Зэвэгийн Дүвчинд Ардын багш цол хүртээв

Aдмин / Нүүр

улгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Чөлөөт бөхийн холбооны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагнал, одон, медалиар шагнах тухай зарлиг гаргалаа.

Ардын багш цолоор:

Чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, мэдлэг, ур чадвараа дайчлан олимп, тив, дэлхийн тэмцээнд алдар нэрээ цуурайтуулсан олон тамирчин бэлтгэн дасгалжуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн гарамгай амжилт гаргасныг нь үнэлж Монгол Улсын гавьяат багш, дасгалжуулагч Зэвэгийн Дүвчинг шагналаа.

Гавьяат дасгалжуулагч цолоор:
  • Чөлөөт бөхийн ахмад тамирчин, Үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлийн гишүүн Балдангийн Санжаа;
  • Чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга асан, дасгалжуулагч Цэрэндагвын Сэрээтэр;
Гавьяат тамирчин цолоор:
  • Чөлөөт бөхийн ахмад тамирчин Доржзодовын Ганбат;
  • Чөлөөт бөхийн ахмад тамирчин Жамсрангийн Мөнх-Очир;
  • Үндэсний шигшээ багийн тамирчин асан Бадрахын Одончимэг;
  • “Женко” клубын дасгалжуулагч Банзрагчийн Оюунсүрэн;
Сүхбаатарын одонгоор:
  • Чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч асан, “Хасу мегаватт” ХХК-ийн ерөнхий захирал Жамьянсүрэнгийн Түмэн-Аюуш нарыг шагналаа.

Мөн нэр бүхий дасгалжуулагч, багш, тамирчид, шүүгчдийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасан байна.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар гардуулж баяр хүргэн, амжилт хүслээ.


Сэтгэгдэл

Зочин [72.143.217.12] 2021-12-23 22:11:29

52 кг барилддаг байсан Хайч Ганбат монуу? Зураг нь арай биш юм шиг харагдах юм. Мундаг мундаг Хойлогдорж, Нацагдорж,,Ойдов, Сэрээтэртэй л зуйрлэхээр мастер даа.

М Батпүрэв [202.179.26.7] 2021-12-23 16:13:06

Дорж зодовын Ганбат гэж агуу тамирчин ёстой хожуу шагнууллаа хайч мэхний мастер

Зочин [122.201.31.172] 2021-12-23 15:13:57

Дүвчин багш бол ок бусад нь худ худ иим юм гэж юу байсиин гош гош

Зочин [202.131.243.186] 2021-12-24 01:10:50

Хүний өмнөөс баярлаж, хүнд талархаж чадахгүй бол таг бай даа

Зочин [64.119.25.125] 2021-12-23 13:57:34

төмөр,төмөр, төмөр

Зочин [66.181.161.11] 2021-12-23 10:00:13

Харин тийм. Улсад 32 жил ажилласан багшийгаа Алтан гадас одонд тодорхойлоод явуулсан боловч өгсөнгүй ээ

зочин [103.212.119.119] 2021-12-23 09:45:49

Энэ нөхөрт урлаг, хүчний спортын хүмүүс харагдах юм аа. Дэлхийн аврага оюуны хүмүүсийг нэг нүдннр ч олж харахгүй хөлдүү дух байна.

Зочин [202.131.243.186] 2021-12-24 01:12:02

Хэлэх гээд байгаа санаа чинь зөв. Санаагаа зөвөөр эерэгээр илэрхийлж сур


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.