Таван Богд Групп Банк Бус Санхүүгийн Байгууллагатай болжээ
![](/files/taai6micxnw5r08n0trt/3/12.jpg)
Таван Богд Группийн охин компани Таван Богд Финанс ББСБ “санхүүгийн цогц үйлчилгээг харилцагч бүрдээ хүргэнэ” уриа дор өнгөрсөн 8 сараас үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Таван Богд Группийн удирдлагууд Хаан банкны хувьцаанаас нэлээд өндөр хувь эзэмшдэг. Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлдэг, хамгийн олон харилцагчтай, секторын нөлөө бүхий банктай хэр нь банк бус байгуулах шаардлага юу байв? Судлаад үзэх нь ээ манайд банкны хатуу шаардлага, босгыг давж чадахгүйн улмаас зээлд хамрагдаж ахуй амьдрал, бизнесээ өргөжүүлж чаддаггүй олон мянган хүн байдаг аж. Цалинтай орлоготой, хүсэл тэмүүлэлтэй, хариуцлагатай. Гэхдээ банкны шаардлагад тэнцэхгүй. Харин санхүүгийн зохицуулах хорооны шаардлага, дүрэм журмыг бүрэн хангасан банк санхүүгийн байгууллагууд эдгээр иргэдэд санхүүгийн дэмжлэг болж чаддаг байна.
Сүүлийн үед банк санхүүгийн салбарынхан финтек чиглэлд ихээхэн анхаарч, бүтээгдэхүүн үйлчилгээгээ цахимжуулах болсон. “Tavan Bogd Finance” банк бус ч мөн адил зээлээ цахимаар олгох аж. Мэдээж эхний удаад заавал салбарт биеэр ирж гэрээ байгуулах ёстой гэсэн. Харин дараагийн удаад хүссэн үедээ, хүссэн газраасаа, хүссэн цагтаа зээл авах нь. Зөвхөн цахим зээл ч гэлтгүй бизнесийн, автомашины, орон сууц, хашаа байшингийн, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан, байгальд ээлтэй ногоон зээл гэх мэт олон төрлийн зээлийн бүтээгдэхүүн гаргасан байна лээ.
Гагцхүү зээлийн хүү шимтгэлийн нөхцөл, тавигдах шаардлага, шийдвэр гаргалт зэрэг нь хэр уян хатан, иргэдэд ээлтэй байх бол гэдэг сонин? Зээл авах шаардлага гарвал сонирхоод л үзье.
Сэтгэгдэл
Зочин [202.126.88.139] 2021-11-16 12:01:58
Засгийн газрын эз сэргээх их наядын төлөвлөгөө нэрээр хэдэн хүмүүсийг ббсб тай болгожээ сүүлийн үед ббсб маш их нэмэгдсэн бна
Зочин [119.40.98.177] 2021-11-10 04:29:53
Иргэдийг өндөр хүүтэй зээлд хамруулж, ард түмнийг ядуу байлгах бас нэг ажил. Арай дэндэж байна. Гадны бага хүүтэй банк оруулж ирэх цаг болсон. 3 хан сая хүн амтай энэ улсад ийм олон өндөр хүүтэй зээл өгдөг банк бус санхүүгийн байгууллага байгуулах шаардлага байна уу. Албаар Хаан банкны зээлийн шаардлагыг өндөрсгөөд, нөгөө талаараа өөрийн банк бус байгууллагынхаа өндөр хүүтэй зээлийг өгөөд иргэдийн бага хэмжээний орлогыг хүүлж байна ш дээ. Төр засаг иргэдийн эрх ашгийг хамгаалах бус банк, бус байгууллагуудын эрх ашгийг хамгаалсан бодлого бариад байна. Ард түмэн туйлдаж байна ш дээ.
Зочин [202.126.89.192] 2021-11-10 03:00:54
Баатарсайхан гэгч том мөртлөө увайгүй шуналын хүүдий юмаа жижиг бизнесийг иргэдэд үлдээ бүгдийг нь авах нээ
Үнэнбат [64.119.18.159] 2021-11-10 02:24:28
Та нар банкаар зээл гаргахгүи иргэдииг банк бусын өндөр хүүгээр шулж дуусахгүи юмаа гадны банк оруулаад банк хүүг 0.6 хүүтэи банк бус 1хувь болгооч Молигсүхээ бүх албан тушаал бна