М.Батбаатар: Орон сууцны үнийг хэт хөөргөддөг гажиг Монголд л байна

Aдмин / Эдийн засаг

- АШИГ ОЛОХ АЛТАН ДУНДАЖ ТҮВШИН БОЛ 15-20 ХУВЬ Л ГЭХ ДЭЛХИЙН ЖИШИГ БАЙНА ШҮҮ ДЭЭ -

Барилгачдын холбооны тэргүүн М.Батбаатартай ярилцлаа.


-Сүүлийн үед байр орон сууцны үнэ хэт их нэмэгдэж байна. Олон улсад, тэр тусмаа Хятадад эсрэгээрээ үнэ нь унаад эрэлт байхгүй болсон гэх. Манайд орон сууцны үнэ юунаас болоод ингэж нэмэгдээд байна вэ?

-Цар тахлын үеийн хямралаас үүдээд үнийн асуудал янз бүрийн хэлбэрээр савлаж байна л даа. Жишээлбэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг нэмэх, барилгын материалын үнэ нэмэгдэх, үүнээс улбаалаад орон сууцны үнэ нэмэх асуудал гаарсан. Үнэ нэмэгдээд байгаа асуудлыг холбогдох яам, тамгын газрууд байнга судалгаатай ажиглаж үндэслэлийг сайн тогтоож байх хэрэгтэй. Тэгж тогтоохгүй назгайрсны улмаас 2021 оны барилгын материалын үнийн өсөлтийг коэффициентээр тооцохгүйгээс болж төрийн, төсвийн хөрөнгөөр баригдаж буй барилгуудад үнийн өсөлт гарч барилгачид хохирсон асуудал гарч байна. Үнийн өсөлтөд шинжлэх ухаанч буюу ажил хэрэгч байдлаар хандаж, урьдчилсан таамаг судалгаа хийж байгаагүйн балаг. Үүнээс манай барилгын системийн төрийн захиргааны байгууллагууд сургамж авах шиг боллоо.

-Тэгэхээр Монголд үүсч байгаа үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг материалын үнэтэй л холбож үзээд байна уу?

-Үнийн өсөлт хэд хэдэн хэлбэрийнх байдаг. Үнэхээр гарцаагүй гадаад, дотоодоос шалтгаалсан эх үүсвэртэй үнийн өсөлт байна уу, тэрүүгээр далимдуулаад хөөргөдөлт байна уу, хэт хөөргөснөөс болоод хөөсрөлттэй үнэ үүссэн үү гэсэн гурван чиглэлээр ангилдаг. Тэгэхээр өнөөдрийн байдлаар барилгын материалын зарим нэгэн түүхий эд, материал үнэд орсноор байр орон сууцны үнэ нэмэгдсэн. Жишээлбэл, арматур төмөр, хөөсөнцөр гээд гадаадаас түүхий эдээ авдаг материалууд өссөн л дөө.

Гадаадад ч нэлээд өссөн. Дотоодод ч өссөн. Энэ бол бодит өсөлт. Нэг барилга барихад 200-300 төрлийн материал ашигладаг. Харин үүгээр далимдуулаад барилгынхаа үнийг өсгөчихсөн байдал ч харагдаж л байна. Тэгэхэд БНХАУ-ын Эрээн хотод гэхэд барилгын материалын үнээс болоод үнэ нэмсэн асуудал ажиглагдаагүй. Одооноос л үнэ өслөө, бараа материалын үнэ нэмэгдэж байна гэсэн яриа гарч эхэлж байна. Энэ хөөргөдсөн үнэ богино хугацааных юм. Гадаад зах зээл дээр үнэ нэмэгдэхгүй. Орос, БНХАУ-ын зах зээл дээр барилгын материалын үнэ тогтвортой байгаа.

-Үнийг хэрхэн зохицуулах ёстой вэ?

-Үүнийг том зургаар нь хараад барилгын салбарын төрийн захиргааны байгууллагууд, Сангийн яам зэрэг газрууд нь тооцоо судалгаатай хандаж, ялгаж салгаж байх хэрэгтэй. Тухайлбал, саяхан Засгийн газрын мэдэлд байх стратегийн ач холбогдолтой 30 аж ахуйн нэгжийг нэрлэлээ. Түүнд манай Барилгын хөгжлийн төв гээд төрийн захиргааны төв байгууллагын нэр орчихсон байна. Төрийн орон сууц санхүүжилтийн корпорацийг оруулсан. Энэ хоёрыг яагаад төр стратегийн ач холбогдолтой төрийн өмчит байгууллага гэж анхааралдаа авах болов. Миний хэлж байгаа үнийн өсөлт, үүнээс болоод орон сууцны үнэ өсөх, барилгын материалын үнэ өсөх, иргэдэд эцсийн бүтээгдэхүүн болж очиход орон сууцны үнэ хэт үнийн хөөсрөлтөд хүрч байгааг барихын тулд энэ байгууллагуудыг төр өөрийн талдаа авч байна шүү дээ. Тэгэхээр энэ байгууллагуудын хариуцлага өндөрслөө.

-Монголдоо барилгын материалаа үйлдвэрлэх боломж нөхцөл хэр байна вэ?

-Сүүлийн 20-иод жил энэ бодлогыг нэлээд эрчимтэй баримталсны үр дүнд барилгын материалын 70 орчим хувийг Монголдоо үйлдвэрлэх бүрэн боломжтой болсон. Зарим нэгийг нь бүр экспортод гаргадаг болсон. Жишээлбэл, цементийг гаргаж байна. Гэтэл зарим материалынхаа түүхий эдийг Хятадаас авч чадахгүй болсон. Жишээ нь, нефтийн шаар авч чадахгүйгээс болоод хөөсөнцрийн үйлдвэр нь зогсчихдог. Түүхий эдээ нэг бол нөөцлөх хэрэгтэй. Нэг бол өөрсдөө бэлтгэх хэрэгтэй. Арматур гэхэд Монголд үйлдвэрлэе гэвэл эхлэлийг нь тавьчихсан шүү дээ. Бэрэнгийн арматурын үйлдвэр байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр байна. Мөн арваад хувийн хэвшлийн үйлдвэр байгаа. Энэ бүгдийнхээ хүчийг нэгтгээд тодорхой хэмжээний татвар урамшууллын бодлого явуулаад чанарт нь хяналт тавиад явбал ойрын 2-3 жилдээ арматурын 50-60 хувийг Монголдоо ханган нийлүүлэх боломжтой. Бусдыг нь яах вэ өндөр үнээр авдаг л юм байгаа биз. Цемент бол үнэ өртгийн хувьд тогтвортой байх боломжтой. Ханын материалуудыг бүгдийг нь үйлдвэрлэх боломжтой.

-Хятад улс байрныхаа үнийг яаж барьж байна, хэрхэн буулгаж байна гэдэг талаар барилгын салбарынхны хийсэн туршлага ч гэдэг юмуу судалгаа бий юү?

-Албан ёсоор судалгаа хийсэн зүйл байхгүй. Сошиал ертөнц, цахим орчноос мэдээлэл авч байна. Ер нь бол орон сууцны үнийг хөөргөдөх асуудал Монголд л байгаа. Түүнээс өөр газар ингэж хөөргөдөггүй. 1 м.кв-ыг нь 1 сая төгрөгөөр барьчихаад 3 сая төгрөгөөр худалддаг өөр газар байхгүй. Олон улсад бол барилгын материалын тухайн жилийнхээ дундаж үнийг зарлачихдаг. 500 төрлийн материалын дундаж үнийг зарлаад ийм үнээр барилгад хэрэглэнэ. Бүтээн байгуулалт хийнэ гээд зарлачихна. Манайх огт зарлахгүй байж байгаад л үнийн өсөлтөд ороод хөөргөчихдөг.

-Барилгын материалын төвлөрсөн цэг байгуулна гэж байсан, юу болж байгаа юм бол?

-Энэ тогтолцоог шинэ Засгийн олж хараад бодлого төлөвлөлтдөө оруулчихсан байгаа. Барилгын материалын худалдаа хувийн журмаар явагдах нь үнийн хөөргөдөлд их нөлөөлж байна. Үүнийг зах зээлд хөрөнгө оруулагчид, холбогдох байгууллагууд ажиглаад Хонхорт барилгын материалын төвлөрсөн цэг байгуулахаар төлөвлөөд байна. Налайхад байгуулна. Улаанбаатар хотын баруун, зүүн захад тийм цэг байгуулна.

Бодлогын зохицуулалт хийх зүйл аяандаа харагдаж байгаа байхгүй юу. Эрээн дээрээс бага багаар аваад энд ирээд 3-4 нугалж зарах зах зээл Монголд хэрэгтэй юү, эсвэл Тяньжин зэрэг үйлдвэрлэдэг газраас нь үйлдвэрийн үнээр аваад төвлөрсөн барилгын материалын төв байгуулах уу. Нэг жилдээ л ямар ч байсан үнийн хөөргөдөлд автдаггүй барилгын материалын нийлүүлэлт худалдааны том сүлжээ болгосон нь дээр үү. Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх ойрын ирээдүйн стратегийн баримт бичиг бий. Түүн дээр парк байгуулна, төвлөрүүлнэ. Урд хойд хөршийнхөө үнээр материал оруулж ирж хангана гээд эхний алхмуудыг хийж байна. Энэ чинь нөгөө гурван төрлийн үнийг хазаарлаж, зохицуулах хамгийн эхний алхам. Дээрээс нь дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ тендерийн сонгон шалгаруулалтаар төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулахад ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэн, үнийн хөөргөдөл үүсгэхгүй байх төр засгийн зоримог шийдвэрүүд дэс дарааллаад гарч байх хэрэгтэй. Сая бол тэрийг нь судлахгүй байж байгаад огцом хямралд ороод бажгадлаа шүү дээ. Гэтэл үүнийг чинь Монголын барилгачдын холбоо аль гуравдугаар сард олж хараад Барилга хот байгуулалтын яаманд хандаад хэлсэн. Үнэ өсч байна, үнийн индексийг тогтооё гээд шинжлэх ухаан техникийн хороогоор оруулаад шийдвэр гаргуулаад Сангийн яаманд өгөх хөтөлбөрийг гуравдугаард сард өгсөн. Гэтэл түүнээс хойш 8-9 сар Сангийн яамтай зөвшилцөхгүй байсаар байгаад жирийн барилгачид зовлон жаргалаа хэлээд тэмцээд ирэхээр яах вэ, яах вэ гээд эхэлж байгаа юм. Одоо ирэх жил тийм л зүйл гаргахгүй байх хэрэгтэй. Тэгвэл үнийн хөөргөдлийг бид таслан зогсоож чадна.

-Өнөөдрийн байдлаар барилгын 1 м.кв нь хэдэн төгрөгөөр баригдаж байгаа вэ?

-Барилга барихад хоёр янзын үнийн категори хэрэглэдэг. Нэгдүгээрт, барилгын өөрийн өртөг. Орон сууцан дээр аваад үзэхэд үнэ өслөө, өслөө гэхэд 1 сая төгрөгөнд өөрийн өртгөөр баригдах тооцоо гардаг. Орон сууцыг олноор нь барих тусам өртөг нь багасдаг. Ер нь яагаад орон сууцны үнэ хөөргөдсөн гэхээр хотын төвд өндөр үнээр газар аваад ашигтай байрлалд байна. Тансаг зэрэглэлийн гээд янз бүр. Тансаг зэрэглэлийн орон сууц бол өндөр үнэтэй чанартай материалаар хотын “А” зэрэглэлд баригддаг болохоор мэдээж үнэтэй байна.

-Хоёулаа 2019 онд уулзахад 150 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжинэ гэж ярьж байсан. Одоо энэ хөтөлбөр хэрэгжиж байна уу. Аль шатандаа явна вэ?

-150 мянган айлын орон сууцны эхний хэрэгжүүлэх бэлтгэл ажлууд нь явагдаж байна. Улаанбаатар хотод Нийслэлийн Засаг дарга 5-6 газарт батламж өгч байна. Урьд нь бас 5-6 газар явагдаж байсан. Одоогоор арваад газар дахин төлөвлөлтөд ороод явж байна. Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпораци нэлээд эрчимтэй ажиллаж байна. Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци гэдэг байгууллагыг бэхжүүлж, төрийн мэдэлд байлгах нь зүйтэй юм аа гээд сая зарласан 30 аж ахуйн нэгжийн тоонд оруулж, хүчийг нь нэмэгдүүлэх арга хэмжээ авах шинжтэй болж байна. Хуучин төлөвлөсөн ажлууд явагдаж байгаа ч бага хэмжээний л ахицтай байгаа. Жилдээ 2000-3000 айлын орон сууц ашиглалтад орж байх шиг. 2022 оноос нэлээд эрчимтэй явагдана. Монголын барилгачдын нэгдсэн холбоо үүн дээр яагаад баталгаатай зоригтой дуугарч байна гэхээр 150 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монголын барилгачдын нэгдсэн холбоо нэг үүрэг авчихсан. Хэрэгжүүлэх төлөвлөгөөнд нь. Орон сууц барих энэ үйл ажиллагаанд гардан гүйцэтгэгч компаниудад гадаад, дотоодын хөнгөлөлттэй зээл олгох, баталгаа олгох модуль загварыг гаргана гэсэн үүргийг Монголын барилгачдын нэгдсэн холбоо хүлээсэн. Үүнийхээ дагуу хоёр жил гаруй ажиллаад түрүүчээсээ харилцан хамтран ажиллах санамж бичгүүд зурагдаад эхэлж байна. Жишээлбэл, түрүү долоо хоногт Хонконгийн хөрөнгө оруулагчтай 200 сая долларын гэрээ хийлээ. Бид Улаанбаатар хот Дэнжийн мянгад хэрэгжүүлэх гэж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг Засаг даргаар нь батламж гаргуулаад, үнэ цэнэтэй болгоод, үүнийгээ барьцаалаад хөрөнгө оруулалтыг чинь авъя. Бариад дууссан хойноо барьсан байшингийнхаа үнийг таван жилийн дараа нүүрсээр төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулъя гэсэн. Ингэж болж бүтэхгүй талаа эхэлж ярьж хоёр жил гаруй хөөцөлдөөд одоо гадны хөрөнгө оруулагчдын ихэнхэд нь хэлээд ойлгуулчихсан. Одоо гадаадын хөрөнгө оруулагчид юу хүлээж байна гэхээр Монголын хууль эрх зүйн орчин яаж өөрчлөгдөхийг л хүлээж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын тухай хуульд өөрчлөлт орох гэж байгаа гэдэг мэдээллийг авчихсан. Засгийн газар нь хэрхэн тогтвортой ажиллах нь вэ, эрх зүйн орчин нь хэрхэн өөрчлөгдөх вэ гэдгийг хүлээж байгаа.


Сэтгэгдэл

Зочин [64.119.21.127] 2021-11-29 02:07:22

Төрийнхний бөгс долоосон ичмээр дамшиг даа.

Болд [43.242.242.192] 2021-11-29 02:02:51

Энэ гар чинь барилгын үнийн талаар юу ч мэдэхгүй мал байна. Одоо зөвхөн баоилгын караказ нэг сая төгрөгөөр босож байна.

ЗОЧИН [202.126.89.39] 2021-11-29 01:52:46

МОНГОЛ ОРОНД БАРЬЖ БАЙГАА БҮХ БАРИЛГЫН ҮНИЙГ ХӨӨРӨГДӨХ АСУУДАЛ БОЛ ТЕНДЕР ГЭЭЧ ЮМ ТЭРНЭЭСЭЭ АВИЛГА ӨГСӨӨР НӨГӨӨХ НЬ БАРИЛГАА БАРЬЖ ХҮРЭХГҮЙ ЧАНАРГҮЙ БАРИЛГА БОЛДОГ ТЕНДЕР АВАХЫН ТУЛД 10 ХУВИЙГ НЬ ӨГДӨГ ЭНЭ ХУУЛИЙГ САНААЧЛАН 10 ХУВИЙГ ДЭЭРЭМДЭГ ЖИШГИЙГ ТОГТООСОН НЭР АЛДАР НЬ ОРОН ДАЯАР ДУУСАГДАХ ГАЙТАЙ УИХ-ЫН ХУЛГАЙЧ Ц.ДАВААСҮРЭН ГЭЖ ГАЙ БАЙГАА ШҮҮ

ЗОЧИН [202.126.88.176] 2021-11-28 04:24:40

ХЯТАД,ЭРЭЭН, ОРОСТ ОЧИЖ СУУЦ АВ, ТЭНД АЖИЛД ОР,

ЗОЧИН [202.126.89.39] 2021-11-29 01:47:48

ХУЦДАГ ГАР ВЭ ХӨГИЙН ШУНАЛЫН ТУЛАМАА ЧИНИЙ ҮНЭНИЙГ ХЭЛХЭЭР ХЭЦҮҮ БАЙНА УУ

Зочин [150.129.142.73] 2021-11-28 03:10:15

Tun udhgui vl hudluh ed hurungiin hyamral mongold blon munggui mingolchuud iim ih hudaldaand bga oron suutsiig ablaa yu europt yag iim zvil sayhan blson do hashaandaa baishingaa baritsgaa

ТТ [66.181.176.34] 2021-11-28 02:20:33

Хотын төвийн нэг өрөө байр шинэ хуучин ялгаагүй 100-120сая болчихлоо. Нүхтэд шинэ 1 өрөө 70 сая.Нисэхэд 50 сая байх юм.Замын түгжрэл сургууль цэцэрлэгээс болоод байна.

Зочин [66.181.186.153] 2021-11-28 01:54:32

Үнэхээрийн үнэн шүү

зочин [192.82.69.169] 2021-11-27 22:43:48

ашиг нь өндөр учраас хошуураад олон чанаргүй барилга барьсан. одоо тэр зуучууд гээд нуга хуга үнэ хэлдэг шаарнууд байна.

Би [66.181.186.44] 2021-11-27 07:34:48

1 тоосго өрж үзээгүй ярихаас цаашгүй цагаан гартан насаараа барилгын холбоог тэргүүлж бхийн. Матёриалын үнийн өсөлт тээвэр шатахуун гээд өсөөгүй зүйл алга. Монголд харин ч худалдан авах чадвараа дагаад үнэ бодитой бгаа шүү. Тийм их хөөрөгдөөд бгаа бол авхаа больчиж бно ш дээ. Гайгүй төслүүд бүгд л захиалга дууссан гэхийн. Үнэ чинь эрэлт нийлүүлэлтээр тогтдийн зөнөсөн өвгөн минь.

Зочин [202.179.25.172] 2021-11-28 13:24:41

та нар тоосго өрдөг юм уу? Цутгалт хийсэн болоод энд тэнд нь үлдсэн нүх сүвээрийг хог новшоор дүүргээд хөөсөөр хаачдаг гэлүү?

т [202.9.47.58] 2021-11-27 05:16:51

төриин олон нам нам дагаж баяжсан бөгс долоогч пяялдаг хулгаачуудын мөнгөөө хугаадаг салбарын нэг гээ биздэээ яг үниин буулгаж харагдааач лалруудааа

Зочин [103.229.122.181] 2021-11-27 04:04:17

bair zarj bui humuus ene juuchlaliin b.ga gegch ymand ugmuurgui bnaa.ted nar hymd avaad l une nemeed zarah geed b.h ym

Зочин [103.229.122.181] 2021-11-27 04:02:06

zeel avahuulj mongolchuudiig nasaar n urtei yvuulah ym hiigeed bn.uuniigee bolimoor ym.tur zasag uuniig anhaarch shiidver avah heregtei

Зочин [103.229.122.181] 2021-11-27 03:59:01

chalin muutai baij delhiin jishgiin unetei oron suutsiig hen avahiin bolimoor ym.teneg mongolchuud.....ymaa hiij chadahgui baij amandaa orson uniig heleh ym

Zovhin [64.119.17.241] 2021-11-27 02:46:40

Ene holboo barilgiin salbart yamar hvbi nemer oruulab odii olon jil yagaad tag baib aa odoo shinchlegeh tsag ni boljee

зочин [122.201.21.41] 2021-11-26 15:22:54

Орон сууцны үнийн хөөрөгдөл нэг талаас захиалагчийн шунал гэх үү? нөгөө талаас маш их хэмжээний ипотекийн зээлийг ямар ч хяналтгүйгээр уралдан гаргаж байгаатай холбоотой юу? Барилгыг захиалагч санаандаа орсон тоогоо орон сууцны үнэ болгон хэлж байгаа биш үү? Жишээлбэл, Нэгэн орон сууцны барилгын үнэ Даваа гаригт 1м2 нь 2 сая төгрөг байсан бол Лхагва гаригт 1м2 нь 2,5 сая төгрөг болж 2 хоногт 1м2 тутамд 0,5 сая төгрөгөөр нэмэгддэг нь шударга явдал уу? Буруу аргаар олсон мөнгө эзэндээ хэрэг болдоггүй харин гай чирдэг гэж үг бий юу? Шунал ихэдвэл шулам гэж энэ үү? Орон сууцны борлуулагчид, ченжүүд үнийн хөөрөгдлийг бий болгодог уу? Барилга орон сууцны чанар нь ямар байдаг вэ? Баригдаж байгаа орон сууц болгон нь газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй гэдэг нь үнэн үү? 8 балл гэдэг 5 магнитуд уу? Намагтай устай газар 16 давхар өндөр орон сууц барьж байгаа нь зөв үү? Энэ бүхнийг мэддэг, тооцдог, хянадаг байгууллага байна уу? Бараг л хүүхдүүд байшин барьж тоглодог шиг юм болоод байна уу?

Зочин [122.201.21.93] 2021-11-26 12:51:01

Өөрөө энэ албан тулаалд өдий төдий жил болохдоо энэ гажигийг засах талаар юу хийв дээ. Үгсэн хуйвалдсаар ирсэн шиг санагдах юм. Одоо суурь ганхаж шинжтэй болсон уу? эхлэв үү? шудрага царайлаад байх чинь ..

Зочин [202.9.46.50] 2021-11-26 10:42:33

ганц орон сууц ч биш байхаа хө

Үйлдвэрлэгч [202.126.89.105] 2021-11-26 08:03:07

Үнэ өсгөдөг гол шалтгааны нэг нь банкны өндөр хүүтэй зээл, барилгаа хурдхан дуусгахын тулд банкнаас зээл авдаг, барилгыг хурдан барьлаа гэхэд 360 хоногт барьж ашиглалтад оруулна, зээл, зээлийн хүүний төлбөр гарсаар л байдаг. 2-р шалтгаан нь барилгачид. Чадах чадахгүй барилгачид ирээд хугацаандаа ажлаа хийдэггүй, ашиглалтад орох хугацааг хойш чангаадаг. 3-рт ипотекийн зээл олгоход хугацаа их ордог. Худалдан авагч урьдчилгаа гээд цөөн хэдэн төгрөг өгчихөөд үлдэгдлээ графикийн дагуу өгч чадахгүй төлбөрөө гацаадаг. 4-рт барилга барьж байгаа компаниудын менежмент сайн биш

Зочин [192.82.82.63] 2021-11-26 06:40:25

Орон нутгийн хүмүүс тэндээ сайхан 2-3 давхар хувийн орон сууц бариад ногоо жимсээ тариад, малаа маллаж цэвэр өртөг багатай мах сүүгээ хэрэглээд цэвэр агаарт мөнгөө хураагаад сууж байхгүй яах гэж хот руу тэмүүлж, нүүгээд байдаг юм бол.Хотынхонд хөдөө очиж амьдрах боломж бараг байхгүй.Одоо орон нутгийн хүмүүс тог цахилгаантай машин унаатай интернет утастай дутах юмгүй л болчихсон байх шиг.Хөдөө орон нутгаа тохижуулж, мал сайн маллаж, газар тариалангийн ажлаа улам сайн хийгээд л байвал хотын утаа шороонд вирустэй холилдож байх ямар хэрэг байх вэ?.

иргэн [192.82.74.71] 2021-11-26 06:33:04

Бүх юмны үнэ хөөргөн өсгөвөө хөөрхий!!!!!!! Өнөөдөр Тунхалсан улс гээд л хөөрөөд л байх юм дэлгүүр түцнүүд бүгд үнээнэмээд л гингониод л суух юм харамсалтай!!!!!!! Цалин тэтгэвэрээ нэмээч !!!!!! Яаж удирдахаараа ингэж магартана вэ !!!!!!!!Хүрэлсүхээ хүнээ бодье гэсэн хаана байна.Барилга бүр ярилтгүй шүү!!!!!!!! Энэ нөхөр СХД - 13 хороо 9 байрны 9 орцны лифт солихгүй 50 жил болж байна бусад орц солисон юу бодоод барилга яриад бна лифти сольж өгөөч!!!!!!!! Чи хамгийн сайнийг тавна гэсэн яасан вэ???????? М. Батбаатар гуай!!!!!!!!!

Зочин [192.82.82.63] 2021-11-26 06:12:07

ОХУлсад орон сууцны үнэ үл хөдлөхийн үнэ шалан дээр бууна бушуухан зар гэж судлаачид эдийн засагчид нь бичээд байна.

Зочин [64.119.16.165] 2021-11-26 05:36:33

Ёстой нэг үнэнийг хэлдэг хүн байнадаа.Орон сууцны үнийг гөйхалтай хөөрөгддөг гажиг монголоос өөр хаага ч байхгүй шүү

Зочин [66.181.187.103] 2021-11-26 04:55:46

Монголд бүх хүнс барааны үнэ хөөрөгдөлтөй шүү дээ махаа харалдаа бараг гаднаас авах хямд байх шүү

Зочин [202.9.46.85] 2021-11-26 02:59:01

Гадаадад орон сууц асар өндөр үнэтэй байдаг. Ганц манай оронд биш.

Зочин [202.126.90.38] 2021-11-26 04:28:03

Эдийн засаг, иргэдийнхээ цалин хадгаламжаараа дэлхийн улсуудын сүүлд бичигддэг манайх шиг улсад орон сууцны үнэ өндөр хөгжилтэй улсуудын хагас өндөр байдаг


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.