“Сод Монгол Групп” ХХК: МЭДЭГДЭЛ

Aдмин / Хууль

“Сод Монгол Групп” ХХК-ийн эрхэм үйлчлүүлэгч Танаа,

2021 оны 10-р сарын 5-наас 6-нд шилжих шөнө нийгмийн сүлжээгээр тус компанийг бензиний борлуулалтандаа хязгаарлалт хийж эхэлсэн гэсэн үндэслэлгүй мэдээлэл тарж, үйлчлүүлэгч олон Та бүхнийг төөрөгдүүлэн, ШТС-ууд дээр шаардлагагүй дараалал үүсээд байна. Үүний улмаас өнгөрсөн шөнө ШТС-уудын борлуулалт энгийн үеийнхээс ихэсч, олон ШТС-ууд дээрх нөөц багассан ба тус компани нь ШТС-уудаа шатахуунаар цэнэглэхээр бүх автоцистернүүдээ дайчлан ажиллаж байна.

Нефть баазаас нэг автоцистернд шатахуун дүүргэхэд 40-60 минут, автоцистерний замд явах хугацаа, автоцистерний тоо зэргээс шалтгаалан нийт 65 ШТС-уудыг шатахуунаар хангахад тодорхой цаг хугацаа орох болохыг үйлчлүүлэгч Та бүхэн зөвөөр ойлгож, хүлээцтэй хандахыг хүсэж байна.

Бензин шатахууны нөөц хүрэлцээтэй байгаа тул эрхэм үйлчлүүлэгч та бүхэн дараалал үүсгэн өөрийн алтан цаг заваа алдахгүй байхыг үүгээр уриалж байна.

image


Сэтгэгдэл

Даваадорж [122.201.21.32] 2021-10-06 14:55:21

Өнөөдөр хязгаарлалт хийгээд эхэлчихсэн л байсан шүү дээ зуслангийн салбар.

Zochin [192.82.77.21] 2021-10-06 03:31:52

Ene alban bicheg tgd hudalaa bolj taarch bna uu. Herev hudalaa bol anhaaraldaa avch ene alban bichgiig gargasan huniig yaraltai ilruulen ondor torguuli noogduulah shaardlagatai.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.