АТГ: Банкны ажилтанд хахууль өгсөн иргэдийг 'шүгэл үлээгч' гэж үзэх үндэслэлгүй

Aдмин / Хууль

ХААН банкны зээлийн эдийн засагч иргэдээс хахууль авсан гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн талаар АТГ-ын ахлах ажилтан, ахлах комиссар Т.Мөнхтунгалагаас тодрууллаа.

-Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан ХААН банкны салбарын ажилтан Т.Ууганбаатар, иргэн Ц.Нямдаваа, Г.Мөнхбаясгалан нарт холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 15-ны өдөр дахин хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

ХААН банкны Хархорин салбарын харилцааны менежер Т.Ууганбаатар нь иргэн Ц.Нямдаваагийн 4 өрөө орон сууцыг барьцаалан 150 сая төгрөгийн зээлийг судалж олгуулахдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 15 сая төгрөгийг хахуульд авсан, түүнчлэн иргэн Ц.Нямдаваа нь 150 сая төгрөгийн зээл авахдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор урьдчилан амлаж, Т.Ууганбаатарт албан тушаалын байдалтай нь холбогдуулан 15 сая төгрөгийг хахууль болгон өгсөн, уг хахуулийн гэмт хэрэгт Ц.Нямдаваагийн нөхөр Г.Мөнхбаясгалан хамтран оролцсон нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн үзлэгийн тэмдэглэл, зээлийн хувийн хэрэг, барьцааны гэрээ, зээлийн хорооны шийдвэр болон өөр бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

Шүүхээс уг хэргийг хянан хэлэлцээд банкны ажилтан Т.Ууганбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон. Мөн иргэн Г.Мөнхбаясгалан, эхнэр Ц.Нямдаваа нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, зорчих эрхийг нэг жил хасах ялаар шийтгэжээ.

-Гэхдээ энд нэг эргэлзээтэй асуудал үүсээд байгаа. Иргэн Ц.Нямдаваа, Г.Мөнхбаясгалан нар хахууль өгснөө илчилж хууль хяналтын байгууллагад өөрсдөө хандсан. Гэтэл тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөнгүй гээд байгаа шүү дээ.

-Иргэн Ц.Нямдаваа нь ХААН банкнаас бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээл 150 сая төгрөг авахдаа өөртөө давуу байдал олгохоор урьдчилан амлаж, 15 сая төгрөгийн хахуулийг банкны ажилтан Т.Ууганбаатарт өгсөн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Энэ хэрэгт түүний нөхөр Г.Мөнхбаясгалан хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь нотлох баримтаар тогтоогдсон. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн.

Хахууль өгөх гэмт хэргийн хувьд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл нь “хясан боогдуулсны улмаас хахууль өгснөө сайн дураараа илчилсэн” гэх нөхцөл байдлыг шаарддаг. Гэтэл энэ хэргийн хувьд ийм нөхцөл байдал анхнаасаа үүсээгүй. Харин талууд урьдчилан тохиролцож, хахуулийн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон байгаа. Тэгэхээр иргэн Ц.Нямдаваа, Г.Мөнхбаясгалан нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл байхгүй. Хууль бус үйлдэл хийлгэхээр урьдчилан төлөвлөж, зориуд санаатайгаар хахууль өгсөн хүнийг ялаас чөлөөлөхгүй.

-Тэдгээр иргэдийг банкны ажилтны зүй бус үйлдлийг илчилсэн шүгэл үлээгчид гэсэн байр суурь илэрхийлэгдэж байгаа. Ийм маягаар шүгэл үлээгчдийг яллаад байвал авлигатай хийх тэмцэлд ахиц дэвшил гарахгүй гэсэн шүүмжлэл гарч байна.

-Банкны ажилтанд хахууль өгсөн иргэдийг “Шүгэл үлээгч” гэж үзэх үндэслэлгүй. Яагаад гэвэл тэд зээл авсныхаа хариуд банкны ажилтанд албан тушаалын байдалтай нь холбогдуулан 15 сая төгрөгийн хахууль өгөхөөр урьдчилан амлаж, хахууль өгсөн, энэ үйлдлээрээ өөртөө илт давуу байдал олгох сэдэл зорилго анхнаасаа агуулсан.

Шүгэл үлээгч гэдэг бол нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх, өргөдөл гомдол гаргах, тайлбар өгч байгаа хүнийг хэлдэг. Дээрх тохиолдолд банкны ажилтнууд зээл гаргахдаа хахууль авч байна, хувь авч байна, үүнийг зогсооё гэж нийтийн эрх ашгийг хамгаалж ярьсных нь төлөө шүүхээр шийтгэсэн зүйл биш. Харин бусдад урьдчилан амлаж хахууль өгч өөрийн хүсэл зорилгыг биелүүлсэн, өөрөө гэмт хэрэг үйлдсэнд нь хариуцлага оногдуулсан асуудал л байгаа юм.

Шүгэл үлээгч нь хууль бус явдалтай тэмцдэг, түүний эсрэг дуугардаг, хууль бус явдалд өөрөө оролцдоггүй, оролцох санаа сэдэл агуулдаггүй байх ёстой гэдгийг онцлон хэлье гэлээ.

Эх сурвалж: АТГ


Сэтгэгдэл

Зочин [43.242.243.204] 2021-11-21 01:42:17

MANAN-d avilgatai temtseh unen sonirhol baihgui ee. Orlogiihoo eh uusveriig aldahiig hen huseh ve de.

Зочин [202.21.108.39] 2021-11-20 06:01:20

Авилгалтай тэмцэх газар биш Авилгал дэмжих газар болсон байна. Нэн даруй удирдлагуудыг нь огцруулах хэрэгтэй. Саяны тохиолдолд нийгэмд маш муу, бүр маш муу дохио өглөө!!!

Зочин [202.9.47.10] 2021-11-20 03:40:57

Зөв. энэ авгай нөхөр хоёр шиг увайгүй хүмүүс олон болчоод байгаа юм! Хүн гуйж ажлаа бүтээчихээд эргэж ходрох төлөвлөгөөг аль эрт зохиосон байх нь ээ!! Ккк.

быөыбөыбө [192.82.83.202] 2021-11-20 14:16:28

Зөв. Төрийн албанд ажиллаж байгаа хүн санаатайгаар өгч байсан ч ер нь ямар ч тохиолдолд хахууль авч болохгүй шүү дээ. Америкийн цагдаа нар зориуд үнэтэй цаг энэ тэр зүүгээд согтуу дүр эсгээд дээрэмдэх гээд ирсэн хүнийг баривчилж хуулийн хариуцлага хүлээлгэсэн тухай уншиж байсан. АТГ-ийнхнээр бол америк цагдаа нар бас шоронд орох юм байна л даа.

Зочин [192.82.80.134] 2021-11-20 05:40:03

Ингээд хахуулийг ДАЛДЫН ДАЛД хэлбэрт орууллаа даа.Ямар нэгэн ашиг сонирхолын зөрчил АТГ т байна даа.Ийм байгууллага байх шаардлагатай юу.Авилгачидад боломж олгодог хууль бас байгаа . Тэр нь авилгалаа зөвшөөрч ялаа хөнгөвчлүүлдэг хууль. Одоо АТГ бас хуулийн цоорхойгоор авилгалыг өөгшүүлсэн хуулийн заалт гаргаад ирэв. Авилгал цэцэглэн мандах нь ээ

Зочин [192.82.80.134] 2021-11-20 05:31:10

Банкны ажилтан хахуул авах есгүй л шүү дээ.Тэр банкны ажилтан ажлаа хийгээд цалин авна.Зээл олгоод хахуул авна.болж байгаа юм уу.АТГ ажлаа хийж чадахгүй байгаагийн илэрэл өгснөө мэдүүлсэн хүнийг шийтгэдэг ямар хууль байнаа.Харин ч авилгачдийг өршөөдөг хэргээ хүлээж ялаа хөнгөвчлүүлдэг хууль гаргачихаад ийм шийдвэр гаргаж болохгүй ээ.АВИЛГАЛ далд хэлбэртээ байг гэж үзэж байгаа юм байна л даа.Тэнэг шийдвэр тэнэг хууль , тэнэг монгол зан.Энэ янзаар авилгал далд хэлбэрт шилжлээ дээ

Зочин [66.181.184.69] 2021-11-20 01:05:31

ХЭНИЙГ АВЛИГАЧИН гэх юм вэ? ЭНЭ АТГ ын мэдээллээс харвал АВЛИГАЧИНГ ИЛРҮҮЛЖ болохгүй, ЯЛ өгнө шүү гэж байгаа бололтой. ИРГЭДЭЭ авлигачинг ИЛРҮҮЛВЭЛ ЯЛ өгнө шүү гэж АТГ айлгаж байгаа юм уу?

хххх [192.82.86.97] 2021-11-20 03:16:45

Монгол төрд үүрэлсэн хулгайч нарын өөртөөн зориулаж хийсэн хууль шүү Нэгэнт төрийн нэрээр баталсан хуулийг АТГхэрэгжүүлхээс өөр аргагүй болоод энэ Ард олоныг мөнгө худлаа үгэнд нь хууртан сонгож эрх мэдэл өгсөн хулгайч нараас л хариуцлаг нэх дахин дахин хулгайч сонгож эрх мэдэл өгсөний гай энэ Гэмэт хэргийг хөөн гэлэцэх хуцаа Гэмэт хэргийг хялбаршуулан шийдэхАвилгал авсан өнсөниг хамат шийтгэх гээд төрд үүрэлсэн хулгайч нарын хийсэн хууль олон би

Зочин [202.179.21.250] 2021-11-19 23:56:22

Tegbel yaj ene AVILGAL ilreh ve aan?!!!!!!!!!! Zovhon avilgal avsan huniig l shiitge!

Зочин [192.82.75.80] 2021-11-20 04:59:45

хахууль өгнө гэж болохгүй зүйлээ болгож бүтээлгээд эргээд бухдаг ийм бузаруудыг адил ялла.. Харин хахууль өгнө гэж амлангуут хахуулийг нь авахгүй мэдээлсэн бол тэр зээл гуйсан этгээд өөрөө цэвэр ялтан болох ёстой. банкны ажилтан шуналдаа тэвчээргүй мөнгө авсан нь хам хэрэгэн. 2 уулаа ялт үйлдэлтэн шүү. шүүх зөв шийдэжээ.

Зочин [202.126.89.26] 2021-11-19 22:49:34

Энэ шүгэл үлээгч мөн шүү ганцхан Мөнхбаясгалан Нямдаваа нарт тохиолдож бөйгаа биш ер нь олон иргэд ингэж хохирч байгаа тэрийг л илчилсэн байна шүү дээ. Цаашдаа ийм байдал давхцаэ олон хүн хохирох вий гэсэндээ авоигыг нь өөрөө илчмлсэн байхад тэнэг прокурор чинь

Хандлага өөрчлөгдсөн үү? [192.82.76.150] 2021-11-19 14:48:45

2007 оны үед "авилгал зөвхөн төрийн байгууллагуудад гардаг" гээд л байсан. Тухайлбал Монголбанк, Төрийн, Хадгаламжийн банканд гарч болно, Харин ХХБанк, ХААН, Голомтод авилгал гарч болохгүй, учир нь эдгээр нь хувийн банкууд. Энэ хандлага хэвээр байгаа юу??? Авилгалтай тэмцэх газар энэ хандлагыг өөрчилсөн үү?

Зочин [192.82.75.125] 2021-11-19 12:24:59

Шүгэл үлээгч мөн л баймаар юм ...АТГ нь ингэхээр яах болж байнаа Ажлаа бүтээж ЗЭЭЛ авахын тулд наад зах нь ХООЛОНД оруулах ...гарын бэлэг ...танил талдаа тав арван төгрөг өгч хөөцөлдүүлэх ..эсвэл тухайн иргэн аргаа барахдаа ӨӨРӨӨ нүүр тулж АВИЛГАЛ өгөхөөс өөр ГАРЦААГҮЙ байдалд оруулдаг нь НУУЦ биш шүү дээ .... АВАИГАЛЫН ХУУЛИНДАА НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ оруулаач.ээ.......ӨГСӨН АВСАН 2 хоёулаа ХЭРЭГТЭН болох заалттай болохоор ХЭН ИЛЧИЛЖ ӨӨРИЙГӨӨ БАРЬЖ ӨГӨХ ВЭ дээ .... Чимээгүйхэн ЗЭЭЛЭЭ бүтээгээд ХАХУУЛЬД өгсөн мөнгөөрөө ХОХИРОГСОД олон .... ЗЭЭЛ АВСАН ИРГЭН БҮР АВИЛГА ӨГДӨГ гээд хэлчихэд хилсдэхгүй дээ ....АВИЛГЫН ХУУЛИА ЭРГЭЖ ХАРААСАЙ даа ....

zochin [202.9.46.133] 2021-11-19 11:52:02

ene odoo yu geed soliorood bgaa yum be ajil hiih gej bankind zeel avdag jaurmiin daguu materialaa uguhuur butehgui hysan booj olon yum shardaad butehgei tegeed hahuul ugch yumaa buteesen tegeed unenee heleheer gemt heregten boldog ene odoo tegeed shudraga yoss yumuu unen dampuursan uls boljee


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.