Гудамж, зам, талбайн цас цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Нийслэлийн 2021 оны төсвийн төлөвлөгөөний дагуу үлдэж буй нэг сарын хугацаанд төсвийн орлого бүрдүүлэгч байгууллагууд орлого бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэн, төсвийн орлогын төлөвлөгөөг арванхоёрдугаар сарын 25-ны дотор нэр төрлөөр нь ханган биелүүлэх.
-Коронавируст халдварын цар тархалтыг бууруулах ажлын хүрээнд иргэд, албан хаагчдаа дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамруулах.
-Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр сайтар хангаж, нөөцөө бүрдүүлж ажиллах.
-Халтиргаа гулгаанаас сэргийлж, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, алслагдсан хороолол болон орон сууцны хороолол доторх авто замын цас цэвэрлэгээний ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо.
Сэтгэгдэл
Зочин [202.9.40.219] 2021-11-29 06:37:59
1.5 жил өнгөрлөө сумтайбузар аа. УБ хотод дэвжиж дээшлэсэн ажил огт байхгүй бн. Улам л доошлоод байхын яах уу? Чи үүрэгдээд л цонхоор чинь амьдрал сайхан харагдаад л суугаад байхуу? Айннн