Төрийн албан хаагч уучлал гуйгаад өнгөрөх биш хуулийн хариуцлага хүлээнэ

Aдмин / Хууль

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Төрийн албаны зөвлөл, Ажлын хэсэг хамтран Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төсөл болон Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж байна. Есдүгээр сард нээлттэй хэлэлцүүлгийг цахимаар хийж ирэх намрын чуулганд өргөн барих хоёр хуулийн төсөл батлагдвал ёс зүйн хэм хэмжээг хуульчилсан анхны хууль болох юм. Төрийн албаны шинэчлэлийн бодлого, хуульд тусгаад буй онцлох өөрчлөлтүүдийг хүргэж байна.

1. Төрийн албыг шинэчлэх үндэслэл

-Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг УИХ-аар баталж хэлэлцэхийн өмнө зохион байгуулсан “Зөвлөлдөх санал асуулга”-д оролцсон иргэдийн 94 орчим хувь нь төрийн алба хүнд сурталтай, авлига хээл хахуульд идэгдсэн, төрийн албаны нэр хүнд унасан гэсэн байр суурийг илэрхийлжээ.

-Дээрх хүчин зүйл нь төрд итгэх иргэдийн итгэлийг бууруулж байна гэсэн судлаачдын дүгнэлт гарсан байна.

-УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд, ажлын хэсэг, УИХ-ын Тамгын газар хамтран ажиллаж хуулийн төслийг сайн боловсруулсан хэмээн үзсэн байна.

2. Ёс зүйн хороо ямар үүрэгтэй байх вэ?

-Ёс зүйн хороо нь Төрийн албаны зөвлөлтэй зэрэгцсэн бүтэц байх бөгөөд есөн гишүүнтэй байна.

-Есөн гишүүний гурав нь орон тооных, бусад зургаан гишүүн нь орон тооны бус байна. Гурван гишүүнийг УИХ-аас томилох бол Засгийн газар мөн гурван гишүүнийг томилно. Төрийн албаны зөвлөлийн дарга шууд орох бөгөөд ТАЗ-ийн хоёр гишүүнийг мөн сонгоно.

-Ёс зүйн хороо нь туршлагатай, өмнө нь төрийн алба хашиж байсан хүмүүсээс бүрдсэн байна.

-Хуулийн төсөлд тусгаснаар Ёс зүйн хороо, Төрийн албаны зөвлөл нь нэг ажлын албатай байна.

3.Хараат бус ажиллах боломжийг хэрхэн бүрдүүлсэн бэ?

-Ёс зүйн хорооны гурван гишүүнийг УИХ-аас томилох бөгөөд Төрийн албаны зөвлөлтэй адил хараат бус статус нь хадгалагдана.

4. Ёс зүйн зөрчил гаргавал ямар арга хэмжээ авах вэ?

-Төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан бол эхлээд ёс зүйн зөрчил гаргасныг нь шалгаж тогтооно.

-Тухайн төрийн албан хаагч нь үнэхээр төрийн албанд ажиллах ёс зүйгүй хүн байна гэдгийгээ өөрөө хүлээн зөвшөөрөөд төрийн албыг орхиод явсан бол хариуцлага хүлээсэнд тооцно.

-Дээрх алхмыг хийхгүй байгаа тохиолдолд тухайн хүнд сануулахаас эхлээд ажлаас халах хүртэл арга хэмжээ авч болох заалтыг хуулийн төсөлд тусгажээ.

-Одоогийн төрийн албаны ёс зүйн дүрмээр бол зөвхөн уучлал гуйх хэм хэмжээ үйлчилж ирснийг ийнхүү өөрчилжээ.

-Хуулийн төсөл эцэслэгдэж өргөн баригдах хүртэл асуудлыг нарийвчлан ярьж ажлын хэсэг дээр нэгдсэн байдлаар шийдэж явахаар зохицуулжээ.

ЭКСПЕРТИЙН ҮГ

Г.Занданшатар: Улсын хөгжлийн үндэс нь төрийн албаны шинэчлэл

/УИХ-ын дарга/

-Төрийн албанд танил тал, арын хаалгаар орж, сонгон шалгаруулалт нэр төдий болж, улстөржсөн гэх гомдол тасрахгүй байна. Монгол төрийн албан хаагч гэхээсээ илүү “энэ хүний хүн тэр хүний хүн” гэсэн шошготой болжээ.Сонгон шалгаруулалтын хуулиар энэ байдлыг өөрчилнө. Хууль батлагдсанаар төрийн албаны зөвлөлийн нэр хүнд, үйл ажиллагаа шинэ шатанд гарах учиртай. Сэтгэлтэй зүтгэлтэй хүмүүс төрд ажиллах ёстой. Төр төмбөгөр ёс ёмбогор, төрөө дээдлэх ёс, төрийн сүлдэндээ сүү өргөдөг зэрэг Азийн эрх зүй, зан заншил, соёл төрийн албаны нэр хүндээр хэрэгжих ёстой юм. Мэргэшсэн, ёс зүйтэй, шилэгдэж сонгогдсон чадварлаг жинхэнэ төрийн албан хаагчид Монгол төрд шударга зүтгэж, сэтгэл гарган ажиллаж байж улс орноо хөгжүүлнэ. Иймд төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага нэн чухал.

Д.Зүмбэрэллхам: Бүтцийг цогц болгоно

/Төрийн албаны зөвлөлийн гишүүн, доктор, профессор/

-Хууль батлагдан гарснаар төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг хариуцсан тусгай хороог байгуулна. Энэ хорооны салбар хороод байгуулагдана. Ингэж байж улсын хэмжээнд төрийн алба бүрэлдэнэ. Ажлаа тайлагнадаг, мэдээлдэг, УИХ-д хэлэлцүүлдэг байдлаар үйл ажиллагаа нь явна. Ёс зүйн хариуцлагын талаар мэдээ мэдээлэл түгээхээс өгсүүлээд бүхэлдээ энэ байгууллагын цогц бүтэц бий болно. Өнөөдөр төрийн албаны бүхий л салбарт мянга гаруй байгууллагад Ёс зүйн зөвлөл ажиллаж байна. Энэ зөвлөлүүд дор бүрдээ асуудлаа шийдээд явдаг. Нэгдсэн, төвлөрсөн тогтолцоо бий болоогүй учраас ийм байдлаар явж байгаа. Хууль боловсруулж УИХ-аар батлуулснаар энэ орон зайг цогц байдлаар шийдвэрлэнэ.

Г.Тэмүүлэн: Монгол төрийн босго өндөр байх ёстой

/УИХ-ын гишүүн/

-Төрд, тэр тусмаа улс төрийн албанд хариуцлагатай, ёс зүйтэй хүмүүс “мерит” зарчмаар сонгогддог, томилогддог, бас чөлөөлөгддөг байх ёстой. Сүүлийн 30 жил улс төрийн алба хаагчид /Монгол Улсын Ерөнхий сайд, сайд, дэд сайд, ЕТГ, ЗГХЭГ-ын дарга, дэд дарга, бүх шатны засаг дарга, орлогч нар болон нам, эвслийн бүлгийн ажлын алба, улс төрийн албан тушаалтнуудын зөвлөх, туслахууд/ хуулиараа ямар ч шалгуургүй томилогдож ирлээ. Улс төрийн албан тушаалд тавих “шалгуургүй”, “улс төрийн томилгоо” нэрээр хэн нэгнийг сайд, дарга болгодог эсхүл “дарга” нар томилж ирсэн нь, төрийн албаны залгамж чанар алдагдаж, Монгол төрийн нэр хүнд, хариуцлага, иргэдийн итгэл алдагдахад хүргэжээ. Улс төрийн албанд шинэчлэл хийх цаг нь болсон. Монгол төрийн босго өндөр. Энэ босгыг хуулийн хүрээнд бий болгоно. Миний өргөн барьсан хуулийн төсөлд ийм зүйлүүдийг тусгасан байгаа.

Б.Баатарзоригт: Сонгон шалгаруулалтын судалгааг хийж эхэлсэн

/Төрийн албаны зөвлөлийн дарга/

-Дата буюу их өгөгдөлд үндэслэн сонгон шалгаруулалтыг хийх судалгаанууд өнгөрсөн жилээс хийгдэж ирсэн. Өнөөдөр Монгол Улсад 4147 төрийн байгууллага бий. Энд ажиллаж буй хүмүүсийн 32 хувь нь эмэгтэйчүүд, 38 хувь нь эрэгтэйчүүд. Албан тушаалын төрлөөр авч үзвэл долоон хувь нь удирдах албан тушаалд ажилладаг. Насны ангиллаас харахад төрийн албан хаагчдын 60 хувь нь 1980 оноос хойш төрсөн хүмүүс байдаг. Тэдний хүсэл эрмэлзэл өөр болж байна. Мөн Z үеийнхэн түрж орж ирж байгаа. Өмнө нь бүх байгууллагын хүний нөөцийн алба салангид явж ирсэн. Одоо бүх төрийн байгууллага, яам, тамгын газар системд холбогдсоноор төрийн албаны шинэтгэл эдийн засгийн агуулгатай байх гэхчлэн бүх чиглэлээр цахим дэвшил гарч байна.

Ж.Мөнхбат: Хууль улс төрийн албан тушаалуудад ч үйлчилнэ

/УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга/

-Төрийн албан хаагч нь ёс зүйтэй, үлгэр жишээч, ийм сахилгын тухай хуультай улс орнууд бий. Япон улсын жишгийг энд дурдаж болно.Канад улсын төрд ажилладаг албан хаагчид нь ёс зүйн кодтой, хөтөлбөртэй, дүрэм журамтай, хариуцлага, шийтгэлийг тодорхой зааж өгсөн байдаг. Хариуцлага алдсан бол, ёс зүйн алдаа гаргасан бол түүнийг нь хянадаг, шалгадаг, тогтоодог болох ёстой. Үнэхээр хариуцлага алдсан бол, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн алдаа гаргасан бол хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Зөвхөн төрийн албан хаагчид төдийгүй төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, улс төрийн албан тушаалууд дээр энэ хуулийн зүйл заалтууд үйлчилдэг байх ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [103.80.211.207] 2021-09-03 06:22:57

Маш олон жил иргэдийг цөхрүүлж байна, бүх төрийн байгууллагын хүнд суртал, авилгал, танил тал, ах дүү, төрөл саднуудаа шургуулах, завших ер нь хамгаалалтанд орчихсон намайг хэн яахав гэсэн байр суурьтай үнэн даварч б.наа гоё хууль гаргаад хэрэгжүүлэх гэж нэг хэсэг биздээ эрх барьж б.гаа цагт... худлаа шоуд. Тэр том хэргүүдийг шийдвэрлээд, нийслэл, аймаг сумдын төрийн захиргаа, сургууль цэцэрлэг, төрийн өмчийн албан тушаалтнуудыг шалга.

Zochin [202.179.25.7] 2021-09-01 07:10:14

Томилгоог УИХ болон Засгийн газар хийхээр юу ч өөрчлөгдөхгүй. Намын томилгоогоо хамгаална.

ТАХ [66.181.169.70] 2021-09-01 01:42:02

ХАРИУЦЛАГА АЛДСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ ХУУЛИЙН ДАГУУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ НЬ ЗҮЙН ХЭРЭГ, ХАРИН ХААН ГЭЭД ӨӨРИЙГӨӨ ӨРГӨМЖЛӨХ ИРГЭН ТА ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ БООЛ ГЭЖ БҮҮ ХАР. ХУУЛЬ ЁСНЫ ШААРДЛАГААЛ ТАВЬ. БОЛОХГҮЙ ЮМ ШААРДСАНЫХАА ТӨЛӨӨ ҮЙЛЧЛЭЭГҮЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ ЭЛДВЭЭР ДУУДАХ ЭРХ ТАНЬД БАЙХГҮЙ.

Зочин [66.181.161.60] 2021-09-01 10:31:10

тийм шүү

059 [64.119.29.144] 2021-09-01 01:17:21

unen buguud demjdeg bol skhan l bna....Munkhbat metiin khudlaa tsaraitai khukhduud ekhneree zoddog bj bas yun yos zui yariad bgaa yum be....iim yumnuud yos zui yarikhaasaa ich...

Зочин [66.181.167.246] 2021-09-01 00:24:49

төрийн байгуулагуудаараа ороод ажлын байрны дарамтын судлагааг аваад ажлаа эхэлвэл яасан юм. Гомдол ирэхээр нь шалгах чинь байж боломгүй асуудал.Өөрсдийн чинь томилсон мэдлэггүй ёс зүйгүй дарга нарыг илчилж чадахгүй нөгөө хэд нь оодроод л байна даа.Ажлын байраар барьцаалагдсан учир ил гаргаж чаддагүй шүү. Иймд төрийн байгуулагуудаас эхлээд ажлын байрны дарамтын судалгаа авч ажилчдын нүүр тулсан уулзалт хийх хэрэгтэй. Хүсэлт гаргасан хүмүүсийг хүлээн авах хэрэгтэй байна.

Zochin [202.9.46.45] 2021-08-31 16:04:13

Tegeesei bilee.hynii hiidgyig hiideg yum shig tengeriin amitad l bgshyy diilenh ni .ih zantai,muuhai aashtai,gertee geriihnee zaginaj bgaa ayatai bydyyleg ,yos zyi eildeg hariltsaa meddeggyi.yambiigaal,hyamsagnaal,gyzeegee chireel,gar haraal .byr surtstai iim bh estoi gedegtee bat itegchihsen.mergejilten geh oilgoltgyi daramttai orkuud l bg shig haragddag.ajlaa hiij tsalingaa avch bgag oilogdog ch yumuudaa gemeer.danhaisan taahalzsan durgyi hyrmeer

Зочин [202.131.250.130] 2021-08-31 12:15:50

Баатарзоригийн хэлснээр ТӨРИЙН АЛБАНД 32 хувь нь ЭМЭГТЭЙЧҮҮД, 38 хувь нь ЭРЭГТЭЙчүүд юм байна. Үлдсэн 30 хувь нь ЯМАР ХҮМҮҮС төрд ажиллааад байгаа юм бэ?

Зочин [139.5.218.31] 2021-08-31 10:35:30

Хичнээн мянган хууль байгаад нам дагасан бүлэглэлийнхэнд үйлчилдэг билүү.Хууль санаачилсан гээд олон арван саяар нь мөнгө авцгаана тэр хууль хэрэгжихгүй ялангуяа дээдсийн хүрээнийхэнд.

Зочин [66.181.161.49] 2021-08-31 08:47:10

Төрийн өмчит үйлдвэрийн газруудад анхаарах ёстой.

G [202.126.90.17] 2021-08-31 06:29:14

Erdenetiin khulgaichiin khyykhed, eejdee JDY ogfdog gichii yun tom tom yum yariad bnaa? rkhangain bas 1 nyyrsnii khulgaich yun yos zyi merit ve? Ekhneree zodokh ch

Zochin [66.181.170.73] 2021-08-31 05:58:32

Kharagdaach. Khamgiin ikh NO-toi khymyys iim yum yariad baikhaar ineed khyreed baikh yum. Tiim mundag yum bol ekhleed uursdiikhuu yos zyigyi yildel, gargasan, khiisen khogiin yildlyyddee uuchlalt guigaad zailtsgaachikh. Tegvel ynemshie zygeer.

ty [192.82.65.248] 2021-08-31 05:42:28

turiin alband ajillaad es zuigui heel hahuulid holbogdson bol hohiroliig tuluulj shuud haldag baih`///uuchlal guih gj dahin uls oron ard tumniig hohirooson uildelee zaaltaas has

Зочин [64.119.16.191] 2021-08-31 04:41:29

Shaagaaraa

Зочин [66.181.169.70] 2021-08-31 04:06:31

Тэмүүлэн гишүүний үгийг дэмжиж байна. Хамгийн гол нэг санал бол УИХГ-үүд нь өөрсдөө хүн шахдагаал больчих хэрэгтэй, би тэр гишүүний дүү, тэр даргын хүн гээд шалдан банди нар ч ажил хийхээсээ шоу талдаа болчихсон бна

MAN gishuun [203.23.49.64] 2021-08-31 03:45:47

ter darhan uul aimgiin neg tsonh geed zasag dargiinhaa tamgiin gazriin hajuud bdag bairand heden aimaar hund surtaltai abgai nar bnaa azjargalaa ter hediigee halj soliod ajiliig oor humuust ogch ard tumend tus bolooroi

ard [202.9.47.18] 2021-08-31 03:35:51

хамгиин хурдан баяждаггазар жижиг том хулгаач баячууд хаанаас гарч байна нам гам дагасан бөгс долоогч цүнх баригч даргадаа пялдага лалрууд галөгнүүд жириин иргэнд бол хаан мэт лалрууд дааа

Dorj [192.82.72.98] 2021-08-31 02:44:54

Hyysheee darga nar ta nar ehleed uursduu yos zyitei bai za.

Зочин [202.9.40.16] 2021-08-31 02:43:20

Худлаа лоозон хэлсэн дуракууд л бн. Сүүлийнх нь нөгөө эхнэр хүүхдээ зоддог хүчирхийлэгч байх шив дээ. Хуцаад байгаарай муу хулигаанааааа чи.

Irgen [66.181.161.102] 2021-08-31 05:42:45

Yag tiim

Zochin [122.201.21.4] 2021-08-31 01:33:31

Мөнхбат гээд энэ нөхөр чинь өөрөө эхнэр хүүхэдээ зодоод цохиод байдаг тэгчээд хууль яриад ёс зүй яриад байж болж байна уу Ядаж өөрөөсөө эхлээд хэрэгжүүл

Зочин [202.179.26.118] 2021-08-31 02:46:14

зөв

зочин [202.21.117.58] 2021-08-31 01:25:53

Тэмүүлэн гишүүний хэлсэн үгтэй санал нийлж байна улс төрийн томилгоонд их учир бий шүү

харийлдаа [202.126.89.152] 2021-08-31 00:33:01

өгзөг Одбаяр энэ хүнээс эхэлбэл яаж байна

Irgen [202.9.40.181] 2021-08-31 05:05:42

Xamgiin es zyigyi xymyys ed uursduu shy de deeree syydlaa oloxgyi bol dooroo gyidlee oloxgi gej uvug deedesiin syrgaal bii ix xyral dotor es zyitei xyn er ni bygd xylgai lyivar Jdy kontses avilgachidiig bii bolgochood uursdiiguu ilryylej zasch zadaagyi bj uruuliig yaj zasaxav de es zyin xoroo ene teree gadnaas shydraga ynenii tuluu dyygarch chadax xymyysiig songon xaraar bish gishyyn bush xymyys bx xeregtei


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.