Үерийн аюулаас сэрэмжлүүлж банйа!
9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см буурсан хэдий ч зарим голууд үертэй хэвээр байна.
Тухайлбал: Орхон, Сэлэнгэ, Бэлтэс, Үүр, Идэр, Байдраг, Чонохарайх, Хэрлэн, Онон, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-40 см, ус судлалын Орхон-Орхон /Сэлэнгэ/, Халх-Баянхошуу харуул орчимд үерийн аюултай түвшинг 20-25 см давсан байдалтай байна. Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.210] 2021-09-20 11:02:36
Ингэж анхааруулж байхад л усанд осолдож амь насаа алдлаа гэсэн иргэдийн дуудлага тасардаггүй шүү. Аргагүй тархины тураалтай ард түмэн юм даа.