Сайжруулсан шахмал түлш худалдаалах 41 цэг ажиллаж эхэллээ
Нийслэлийн хэмжээнд дулаан, цахилгаан, ус хангамжийн бэлтгэл ямар байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулсан юм. Харин гэр хорооллын иргэдийг өнтэй өвөлжүүлэх бэлтгэл хэрхэн хангаж байгаа, сайжруулсан шахмал түлшний нөөцийн тухайд Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн дараах мэдээллийг өглөө. Өнөөдрийн байдлаар 57.887 тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бэлтгээд байна. Нийтдээ 33 агуулахад түлшээ нөөцөлж байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн 41 цэгээр борлуулж эхэлжээ. Аравдугаар сарын 1-нээс нийслэлийн хэмжээнд 600 цэг ажиллаж эхлэхээр бэлтгэл ажлаа хангаад байгаа юм. Энэ нь 300 өрх тутамд нэг борлуулалтын цэг ногдоно гэсэн үг юм. Шахмал түлшний хэрэглээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ түүхий нүүрс тээвэрлэлтийг зогсооход анхаарал хандуулж байгаа аж. Түүхий нүүрс тээвэрлэж Улаанбаатар хот руу нэвтрүүлэхгүйн тулд шалган нэвтрүүлэх товчоодод 18 алба хаагчийг гурван ээлжээр томилон ажиллуулж, 24 цагаар хяналт тавьж буй бөгөөд өнгөрсөн 14 хоногт түүхий нүүрс тээвэрлэсэн зөрчил бүртгэгдээгүй байна.
Сэтгэгдэл
Зочин [122.201.22.117] 2021-10-01 08:45:38
Зарж байгаа бол хангалттай ихээр нь өгөөч асуухаар дууссан гээд байх юм ингэж байхаар нээлттэй олон цэгүүдэд иргэдэд хүнд суртал болохгүй зараач
зочин [202.131.249.14] 2021-09-28 07:12:01
Шарга морьтын эцэст байдаг айл Тоосгоны үйлдвэр юугаар явж очих юм бэ. Түлшний карт ойрхон баталгаажуулах газар байхгүй юу
Зочин [202.179.27.211] 2021-09-27 23:53:58
Яагаад дандаа худал зүйл ярьж байдаг юм. Өчигдөр шахмал түлш зарж байсан нэг ч цэг байхгүй байв.
зочин [192.82.71.117] 2021-09-27 13:05:38
БАЙРЛАЛЫГ НЬ БИЧЭЭЧ ЭЭ МАЛНУУДАА ЭНЭ ХҮСНЭГТЭНД ЧИНЬ ХЭРЭГЛЭГЧИД ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ АЛГА БАЙНА. ИНГЭЖ АЖИЛ ХИЙХЭЭ БОЛЬ. АЖИЛ ХИЙСЭН ДҮР ҮЗҮҮЛСЭН МАЛНУУД.