Газрын тосны үнэ тавдугаар сараас хойш хамгийн бага түвшинд очлоо

Aдмин / Эдийн засаг

Лондоны “ICE Futures” биржид Brent маркийн 10-р сарын фьючерсийн үнэ өчигдөр /2021.08.19/ баррель нь 65.99 ам.доллар болсон нь лхагва гарагийн хаалтын ханшаас 2.24 ам.доллар буюу 3.28 хувь доогуур байна.

Мөн Нью-Йоркийн худалдааны биржийн (NYMEX) цахим арилжааны есдүгээр сарын WTI бирж дээрх фьючерсийн үнэ нэг баррель нь 63.10 ам.доллараар борлуулагдсан нь өмнөх арилжааны хаалтын үнээс 2.36 ам.доллар буюу 3.61 хувь бага байна. Ийнхүү газрын тосны үнэ буурсан нь тавдугаар сараас хойших хамгийн бага түвшинд очиж буй үзүүлэлт юм.

Коронавируст халдвар (COVID-19)-ын дельта омгийн тархалт дэлхий нийтийг хамарч, улс орнууд хариу арга хэмжээгээ чангатгах болсон нь газрын тосны ханш огцом буурахад нөлөөлснийг шинжээчид дүгнэж байна. Түүнчлэн “OPEC+”-ийн зарим орнууд газрын тосны үйлдвэрлэлийн суурь түвшинг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь зах зээлд илүүдэл үүсгэж, газрын тосны бүтээгдэхүүний ханш унахад нөлөөлсөн гэв.

Швейцарийн үндэстэн дамнасан хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн үйлчилгээг үзүүлэгч “UBS Group AG” компанийн шинжээч Жованни Стауново "Эдийн засгийн цаашдын төлөв байдал, долларын ханш чангарах, хөрөнгө оруулагчдын эрсдэлээс зайлсхийх зэрэг санаа зовнил нь газрын тосны зах зээлд тус болохгүй байна" гэж мэдэгдсэн байна.

Харин АНУ-ын Санхүү, бизнес, дүн шинжилгээ, хөрөнгийн зах зээлийн мэдээллийн сайтын шинжээчид "Газрын тосны эрэлт ойрын долоо хоногуудад жигд бус ч гэсэн өссөөр байх болно. Газрын тосны зах зээлд хомсдол хэвээр байгаа. Энэ нь ирээдүйд үнийг дэмжих ёстой" гэж байр сууриа илэрхийлжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.142] 2021-08-21 12:26:42

Дэлхийн улс орнууд цахилгаан автомашинд шилжиж байна.

зочин [59.153.86.45] 2021-08-20 07:09:11

гадна газрын тосны үнэ буурч байна нэмсэн үнээ буулга. манай монголчууд үнэ нэмэхдээ уухайн тас үнэ буулгахдаа ээдээ хөдөлж өгдөггүй ширэн нүүрлэнэ .хүүхэд насандаа зарим хүн хоосон өлөн зэлмүүн өсөөд том болж албан тушаал,эд хөрөнгөтэй болоод өлөн ховдог зангаараа ханаж цадахаа умартдаг байх.

Зочин [103.80.210.183] 2021-08-20 06:55:53

үнэ буурмаар юм аа. сургаар нь нэмдэг байж үнэ буурчихаад байхад буулгахгүй юм аа

Зочин [172.58.200.19] 2021-08-20 16:12:01

Бууруулахгүй гэж хамгийн дарга нь хэлж байна лээ, хө. Усаар явдаг машин бүтээхээс наашгүй юм болж байна.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.