Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр Даваагийн Ганболд томилогдлоо
Нийслэлийн Засаг даргын захирамж гарч Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ажиллаж байсан Тогмидын Гантөмөрийг чөлөөлж, түүний оронд Даваагийн Ганболдыг томиллоо.
Даваагийн Ганболд өмнө нь Нийслэлийн төрийн сангийн даргаар 8 жил, Чингэлтэй дүүргийн Засаг даргаар 8 жил ажиллаж, 2016-2020 оны парламентад Чингэлтэй дүүргээс сонгогдон УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Санхүүч, эдийн засагч, хуульч мэргэжилтэй.
БАРИМТ 1
-Даваагийн Ганболд нь 1987 онд ОХУ-ын Тюмень хотын Улсын их сургуулийг Нягтлан бодогч, Эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1997 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер, 1998 онд МУИС-ийг хуульч, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
БАРИМТ 2
-Тэрбээр ажлын гараагаа Налайх дүүргийн АДХГЗ-ны санхүүгийн хэлтэст зааварлагч нягтлан бодогчоор эхэлж ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр 1988-1989 онд Дорнод аймагт гурван улсын хил дээр цэргийн алба хаасан байна.
БАРИМТ 3
-Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа гэр хорооллын авто зам, дэд бүтцийн сүлжээг хийж, төвийн хороо, гэр хорооллын хөгжлийг жишиг болгож хөгжүүлсэн гэдгээр нь Чингэлтэйчүүд бахархал дүүрэн байдаг. Жишээ нь Чингэлтэй Хайлааст, Хайлаас Дэнжийн 1000, Дэнжийн 1000-ыг Баянхошууны хөтөлтэй холбосон Улаанбаатарын “Алсын их тойруу”-гийн замыг барьж байгууллуулсан.
БАРИМТ 4
-Чингэлтэй дүүрэгт Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэг, Эх үрсийн цэцэрлэг, Анкара, Самбуугийн гудамжны ногоон байгууламж, тохижилтын ажлыг хатуу, зөөлөн ландшафтын цогц шийдэл бүхий байдлаар жишиг болгон хийж, мөн дүүрэгтээ 50 гаруй бичил цэцэрлэг байгуулсан.
БАРИМТ 5
-Чингэлтэй хайрхан уулын ойжуулалтын ажлыг дүүргийн Засаг даргаар ажиллаж байх үеэсээ системтэй хийж 100 гаруй мянган мод, бут сөөгийг тарьж ургуулах ажлыг гардан зохион байгуулж ажилласан нь үр дүнд хүрсэн.
БАРИМТ 6
-УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацааандаа Чингэлтэй дүүргийн Дээд салхитын аманд олон улсын стандартад нийцсэн гүйлтийн зам бүхий Хөл бөмбөгийн талбайг барьж байгуулах ажлыг хийж гүйцэтгүүлсэн.
БАРИМТ 7
-УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа санаачлан Чингэлтэй дүүргийн 19-р хороонд эх орны байгалийн гантиг чулуугаар урласан, хагас дугуй саран хэлбэр бүхий иргэд, хүүхэд залуучуудад зориулсан “Эрдмийн задгай театр”-ыг барьж байгууллуулсан.
БАРИМТ 8
- Дүүргийн Засаг даргаар ажиллаж байх үеэсээ санаачлан уйгагүй хөөцөлдөж, тус дүүргийн 10-р хороо, 39-р сургуулийн ард байрлах “Чингэлтэй дүүргийн спорт цогцолбор”-ыг барьж байгуулах ажлыг эхлүүлсэн. Монголд анхны гэж хэлж болохуйц битүү дээвэр бүхий хокейн талбай, бусад спортын 10 гаруй төрлийг багтаасан уг ордныг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа ашиглалтад оруулуулж дуусгасан.
БАРИМТ 9
-2000-2008 онд Нийслэлийн төрийн сангийн даргаар ажиллаж байх хугацаандаа Улаанбаатар хотыг өмнөх үеэс хуримтлагдаж үүссэн олон давхар өрийн сүлжээнээс гаргаж, хот шинэ эдийн засгийн утгаар хөгжих бололцоог нээж өгсөн нь түүний мэргэжлийнх нь чадавхийг илтгэдэг.
БАРИМТ 10
-Хуучирч шороо нь гарсан барилгачдын талбайг “Тусгаар тогтнолын талбай” болгож, төв талбайн дараа орох чанар бүхий 2 дахь талбайг тэрбээр мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа барьж байгуулуулсан.
БАРИМТ 11
Тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа 20 гаруй хууль, хуулийн нэмэлт өөрчлөлтийг гишүүдийн хамт санаачлан батлуулсан. Оюунтолгой, Эрдэнэтэд үйлдвэртэй холбоотой томоохон дүгнэлт гаргах ажлын хэсгүүдэд орж ажилласан. Байр сууриа мэргэжлийн үүднээс даацтай, тод илэрхийлж, түүн дээрээ хатуу зогсдог.
БАРИМТ 12
-Хэвлэлд өгсөн ярилцлагуудаас нь үзэхэд эрхэлсэн ажилдаа санхүүгийн сахилга бат, дэгж журмыг нэн тэргүүнд тавьдаг. Удирдах, удирдуулах ёсыг эрхэмлэдэг. Хаана сахилга бат байна тэнд хөгжил дэвшил байна гэж үздэг.
Сэтгэгдэл
зочин [202.9.40.160] 2021-12-02 10:18:27
За бас л хөдөлмөрч, оюунлаг хүн хотын менежерээр томилогджээ, Улаанбаатар, Чингэлтэйд олон түүх болсон гоё ажил хийсэн хүн гэдгийг нь мэднээ
zpchih [202.55.191.194] 2021-11-20 02:25:50
Төр ТҮМНЭЭ ГЭСЭН ТӨРИЙН ХАР ХҮМҮҮС ОЛШРООСОЙ, өөрсдөд нь ч ХЭРЭГТЭЙ ТАМД БАЙХ ХУГАЦАА НЬ Ч БАГАСНА ДАА
хаха [103.9.89.103] 2021-11-19 12:10:59
Насаараа Чингэлтэй дүүрэгт амьдарлаа. Энэ хүний үед улам дордсон. одоо бол битүү түгжрээ, явган замгүй хүүхдийн тоглоомын талбайгүй цэцэрлэг саадгүй, хүүхдүүдэд хүрэлцдэггүй сургууль, дүүргийн хотын улсын амьдрал тартагтаа тулсан хэцүү байгаа хэвээрээ хэвээрээ. юу гэж ингэж худлаа шаадаг байна аа
Зочин [66.181.160.107] 2021-11-20 11:31:59
еоо яаж ингеж гутгэж чаддаг бнаа?!!! би ч чингэлтэйд насаага амьдарч бна. Ганболд дарга шиг хийсэн ажилтай хэлэх угтэй хун мэдэхгуй л юм бна да...
Зочин [43.228.129.151] 2021-11-19 05:46:52
Ёстой нүдээ олсон томилгоо болжээ мундаг удирдагч. Амжилт хүсий
Зочин [202.9.41.60] 2021-11-19 05:42:09
Ганболд ирсэн нь сайн болжээ, Чингэлтэй дүүргийг үнэхээр хөгжүүлсэн хүн дээ ...
Иргэн ц [43.228.129.151] 2021-11-19 05:38:52
Ажлын амжилт хүсье ээ. Мундаг ажилсаг, хөдөлмөрч хүн шүү.
Зочин [103.57.92.233] 2021-11-19 05:22:43
Гантөмөрийн дайтай л ажиллаасай билээ. Гантөмөр мөн ч их ажил амжуулсандаа. Дэргэдээ авч хамт ажиллабал өөрт нь их хэрэг, түшиг болно доо. Ганболд менежерийн хувьд сайн сайн. Сайхан ажилладаг хүн шүү.
Зочин [66.181.161.65] 2021-11-19 10:16:00
Т.Гантөмөр бол нохойн баас
Зочин [202.126.90.130] 2021-11-19 03:45:11
мэргэжил нь бишээ. Күрс төгссөнөө дээд сургууль төгссөн юм шиг бичих юм. Уг нь инженер хүн ерөнхий менежер хийх учиртай.
naranzul [202.126.90.13] 2021-11-19 02:25:54
Чавдарлаг удирдагч, зөв зохицуулагч, хотын аль ч дүүрэгт энэ хүний хийж бүтээснээс илүүг харахгүй л байна.Засаж тохижуулсан зам талбайгаар нь явж... бүтээн байгуулсан соёл амралтын хүрээлэнд очиж, стандартад нийцсэн талбайд уралдаан тэмцээн болж байгааг харах сайхан байдаг шүү ... Таньд ажлын амжилт эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье! Нийслэл хот маань одоо нэг зөв менежментэд орох нь дээ
ПАА .... [202.179.27.160] 2021-11-19 01:18:26
ПАА ... БУЗАР ЛУТ САХИЛГА ХАРИУЦЛАГАТАЙ ЮМ БИЗ ДЭЭ
Зочин [192.82.67.154] 2021-11-19 01:08:18
Миеэ ер нь сүрхий дотор ухаантай, сэмхэнээр шургуулаад л байна шүү
Амжилт хүсье [192.82.71.40] 2021-11-18 23:33:17
Энэ хүнийг Сумъяабазарын оронд томилох хэрэгтэй байгаа юм даа уул нь. Ганболд дарга маш ажилсаг, шударга, ажилдаа зүтгэлтэй хүн. Харин яагаад их хуралд дэвшүүлээгүй юм бол доо?!
zochin [64.119.19.87] 2021-11-18 23:11:54
Zuv zuv Batsumbereles salgaj uguhiig ard irged chin husej baina
Зочин [64.119.19.87] 2021-11-18 23:09:52
CHINGELTEIN ZASAG DARGA BATSUMBERELIIG YARALTAI AJLAAS NI HALAHGUI BOL ENE HUN YUCH MEDEHGUIN DEER YUCH HIIJ CHADAHGUI HUN BAINAA. DUURGIIN TOHIJILT, EDIIN ZASGIIN YAMARCH MEDLEGGUI HUN TUL HII DEMII HOLIJ SOLIHOOS UUR YUCH HIIHGUUI BAINAA GANBOLD DARGAA
Зочин [122.201.24.37] 2021-11-19 10:01:24
Bugj unsegch sumbee gej goe gar shvv dee
зочин [122.201.21.182] 2021-11-18 17:05:44
Д.Ганболд дарга шиг хүн, хөдөлмөрч хүн ховор доо. Өглөө эрт ажлын цагаас өмнө Чингэлтэй дүүргийн бүх газраа шалгаж удирдлагуудынхаа ажлыг шалгаж сайныг үнэлж, саарыгсайжруулдаг тийм л хүн. Ажлын амжилт хүсье.
Зочин [192.82.71.224] 2021-11-19 13:04:46
Чи хужаа шээсэнд тийм их өртөө юмуу
Зочин [59.153.114.240] 2021-11-19 10:52:53
Ёстой үнэн. Шөнө оройн цагаар ч өөрийн биеэр шалгаж үүрэг өгдөг байсан ийм удирдагч ховор шүү
Зочин [202.126.89.197] 2021-11-18 15:15:03
Хааанахын хүн юм бол. Удам судар ах дүү хамаатан садан гэх хүмүүс нь ямар хүмүүс байна. Дээшээгээ 3 үегүй Миеэгээс эхлээд олон хүн бий шүү.
Зочин [202.55.180.58] 2021-11-19 01:11:10
миеэгийн хамаатан хүн . өмнөх УИХ д эрдэнэбат , ундраа , ганболд гэсэн миеэгийн 3 хамаатан намын нэрээр сууж байв . хятад угсааны хүн
Зочин [66.181.160.21] 2021-11-18 15:30:44
Хийсэн юмтай хэлэх үгтэй мундаг менежменттэй хүндээ
Зочин [202.126.90.141] 2021-11-18 15:13:12
Очиж уулзаж хэн болохыг нь танинаа
Зочин [202.126.88.139] 2021-11-18 14:49:25
Схйн мэдэхгүй юм, шударга л байгаарай даа, худалч, хулгайч, луйварчдад уусчихав даа,
Зочин [122.201.21.182] 2021-11-18 16:22:39
тийм хүн арай ч бишээ. Өөрийн гэсэн үзэл бодолтой хүн .
Чингэлтэй дүүрэг [192.82.67.197] 2021-11-18 14:33:39
Мундаг л даа , Чингэлтэй дүүргийн бахархал
Д.Нарантуяа 17 р хороо [43.242.243.111] 2021-11-19 02:01:21
Үнхээр мундаг дүүргийн маань бахархал болсон дарга даа ашгүй дээ их ч юм хийн дээ энэ хүний уриа...Хаан сахилаг бат байна тэнд хөгжил дэвшил танд амжилт хүсэе
Zochin [192.82.70.173] 2021-11-18 14:17:35
Зөв хүн болжээ. Амжилт
Зочин [192.82.68.99] 2021-11-18 14:04:10
аааа цус хэн мэдлээ нөгөө таван толгойн тэрбумтан толгойт шиг л болно биз тун удахгүй еөк үнсэнэ АТГ ачна прокурор торгоно гүйцээ
Зочин [150.129.142.33] 2021-11-18 13:32:09
Улаанбаатар хот маань одоо л нэг зөв удирдагчтай болжээ.Чингэлтэй дүүргийн бүтээн байгуулалт энэ хүнтэй холбоотой.Амжилт хүсье.
Зочин [192.82.68.100] 2021-11-18 13:13:28
За мэдэхгүй саяханл энэ МАНгарийг газар доогуур ортол муулж байсан сан
Зочин [202.126.89.203] 2021-11-19 08:45:03
Сайн удирлагч үөв хүнээ тавьжээ
Энхболд [64.119.27.243] 2021-11-18 12:45:07
Хийсэн бүтээсэн зүйлтэй, хэлэх үгтэй, манай пүүргийн хамгийн сайн засаг дарга байсан. МАН зөв хүнээ томилжээ
Иргэн [103.212.119.133] 2021-11-18 12:40:38
Энэ төр засаг маш зөв томилгоо хийсэн байна
Зочин [103.212.119.133] 2021-11-18 12:35:32
Яг л нүдээ олсон томилгоо байна даа
Зочин [103.212.119.195] 2021-11-18 12:12:21
Жинхэнэ ажилсаг дарга гэж боддог, ЧД- ийн иргэдэд зориулан амралт, спорт цогцолбор, Явуугийн цэцэрлэг гээд хичнээн сайхан газруудыг байгуулсан. Гэр хороололд тавьсан чулуун замаар нь явах болгондоо баярлаж явдаг.
зочин [124.158.69.214] 2021-11-18 12:07:55
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙНХЭЭ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ МАШ ИХ ЗҮЙЛ САНААЧИЛАН ХИЙСЭН. УХААНТАЙ ХӨДӨЛМӨРЧ ХҮН НИЙСЛЭЛИЙГ УДИРДАХ ГЭЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА.
Зочин [106.128.102.122] 2021-11-18 11:53:28
М Энхболдийн гар хөл улаанбаатарыг утаанбаатар болгоход үнтэй хувь нэмэр оруулсан гар
Зочин [103.212.119.195] 2021-11-18 11:56:20
Хэлэх үг, хийсэн юмтай хүндээ
Шударга бүтээлч хүн [202.126.90.86] 2021-11-18 11:05:42
Ганболд даргын бүтээн байгуулсан хийсэн ажлыг харахад зардал хөрөнгө нь чанартай хийгддэг. Банхар. Б-нхээс 3 дахин бага өртөгтөй.
зочин [202.9.40.125] 2021-11-18 10:55:09
ажилдаа сэтгэлтэй алсын хараа сайтай хөдөлмөрч ажилласаг зарчимч дарга даа зөв сонголт амжилт
Зочин [202.126.90.86] 2021-11-18 10:51:53
Хийсэн бүтээсэн бүхэн нь төгс чанартай 100 жилийн баталгаат эдэлгээтэй ОУ-н жишигт хүрсэн бүтээн байгуулалт байдагдаа. Нийслэлийг улам илүү хөгжүүлэх нөр их ажилд нь өндөр амжилт хүсье!
Иргэн [192.82.77.239] 2021-11-18 10:33:40
Захирагчийн ажлын албыг сайн шалгах хэрэгтэй их юм гарна.Нябо хүртэл 70 хүрсэн даргын гарын хүн хадаастай
Оюунцэцэг [59.153.113.104] 2021-11-18 10:32:49
Жинхэнэ ХӨДӨЛМӨРЧ ХИЙЖ БУЙ АЖЛЫНХАА АРААС ЭХЛЭХЭЭС НЬ ДУУСТАЛ АРААС ХЯНАЛТ ТАВЬЖ ажилладаг ажил хэрэгч хүндээ
Э.Энхжаргал [66.181.167.95] 2021-11-18 09:00:24
Амжилт бүтээлч хүн шүү
Иргэн [103.212.118.150] 2021-11-18 08:46:49
Нөгөа муу ганаа яасын болоо..
Зочин [103.10.23.228] 2021-11-18 08:12:26
Ёстой зөв шударга ажил хэрэгч бүтээлч хүн тавигдсан байна аа баяр хүргэе
Zochin [202.126.89.33] 2021-11-18 07:43:37
Ганболд дарга шиг хүн хөдөлмөрч хүн ховор доо, хуруугаа ч хөдөлгөж үзээгүй нөхөд юуг мэдэх вэ дэ, ийм л юм бичицгээнэ
Ёстой зөв хүн болж дээ. [103.26.193.162] 2021-11-18 07:31:31
Ёстой мундаг хүн болсон байна. Чингэлтэй дүүргийг янзын болгосон хүн шүү дээ
Zob hun boljdee [202.126.89.33] 2021-11-18 07:26:35
Зөв хүн болжээ