Орхон аймагт: Гурван иргэн нурангид дарагдаж 16 нас хүү нас баржээ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн “Сайхан төв”-ийн ард хоёр иргэн шороонд дарагдсан тухай дуудлагыг 09.21-ний өдрийн 18:03 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 18:11 цагт очиход орон сууцны барилгын сантехникийн ажлын туслан гүйцэтгэгч 3 ажилчин нурангинд дарагдсан мэдээллийн дагуу эрэн хайх, аврах ажиллагаа явуулж, 18:15 цагт иргэн М /Завхан аймгийн харьяат, 16 настай, эрэгтэй/, 19:13 цагт Г / Улаанбатар хотын харьяат, 33 настай, эрэгтэй/ нурангинд дарагдсан байдалтай байсныг тус тус гаргаж эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгчээ.
Харин буцалтгүй нэрвэгдэгч Э /Орхон аймгийн харьяат, 16 настай, эрэгтэй/ 19:15 цагт цогцсыг гарган 1 цаг ажиллан, Орхон аймгийн цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.
Сэтгэгдэл
МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ. [192.82.71.176] 2021-09-27 03:05:26
ГАЗАР.ДООРХ.ГҮНИЙ.УУРХАЙГААС.ЭЛДЭВ.ЯНЗЫН.ЭД.ЗШЙЛС.ХАЙЖ.ЯВДАГАА.БОЛИОРОЙ.БИЁ.БИЁНИЙГЭЭ.САНААТАЙ.АМЬ.НАСЫГ.НЬ.ХӨНӨӨЖ.БАЙГАА.ЯЬДАЛЫГ.БОЛИУЛАХЫН.ТУЛД.ГАЗАР.ДООРХ.САНСАРЫН.ЛУУЖИНГ.ХУРААЖ.АВАХ.ШААРДЛАГТАЙ.ШҮҮ.ДЭ.
Зочин [202.21.127.218] 2021-09-22 08:46:53
буцалтгүй нэрвэгдэгч гэж юу гэсэн үг вэ?
Зочин [43.242.243.242] 2021-10-06 13:13:04
Butsaj irehgui burhan bolson gesen ug dee, huu mine.