Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий аваргууд тодорлоо

Aдмин / Спорт

Монгол Улсад жүдо бөхийн спорт үүсэж хөгжсөний 50 жилийн ойг тохиолдуулан орон нутагт жүдо бөхийг сурталчлах, Үндэсний шигшээ баг бүрдүүлэх тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.

Тэмцээнийг Өмнөговь аймгийн ЗДТГ, Өмнөговь аймгийн БТСГ, Монголын жүдо бөхийн холбоо, Өмнөговь аймгийн жүдо бөхийн холбоо, “Капитрон” банк, “Ингүүмэл Энх” ХХК, “Хангай” констракшн, “Ханбогд” кашмерь хамтран зохион байгуулсан юм.

Медаль хүртсэн тамирчдыг дараах байдлаар танилцуулья.

Эмэгтэй -78 кг. Нийт 7 жүдоч

  1. Б.Ганзаяа Хан-Уул дүүрэг, “Женко” клуб
  2. О.Хүслэн Монголын жүдо академи
  3. Б.Хонгорзул Хан-Уул дүүрэг, “Женко” клуб
  4. Б.Ням-Эрдэнэ Хан-Уул дүүрэг, “Женко” клуб

Эрэгтэй -90 кг. Нийт 18 жүдоч

  1. Г.Алтанбагана Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо
  2. Н.Дагвасүрэн Хангарьд спорт хороо
  3. Б.Бат-Эрдэнэ ХХЕГ-ын "Хилчин" спорт хороо
  4. Г.Пунцагцэрэн Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо

Эмэгтэй -70 кг. Нийт 6 жүдоч

  1. Ц.Наранжаргал Хан-Ууул дүүрэг, “Женко” клуб
  2. Ц.Энхчимэг ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо
  3. М.Даваасүрэн Боржин төв дэвжээ
  4. Г.Мөнгөнтуяа Монголын жүдо академи

Эрэгтэй -81 кг. Нийт 20 жүдоч

  1. Г.Болор-Очир “Женко” клуб
  2. Г.Одбаяр “Женко” клуб
  3. Б.Эрдэнэбаяр Хангарьд спорт хороо
  4. Б.Мөррэнцэн Хангарьд спорт хороо

Эрэгтэй -73 кг. Нийт 20 жүдоч

  1. Ц.Цогтбаатар ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо
  2. Л.Анхзаяа Женко клуб
  3. О.Уранбаяр ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо
  4. Д.Алтансүх Хангарьд спорт хороо

Эрэгтэй -66 кг. Нийт 22 жүдоч

  1. Г.Сод-Эрдэнэ Хэнтий аймаг
  2. Б.Эрхэмбаяр Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо
  3. Г.Хэрлэн ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо
  4. Ё.Басхүү ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо

Эрэгтэй -60 кг. Нийт 23 жүдоч

  1. Э.Ариунболд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо
  2. Б.Цогт-Очир Хангарьд спорт хороо
  3. Б.Энэбиш Бөх Билэгт
  4. Э.Сумъяабазар Женко клуб

Эмэгтэй -63 кг. Нийт 18 жүдоч

  1. Б.Ганхайч Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо
  2. Б.Баасанжаргал ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо
  3. Л.Энх-Отгон Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургууль
  4. С.Лхагвадулам ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо

Эмэгтэй -57 кг. Нийт 12 жүдоч

  1. Л.Энхрийлэн ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо
  2. Ц.Хулан Шинэ Бадрах дэвжээ
  3. Б.Алтанцэцэг Хан-Уул дүүрэг, “Женко” клуб
  4. Ч.Ичинхорлоо Хан-Уул дүүрэг, “Женко” клуб

Эмэгтэй -52 кг. Нийт 6 жүдоч

  1. Б.Хорлоодой ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо
  2. Б.Гал-Од Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо
  3. Г.Ганцэцэг ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо
  4. П.Буянхишиг Хан-Уул дүүрэг, “Женко” клуб

Эмэгтэй -48 кг. Нийт 16 жүдоч

  1. Г.Наранцэцэг Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо
  2. Б.Баасанхүү ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо
  3. Э.Хүслэн Чингэлтэй дүүрэг
  4. О.Сарантуяа ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо


Сэтгэгдэл

Guest [202.21.127.168] 2021-12-28 03:13:00

-100, +100 яав?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.