“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажлыг зохион байгуулж байна

Aдмин / Нүүр

Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг амжилттай зохион байгуулж байна.

Татан гаргах ажиллагааг ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач, цэргийн зөвлөх инженерүүдийн дэлхийн жишигт болон Монгол Улсын боломжид нийцүүлэн боловсруулсан ажил гүйцэтгэх аргачлал буюу технологийн картын дагуу хөлөг онгоцыг нуурын гүехэн хэсэгт ойртуулах, үндсэн байрлалд шилжүүлэх, хөлгийн их бие дэх усыг шавхах, хөвүүлэх, эрэгт байрлуулах гэсэн дарааллаар гүйцэтгэж байгаа юм. Дарааллын дагуу хөлөг онгоцыг эрэгт байрлуулах ажлыг зохион байгуулж байна.

“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа нь усны гүнд зохион байгуулагдаж байгаа анхны тохиолдол бөгөөд Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийн суурь судалгааг гаргах, татан гаргах ажиллагааны эхлэл юм гэж Онцгой бадлын ерөнхий газраас мэдээллээ.



Сэтгэгдэл

3ОЧИН [66.181.161.75] 2021-11-04 02:22:44

800 орчим сая төгрөгөөр татаж гаргаад мөн цэвэрлэгээ хийх, зориулалтын будгаар будах, бүх өрөө тасалгааг сэргээх, гаргасан оролцсон\ албан үүргээ гүйцэтгэсэн\ төрийн албан хаагчдыг шагнах гээд 1 тэрбум давсан төгрөгний зардал гарна, мөн БОАЖЯам хариуцаж жил бүр урсгал арчилгааны зардлын мөнгө төсөвлөнө, хоёр хүний ор дөнгөж багтдаг хэдхэн жижиг өрөөнд ямар ч музей байгуулах юм , ямар уурын хөдөлгүүрийг нь засаад, модоор галлаад тээвэр хийлтэй биш, хувь хүн худалдаж аваад өөд нь татах байх, орсод бол захын боомтонд хаягдсан чиргүүл онгоц , харин хөвсгөл нуурын усны чанар төлөв байдалд хяналт тавих мониторингийн лабортори байгуулвал үнэхээр хэрэгтэй , үүнд 1,0 тэрбүм төгрөг бол бүрэн хүрэлцээтэй, Япончууд Бива нуурын үзүүлэлтүүдийг 1 цагийн давтамжтай автомат станцаар тогтмол хэмждэг. Монголд шинжлэх ухаан биш нохой тарвага, морь , лам , бөхийн хөшөө байхад болоод л явна.

Зочин [64.119.25.94] 2021-11-03 08:29:35

zun gargaachee ovliin huitend haashaa ym bee

zochin [213.208.129.142] 2021-11-06 01:33:26

yun Zun! Zawchaanii Mungu uter turgen heregtei baihad. hahahaha

Зочин [66.181.183.36] 2021-11-04 03:50:38

Их солиорох юмаа, хавраас эхэлсэн ажил. Аль хэдийнээ нуурынхаа эрэгт татан гаргаж мөнхийн зогсоолд нь байрлуулсан. Заавал харлуулж харааж байвал таашал авдаг хорт хавдарт маш гүн шигджээ.

Зочин [46.101.149.15] 2021-11-03 09:12:22

Харин тийн өдөр алдаж шөнө гэхчээр

Зочин [202.70.34.30] 2021-11-03 06:42:56

mundag


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.