ЭМЯ: 191 хүнээс КОРОНАВИРУС шинээр бүртгэгдэж, 2 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 191 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь шинжилгээгээр батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 386,826 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын хоёр нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 189 нь дотоодын халдвар байна.
Дотоодын халдварын задалж танилцуулбал,
- 121 нь Улаанбаатар хотод,
- 68 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 насны хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,965 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,925 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 5,122 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-1,079
- Хүндэвтэр-1,508
- Хүнд-287
- Маш хүнд-51 хүн байна.
Сэтгэгдэл
Монгол [66.181.161.76] 2021-12-14 04:37:55
Ямар ч бодис тасраагүй, хэвийн байгаа, Монголд энэ муухай өвчин буурахаар элдвээр дайрч давшилдаг АН-ын хөлсний харлуулагчид, одоо гэдсээ тэжээх өөр ажил хөдөлмөр эрхлэх хэрэгтэй
Зочин [202.131.243.186] 2021-12-14 06:22:26
ккк хөлсний гэчжээ. Яаж бодоод ийм шийдвэр гаргадаг байна аа гэмээр шийдвэр гаргадагаас болж өөрсдөө дотооддоо алдчихаад одоо тэгээд буруугаа хэн рүү чихээд байгаа юм бэ? Иргэн Д Оросоос зөв зүгээр ирээд Энх сарангаас халдвар авсан. Оросын 2 төмөр замчинг тусгаарлалгүй тэмцээнд оруулсан 2 л биз дээ
Иргэн [122.201.24.179] 2021-12-14 03:47:51
Эрээний хил хаагдсан шинжилгээний бодис тасарсан, шинжилгээ хийхгүй болохоор халдвар эрс багассан шүү, бага шүгэлд данхан толгойт