Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын “Дуурга” баг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км–т, сумын төвд/ 2021.12.15-ны өдөр сумын төвийн урд хэсгээр урсдаг “Эгийн гол”-ын мөс задарч халиа үүссэний улмаас сумын төвийн 2,4 дүгээр багийн 33 өрхийн хашаа усанд автсан, “ЗИЛ 131” автомашин, “КАМАЗ 4310” автомашин, “ГАЗ 66” автомашинууд голын усанд суусан тухай мэдээллийг 2021.12.25-ны өдөр хүлээн авсан.
Ажиллагаанд Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын бүлгийн дарга аврах ажиллагааны зааварлагч хошууч Л.Ганзоригоор ахлуулсан 9 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 25 хүн, 3 автомашинтай. Нийт 35 хүн, 4 автомашинтайгаар ажиллав.
“ГАЗ 66” загварын ачааны автомашины 250 метр, “КАМАЗ 4310” загварын ачааны автамашиныг 130 метр зайд тус тус мөсийг гудамлан зүсэж замыг чөлөөлсөний эцэст дээрх машинуудыг татаж гаргалаа.
Усанд автсан 2, 4 дүгээр багийн 33 өрхийг аюулгүй зайд нүүлгэн шилжүүлсэн.
Сэтгэгдэл
зочин [192.82.77.239] 2021-12-28 05:30:20
Усан цах станц баривал бүүр аюул болох нээ.
Boldkhuu [202.131.245.34] 2021-12-28 06:06:32
T1 малаа. УЦС өөрийнхөө л далан дотроо усаа хуримтлуулна аа