Мардайн манаач: Монгол дахь нууц хотын амьдрал

Aдмин / Нүүр

Монголын энэ нууц хот газрын зураг дээр байдаггүй. Зөвхөн малчин Баатарын гэр бүл олон жилийн турш Монгол-Зөвлөлтийн найрамдлаас үлдсэн энэ хотыг манаж байна.

1970-аад онд Зөвлөлтийн геологчид Монголын зүүн хойд хэсэгт ураны хүдрийн орд илрүүлсэн. Олон улсын гэрээ ёсоор ордын ойролцоо Эрдэс сууринг байгуулсан бөгөөд орон нутгийнхан уурхайчдын хот Мардай гэж нэрлэдэг. ЗХУ тарж, геологчид нутаг буцсаны дараа энд нүүдэлчид ирж суурьшсан ч, тэд мөн удалгүй нүүн явжээ. Өнөөдөр эцэс төгсгөлгүй талын Мардай хотоос хэдэн таван давхар барилга, хагас нурсан байшингуудтай хэдхэн гудамж үлджээ. Зундаа хэдэн монгол айл зуслангийн зориулалтаар энд ирдэг байна. Харин жилийн дөрвөн улиралд Баатарын гэр бүл адуу, малтайгаа энд байдаг. Коммунист үеийн дурсамж Монголд одоо ч хүчтэй хэвээр байна. Мардайгаас холгүйхэн Чойбалсан хотод Лениний хөшөө (монгол төрхтэй) их алдартай. Хүмүүс энд их ирж зургаа авахуулдаг.

Малчин Баатарын гэр бүлд тэдний найзын хүү 11 настай Баяраа зун болгон ирдэг. Хүү мал хариулахад туслахын зэрэгцээ, орхигдсон хотод ирж их тоглодог. Энэ нууц хотод 1980-1990 он хүртэл ЗХУ-ын 13 мянган хүн амьдарч байсан. Хуучин Мардайн оршин суугчид 1980-аад оны төгсгөлд энд жилийн дөрвөн улиралд жимс худалдаж авч болдог байсан гэж ярьдаг. Мардайд хүүхдийн цэцэрлэг, ЗХУ-ын шилдэг сайн багш нартай сургууль байдаг байлаа. Бассейн, хоккей, хөлбөмбөгийн талбайтай, том спорт ордонтой, алсыг харагчтай байжээ.

Одоог хүртэл Оросын өнцөг булан бүрт амьдарч байгаа инженер, геологчи, уурхайчид Мардайд өнгөрүүлсэн он жилүүдээ дурсан ярих дуртай. Тэдний зургийн цомогт Монголын тал нутгийн амьдрал, баяр цуглаан, парад уулзалт, ажил амралт гээд олон дурсамжтай зураг хадгалагдан байдаг.

Мардай Дорнод аймгийн бусад сумаас зайтай ч, олон зам Мардайгаар дайрч өнгөрдөг. Замын зорчигчид Баатарын гэрт ирэн борооноос нуугдах, сүүтэй цай уух гэж ирэх нь цөөнгүй. Баяраа хүү Сар нэртэй унагандаа хайртай, үргэлж түүндээ уух ус, идэх юм авчирч өгнө. Унагаа том болохоор унаад, хаягдсан хотыг хамтдаа судална гэхээс тэр тэсэн ядан хүлээнэ. Баатар, Баяраа хоёр гэрийн хажуугийн зуны нал тогоондоо цайгаа ууж сууна. Баатар амрах нь ховор. Үргэлж малаа хараанаасаа алдчих вий хэмээн дурангаараа харна. Орой болохоор Баяраа хэвтээд, хурдан том болоод адуу, малтай болж Монголын энэ эцэс төгсгөлгүй талд сайхан амьдарна гэж мөрөөднө. Баяраа есдүгээр сард Чойбалсан хотод очиж сургуульдаа сууна. Зундаа тэр Баатартай хамт мал маллах эрдэмд сурч байгаа ч, тоглох зав гаргана. Хуучин уурхайчдын байшинд хэдэн айл хүүхдүүдтэйгээ ирж зусдаг. Мардайн ойролцоо тэд жимс түүнэ. Мөн тэндээс төмрийн сэг авч өөр хотод аваачиж зардаг байна.

Мал маллаагүй чөлөөт цагаараа Баатар үндэсний баяр болох наадамд морь уралдуулах гэж бэлдэнэ. Тэрбээр түрүүлж, шагналын мөнгөөрөө том гэр авч, малын тоо толгойгоо ихэсгэх мөрөөдөлтэй. Жил бүрийн зун Монголд наадам гэж баяр болдог. Морь уралдаж, бөх барилдаж, нум сум харвадаг. Эргэн тойрны сум бүрээс малчид ирж хүч чадлаа сорьдог. Зарим нь зүгээр гэр бүлээрээ амрах гэж ирдэг байна. Морь уралдах бол монголчуудын хамгийн алдартай тэмцээн байх. Наадмын үеэр Баатар эхнэрээ Мардайг харж бай хэмээн үлдээгээд, өөрөө хажуугийн Дашбалбар суманд очиж, морио уралдуулж, өрсөлдөгчөө ардаа хол орихдог байна.

Эх сурвалж: www.vokrugsveta.ru


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.224] 2021-08-21 12:11:46

Амны зоргоор донгодох юм.

зочин [202.9.40.65] 2021-08-22 02:37:57

1967онд л байсан юмшүү дээ газар гэртэй :землянка:бид оюутанууд эрээн цавын САА руу явах буцах замдаа наймаа хийдэг блаа усан цэргийн телнёшка гэдэг санагдаж бна судалтай урт ханцуйтай подволко бас бусад бараа өгч авч блаа ном сонинд ухаангүй дуртай байсандаа

Зочин [62.35.214.162] 2021-08-21 09:02:20

Одоо энд буг чөтгөр сүнс сүлд байхгүй бол энэ 5н давхаргуудыг өөдөн татаад нэг сайхан хотхоны нэр өгөөд

Зочин [62.35.214.162] 2021-08-21 09:05:49

Хөгжүүлж амьдарвал сайхан хот болондоо уг нь

зочин [122.201.24.198] 2021-08-21 01:32:09

Оросууд уран гаргаж авч байсан нь үнэн.Гэхдээ монголоос худалдаж авдаг байсан.ЭЗГХХЯамны монгол экспорт нэгдэл үүнийг хариуцаж ажилладаг байсан юм шүү дээ. Та нар зүгээр л аваад байсан гэж худлаа битгий сенсааци үүсгээд бай. Үнэн юмыг үнэнээр нь сайхан одоо ч улсын архивт материал нь хадгалагдаж байгаа.

Зочин [82.144.201.2] 2021-08-20 19:02:03

Орчуулсан юм бна,монгол хүн бичээгүй....

Зочин [66.181.184.40] 2021-08-20 14:37:44

Мардайгаа нууцаар ашиглаад цөмийн зэвсэгтэй болох хэрэгтэй юм бна даа

jhkhjk [203.91.119.142] 2021-08-23 05:45:42

teg teg

зочин [124.44.184.129] 2021-08-20 14:34:17

Ээ бүү үзэгд минь, энэ аймшгийн газар байсан юм биш үү? Цаазын ялтай, онц ноцтой оросын гэмт хэрэгтнүүд тэнд газрын дор айхтар хүнд хөдөлмөр хийж байсан, бослого үймээн самуун ихтэй байсан гэж бичсэн байдаг уу? Эрдэс хотыг яагаад оросууд нууцаар байгуулж олон жил баялгийг нь олборлож орос руу зөөсөн бэ? Энд их учир байна уу? Эрдэс хот Монголын харъяалалд, мэдэлд байсан уу? Оросууд Монголын өнгөтэй өөдтэй болгоныг галт тэргээр, автомашинаар олон жил тасралтгүй зөөсөн юм биш үү? Бурхан тахил, ашигт малтмал, түүхий эд г.м адуу үхэр өдөр шөнөгүй вагон вагоноор орос руу ачигдаж байсан биз дээ? Монголын хилийн орчимд оросын хэдэн махкомбинат байрладаг байсан бэ? 8-10 уу? Асуудлыг үнэнээр нь бодитоор ойлгож үнэлж дүгнэж түүхэнд үлдээгээсэй билээ. Юм үнэнээрээ сайхан.

Шандан баатар [66.181.161.87] 2021-08-20 12:44:56

Авгай донрнод явсаан

Зочин [66.181.191.115] 2021-08-22 11:27:45

Шандан баатар гэдэг чинь харамч гэсэн үг билүү Бөгс батаа гэдэг хүн мардай хотыг ухаж хамаг инжнерийн шугам байшин барилгыг нь зарж баяжсан гэж дуулсан шүү

Зочин [66.181.161.118] 2021-08-21 07:34:00

Хуцаад байгаарай хихи

Зочин [66.181.160.12] 2021-08-20 10:47:05

ood ni tataad neg sum bolgood ashig;axgui mongol unen archaagui maluud

mardai [117.111.2.209] 2021-08-20 11:49:38

Маш их гүйдэлтэй газар 1980аад оны сүйлээр осол болж хэдэн арван хүн өнгөрсөн. Тэр хэргийг хав дарсан ч тэр хүмүүсийн сүнс тэндээ үлдсэн гэж. Малчин өвгөнөөс соннсон юм байна. Тэнд очиж сүнстэй лайв хийвэл сонирхолтой байхдаа

buuvuu [66.181.161.37] 2021-08-20 09:52:53

Orosuud tsag tuhain uedee mgl ulsiig eruul mend soyol gegeeriin bolon hot suuring hugjuulsen n unen unuugiin UB hotiin suuriig n hugjuulj ugsun n unen ! Tsagaan har ali ali n hosloj baidag horvood tednii tsagaan n iluu bsn bizee! Unuudur hudal chalichaad yanavdee ??? Ard irgediin amidral yaj uruudaj tanhai zalitai hed n ulsiin hurunguur bayjij yaj telchilj tumnii tolgoig ugaaj bgaag bugd sohor bish harj l bn ,gevch huchtenii umnu huchgui n muhs gej , odoo bur ulsiin mungun temdegteeree togloh n uldeed bn bus uu???!!!

Зочин [66.181.176.140] 2021-08-20 08:54:03

өоаргн

Зочин [66.181.176.140] 2021-08-20 08:52:36

энэ сайхан орчин, байшин барилгыг тэр үед нь хүлээж аваад нэг сум ч юм уу болгоод хүн амьтан амьдарсан бол болох л байж дэ тэр үедээ сургууль цэцэрлэг гээд бүгд л байж дэ, манайхан юмыг өөд нь татаад авахаа мэдэх биш дэ зарим нэг арчаагүй улс нь гэрээс гаруут орцондоо хогоо хаядаг улс шүү дэ, байр орц гадна дотно орчин цэвэр бол өөрсдийнх нь байр байшин хүртэл үнэ цэнэтэй шүү гэдгээ мэддэггүй улс да

Зочин [66.181.161.125] 2021-08-20 16:08:55

Бүдэг бадаг л санаж байна. Яг энэ хуучны зураг шиг ээ олон зэргэлдээ байшингуудтай нэг их модтой төвөөсөө холгүй гол урссан олон тоглоомын газруудтай бум бужигнасан газар байсан. Бидний хүүхэд байхад

Зочин [103.80.210.183] 2021-08-20 07:02:16

далдуур мардайг ашиглах санаа шургуулж дээ.

Зочин [66.181.161.125] 2021-08-20 16:11:08

Одоо бол естой л энэ 5н давхар нурсан байшингуудаас өөр юу ч үлдээгүй ээ баахан ухаад хаячихсан том том нүх л байгаа шөнө зам мэдэхгүй бол яваад ч хэрэггүй. Цагийн сайханд гоё л газар байсан.

Зочин [64.119.18.50] 2021-08-20 12:48:06

Үнэндээ оросыг муулж ,луйварчид хатадтай нийлж мардайн уранаар мөнгө хийх гэж шунал нь хөдлөөд янз бүрийн юм сараачиж...

Зочин [64.119.21.136] 2021-08-20 04:00:19

Яг юуны тухай бичсэнийг чам шиг тэнэг ойлгохгүйээ мал минь...

Зочин [66.181.161.60] 2021-08-20 03:37:21

Нэг малчины хүүхдийн тухай юм уу малчны тухай юм уу

Зочин [122.201.31.99] 2021-08-20 12:37:34

Харин тийн

Зочин [106.131.24.109] 2021-08-20 03:32:06

Ogt utgagui yum bichjee. Mardain tuhai ogt alga. Malchin ovgonii tuhai l bn

mongol [103.212.117.82] 2021-08-20 03:27:16

uhchiisen muu orosuud

зочин [202.126.88.154] 2021-08-20 02:28:36

Оросууд их юм өгсөн, Лалрын монголчууд хөөгөөд явуулчихсан

Зочин [64.119.18.50] 2021-08-20 11:57:45

Яг үнэн

Зочин [66.181.180.140] 2021-08-20 09:13:32

Толгой нь эргэсэн дамшиг вэ. Тэд ирэх шаардлагатай болоод ирсэн.буцах шаардлагатай болоод буцсан.юм уншиж бай.

Зочин [49.195.112.24] 2021-08-20 07:01:13

Orosuud tejeej diulehgui uursduu zailsan yum shuudee

Зочин [103.80.210.183] 2021-08-20 07:01:00

гэхдээ оросууд монголын хамаг алт мөнгө хүрэл зэс гээд үнэт бүх металлыг хулууж аваад арилсан дээр нь хамаг сор мэдлэгтэй хүмүүсийг алж оросод аваачиж боолчилж байгаад үхүүлсэн. хамагын их гарз хохирол үзсэн нь монгол шүү дээ. энэ ххохиролыг төлүүлнэ гэвэл орос бүх юмаа зуун жил барьж гүйгээд нөхөхгүй шүү дээ.

Зочин [202.126.90.67] 2021-08-20 01:53:46

Ураны дэргэд хоёр толгойтой төл гардаг гээд бсан яасан бэ. Одоо болохоор цоо эрүүл, тэр ч бүү хэл уралдах гээд байж байдаг. Тэр хүүг сайн ажиглаарай. Энд тэндээс нь юм ургах вий. Нөгөө ямар хөдөлгөөнийхэн билээ, ургуулж чадаагүй юм байхдаа

Зочин [202.55.183.178] 2021-08-20 01:40:32

Оросууд манай улсыг маш их тонож, хамаг баялгийг нь ямарч хяналтгүй зөөдөг байж дээ. Тэгээд бас ичихгүй дандаа биднийг харааж, зүхэж, муу хэлдэг.

Зочин [64.119.18.50] 2021-08-20 12:23:04

Луйварчид хятадтай нийлж энэ улсын баялгийг 30 жил ухлаа хаана байна байгуулсан хот тосгон өөрсдөө хагартлаа баяжиж байгаа биздээ.

Зочин [64.119.18.50] 2021-08-20 12:11:47

Одоо хятадуудтай нийлсэн луйварчид яаж байна алт зэс төмөр гээд 30 жил зөөлөө улс хөгжсөн юм хаана байна Эрдэнэт Багануур Борөндөр гээд хот тосгон байгуулсан Одоо хэдэн кемп байгаа биздээ.

зочин [66.181.161.52] 2021-08-20 06:34:43

чи муу үхэр юугаа ч ойлгохгүй л дэ орос ах нараа дахиж шүтэж амьдар тэд бидэнд хийдэгээ хийж өгч авдагаа авсан тэд бгаагүй бол тусгаар монгол улс гэж үгүй байх байсан өвөр монгол гэж хятадчихсан дуракуудын боол л бгаа энэ үнэн шүү

Зочин [192.82.87.227] 2021-08-20 02:07:12

Оросууд авсан ч их бүтээн байгуулалт хийж байсан шүү

Зочин [66.181.188.247] 2021-08-20 01:11:19

Мардайн тухай биш малчны тухай нийтлэл болоотхожээ.


38 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
38 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000