ЭМЯ: 286 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас баржээ

Aдмин / Эрүүл мэнд

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 286 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 386,100 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 149 нь Улаанбаатар хотод,
  • 137 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-ээс дээш насны хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,955 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3,626 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 7,026 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-1,385
  • Хүндэвтэр-1,740
  • Хүнд-430
  • Маш хүнд-71 хүн байна.


Сэтгэгдэл

Монгол [66.181.161.23] 2021-12-10 08:42:24

Энэ муухай өвчний халдвар, эндэгдэл буурахаар вакцин гацааж саатуулагч А Н У С нам яасан их сандарч цухалдаж элдвээр дайрч байнаа, вакцин болон вакцинжуулалтыг элдвээр гутааж гацааж Монголчуудыг эрүүл мэнд амь насаар нь хохироосны хариуцлагыг АНус- тай тооцох өдөр мөдхөн ирнээ

Zochin [66.181.161.37] 2021-12-10 07:19:59

Bugan aimagt suuliin hed honog ilereegui l geed bh ym sayhan bolson sumdiin ZDTGazariin uulzalt togloltoor yvsan Saihan sumiin tamgiin gazariin ajilchid maliin toondoo ch yvj chadahgui bugdeeree l kovid tusad emnelegt. gereeree hevtej bn sh te Sum aimag ni nuutslaad bdag ym u

Зочин [66.181.161.123] 2021-12-10 04:41:06

ch ter toogoor yah geed baigaa um ve

Иргэн [122.201.24.102] 2021-12-10 04:14:46

Шүгэлддэг данх шүгэлдээд л байна уу, түргэвчилсэн шинжилгээ мэдээнд орохгүй, гэхдээ эмчилгээ хийнэ, үхэж ч магадгүй, ямар утга байна аа, улсын мэдээнд эхэн үёдээ ороод явчихсан бантан болж байна шүү, 400 сая жуулчны үлгэр минь

Зочин [103.212.119.18] 2021-12-10 04:47:40

Hutsdag muu sda be Elvegdorj iin boovnii us


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.