Ч.Буянбадрах: ТУУЗ ХАЙЧЛАХ ДОН

Aдмин / Нүүр

Хурал чуулган, форум хэлэлцүүлэг, одон медаль, тууз хайчлах гэх мэтээр бол өдийд Монгол улс маань АЗИЙН БАР улс болчих байлаа. - Богинохон гүүр барьчихаад сүр дуулиантай нээлт хийнэ.

- Хэдхэн жилийн настай чанаргүй байшин барьчихаад нээлт хийнэ. - ТҮЦ шиг жижигхэн харуулын шовгор барьчихаад нээлт хийнэ. - Одоо мод тарих гэж нээлт хийдэг болжээ.

Төрийн албаны хурган дарга нар, УИХ-ын гишүүд, сайд нар зүгээр л хийх ёстой үүрэгт ажлаа маш удаан яст мэлхийнээс ч долоон дор бойтоглож хийчихээд НЭЭЛТ хийгээд зогсож байхаасаа ичдэггүй юм уу.

Нээлт хийж тууз хайчлах ямар ч шаардлагагүй “ажил” дээр яагаад ингэж чихэлдэн зогсож байдаг юм бэ. Юм үзэж нүд тайлаагүй юм уу. Тууз хайчилснаараа сэтгэлийн таашаал авч аз жаргалын индекс нь нэмэгддэг юм уу.

Нээлт хийх нь чухал хүндэтгэлийн арга хэмжээ. Гэхдээ түц барьж, мод тарихад тууз хайчлах нь утга алга. Улс орны хөгжилд хэрэгтэй томоохон үйлдвэр, дорвитойхон эмнэлэг, нүнжигтэйхэн бүтээн байгуулалт хийчихээд "хамааралтай" 4-5 дарга л тууз хайчлахад болно биз дээ.

image image

imageimageimageimageimageimage


Сэтгэгдэл

Зочин [112.72.9.122] 2021-11-02 01:32:24

эргүүтсэн цагдаагийнхан ядаж тууз хайчлахаа больчоосой

Зочин [202.131.243.186] 2021-11-01 08:41:35

ДАрханы зам нээхдээ тууз хайчилж тэнэгтэв дээ. Урьдчилсан байдлаар хойтон жил нээх үедээ шүү дээ ккккк

Тууз [202.9.40.186] 2021-11-01 06:48:27

Энэ ажиллагааг албан ёсоор хориглох хэрэгтэй,дор хаяж тууз бээлий хоол унд ирэх очих гээд зардал гарна


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.