Ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өнөөдөр бариандаа орно

Aдмин / Нүүр

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өмнөд хилийн отрядаас умард хилийн отряд буюу Сэлэнгэ аймаг хүртэл 1100 км-ийн холын зайд гүйхээр өнгөрсөн наймдугаар сарын 1-нд замдаа гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам энэ сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд 46 дахь өдрөө гүйсээр очсон. Түүнийг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа, Хилийн цэргийн 0101 дугаар анги, Хилийн цэргийн 0243 дугаар анги, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, аймгийн ЗДТГ-ын Хэлтсийн дарга нар, аймгийн Биеийн тамир спортын газрын дарга, Сүхбаатар сумын Засаг дарга нар хүндэтгэл үзүүлэн хүлээн авч баяр хүргэсэн билээ.

Ташрамд дуулгахад, Т.Рэнцэнбадам Дорноговь аймгийн Хилийн 0108 дугаар ангиас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын 652 дугаар тэмдэгт хүртэл нийт 1100 километрийг туулж, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу өнөөдөр бариандаа орохоор тооцсон билээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.68.130] 2021-09-21 13:30:21

What? Цэргийнхэнд ингэж гүйхээс өөр ажил байдаггүй ээ? Энэ ямар ач холбогдолтой зүйл вэ? Энэ хугацаандаа бас цалин авна биз дээ?

Зочин [66.181.161.101] 2021-09-17 14:11:34

9-r saryin 1s bailguidee ain? Barag 50 honog guisen gesen uguu?

Зочин [5.173.24.25] 2021-09-17 14:00:27

Bi margaashnaas guiheer shiidlee bairtai boloh hamgiin amar arga ene bna nadtai guih ham hulgaich bna uu

Зочин [103.80.210.183] 2021-09-17 14:02:24

бүгдээрээ гүйх гээд загатнаж байгаа.

Зочин [202.55.188.84] 2021-09-17 13:41:36

1100 : 47 = 23,4 км ийг өдөрт туулжээ . Яаж яваад гүйгээд байгаа юм бэ . , 8-н цаг алхахад хүн 40 зм явна .

Зочин [66.181.161.101] 2021-09-17 14:12:03

Harin tegj l tootsogdood baih yum

Зочин [107.189.4.203] 2021-09-17 13:15:02

Т1

Зочин [202.9.40.81] 2021-09-17 12:30:38

Зиаааа ус цасанд орж үз дээ хүүхээ. Хэцүүдээ байлгүй чааваас

Зочин [172.58.207.22] 2021-09-17 12:19:37

Мундаг байна шүү.

Зочин [202.9.46.167] 2021-09-17 11:35:43

Өмнө нь гүйсэн эрэгтэйд байр өгчихсөн чинь энэ эмэгтэй дуурайж гүйгээд байр горьдоод байгаа юмуу хаашаа юм. Гүйсэн хүн бүрт байр өгөөд байх хэрэггүй.

Иргэн [202.21.107.105] 2021-09-17 11:50:12

Хуцалгүй дуугүй бай

зочин [192.82.75.88] 2021-09-17 11:17:41

хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 88жилийн ойн баярын мэнд хүргэе

Зочин [202.9.40.60] 2021-09-17 11:05:53

Эх орны цэрэг, , гайхамшигтай хаттай , бусгуй ... баяр хургье


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.