ЭМЯ: 125 хүнээс КОРОНАВИРУС шинээр бүртгэгдэж, 2 хүн нас барлаа

Aдмин / Эрүүл мэнд

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 125 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 388,304 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын гурав нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 122 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварын задалж танилцуулбал,

  • 85 нь Улаанбаатар хотод,
  • 37 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 насны хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,972 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,291 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 4,201 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-862
  • Хүндэвтэр-1,128
  • Хүнд-265
  • Маш хүнд-36 хүн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.