Нийслэлийн ой түймэрт өртөх аюултай ангилалд ордог

Aдмин / Нүүр

Улаанбаатар хот нийт 407.4 га нутаг дэвсгэртэй бөгөөд үүний 1/4 хувь 116.2 га талбайг хот орчмын ой бүхий газар эзэлж байна. Төв Азийн эх газрын эрс тэс хуурай уур амьсгалын нөлөөнд Сибирийн их тайгын өмнө зах болон ургасан байгалийн аясаар нөхөн сэргэх, тэлж ургах чадвар сул, түймэр хөнөөлт шавж, өвчин, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөнд амархан өртөмтгий ой юм.

Иймд нийслэлийн ногоон бүсийн ойн сан бүхий газар нь түймрийн эрсдэлийн зэргээр хоёрдугаар бүс буюу “Аюултай” гэсэн ангилалд ордог.

Ой нь маш олон амьтдын орогнох байр, идэш тэжээл амьдрах орчин болж байдаг. Улаанбаатар хот орчмын ногоон бүсэд 54 зүйл хөхтөн амьтан тохиолдоно.

Жишээ хэлэхэд, Тэрэлж орчимд 2019 онд гарсан түймрийн улмаас эх Хандгай нь эндэж, үр төл болох Хотол мэнд үлдсэн тохиолдол бий. Түймрийн хор хөнөөл нь зөвхөн модыг сүйтгээд зогсохгүй тэнд амьдардаг амьтан, ургамал бүгдийг устгадаг. Ойн амьтад, ургамал нь ой оршин байх экосистемийн тэнцвэрт байдлыг хангахад маш чухал үүрэгтэй.

Тухайлбал, самраар хооллодог шувууд нь хуш модны самрыг зөөж бусад газар булж дахин хуш мод ургах нөхцөлийг бүрдүүлдэг. Гэтэл ойн түймрийн улмаас эдгээр амьтдын тоо толгой хорогдох, амьдрах өөр нутаг хайж явахдаа ихээр туйлдан ядарч, энддэг.

Ойн амьдрал үгүй болоход агааргүй, усгүй болох цаашлаад бүс нутгийн уур амьсгал өөрчлөгдөн цөлжилтөнд нэрвэгдэх, дулаарал явагдах гээд асар их хөнөөлтэй. Тиймээс хүн бүр ухамсар, мэдлэгтэй байж ойн түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Эх сурвалж: НОБГ


Сэтгэгдэл

Зочин [66.181.180.165] 2021-09-27 19:06:09

Ойн түймрээс сэргийлж чадахгүй байж ой модоо өсгөхөд хэцүү

Зочин [192.82.75.189] 2021-09-26 18:35:11

Хамгийн том нүгэл нь өөрт оноосон цагаа үргүй ашиглах

Зочин [192.82.75.189] 2021-09-26 18:34:47

Тоомжиргүй амьдрах том нүгэл


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.