Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Д.Зүмбэрэллхам сонгогдлоо

Aдмин / Хууль

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн дагуу шинээр байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдаан өчигдөр боллоо.

Хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдааны дэгийн төслийг баталснаас гадна тус зөвлөлийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, Ерөнхий зөвлөлийн даргад гишүүн Д.Зүмбэрэллхам, гишүүн Б.Ундрах, гишүүн А.Насандэлгэр, гишүүн Н.Баасанжав нар нэр дэвшин өрсөлдсөн байна.

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт “Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгоно. ...” гэж заасны дагуу нууц санал хураалт явуулж, нэр дэвшигчид хоёр удаа санал тэнцсэн тул санал хураалтыг гурав дахь удаа зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 12 дахь даргаар Дорждамбын Зүмбэрэллхамыг олонхын саналаар сонголоо.

Дорждамбын Зүмбэрэллхам нь 1979-1984 онд ОХУ-д Мөрдөн байцаагчийн дээд сургууль, эрх зүйч /бакалавр/, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан.

Тэрбээр 1984-1992 онд Өмнөговь аймаг болон Мөрдөн байцаах газар, Мөрдөн байцаах газрын Октябрь дүүрэгт мөрдөн байцаагч, мөрдөн байцаах тасгийн дарга, 1992-2006 онд Цагдаагийн дээд сургууль, Цагдаагийн академид багш, арга зүйч, хичээлийн эрхлэгч, дэд захирал, тэргүүн дэд захирал, 1999-2002 онд Хуульчдыг давтан сургах төвийн багш, 2006-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, 2008-2013 онд Төрийн албаны зөвлөлийн дарга, 2013-2017 онд Элчин сайд, 2018-2019 онд УИХ-ын Тамгын газарт ТББХ-ны зөвлөх, ахлах зөвлөх, 2019-2021 онд Төрийн албаны зөвлөлийн гишүүн, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байна.

Мөн тус хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны дэгийг батлах, шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж баталлаа гэж Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс мэдээллээ.


Сэтгэгдэл

зочин [122.201.22.222] 2021-12-11 15:33:00

Энэ арай хэтэрхий доромжлол тохуурхал басамжлал уу? Уг нь энэ эрхмийг шүүхийн зөвлөлийн гишүүнээр ажиллуулахыг ч дэмжээгүй байтал дахин оруулж ирж зүтгүүлсээр бүр дарга болгочихов уу? МАН-аа гэж?????????? арай л биш үү? яана аа???????

иргэн [66.181.161.40] 2021-12-11 10:23:40

ТА-ыг завхруулчихаад Шүүхийг завхаруулж байгаан биз дээ

Зочин [66.181.160.61] 2021-12-11 09:59:04

Эрхэм гишүүн Б . ЭНХБАЯР аа , чиний нөгөө НӨЛӨӨЛӨЛГҮЙ - ШУДАРГА ШҮҮХ энэ үү ...??? Олон түмэн ч , жирийн шүүгчид ч дэмжээгүй хүнийг МАН гаргаж чадлаа - хуулиа зөрчиж чадлаа - нөлөөлж чадлаа , шударга шүүх байгуулах гарааны цэг нэг иймэрхүү ...

ХН [202.179.27.141] 2021-12-10 08:25:57

НАМ ДАГААД НАЙГАЖ ЯВСААР .... НАСНЫ БӨГСӨНД НАЙРЫН ЭХЭНД ЗАЛАРСЫМ БИЗ ДЭЭ...

зочин [64.119.23.155] 2021-12-10 07:53:58

Хүрэлсүх мэдсэн үү энэ асуудлыг

Зочин [192.82.78.236] 2021-12-10 06:01:26

Угаасаа үзэл бодол нь хуучирсан ийм нөхдүүд шинэчлэлийг олигтой.хийж чадахгүй цаагуураа олон хүнд атгуулчихсан санаа бодол нь урд хийж байсан хүрээнээсээ хальж чадахгүй.

Зочин [202.9.40.197] 2021-12-10 05:52:30

Энэ хүн арай л биш дээ одоо яая гэх эв ард түмэн л хохирох байх


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.