Галт зэвсгээ тооллогод хамруулаагүй бол зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ

Aдмин / Хууль

Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого үргэлжилж байна. Галт зэвсгийн тооллого нь энэ сарын 14-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд заасан хугацаанд галт зэвсгээ тооллого, бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ.

Энэ талаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Гүррагчаа "Монгол Улсын галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны галт зэвсгийн тооллого явуулах журмын дагуу иргэдийн галт зэвсгийг тоолох ажил арга хэмжээг цагдаагийн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг. Галт зэвсгийн тооллого орон нутагт 69, нийслэлд 71 хувьтай буюу улсын хэмжээнд 70 орчим хувьтай үргэлжилж байна" гэв


Сэтгэгдэл

Зочин [103.80.210.183] 2021-12-10 04:37:35

ПВС буутай хүүхдүүд хаа сайгүй байгаа тэд яаж бүртгүүлэхээ ч мэдээгүй байгаа .

Зочин [66.181.185.78] 2021-12-10 04:15:44

Дарга нар баян хүмүүст хамаагүй зөвхөн ардуудад хамаарах уу

Зочин [203.91.118.254] 2021-12-10 03:07:54

Хуучин бүртгэлтэй буунуудаа бүртгэлд нь өөрчлөлт ороогүй л бол цахимаар бүтэгчихэж болдоггүй юм уу?

зочин [202.126.89.56] 2021-12-10 02:40:03

ХУЦДАГ ГАР ВЭ ТООЛЛОГОД ХАМРАГДАХ АРГЫГ НЬ ХЭЛЖ ӨГӨӨЧ ТОРГОХ ШИЙТГЭХЭЭ Л УРДАА БАРИНА УИХ-Н ГИШҮҮДИЙН ГЭРЭЭР НЬ ОЧИЖ ТООЛЖ БАЙГАА ДАА

С [66.181.160.77] 2021-12-09 13:39:04

хаана бүртгүүлэх юм бэ тодорхой бичээчээ

Зочин [103.80.210.183] 2021-12-10 00:57:55

наад буугаа зар аа зар.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.