“Шатахууны хомсдолд Орос ба Хятад буруутай”

Aдмин / Нүүр

Манай улсын шатахууны гол нийлүүлэгч ОХУ-ын үйлдвэр засвартай байгаа учир нийлүүлэлт буурсан ч шатахуун тасалдахгүй, 28 хоногийн нөөцтэй гэсэн мэдээллийг АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр энэ сарын 14-нд нийтэд мэдээлсэн. Гэвч түүний энэ мэдэгдлээс зургаахан хоногийн дараа буюу энэ сарын 20-ны даваа гарагт нийслэлийн шатахуун түгээх станцууд АИ-92 авто бензиний борлуулалтаа зогсоолоо. Цөөн шатахуун түгээх станц тодорхой хязгаартайгаар худалдаж байна.
Монгол Улс сард 38-40 мянган тонн АИ 92 шатахуун хэрэглэдэг. Үүний 95 хувийг нь ОХУ, 5-10 хувийг БНХАУ-аас нийлүүлдэг юм. Гэвч ОХУ-ын нефтийн үйлдвэрүүдэд энэ оны наймдугаар сараас урсгал засвар хийж эхэлснээр хангамж тасалдахад хүрчээ.

АМГТГ: АИ-92 шатахууны дөрөв хоногийн нөөцтэй байна

Шатахууны хомсдол үүссэн асуудлаар холбогдох байгууллагууд өчигдөр мэдээлэл хийлээ. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяр “Улсын хэмжээнд шатахууны 16 хоногийн нөөцтэй болж буурсан. БНХАУ-аас авах шатахуун ОХУ-аас худалдан авах үнээс өндөр биш. БНХАУ-аас авч байгаа шатахууны хувьд евро тав ангиллын стандарттай. Нөөц хангалттай байсан ч өнгөрсөн долоо хоногт би мэдэгдэл хийсний дараа зарим хүн сүүлийн долоо хоногт их хэмжээгээр авснаас хомстол үүслээ.Өнөөдрийн байдлаар /2021.09.21/ улсын хэмжээнд АИ-92-ийн дөрөв хоногийн нөөцтэй байна. Орон нутагт шатахууны борлуулалт хэвийн байна. АИ-92-оос бусад бүтээгдэхүүний нөөц хэвийн байна.
АИ-95 бензиний үнийг үндэслэлгүй нэмсэн ААН-үүд рүү бид албан шаардлага хүргүүлсэн. Үнэ өнөөдрөөс буурах ёстой. "Роснефть" компани шатахуун импортлогч ААН-үүдтэй хийсэн гэрээний үүргээ биелүүлээгүй тул мөнгөн торгууль төлнө” гэв.

Г.Ёндон: ОХУ, Хятад хоёр аравдугаар сар хүртэл шатахуун нийлүүлэхгүйгээ мэдэгдсэн

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Г.Ёндон "ОХУ-аас Ангарскийн үйлдвэрт засвар хийх учир 28 мянган тонн бензин нийлүүлэх боломжгүй. Зөвхөн 17 мянган тонныг нийлүүлнэ гэдгээ өнгөрсөн сарын сүүлээр мэдэгдсэн. Иймд хэрэгцээгээ хангахын тулд БНХАУ-ын “China oil” компанитай манай улсын таван аж ахуйн нэгж гэрээ хийж, сар гаруй хугацааны хэрэглээний нөөцийг авахаар мөнгөө төлж, вагоны кодоо авсан байсан. Гэвч ОХУ-аас есдүгээр сарын 16-нд аравдугаар сарын 1-н хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй болсноо гэнэт хэлсэн.
Үүнтэй зэрэгцэн БНХАУ-ын төмөр замын компани нь дотооддоо ачаа тээврийн ачаалал их байгаа тул захиалсан шатахууныг аравдугаар сард нийлүүлэхээ мэдэгдээд байгаа юм. Иймд нөхцөл байдалдаа тохируулж, аж ахуйн нэгжүүд хязгаарлалт хийсэн.Нэг сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний төлбөрийг урд хөршид төлсөн. Энэ нөхцөл байдлаа өнөөдөр /2021.09.21/ би Шадар сайдтай хамт БНХАУ-ын Элчин сайд Цай Вэнрунд уламжилж, хүсэлтээ тавилаа. Урд хөршөөс шатахуунаа яаралтай авахын тулд Замын-Үүдэд сэлгэн ачих байгууламж бий. Зам тээврийн яам яаралтай арга хэмжээ авна. Бээжинд суугаа манай элчин сайд, Эрээнд байгаа Консул энэ чиглэлээр ажиллаж байна. Мөн манай яамны мэргэжилтнүүд Орост ажиллаж байна. Маргааш /өнөөдөр/ "Роснефть"-ийн дэд захиралтай уулзана. Орос 2021 оны дөрөвдүгээр сард шатахуун дотооддоо хомсдсон учир гадаадын экспортоо хязгаарлах хэрэгтэй гэсэн мэдэгдлийг анх өгсөн. Үүний дараа наймдугаар сард тус улсын Засгийн газрын хуралдаанаар хязгаарлахгүй гэж мэдэгдсэн. Гэвч ОХУ долдугаар сараас АИ 95, 98 шатахууныг зогсоож Хятадаас авсан” гэж ярилаа.

Шатахуун импортлогчид 600 саяас 28 тэрбумын алдагдалд оржээ

Тус хуралд шатахуун импортлогч ААН-үүдийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр "М-Ойл" компанийн дэд захирал Д.Батсүх “Одоогийн зарж байгаа АИ-92 шатахууны үнийг 2050 гэж тогтоосноор бид нэг литр шатахуун тутамд 50 төгрөг алдсан. Үүний улмаас манай компани АИ-92 түлшний борлуулалтаас сард 600 сая төгрөгний алдагдалд орсон” гэв. Харин “Петростар” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Байгалтуяа “АИ-92 шатахууны зах зээлийн үнэ 2200 төгрөг байх ёстой.
Гэвч цар тахлаас үүдэн Засгийн газраас үнээ тогтвортой байлгахыг шаардсан. Ийн АИ-92 түлшийг 2050 төгрөг болгосноор Петровис компани 28 тэрбум төгрөгийг алдсан. Мөн үнээ бууруулснаас хангалттай хэмжээгээр шатахуунаа захиалж чадаагүй. Хятад руу захиалга өгсөн ч шатахуун нь ирээгүйгээс хомсдол үүсээд байна.
Өнөөдрийн байдлаар манайх борлуулалтдаа 30 мянган төгрөгийн хязгаар тогтоосон. Улаанбаатар хотод ердийн хэрэглээний гурав хоногийн нөөцтэй байна.Манай компани ОХУ-аас есдүгээр сард 17 мянган тонныг авахаар Роснефть компанид захиалга өгсөн ч 1500 тонныг авсан. Энэ нь захиалсан хэмжээний 8-10 хувь нь юм.Одоо байгаа нөөцөө эмнэлэг, цагдаа зэрэг аюулгүй хэрэглээнд зориулах, аль болох олон хүнд хүргэхийн тулд дээрх хязгаарлалтыг тогтоогоод байгаа юм. Улаанбаатар хотод Петровисын 40 колонк байгаагийн 20-д нь хязгаарлалт тогтоосон.Ердийн хэрэглээгээрээ тооцвол шатахууны гурав хоногийн нөөц байгаа. Үүнийг долоон хоног болгохын тулд хязгаарлалт тогтоосон” гэлээ.
Шатахууны хувьд хоёр хөршөөсөө 100 хувь хараат Монгол улсын мөнгийг нь төлж, гэрээгээ хийсэн 1037 вагон АИ-92 шатахуун БНХАУ-д гацжээ. Төмөр замын асуудлаас үүдэн тус улс аравдугаар сар хүртэл шатахууныг нийлүүлэх боломжгүй гэсэн тайлбарыг өгчээ. Харин шатахууны гол түнш ОХУ-ын нефтийн үйлдвэрүүд засвартай учир мөн ирэх сарын 1 хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй гэсэн байна. Ийн УУХҮЯ болоод АМГТГ-ын мэдээлснээр манай улсад шатахуун тасалдсанд Орос ба Хятад “буруутай” аж.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

ЯН ВЭЙ ИВАНОВ [202.179.27.193] 2021-09-25 04:33:55

ҮХЭР МОНГОЛ БУРУУГҮЙ.ҮХЭР БОЛ ТАЙВАН НОМХОН АМЬТАН Ш ДЭЭ

Бат [202.9.46.151] 2021-09-23 09:58:39

Орос Хятад хоёр хөршөө муулж байдаг тэнэгүүд Муугаа мэдэцгээ амаа татаж бай гэж Хоёр хөрш Анхааруулга өгч байна малнуудаа

Зочин [192.82.73.129] 2021-09-23 00:46:31

АН гэж сөрөг хүчин байхгүй болсон юм даа ийм үед үгээ үзэл бодолоо хэлж баймаар юм даа

Zochin [202.126.88.178] 2021-09-22 19:25:37

Heleh ug alga araichdee darga nar aa

Зочин [93.24.184.97] 2021-09-22 18:52:41

ix mashin unadag garuudad ene n ch deer bolsiin odoo jaahan duguitai davhin bgaa harin odoo turgenii tereg tsagdaagiin mashin 2too l benzin xiix xereegtee t1 76aa

L.Oyun- Erdenii Zasagiin Gazariig Ogzoruulsan deer shuu !!! [202.9.40.104] 2021-09-22 18:43:58

L.Oyun - Erdenii - Zasagiin Gazar - Ajilaa Hiij Chadahgui baina shuu de? Yamarch Chadamjgui Nuhuduudiig Huuj Yavuulaad MAN- namiihan uur yum Bodohgui bol Oroiton shuu !!!

Zochin [66.181.161.21] 2021-09-22 15:14:58

Үнэндээ энэ засгийн ажил хариуцаж байгаа бодит жишээ. Хариуцлага тооцох цаг болсон. Энэ бол бодит байдал дээр гарсан жишээ. Эхлээд хариуцсан сайдтай хариуцлага тооцох. Орлогч билүү Эрдэнэ баяр гэдэг хүн зурагтаар хий тайлбар хийнээс өөр юм алга. Ажил харицна гэдэг чинь урьдчилаад бүх эрслээ тооцох арга хэмжээгээ авч байх хэрэгтэй ш дээ. Түүнээс тайлбар өгөх биш. Зурагтаар гарч байгаа мэдээллээс харахад Солонгос улс 5 жтлийн аюулгүйн нөөцтэй байдаг ямарч гаднаас хараат бус гэж байхад манайх 28-30 хоног гэх боловч түүнийгээ бүр барьдаггүй түүндээ хяналт тавьдаг тогтсон юмгүй нь харагдаж байна. Орос аль 4 сараас хойш мэдэгдэж байсан гээд өөрсдөө тайлбарлаад байгаа биз дээ. Энэ хугацаанд юу ч хийгээгүй байна ш дээ. Өөрийн үндэсний үйлдвэргүй орон ийм бадаг гэдгийг харуулж байна даа. Жишээ нь малын арьс шир хог болсон гээд л .Энэ оронд сүүлийн 30 жилд юу бий болсон вэ. Байсан үйлдвэрүүдээ устгаад гадны хамгийн хямд, эрүүл мэндэд хортой, эдэлгээ хэрэгцээ хангадаггүй бараа л авлаа

Зочин [192.82.88.200] 2021-09-22 15:02:49

Сумьяабазар даргаа, одоо ШТС-үүд түгжрэл үүсгээд байна, эднийгээ хотоос гаргачих. Тэгвэл Та түгжрэлээ гялс, бүрэн шийдэхээр байна.

Иргэн [66.181.161.63] 2021-09-22 14:38:27

Ажлаа зохион байгуулж чадахгүй худлаа ярьдаг сайд дарга нар хариуцлагаа хүлээ.

Зочин [192.82.88.200] 2021-09-22 14:37:38

Онигоо.

алт дээр [202.9.47.13] 2021-09-22 13:26:35

энэ цаг үеиин арчаагүй монголчуудад яг таарсан нам дагаж ажилд орж хулгаа хииж баяждаг бөгс долоогч цүнх баригчидааар дүүрсэн орон малуудааа бинзен 3000 хүрэн доллар 5000 мянга хүрэн гэдэг нь үнэнл болхондэээ

Монголчуудын хэнэггүй зангаас болж байгаа юм. [202.131.225.53] 2021-09-22 11:47:11

Ийм юм болохоос өмнө Орос, Хятад түншээсээ мэдээлэл урьдчилан авахгүй яасан юм бэ? Шатахүүн нийлүүлэх гэрээнд чинь энэ талаар тохирсон зүйл БАЙГАА ш дээ. Байх ёстой. Тэгээд гэнэт л манай түншүүд "урсгал засвар" хийгээд унаагүй байгаа. Бид л ӨӨРСДӨӨ юмыг үл тоож, үл ойшоож, нөөцөлж авахгүй явсаар ийм хомсдолд орж байгаа юм. "Үгүй" гээч.

. [192.82.89.151] 2021-09-22 11:45:59

Монгол өөрөө буруутай

Шудрага үнэн [202.126.89.202] 2021-09-22 09:13:16

Хохь чинээ !!! МАН-яах гэж сонгосон юм! Энэ юуч биш эхлэл нь

ххх [202.131.225.150] 2021-09-22 07:14:44

Си Жин Пин, Путин 2 т арга хэмжээ авах юм байна л даа. Оюу эрдэнэ

Зочин [66.181.189.210] 2021-09-23 05:17:57

Лаларчилалын алтан өлгий Америк ах нар маань тусладаггүй л юм бхдаа?

Зочин [66.181.177.231] 2021-09-22 06:50:19

Манайх бинзенээ мөнгөөр биш зүгээр үнэгүй юмуу хуучирсан бинзен үлдэгдэл бинзенийн авдаг байсын бишүү

Зочин [66.181.179.221] 2021-09-22 06:21:37

Гацаа түгжээ чинь улам л ихэссэн байна, бензингүй гээд зогссон машин ганц ч алга,

Зочин [66.181.161.68] 2021-09-22 05:41:57

Mongolchuud ene delhiid ontsgoi setgedeg uls. Oor tamar ch uls baisan “gol shaltgaan ni bid nar oorsdoo benzin nerj chadahguid baina, tiimees hiiye” gedeg shiidel, ug hel henii ch amnaas gardaggui ni gaihaltai.

Зочин [202.126.88.227] 2021-09-22 05:08:34

Хулгайч, луйварчдаар дүүрч, авилгад идэгдсэн энэ төр засаг буруутай

Зочин [103.229.122.183] 2021-09-22 04:17:47

Манай ЗГ буруутныг их хурдан олоод байгаа шүү

Зочин [203.91.115.51] 2021-09-22 04:14:16

Ямар ард түмэн байна, тийм хүнээр удирдуулдагаас хойш яахав дээ

zochin [202.9.47.50] 2021-09-22 03:56:46

Үнэндээ энэ засгийн газар худлаа попорхоос өөр ажил хийж чадахгүй байна. Энэ хэдэн нийлүүлэгч компануудынхаа атганд ороод юу ч хэлж чадахаа байсан энэ хогийн тэнэг худалч сайд огцрох ёстой.

vnen [66.181.161.88] 2021-09-22 03:43:15

тэгж их алдагдалд ороод байгаа юм бол роснеть ийг оруулж ирээч

Зочин [66.181.179.221] 2021-09-22 03:40:15

Хэд хоног гацаа арилж, агаар цэвэршихнэ гэсэн шал худлаа, гацаа түгжээ улам их болсон байна

зочин [49.0.130.24] 2021-09-22 03:00:20

тэнэг удирдлагатай улсаар яаж тоглож болдогыг 2 хөрш харуулж та нар бол юу ч биш гэдгийг сануулж байна

Зочин [66.181.177.231] 2021-09-22 06:48:09

Муухай чихсэн үнэн2 (true) hujaa, shar golog hoyr maani heneer tglosonoo udhgvi harna Manai ezen haan bidnii deerees min harj bgai

Зочин [103.57.95.127] 2021-09-22 04:15:29

Unen2. Het ambitstai uls Ch er ni hogjdoggvi yum bna doo. Haa haanaa.

Зочин [202.9.40.59] 2021-09-22 04:01:09

М

Зочин [103.14.36.250] 2021-09-22 03:26:24

yag unen

Зочин [64.119.17.31] 2021-09-22 02:49:21

Хоёр хөршийн гадаад бодлогын дүр зураг манай Засгийн газарт ингэж л тусаж байна даа. Төмөр замаас шалтгаалж хэдхэн вагон цистернээ Эрээн хүргэж чадахгүй 14 хоног хүлээ гэж Хятадын Элчин сайд хээв нэг мэдэгдэж байхад манай сайд нар юу ч болоогүй юм шиг таг дуугай сууж байх ч гэж дээ. Яана даа хөөрхий.

Зочин [139.5.219.14] 2021-09-22 02:40:41

Нэг шоу хийгээд, сают буудуулаад тэнгэрээс гуйчих шатахуун олдож юу магад!

Иргэн [103.212.116.203] 2021-09-22 02:36:56

Дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойгоор Монголын ард түмэнд Оросоос өгч байгаа "бэлэг "гэж ойлголоо.

Зочин [202.126.89.102] 2021-09-22 02:33:11

Бинзенээ хязгаарлалттай өгч байгаа газруудаа байршил нэртэй н биччихээч ээ хайж явсаар байгаад балга бинзенээ ч барж дууслаа

Зочин [103.80.210.183] 2021-09-22 07:18:25

колонкийн үүдэнд хоно. өглөө орой бензин ирж л таараа.

Irgen [64.119.16.3] 2021-09-22 02:23:54

Buren bureldehuuneeree ogtsroovh

б [66.181.161.124] 2021-09-22 02:20:25

бид монголчууд буруутай

Зочин [66.181.191.111] 2021-09-22 02:08:20

Ажлаа мэдэхгүй мангар гар Ашиг малтмалын Эрдэнэбаяр, сайд Ёндон нарыг огцруул худлаа яриад байх юм, одоо намрын тариа хураалт, өвлийн бэлтгэл будаа боллоо, үнэндээ ЗГ муу ажиллаж байна.

Зочин [103.14.36.250] 2021-09-22 03:27:14

Buh MANgaruudiig undseer ni zailuulj RESET hiij baij l hogjino

дүү [59.153.112.189] 2021-09-22 01:58:44

Наад улаан нойл сайдаа огцруулаач муу яндан

Зочин [103.80.210.183] 2021-09-22 07:19:50

алчихмаар л байх юм: хулгайч юм чинь байнга нуугдлаастай байнга ард түмнээёээ зугтаастай.

oros [203.23.49.64] 2021-09-22 01:42:03

TA NAR HELSEN UGENDEE EZEN BAILDAA UHERHUUDEE HUDALAA NHELEHEER CHIN UUR HUREED BNAA

Зочин [66.181.161.99] 2021-09-22 01:34:12

МАНай нам буруугүй. Энд бусад нь буруутай. Өид ажлаа маш сайн хийж байгаа. Дараагийн согуулиардахин санал өгөхөө л хичээ.

Зочин [202.126.88.206] 2021-09-22 01:31:07

Өөрсдөө шатхуунаа хийгээч нөгөө үйлдвэр яасан бэ

Зочин [103.80.210.183] 2021-09-22 07:20:42

ухсан нүх л байгаа. барих гэж ирсэн энэтхэгүүд нь дельта өгөөд улсыг самарсан.

mgl hyn [77.87.228.70] 2021-09-22 01:23:23

Shathuunii imporiig hyssen irgen hynd neelttei bolgoy, manai sambaatai zaluus haanaas ch olno doo

Зочин [103.111.68.3] 2021-09-22 01:06:27

АРЧААГҮЙ ХУЛГАЙЧУУД ИНГЭЖ Л АЖИЛ ХИЙСЭН БОЛДОГ. ЯДАЖ ХУВИЙН БИЗНЕСЭЭ АВЧ ЯВЖ ЧАДДАГГҮЙ ХУЛГАЙЧУУДААР ТӨРӨӨ БИТГИЙ САМРУУЛЖ БАЙ ҮХЭРНҮҮДЭЭ...

Зочин [103.80.210.183] 2021-09-22 01:05:13

нөгөө олон тэнэмэл янхан сайдууд юу харж хийж байсан байна? тонилуулах ёстой гэдгээ харуулаад байна даа.

н [66.181.169.70] 2021-09-22 00:59:57

Попорхоос өөр юу ч чадахгүй арчаагүй төрийн үнэн төрх,


49 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
49 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.