Замын гарцтай хэсгээр зам хөндлөн гарах, тээврийн хэрэгслийн урдуур гүйхгүй байхыг анхаарууллаа
Энэ сарын 17-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 321 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 233 мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 7, орон нутагт 9 иргэн гэмтжээ.
Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 47, орон нутагт 21, нийт 68 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.
Иймд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа иргэд жолооч нарыг олон цагаар автомашин жолоодохгүй байх, зорчигч нарын суудлын бүсийг зүүлгэн, хурдаа тохируулж, шөнийн цагт гэрлээ шилжүүлж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.
Түүнчлэн нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгч хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох, явганаар замын хөдөлгөөнд оролцож буй явган зорчигч нарыг замын гарцтай хэсгээр зам хөндлөн гарч, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гүйхгүй байхыг анхаарууллаа.
Сэтгэгдэл
Зочин [103.80.210.183] 2021-08-18 09:17:25
гарцна хажууд дэлбэ мөргүүлээд үхвэл хэрэгсэхгүй гээд зарлаач ээ.
Зочин [49.0.171.112] 2021-08-18 09:32:43
Gartsgui gazar osol garval joloochin zuv bolchihvol aminda hairtai irged gartsgui gazraar hezeech garahgui soyoltou solongos yapond manaihan ochood yamar uhamsartai huulin dagaj murduj bna