Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна

Aдмин / Хууль

УИХ-аас баталсан хуулийн дагуу 1998 оноос эхлэн манай улсад жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлтэд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон юм.
Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр, 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 37 мянга гаруй байснаас 30 мянга нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгажээ. Хэлмэгдүүлэлтийн үеэр Монголын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10.9 хувь, нийт ард түмний таван хувь нь өртсөн гэдэг.

Түүхийн хуудаснаа томоос том хар толбо болон үлдсэн гашуун дурсамж 1921 онд "Саж ламын хэрэг" гэгчээр эхэлсэн гэж түүхчид үздэг юм.

1998 онд батлан гаргасан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хуулийн дагуу 17 мянга орчим хүнд нийтдээ 17 тэрбум 815 сая төгрөгийн нөхөн олговрыг олгосон байна. Монгол Улс өнөөдрийг хүртэл улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31314 иргэнийг цагаатгаад байна.


Сэтгэгдэл

Түүх ээ гэж. 1920-30 оны түүхийг эргээцүүлээд бодвол ... [202.131.225.53] 2021-09-10 03:22:53

Нийгэмд 1921 оны НИЙГМИЙН томоохон хувьсгалт өөрчлөлт болж байхад хүн хэлмэгдэх нь энүүхэнд. Тэр үед Засгийн эрхэнд байсан хүмүүс одооны Афганистаны талибчуудаас доогуур боловсролтой байсан. Тэр үе мэдээллийг түгээх ямар ч техник, технологи байгаагүй, хэдэн цаасан захидал аймаг хооронд "шууданддаг" байсан. Тэгээд хамгийн гол нь БНМАУ-ыг УЛС ГЭЖ 1949 он хүртэл дэлхийд Оросоос өөр хэн ч хүлээн зөвшөөрөөгүй байсан. Тусгаар тогтносон улс болох гэж капитализмаар явж болохгүй Оросыг дагах ёстой байсан. Хэрэв капитализмаар явбал бид Оросын тусламж авч чадахгүй Хятадын хөрөнгөтөн засгийн л дэмжлэг авах байсан. Оростэй НИЙЛЭХИЙН тулд лам нараа үгүй хийх хэрэгтэй болсон. Мөн үүнийг ойлгохгүй "хөрөнгөтний" хойноос явах гээд байсан хүмүүсийг ч зайлуулах шаардлагатай болсон. Үгүй гээч!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.