үнийн мэдээллийг цахимжуулж, ил тод нээлттэй болгох чиглэлд анхаарч ажиллаж байна. Мөн манай яамнаас барилгын материалын үнийн өсөлтийн талаарх дэлгэрэнгүй судалгааг гаргаж холбогдох яаманд хүргүүлсэн. Цаашлаад үнийн өсөлтийн асуудал нь ганц манай яамны асуудал биш Засгийн газрын түвшинд шийдвэрлэх хэд хэдэн асуудлууд байгаа юм. Энд зөвхөн үнийн хөөрөгдлийг анхаараад чанарын асуудлыг орхиж болохгүй. Энэ талаар барилгын материалын үйлдвэрлэгч, импортооор оруулж ирж байгаа аж ахуй нэгж, барилгын материалын гарал үүслийн гэрчилгээ, тохирлын гэрчилгээ, чанарын талаарх мэдээллийг цахимжуулж иргэд, олон нийтэд ил тод болгох, хилийн боомт дээр түргэвчилсэн шинжилгээний лаборатори бий болгох талаар ажиллаж байна.
-Засгийн газрын шийдвэрээр гаргасан ажлын хэсгийн гол анхаарч байгаа асуудлууд юу вэ?
-Манай яамнаас Засгийн газрын хуралд барилгын материалын болон арматурын асуудлаар танилцуулга хийсэн. Энэ дагуу Ерөнхий сайдын өнгөрсөн тавдугаар сарын 27-ны өдрийн 105 дугаар захирамжаар Барилгын гол нэр төрлийн материалын үнийн өсөлтийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Сангийн сайдаар ахлуулан байгуулсан. Тус ажлын хэсгийн хүрээнд барилгын материалын өсөлт нь барилгын төсөвт өртөгт хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгааг манай яамнаас гаргаж танилцуулсан. Мөн тус ажлын хэсгийн гол асуудал бол арматурын үнийн өсөлтийг бууруулах, хомсдолоос сэргийлэх чиглэлүүдийг баримтлан ажиллахаар байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаас зургаадугаар сарын 17-нд мэдээлэл өгсөн байгаа. Мэдээлэлд уян хатан зах зээлийн горимоор явуулах нь зүйтэй гэж үзсэн. Харин зах зээлийн бус монопол тогтоох эсвэл богино хугацаанд их ашиг олохоор хэсэг бүлэг хүн яваад байгаа эсэх тал дээр судлахаар холбогдох газруудаас ажиллахаар болсон байгаа.
-Орон сууцны үнийн хөөрөгдлийг хянаж шалгах боломжтой юу?
-Барилга байгууламжийг бий болгох барьж байгуулах ажил нь хоёроос дээш жилийн үйл явц, олон оролцогч талуудын хамтын ажиллагаа, олон төрлийн хүчин зүйлсээс хамаарч байдаг. Барилгад хэрэглэгдэх гол нэр төрлийн материал болох арматур, эрдэс хөвөн, хөөсөн шахмал хавтан, модон материал, металл хийц эдлэлүүд, хуванцар цонх хаалга, бусад туслах материалуудын үнэ дэлхийн зах зээл дээр болон дотоодод худалдан борлуулах үнэ огцом өссөн, зарим бүтээгдэхүүний хомсдол бий болсон, татан авалт, тээврийн үнэ өссөн зэрэг олон шалтгаануудаас үүдэлтэй байна.Дээр дурьдсан үнийн өсөлтүүдийг 2022, 2023 онуудад илүү мэдрэгдэх бөгөөд өнөөдрийн байдлаар арматурын үнийн өсөлтөөс хамаарч үнэ өсөх нь үндэслэлгүй юм. Харин бусад материалын үнийн өсөлт, төгрөгийн ханшнаас хамаарсан өссөн үзүүлэлт бага хэмээгээр нөлөөлөхөөр байгаа.
-Гэхдээ ирэх жил биш өнөөдрийн байдлаар бүхий л орон сууц барилгын материалын үнэ өссөн нэрээр үнээ огцом нэмчихээд байгаа шүү дээ?
-Гэвч зарим аж ахуй нэгж байгуулагууд борлуулалтын үнээ үндэслэлгүйгээр хэт хөөрөгдсөн зүйлүүд байна. Аливаа бараа материал, бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл дээр хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар. Тус байгууллага нь үнийн өсөлтийн асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтран хяналт, шалгалтуудаа тогтмол зохион байгуулах ёстой.
-Төмөр хийцлэлийн үнэ өссөнөөр төсвийн хөрөнгөөр баригдаж буй бүтээн байгуулалтын ажлууд хүнд байдалд ороод байгаа. Энэ тал дээр ямар зохицуулалт хийгдэж байгаа вэ?
-Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй барилга байгууламжийн төсөвт өртгийн үнийн өсөлтийн асуудлаар манай яаманд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Мөн Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Барилгын материалын үнэ болон ханшны өөрчлөлт, бусад хүчин зүйлээс хамааран барилга байгууламжийн төсвийн тооцоонд өөрчлөлт оруулах тохиолдолд санхүү, эдийн засгийн болон барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран үндэслэл, тооцоог хянаж, санхүүжүүлэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу холбогдох арга хэмжээ авах хуулийн зохицуулалт тусгагдсан байдаг. Манай яамны зүгээс жил бүр хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд ашиглагддаг барилга байгууламжийн үнийн индексийг тооцон гаргадаг. 2020 оны үнийн ерөнхий индекс 1.08 гарсан. Харин 2021 оны үнийн индексийг яаралтай байдлаар урьдчилан тооцсон ба 1.35 пунктын өсөлттэй гарсан. Энэ асуудлаар Сангийн яамтай зөвшилцөх, цаашид энэ хүндрэлтэй байдлаас хэрхэн даван туулах, шаардлагагүй хөрөнгө оруулалтыг зогсоох, нэн тэргүүн ээлжийн барилга байгууламжийн хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх, үндсэн шийдлийг хувилбартай байдлаар гарах талаар ажиллаж байна.
-Манайх өөрсдөө арматураа үйлдвэрлэнэ гэж яриад нэлээд удлаа.Төмөр хийцлэлээ дотооддоо үйлдвэрлэх асуудал нь ямар шатандаа явж байгаа вэ?
-Монгол Улс 2019 онд 244.5 мянган тонн арматурыг БНХАУ болон ОХУ-аас импортоор оруулж 55.7 мянган тонныг дотооддоо үйлдвэрлэсэн, 2020 онд 240.1 мянган тонныг импортоор оруулж 12.3 мянган тонныг дотооддоо үйлдвэрлэсэн, өнгөрсөн тавдугаар сарын 25-ны байдлаар 73.6 мянган тонныг импортоор оруулж зургаан мян.тонныг дотооддоо үйлдвэрлээд байна. Дотоодын 15 үйлдвэр өнөөдрийн хүчин чадлаараа, төмрийн хаягдлын олдоц, нөөцөөр ажиллалаа гэж үзэхэд дотоодын хэрэгцээний 25 орчим хувийг л үйлдвэрлэх л боломжтой байна. Цаашид дотоодын хэрэглээг бүрэн хангах асуудлын хүрээнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” , “Бэрэн групп”-ын гангийн үйлдвэрүүдийн хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлтийг хийх, төмрийн хүдрээс ган туйван үйлдвэрлэх чиглэлд анхааран холбогдох яамдтай хамтран ажиллаж байна.
Сэтгэгдэл
Зочин [192.82.68.176] 2021-07-19 04:05:15
хотоор дүүрэн бетон ширэнгэ. дундуур нь явахаар ой гутдаг
зочин [49.0.130.24] 2021-07-19 02:15:30
чамайг мал гэхээс өөр хэлэх үг алга
l [202.55.191.205] 2021-07-19 01:56:52
наад овоолсон цементүүдийг чинь авах хүн олдохгүй арга ядахад монгол хүн гэрээ бариад ч сууна
Зочин [43.242.243.196] 2021-07-18 13:52:15
Ингээд л төрийнхөн амьдралаас хол тасархай байна даа. Бүх юмны үнэ өссөн. Өсөөгүй юм байна уу гээд хай. Төмөр 1,75 сая байсан 3,1 сая болсон, мод ширхнг брус 7к, МАК блок м3 тутамд 20к аар, панер 35к байсан 80к болсон. Одоо хэдэн сарын дараа бүх барилгууд үнээ нэмнэ. Үгүй бол барилгын компаниуд дампуурна. Эсвэл маш чанаргүй хульхи байрууд баригдана. Үйлдвэрлэхгүй байж хил гаалиа хаагаад сүржигнээд байсны гор. Дээр нь бүх юм нь хэцүү болохгүй эсвэл олдохгүй байлгаж байгаад авилга авдаг аргатай төрд шургалсан нам дагасан хулгайч нарын гай. Цөөхөн хэд нь баяжиж нийтээрээ ядуурч байна. Одоо наад намаа боль. Улс шиг улс хүн шиг хүн баймаар байна
irgen [122.201.21.107] 2021-07-18 03:49:47
Elbegdorjton, Erdenebileg metiin juivarchdaas Erdenetiin uildveriig avsan shigee Darhanii tumurlugiin uildveree uls avch Barilgiin salbariin gol tuuhii edee uildverlene gej yarival arai l turiin hunii ugtei oiroltsoo sonsogdono doo. Yum medehgui, yarij chadahgui bol humuusiig bitgii doromjil l doo. Teneg hunii duugai ni surtei gedeg ugiig tseejilj yavaarai
Иргэн [64.119.22.235] 2021-07-18 03:20:24
Пиздец ....
Иргэн [202.179.27.28] 2021-07-18 03:04:22
Энэ төмрийн хүдэр гадагш зөөхийг одоо хориглох. Яаралтай гангийн үйлдвэр барьж арматур зэрэг импортын хамаарлаас гарах хэрэгтэй
Зочин [202.126.88.176] 2021-07-18 01:30:20
biznes amidralaas tasarsan gar bnda
ЗОЧИН [59.153.86.2] 2021-07-18 00:18:34
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ м2 НЬ БАРИХАД ОРСОН БОДИТ МАТЕРИАЛ,МАШИН МЕХАНИЗМ,ТЭЭВЭР,ЦАЛИН НИЙЛЭЭД ӨӨРИЙН ӨРТГӨӨСӨӨ 2.5-3 ДАХИН ӨНДӨР ҮНЭЭР БОРЛУУЛЖ,КОМПАНУУД ӨНДӨР АШИГ ХИЙДЭГ НЬ НУУЦ БИШ, ИЙМЭЭС КОМПАНУУД ХААНА АЛГА ДАРАМ ГАЗАР БН ТҮҮНИЙГ АВИЛГАДАЖ АВААД ЧАНАРГҮЙ БАРИЛГА БАРЬЖ ӨНДӨР ҮНЭЭР ЗАРЖ БН,ЗАРНА ГЭЖ БУЙ 1м2-ИЙН ҮНЭ БОЛ БАРИХАД ГАРСАН НИЙТ ЗАРДЛААСАА 3 ДАХИН ӨНДӨР ҮНЭ ГЭСЭН ҮГ,тэр компани өөрөө хөрөнгөөрөө ХАА САЙГҮЙ барьчихсан барилга НЬ борлогдолхогүй бол ХОХЬ НЬ,ҮҮНД ЗАСАГ ОРОЛЦОХ ШААРДЛАГАГҮЙ,ҮНИЙГ ЯАЖ БУУРУУЛАХ ВЭ ?, хариулт: ИРГЭД ХУДАЛДАЖ АВАХАА Л БАЙЧИХ,ЗАСАГ ҮҮНД ОРОЛЦОХОО БОЛЬЧИХ,ҮҮНИЙ ОРОНД ИРГЭД НАСААРАА 20-30 ЖИЛ ӨР ТАВЬЖ,АНХНЫ ҮНИЙГ НЬ 3 НУГАЛЖ ТӨЛӨХ ЗЭЭЛ АВАХИЙН ОРОНД АНХ АВСАН ҮНЭЭРЭЭ ХОЛХОН Ч ГЭСЭН 0.07 ГА ГАЗРАА АВААД 25-40 САЯАР ӨӨРТӨӨ ХАШАА,БАЙШИН БАРИАД ТОХЬ ТУХТАЙ АМЬДАР,ЭНЭ БОЛ ДЭЛХИЙН ЖИШИГ,ОДОО ХААНА Ч ХҮМҮҮС ХОТОД ШИРЭНГЭ МЭТ ШАХЦАЛДСАН ОЛОН ДАВХАР БЕТОН ХАНАН ДОТОР АМЬДРАХАА БОЛЬСОН, ИНГЭВЭЛ ТЭР ӨНДӨР ҮНЭ БУУРНА,КОМПАНУУД БАРИЛГА БАРИХ ГЭЖ ШУУРАХАА БОЛИНО
иргэн [202.21.126.22] 2021-07-20 03:50:37
Энэ зөв санаа байна. Үүнийг хүн бүх ойлгож дагавал хэт их үнийн хөөрөгдөл буурах л ёстой. Заримдаа арай л буруу сэтгээд бие биенээсээ өрсөх маягаар үнэтэй байр авч олон жилийн өрөнд баригдаж амьдраад байна даа. Хамтдаа энэ өөрчлөлтийг хийх юмсан.
Зочин [192.82.83.28] 2021-07-17 23:14:21
Цүнх баригчаа гэж ...яг мөн дөө.Барилгын сайд нь хаана байна
Зочин [192.82.90.177] 2021-07-17 17:09:24
хамгийн ихээр нөлөөлнө за юу тэнэг новшоо
Ах [192.82.84.232] 2021-07-17 16:10:46
Байр худалдаж авхаа 2 жил хойшлууллахад л наадуул чинь уйлаал гуйна
иргэн [202.21.126.22] 2021-07-20 03:51:56
Зөв зөв. Наад санаа чинь зөв байна.
zochin [202.126.89.56] 2021-07-17 13:07:24
odoo zaragdaj baigaa oron suutsand nuluuluh esgui biz dee. Урьд нь хямд байхад нь байшингаа барьчихаад одоо үнээ нэмэх ёсгүй биз дээ. Харин одоо барьж байгаа байшинд бол мэдээжийн хэрэг . Юу гээд солиороод байгаа шуналын туламнууд аа.
Монгол [203.91.112.98] 2021-07-17 07:57:09
ТА БҮХЭН ЭНЭ ДАРГЫН АЛБАН ТУШААЛЫН НЭРИЙГ АНХААРАЛТАЙ УНШИЖ ЮУ ГЭСЭН ҮГ БОЛОХЫГ НЬ НЭГ САЙН БОДООРОЙ???????. БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН ДАРГА: ЭНЭ НЬ НЭГД БОДЛОГО ГАРГАХ ҮҮРЭГГҮЙ БУЮУ ТҮҮНИЙ ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ, ХОЁРТ: ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮҮРЭГГҮЙ БУЮУ ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙН ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ, ГУРАВТ: ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ Л ҮҮРЭГТЭЙ БУЮУ ХӨНДЛӨНГИЙН ЭТГЭЭД ГЭСЭН ҮГ УГ НЬ ЯАМ НЬ БОДЛОГО БОЛОВСРУУЛАН ГАРГАЖ ХУУЛЧИЛЖ/ЭРХ ЗҮЙГ НЬ БҮРДҮҮЛЖ БАЙХ ҮҮРЭГТЭЙ, ТҮҮНИЙ ДОР БАЙХ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОН ТОХИРУУЛАХ АГЕНТЛАГУУД ТЭР БОДЛОГЫГ НЬ АМЬДРУУЛЖ БАЙХ БҮТЭЦТЭЙ БАЙНА ГЭЖ АЛЬ 1990-ЭЭД ОНЫ ЭХЭЭР ТӨР, ЗАСГАА БАЙГУУЛСАН. ОДОО ТӨР ДАНХАЙСААР БАЙГААД БҮР УЧРАА ОЛОХОО БАЙЖ ДЭЭ
Зочин [202.70.44.46] 2021-07-19 03:07:07
Төрийн үндсэн үүргийн нэг нь зохицуулах юм. Зохицуулах гэдэгт бүх төрлийн зөвшөөрөл олгох, цуцлах чиг үүрэг хамаардаг. Өөрөөр хэлбэл төрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах замаар хэрэгжүүлдэг гэсэн үг юм
Zochin [66.181.161.2] 2021-07-17 07:08:37
mahnii uniin usult unuudriin tsainii gazriin hoolnii uned nuluuluh esgui gej bgaatai yag adil sonsogdoj bna armatur gol tuuhii ed shuudee tsainii gazar bol mahaa bagasgaad huuchin uneeree hool gargana armaturaa bagasgaad huuchin uneeree barilga bariwal guliisun durakuudaa ireeduid ur huuhduud mini baishintaigaa nurj unana shuu dee odoogiin gargasan poporson shiidwer chini ireeduid gai boloh geed bna armaturaa zohitsuulaachee bid ch gesen amidrah erhtei
тэнэг хүүр [202.55.180.186] 2021-07-19 02:35:30
ширхэг тоосго ноднийн 300-450 хооронд байсан одоо 700 болж барилгын үнэнд нөлөөлөхгүй байна уу бага тэнэгтээч
Зочин [202.9.46.46] 2021-07-17 08:45:38
Yag zov
зочин [103.10.22.99] 2021-07-17 05:18:15
Сангийн яам тэргүүлж байгаа үед хэзээ ч хөдлөхгүй
Иргэн [103.57.95.188] 2021-07-17 05:07:04
Дарханы төмөрлөгийн үйлдвэр яасан бэ?Нөгөө гайхал Сахал Эрдэнэбилэг үйлдвэрээ ажиллуулахгүй Хүдэрээ зөөгөөд дууслаа.
Zochin [192.82.85.248] 2021-07-17 04:51:29
Бодлого боловсруулагч гуай зах зээлийн эдийн засаг ухагдахуун тэг. Үүнийг нарантуул замын үүдэд жижиг наймаа нэг сар хийлгээд үзвэл зүгээр юм биш үү. Юу ч мэдэхгүй улсуудаар удирдуулсаар бүр залхаж гүйцэх юмаа. Нэг л ихэмсэг, бүхнийг мэдэгч царайтай. Хүний ертөнцийн өчүүхэн мэдлэггүй сэтгэлгүй. Яах уу
Эрдэнээ [64.119.25.206] 2021-07-17 04:43:12
Аль хэдийн нэмэгдчихээд байна гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон газрын үнэлгээг армотур нэмэгдчихсэн үнэтэй орж байгаа гээд маш өндөр үнэтэй мкв.аар бодож тооцож иргэдийн газрыг үнэгүй дээрэмдэж авч байна газар дээр ирээд үз БЗД- ийн 12 хороо дахин төлөвлөлтийг барьж байгаа БАТ ХЭРЭЙД ХХК шалгах газар шалгаач юун нэмэгдэх ёсгүйшдээ гэж байгаа байдлаа шалгаж харж газар дээр нь ирж үзээч
Зочин [66.181.161.14] 2021-07-17 04:29:37
Дарханы төмөрлөгийн үйлдвэрээ ажиллуулаач
зочин [64.119.22.96] 2021-07-17 03:55:14
ажлын дадлага,туршлага үгүй,ямар ч мэдлэг чадамжгүй жулдрайнуудыг тавихаар яааж улс орон ахих уу,ажил явахгүй шүү дээ.оюунэрдэнийн арөөсөн дугуйнууд монголд хаа сайгүй л бна. Ийм байж хэрхэвч болохгүй.
zain Gantulga [112.214.197.79] 2021-07-17 03:35:10
Ene Gantulga gej teneg atsiig zailuul
Зочин [202.9.46.205] 2021-07-17 03:32:30
Чамайг нөлөөлөх ёсгүй гэхээр нөлөөлөхгүй болчих уу. Тийм их мэддэг юм бол чамайг шүтье
irgen [122.201.21.107] 2021-07-17 03:13:42
KKK, yamar ineedtei dargantsanr be. Iim darga nar olon bolood mongol uls hugjihgui ,huviin salbar hundiig uureed, buhimdaad bgaamshd. Tuuhii ediin une usvul buteegdhuunii une usnu gedeg naad zahiin oilgoltiig 10-r angiin huuhed medne dee. Huuchin unend ni oruulj chadahgui importiin hamaaraltai bol, oron suutsnii une .... % aar usuh sudalgaagaa hiigeed taniltsuul daa . Ner ni ul medeh deed surguuli tugssun nertei heterhii mergen jaraahainuud olshirsnii gai uls orniig mun ih chiregduulj bna daa
Зочин [66.181.161.108] 2021-07-17 02:41:31
Ёсгүй ч гэх шиг нэг л их дарга