Улаанбаатар хотын замын түгжрэлийг хэрхэн бууруулах вэ
“Улаанбаатар хотын замын түгжрэлийг хэрхэн бууруулах вэ” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Нийслэлийн Засаг даргын зөвлөх Ч.Батзориг, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга Б.Батболд нар оролцсон. Тэд Улаанбаатар хотын замын түгжрэл, түүнийг бий болгож буй хүчин зүйл, тулгамдаж байгаа асуудал, шийдэх гарц, гаргалгааны талаар ярилцсан юм. Тэдний байр суурийг сийрүүлэн хүргэе.
Б.ОДСҮРЭН: Улаанбаатар хотын түгжрэлийн хамгийн том шалтгаан бол хэт төвлөрөл
-Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийн шалтгааны талаар судалгаа хийжээ. Энэхүү судалгааныхаа дүнгээс танилцуулна уу?
Б.Одсүрэн: -Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн судалгаа хийж, түгжрэлийг тал талаас харахыг хичээж байна. Улаанбаатар хотын түгжрэлийн хамгийн том шалтгаан бол хэт төвлөрөл. Их тойрууд төр захиргааны байгууллагууд, худалдааны төвүүд, оффисууд, дээрээс нь үзвэр, үйлчилгээний төвүүд гэхчлэн ажлын байрны ихэнх нь байрлаж байна. Ажлын байр руугаа хотын захаас ирдэг урсгал, хотын төв дотроо зорчдог хөдөлгөөн ч их. Хоёр дахь томоохон шалтгаан бол хичээл, сургууль эхлэх хугацаа юм. Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хамран тойрох хүрээ, сайн сургууль, цэцэрлэгийн эрэл гэхчлэн сургууль, цэцэрлэгтэй холбоотой асуудал их байна. Нийтдээ 110 мянган хүүхдийг сургууль, цэцэрлэгт нь зөөдөг гэсэн судалгаа гарсан. Хамран сургах тойрог буюу гэрийнх нь ойр орчимд сургууль, цэцэрлэг хүрэлцээгүйн зэрэгцээ дээр хэлсэнчлэн сайн сургалттайг нь сонгох гэсэн эцэг эхчүүдийн сонирхлоос үүдэлтэйгээр ачаалал үүсэж байна. Үүнд Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Боловсролын газраас олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Түгжрэлийн удаах нэгэн том шалтгаан бол хэт машинжилт. Авто замын шинэчлэлт, өргөжүүлэлт нь автомашиныхаа өсөж буй хурдыг гүйцэхгүй байна. Бусад улс оронд машины өсөн нэмэгдэж буй хэрэгцээнээс зам барьж байгуулах хурд өндөр байдаг. Мөн замтай холбоотой норм, дүрэм, стандартыг эргэж харах шаардлагатай. Уулзварын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай нь судалгаанаас харагдаж байгаа. Улаанбаатар хотын замын түгжрэлээс болж 900 сая гаруй ам.долларын шууд болон шууд бус хохирол амсаж буй гэсэн тооцоо гарсан. Шууд өртгөөр 100 сая орчим ам.доллар нь шатахуун болон түгжрэлд шатдаг байх жишээтэй. Шууд бус хохирол 800 сая шахам ам.доллар бөгөөд энэ бүхэн ДНБ-ий найман хувьтай тэнцэж байгаа. Энэ байдлаар үргэлжилбэл ойрын үед ДНБ-ий 18 хувь руу дөхнө. Автомашины дундаж хурд найман км цаг байна. Цаашид явган хүний хурдтай адил болно гэсэн динамик гарч байгаа.
-Олон улсын хэмжээнд найман км/ц-ийн хурдыг тэг зогсолт гэж үздэг гэсэн үү?
-Олон улсын хэмжээнд оргил ачаалалтай үед 20 км/ц руу ороход түгжрэлтэй байна гэж тооцож байгаа. Манайх найман км/ц. Тиймээс Улаанбаатар түгжрэлтэй хотыг тэргүүлж байгаа гэж хэлж болно.
Ч.БАТЗОРИГ: Нэн тэргүүнд 443 км зам шаардлагатай
-Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг дарга түгжрэлийг бууруулах таван цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн. Яагаад заавал таван цогц арга хэмжээ юм бэ?
Ч.Батзориг: -Нийслэлийн Засаг дарга удирдлагын багийнхантайгаа ажиллаад арван сар болж байна. Энэ хугацаанд Улаанбаатар хотод тулгамдсан асуудлыг тодорхойлж, ирэх жилүүдэд хийх ажлуудаа томьёолсон. Энэхүү томьёололд авто замын түгжрэл, төвлөрлийг сааруулах, нийтийн тээврийн чанар, стандарт, хүрэлцээг сайжруулах хэрэгтэй гэсэн судалгаа гарсан юм. Судалгааг Засгийн газарт танилцуулсан. Засгийн газраас энэхүү асуудалд онцгой анхаарч, УИХ дээр хүртэл Түр хороо байгуулсан. Энэ бүхэн дээр үндэслээд таван үндсэн цогц арга хэмжээ хэрэгжүүлэх юм. Юун түрүүн Улаанбаатар хотын төвлөрлийг багасгах үүднээс 26 дэд төв байгуулна. Үүнээс зургааг нь байгуулаад явж байна. Хоёрдугаарт, авто замд өргөтгөл, шинэчлэл хийнэ. Саяхан баталсан Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд заасанчлан хот дүрэм, стандартаа өөрөө зохион, дагаж мөрдүүлэх эрх зүйн чадамжтай болсон. Энэ дагуу замаа өргөтгөнө. Улаанбаатар хот одоогийн байдлаар 1156 км замтай. 1.6 сая хүн ам цаашдаа хурдацтай өсөх юм бол бидэнд шаардлагатай зам 3000 км боловч нэн тэргүүнд 443 км зам шаардлагатай. Үүнээс замын түгжрэлийг сааруулахад туслах 223 км зам, зургаан нүхэн гарц, долоон гүүр, гүүрэн байгууламж, 73 км гол ба туслах зам, 71 км тойрог, холбоос буюу хороолол доторх зам 73 км-ыг барьж байгуулах юм. Ингэхдээ гурван үндсэн эх сурвалжаас санхүүжүүлнэ. Мөн 500 гаруй камер, 400 гаруй гэрлэн дохиог шинэчилнэ. Гурав дахь цогц асуудал бол нийтийн тээвэр. 2009 оноос хойш нийтийн тээвэрт парк шинэчлэл хийгээгүй. Тэр үед авсан 400 автобусны хугацаа 12 жил болж байх жишээтэй. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа автобус компаниудад тогтолцооны шинэчлэл хийх хэрэгтэй байна. Нийтэд үйлчилж буй автобуснуудын 28 чиглэл ямар нэг байдлаар давхацдаг гэсэн судалгаа бий. Энэ мэтийг цогцоор нь шинэчилнэ. Мөн өргөн хүрээний шинэчлэл бол хууль эрх зүйн хүрээний шинэчлэл. Улаанбаатар хот нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актуудтай болно. Зарим нэг зогсоол, замуудыг эрэмбэтэй, төлбөртэй болгох гэхчлэн төлөвлөсөн зүйл олон байна. Энэ бүгдийг ирэх гурван жилд хэрэгжүүлнэ.
Ё.ЖАРГАЛСАЙХАН: Бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 56 хувь нь Улаанбаатар хотод зорчиж байна
-Импортоор орж ирж буй автомашинуудын тоо болоод авто замын шинэчлэлийн талаар мэдээлэл өгөхгүй юү?
Ё.Жаргалсайхан: -Улаанбаатар хотын хэт төвлөрөл, замын түгжрэлийн эхлэл 2000 оноос эхтэй. Түүнээс өмнө хүн ам болоод машины тоо харьцангуй цөөн байсан. Өдгөө жил тутамд 60-80 мянган автомашин, зарим жил 100 мянган автомашин импортоор орж ирж байгаа. Ковидтой холбоотойгоор эдийн засгийн эрчим сулрах болов уу гэсэн харин ч бүр эрчимжээд байна. Тяньжин боомтод хүлээгдээд буй нийт чингэлгийн 62 хувь нь зөвхөн хуучин автомашинууд байх жишээтэй. Тэгэхээр машины хэрэгцээ огт буурахгүй байна. 2021 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 1.18 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 56 хувь нь Улаанбаатар хотод зорчиж байна. Үүнээс 741 мянга нь суудлын, 208 мянга нь ачааны машин, 33 мянга нь автобус, 15 мянга нь тусгай зориулалтын, 34 мянга нь зүтгүүр гэсэн тоо гарсан. Сүүлийн жилүүдэд тулгамдаж буй бас нэгэн ээдрээтэй асуудал бол хуучин автомашин. Ашиглалтаас гарч хуучирсан автомашинуудыг бүртгэлээс хасахгүй айлын хашаанд хаячихдаг хүндрэл бий. 1.18 сая автомашины 600 мянга гаруй нь байнга оношилгоонд орж байгаа. Үлдсэн 500 мянга гаруй нь ашиглагдахгүй, ашиглагдлаа гэхэд оношилгоонд орохгүй хөдөлгөөнд оролцож байна. Үүнийг хяналтад оруулах шаардлагатай. Оношилгоонд ороогүй машинуудын татвар хураагдсаар машины үнээсээ давсан байх нь бий. Тиймээс Сангийн яам, татварын байгууллага үүнд анхаарч, цэгцлэх хэрэгтэй байна.
Б.Одсүрэн: -Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Улаанбаатар хотын авто зам ердөө 18 хувиар нэмэгдсэн байдаг. Гэтэл автомашины тоо 2.8 дахин өссөн. Өрхөөр тооцвол нэг өрхөд 1.5 машин ногдож байна. Гэтэл Улаанбаатар хотын замын сүлжээнд дорвитой шинэчлэл хийгдээгүй. Яармаг, Налайхын зам гэх мэт хуучирсан, эвдэрсэн замаа шинэчилж, засах ажлыг бол хийсэн. Ялангуяа хөдөлгөөний ачаалал ихтэй “артерийн замууд”-д нэмэгдээгүй. Хойшид шинээр зам тавихдаа үр өгөөжийг нь тооцож, шинжлэх ухааны үндэстэй хандах хэрэгтэй байна. Энхтайваны өргөн чөлөө, Долоон буудлаас Яармаг хүрэх босоо тэнхлэг хамгийн их ачаалалтай байгаа. Тиймээс юун түрүүн замын хэвтээ тэнхлэгийг дөрвөн чиглэлээр өргөжүүлэхээр ярьж байна. Ингэснээр нийтийн тээврийн хурдтай, тасралтгүй үйлчлэх боломж нээгдэнэ.
-Нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдын тоо буурсан гэсэн судалгаа гарчээ. Энэ нь суурьшлын бүс тэлж байгаатай холбоотой юу. Иргэд яагаад нийтийн тээврийг сонгохгүй байна вэ?
-Юун түрүүн нийтийн тээврийн хүртээмж, чанар, стандартын асуудал яригдах байх. Жолооч нарын огцом тоормослодог, зорчигчдоо зогсоол дээр буулгадаггүй байдлаас эхлээд нэг бүрчлэн яривал их зүйл бий. Олон чиглэл давхацдаг, нэг буудал дээр зэрэгцэн зогсдог зэргийг ч мөн бодолцох ёстой. Сүүлийн таван жилийн байдлаар нийтийн тээврээр зорчигчдын тоо буурч байгаа. Стандартын дагуу 12 жилээс дээш насжилттай автобуснууд үйлчилгээнээс хасагдах учиртай. Энэ мэт асуудал их бий.
Б.БАТБОЛД: Иргэдийн хурдан, шуурхай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх гэж 400 орчим алба хаагч ажилладаг
-Зам дээр цагдаа зогсохоор зам илүү түгжирдэг гэсэн ойлголт нийтийн дунд бий. Цагдаа нар зохицуулалтыг хэрхэн хийдэг вэ?
Б.Батболд: -Өнөөдөр Улаанбаатар хотын 1000 гаруй км авто замд 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа. Энэ нь өндөр ачаалал үүсгэх нь тодорхой. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гэрлэн дохионы удирдлага болон цагдаагийн биет зохицуулга гэсэн хоёр хэлбэрээр зохицуулж байна. Зохицуулалт хяналтыг замын цагдаагийн байгууллага хийсээр ирсэн. 20 хувь нь гэрлэн дохионы, үлдсэн 80 хувь нь цагдаагийн зохицуулалт байдаг. Үндсэндээ 80 байршилд цагдаа ажиллуулж байгаа. Ачаалал үүссэн газарт цагдаа ажиллаж байхад ачаалалгүй замаас ирсэн жолооч энэ ачааллыг цагдаа үүсгээд байна гэж хардаг. Харин ачаалал дунд байгаа жолооч, зорчигч бол ойлгодог. Тэгэхээр цагдаагийн ажилтан замыг түгжрүүлнэ гэж ажил хийхгүй нь ойлгомжтой. Иргэдийн хурдан, шуурхай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх гэж 400 орчим алба хаагч ажилладаг. Тэд зөвхөн замын түгжрэл буруулахаас гадна хориотой эд зүйл тээвэрлэж буй эсэх, хууль дүрэм зөрчсөн эсэх зэрэг 30 орчим төрлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг давхар хянадаг. Бид цаашид хяналтын системийг цахимжуулна. Алба хаагчдыг тос шороотой гудамж, замд хүнд хөдөлмөр эрхлүүлэх нь эрсдэлтэй байна. Бусад орны хувьд ч хяналт шалгалт нь цахимжсан байна. Монголын цагдаа л зам дээр ажиллаж байна. Энэ бүхэнд шаардагдах хөрөнгө мөнгөний асуудал шийдэхэд хотын удирдлагууд анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Үүнд бид бүгд баяртай байна. Түүнчлэн иргэдийг хувийн машинаар бус, нийтийн тээврээр зорчдог болгоход анхаарах учиртай. Өнөөгийн Улаанбаатарт автомашины тоо байнга нэмэгдэж байгаа нь олон шалтгаантай. Гадаадаас ирж буй иргэд бараг цөмөөрөө машин авч унаж байна. Мөн ид ачааллын үе буюу найм, есдүгээр сард орон нутгийн иргэд хотод ирж, оюутан, сурагчдаа товхинуулах үүднээс ачаалал үүсгэж байна. Яг өдийд 100 мянга орчим машин хөдөөнөөс хотод ирж зорчдог гэсэн тооцоо бий. Энэ хэмжээгээр замын цагдаагийн ачаалал нэмэгддэг.
-Хичээлийн шинэ жил, томоохон баяр ёслолоор авто замд тэг зогсолт бий болдог. Энэ жилийн ид ачаалал эхлэх гэж байна. Яг одоо ямар арга хэмжээ авах вэ?
Б.Одсүрэн: -Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль 5:9 гэсэн шинэ системээр хичээллэхээр болсон. Өөрөөр хэлбэл, таван өдөр танхимаар, есөн өдөр гэрээр хичээллэнэ. Нөгөөтээгүүр, БШУЯ-наас зарим сургуулийн хичээл эхлэх, тарах цагийг зөрүүлэхээр судалж байгаа. Судалгаанаас харахад, Улаанбаатар хотын бүх сургууль, албан газар, худалдааны төвүүд, бизнесийн байгууллагууд нэг цагт нээж, хааж байгаа нь оргил цагийг үүсгэж байгаа. Өглөө 07:00-10:00 цаг, орой 17:00-20:00 цагт ачаалалт хэт өсөж, тэг зогсолт үүсдэг. Тиймээс уян цагийн зохицуулалт хийнэ. Ер нь цаашид төрийн албан хаагчдыг долоо хоногтоо нэг өдөр онлайн байдлаар ажиллах зохицуулалтыг хийхийг Ерөнхий сайд санал болгосон. Худалдааны төвүүдэд даваа, баасан гаригт ачаалалтай байдаг. Зорчигчдын 50 хувь нь машинаа өглөө унаж очоод, өдөржин зогсоолд тавиад өнждөг. Тиймээс тэднийг нийтийн тээврээр зорчдог болгох урамшууллын хөшүүргийг хэрэглэх юм.
Манай хот явган зорчигч, дугуйгаар зорчигчид, өндөр настнууд, хүүхэдтэй хүмүүст ээлтэй байж чадахгүй байгаа. Тиймээс эдгээр хүмүүст ээлтэй байхаар хөгжүүлэх шаардлагатай. Стандартын зогсоолуудтай болох, зогсоолуудаа төлбөржүүлэх, зарим зам, гудамжийг автомашингүй болгох гэхчлэн хийх ажил их байна.
Ч.Батзориг: -Ирэх жилүүдэд бидний хийж хэрэгжүүлэх ажлууд эргээд хүндрэл учруулж болох юм. Гэвч алсын өгөөж нь их гэдгийг урьдчилан хэлэх хэрэгтэй байх. Замуудаа эрэмбэлээд эхэлнэ, эрэмбийн дагуу төлбөрт системд шилжинэ. Юун түрүүн тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулна. Төлбөр, хураамж, торгууль, хариуцлагын механизмаас гадна урамшууллын механизмыг ч мөн хэрэгжүүлдэг болно. Энэ болгоныг схемчилж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлт хийх хүрээнд энэ онд 100, ирэх онд 300 автобус оруулж ирнэ. Мөн багтаамж ихтэй шинэ тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ. Дан ганц улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бус, хувийн хэвшлийнхэн маань ч нийтийн тээвэрт хөрөнгө оруулдаг байхад анхаарна.
Сэтгэгдэл
Зочин [202.21.117.10] 2021-08-31 01:04:41
бусад хот, аймгийн төвд ажлын байр байгуулж буй жижиг дунд аж ахуй нэгж байгууллагуудыг 5-10 жилийн хугацаанд татвараас чөлөөлөх, хөдөө орон хөгжүүлэх яам байгуулах. Аймгийн Засаг дарга нарыг эдийн засгийн санхүүжүүлэлтээс зайлууллах.
Зочин [66.181.161.4] 2021-08-30 08:52:05
ih toiruugaas dotogsh buh zagsooliig tsagiin tolbortei bolgo. ogloo ireed oroi hurtel zogsool eeldeg toriin alba chid niitiin teevreer yavdag bolno. tehed l darui 200.000 mashin hodolgoond orohoo bolino/
УБ иргэн [202.55.191.194] 2021-08-30 02:08:48
Олон шалтгаан байгаагийн нэг нь ажилгүйдэл юм, ид ажлын цагаар хот түгжирч байна. Ажилгүй хүмүүс Приус лизиндээд халтуур нэрийн дор хууль бус зөвшөөрөлгүй зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлж байна, үүнийг цэгцлэх хэрэгтэй, албажуулан Төлбөрийн баримт өгүүлдэг болгомоор байна, Татварын байгууллага ажлаа хийхгүй байна,
erka [139.5.218.216] 2021-08-29 03:06:32
ta bugd yg baigaa baidaliig bugdiini yriad bna hamgiin chuhal um zogsoolgui oron suuts alban gazaruud odor odoroor nemegdeed barigdaad bna hen zobshoorol ogood bna ter humuusteigee hariutslga tootsoochee engiin irgen bi labal buh umna burdeed barilga bariy gebel yagaadch zobshoorol oldohgui golno heel hahuulaar mash ih barilga barigdaad bna horoo duuregt surguuli alga shiidie gebel mash amarhan zobhon setgel dutaad bna zobhon onoodorooroo amidardag hulgaich darga nertei hunii unergui nobshnuudaas bolloo
Нийслэлийн иргэн [202.126.89.28] 2021-08-27 15:00:06
Ёстой л малнууд юм. Барилгын тухай хуулиа зөрчөөд хэт ойрхон олон өндөр барилгууд бариад л, хахууль утгаа алдсан. Эд бүгд төлөвлөлтүүд нь эзэн холбогдогчтой эдийн засгийн бэлээхэн гэмт хэргүүдээ нөхөн шалгаачээ. Иргэдийн бухимдал үүсгээд байгаа гол зүйл чинь энэ. Газрын наймаачид бүгд ар араасаа тодорох болно. Арай дэндүү дэндүү..
Зочин [64.119.25.118] 2021-08-27 08:49:29
Нийслэлийн иргэд орон нутгаас эхнэр нөхөр аваад нийслэл рүү авчраад байхаар ачааллаа даахгүй болж байна
Зочин [122.201.24.237] 2021-08-27 07:33:14
Энэ малнууд түгжрээ бууруулж яг чхарагдаа
Зочин [202.131.245.210] 2021-08-27 06:42:48
Зуслангийн чиглэлд шинэ трасс бий болго Энэ трас нь одоо байгаа замтайгаа огт нийлдэггүй байхаар хийх Мөн одоо УБ хотын төвд байгаа хараахан барилгажаагүй байгаа бүх газруудын хашааг буулгаад цэцэрлэгт хүрээлэн болго Жишээ нь ДСНК-н урьдах талбай Хан уулын Е-Мартын орчимын газрууд гэх мэт Мөн түгжрэл үүсгэдэг үйлчилгээний газруудтай тулж ажиллах Үйл ажиллагааг нь хумих өөрчлөх гэх мэт Шинэ барилгыг зөвхөн гэр хорооллын газар чөлөөлөх байдлаар зөвшөөрөх Мөн шинээр баригдах орон сууцнуудыг 6-н давхараас хэтрүүлэхгүй байх хоорондын зайг хол байлгах Нэг айл нэг машинтай байх Хэрэв 2 дахь машинтай бол маш өндөр татвар нэмж авах Хэрэв өөр хүний нэр дээр машин авч өөрсдөө хэрэглэж байвал илрүүлж бүүр өндөр торгууль тавьж байх Бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээг шөнийн 12 цагаас өглөө 06 цагын хооронд зөвшөөрөх ШТС-н хангалтыг өдөр явахыг бүрмөсөн хориглох Хамгийн сүүлчийн санал орон нутгийн хүнс барааны хангалт хийхээр орж ирж буй машинуудыг хотын төв Нарантуул Барс руу оруулахгүйгээр хийх
zochin [203.98.76.230] 2021-08-26 12:01:04
ard tumen teneg bish sh te.zam gej mongo yarihaa bolildoo!!!!.hun amiin het tovloriig saaruulaachee.hodoo oron nutagtaa amidrah taatai nohtsoliig burduulj og l doo!!!!UGAAR STRESS DARAMT bolson hotod bish torson aimag sumandaa setgel taivan amidarna.hotod uldeh hun garahgui baih.
mgl [203.98.76.230] 2021-08-26 11:32:16
SHAAL HUDLAA MONGONII ZUIL L YARIH YUM.ZAM BARIH GAZARGUI BOLSON BAIJ.500000 hun am bagtah gazar orkuudiig tovloruulj odoo 4 hairhan deeree amidarch bna.aimag sumiig hogjuulj uildveruudiig hotoos gargaad het tovlorson hun amiig taraan suurishuulaach.
Зочин [64.119.17.233] 2021-08-26 11:00:20
Naadah chin yah we! Virusyyde namdaagaachee. Korona delita ged hul awad bn hurdan namdaa uur hyseh um alga
Иргэн [122.201.31.34] 2021-08-26 07:38:25
Нэмж зам тавь!!!!түүнээс нэг эгнээ болсоноор түгжрэл алга болохгүй 30 жил хөгжүүлээгүй 3 жилд хөгжүүлээдмл солиор за тэнэгүүдээ худлаа хуцаад л ккккккк
зочин [64.119.17.29] 2021-08-26 07:19:20
нэмж зам тавьлдаа тавих газар олдохгүй байгаа бол газар зарж баяжсан нөхдүүдийн барилгыг нураагаад тавьчихаач дээ ухаанд нь ухна үхсэн илжигнүүдээ
ф [119.40.98.177] 2021-08-26 04:31:36
Нээх худлаа том мөнгө яриад цавчаа шаачих санаатай юмнууд маш бага мөнгөөр төв замуудын голоор автобусны тусгай зам гаргаад л асуудал шийдэгдэнэ ш дээ асуудлыг шийдэх биш асуудлаар мөнгө хийх гэсэн новшнуудаар дүүрчихээр чинь яаж олигтой байхын
Зочин [192.82.74.115] 2021-08-26 04:28:33
Хэт төвлөрөл гээд өнгөрсөнийг яриад яахав. 22-ын товчоо. Баянзүрхэд хөдөөний машинуудаа парклаад, хөдөөнөөс ирсэн хүмүүс нь автобусаар хот руу орж ажлаа амжуулаад буцна биз. Хөдөөний машинууд хотод орж таксинд яваад, орой буцаж бна. Үүнийгээ журамлаач.
IRGEN [202.9.46.131] 2021-08-26 03:44:10
МЕТРО-ГОО ТАВИЖ ЭХЭЛ , ӨӨР СОНГОЛТ БАЙХГУЙ. ЖИЛД 5-10 КМ ЗАМ ТАВЬ , 10 ЖИЛИЙН ДАРАА БИД МЕТРО-ТОЙ БОЛНО
Зочин [66.181.161.31] 2021-08-26 03:11:02
Хуучин машины импортын татварыг маш өндөр болго. Хороолол дундуурх замуудыг нэвт гаргадаг болгож туслах замыг олшруул. Автомашины улсын дугаар олголтыг хязгаартай болго.
Зочин [64.53.245.117] 2021-08-26 17:55:49
Buruu joloonii hurtei mashin buu yavuul
Зочин [66.181.176.180] 2021-08-26 02:46:07
Mashin duurcheed bhad yun zam barina gej tenegteed bgaan, ter zam chin tom urt zogsool bolno. Mashinaa bagasga, oruulhaa zogsoo
Зочин [66.181.161.4] 2021-08-30 08:50:21
ha ha . oruulahaa bolichuul tugjrel alga bolchidgui yum. mashinii une l osno. mashinii too hasagdahgui
zochin [202.55.191.194] 2021-08-26 02:39:28
Гэрэл дохио ажиллаж байхад цагдаа зохицуулж удаашруулдаг нь үнэн ш дээ. Нарны гүүрийн эцэст цагдаагүй байхдаа хурдан байдаг нь илт харагддаг.Иймэрхүү газар олон байгаа цагдаа зохицуулахад удааширдаг. Гэмтэл ослын үед бол цагдаа зохицуулах нь зөв.
Зочин [66.181.176.180] 2021-08-26 02:24:36
Masin ynahad mash hetsuu nokhtsoltei blog
Irgen [202.126.90.155] 2021-08-26 02:24:12
Jolooch beldej bgaa gazruud mash muu bna hotiin hudulguunii hurd mash muu udaan bna torguuliig urshuuhuud baival durem zurchigchid bur ih davarch bna
Зочин [66.181.176.180] 2021-08-26 02:23:15
Mashinaa l shah, maluudaa. Busad bukh ulsuud tegdef ym. Tatvar nem
Зочин [202.9.47.31] 2021-08-26 02:18:23
Хотын захиргаа 1-р хорооллын угсармал 9-н давхар орон сууцнуудыг нэгдсэн дулаалганд хамрагдуулах тушаал гаргаачээ.
зочин [202.126.89.91] 2021-08-26 01:19:11
Хотын төвд байгаа сүхбаатар чингэлтэй дүүргийн төр захиргааны байгуулгыг дүүргийн зах руу нь буюу төвөөс гарга түгжрэл найдвартай буурна
Иргэн [103.14.36.6] 2021-08-26 01:17:30
" Нийслэлчүүдээ замын хөдөлгөөнд соёлтой оролцож үүргээ биелүүлцгээе аян" зохион байгуулаад л 1,5 сарын дор л шийдчих асуудал. Замын хөдөлгөөнийг түгжрэлийг бууруулахад наад хэлэлцүүлэг энэ тэрний хэрэггүй шүү дээ. Хамгийн энгийн асуудлыг ингэхээр яаж ажлаа хариуцаад байгаан. УБ-т замын хөдөлгөөнд оролцогч автомашин эзэмшигчдээс Жолооны дүрэм бусад холбогдох хуулиар л шалгалт аваад тэнцээгүйн тэр нийтийн тээврээрээ зорчино биз. Тэгвэл наад хөдөлгөөний түгжрэл чинь 50 ба түүнээс дээш хувиар буурна. Үүнийг нийслэлийн төрийн болон төрийн өмчит үйлдвэрийн газрынхаа алба хаагчдаасаа эхлээд ав л даа.Тэгвэл тэр машин ачдаг, зам бөглөөд зогсдог бүх л асуудал чинь нэг дор л шийдэгдэнэ.Харин шалгалтыг ил тод шударга л явуулах мэдээллийг замын цагдаагийн нэгдсэн мэдээллийн цахим санд байршуулаад жолоодох эрхгүй замын хөдөлгөөнд оролцвол торгуулийг 500.0 мянга түүнээс дээш болгочих.
Зочин [192.82.77.149] 2021-08-26 01:06:25
Ярьж бгаа зүйл, үүсээд бгаа нөхцөлтэй уялдахгүй бна. Энэ цар тахлын үед аль болох хүмүүс нитийн юмнаас зайлсхийж бгаа. Тиймд нийтийн унаа бол хэцүү.
Зочин [192.82.77.149] 2021-08-26 01:03:17
Хамгийн эхэнд хийж болох арга хэмжээ бол 1.Замын хөдөлгөөний дүрмэнд заасан зөв талдаа жолооны хүрдтэй машиныг хөдөлгөөнд оролцуулах (аваар осол буруу рультэйгээс их гарч бна). 2.Буруу талдаа рультэй машиныг тодорхой заасан өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцуулах мөн татвар өндөр авах. 3.Гаднаас импортоор оруулж ирэх асуудлыг зогсоох г.м. Түүнээс биш замбараагүй чигжээд байшин сав барьчихсан үед дахиж зам тавина гэдэг бүтэшгүй асуудал. Мэдээж буруу рультэй машинтай хүмүүс дургүйцэх бх, гэхдээ өөр шийдэл харагдахгүй бна.
Зочин [66.181.161.4] 2021-08-30 08:53:09
ruli haanaa baih n tugjrel d hamaatai yu teneg ee. excel ee unamaar baigaam uu
Зочин [66.181.176.180] 2021-08-26 02:26:56
Zov
ЗОЧИН [139.5.216.104] 2021-08-26 01:00:18
Энэ их цар тахалын үед нийтийн тээврээр хэн ч үйлчүүлэхгүй .Харин хүүхдээ зөөдөг байдлйг гэрийн хаягаар сургах нь үнэхээр зөв шийдвэр Хөдөөнөөс ирсэн машины зорилгыг тодорхойлж цагын зохицуулалт хоногын тоог зааж өгөх Оюутны хичээлийн цаныг зөрүүлэх шаардлага багатай хичээлийг онлайнаар оуулах үндсэн мэргэжлийн хичээлийг танхимаар оруулах Байгууллагын онц шаардлагагүй хурал зөвлөгөөнийг цөөлж онлайн болгох
Зочин [103.80.210.183] 2021-08-26 01:59:24
чиний санаа бүтэхгүй ээ.