Эргэн төлөгдсөн зээл 130.2 тэрбум төгрөгөөр буурчээ
132.6 тэрбум төгрөгтэй тэнцэх зээл гадаад валютаар олгогджээ
Арваннэгдүгээр сард хувийн байгууллагад 1,077.0 тэрбум төгрөгийн зээл шинээр олгогдсоны 12.3 хувь буюу 132.6 тэрбум төгрөгтэй тэнцэх зээл гадаад валютаар олгогджээ. Иргэдийн зээлийн үлдэгдэл өмнөх сараас 97.9 тэрбум төгрөгөөр өссөн байна. Иргэдийн зээлийг задалж авч үзвэл, өмнөх сараас тэтгэврийн зээлийн үлдэгдэл 70.7 тэрбум, ипотекийн зээлийн үлдэгдэл 60.0 тэрбум (МИК-д шилжсэн багцыг оруулснаар), худалдааны салбарын зээлийн үлдэгдэл 49.1 тэрбум, автомашины зээлийн үлдэгдэл 45.6 тэрбум, хадгаламж барьцаалсан зээлийн үлдэгдэл 25.8 тэрбум төгрөгөөр тус тус өсч, картын зээлийн үлдэгдэл 28.2 тэрбум, малчны зээлийн үлдэгдэл 7.4 тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна. Арваннэгдүгээр сард иргэдэд 1280.2 тэрбум төгрөгийн зээл шинээр олгогдсоны 0.6 хувь нь гадаад валютаар олгогджээ.
Хувийн байгууллагын зээлийн үлдэгдэл өмнөх сараас 170 тэрбум төгрөгөөр өсчээ
Хувийн байгууллагын зээлийн үлдэгдэл өмнөх сараас 170.0 тэрбум төгрөгөөр өсчээ. Хувийн байгууллагын зээлийн үлдэгдлийн сарын өөрчлөлтийг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар ангилан харуулбал, бөөний болон жижиглэн худалдаа салбарын зээл 90.6 тэрбум, уул уурхайн салбарын зээл 27.5 тэрбум, боловсруулах үйлдвэрлэлийн салбар 9.1 тэрбум, ус хангамж, сувагжилтын системийн үйл ажиллагааны салбарын зээл 6.8 тэрбум, санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарын зээл 6.4 тэрбум төгрөгөөр тус тус өсөж, үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбарын зээл 36.5 тэрбум, тээвэр, агуулахын үйл ажиллагааны салбарын зээл 16.7 тэрбум, хөдөө аж ахуйн салбарын зээл 6.1 тэрбум, барилгын салбарын зээл 5.5 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.
Нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 15.9 хувиар өслөө
Банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 19.1 хувиар өсч 20.0 их наяд төгрөгт хүрсэн байна. Тодруулбал, өмнөх оны мөн үеэс хувийн байгууллагын зээл 19.4 хувиар өсөж 9.4 их наяд төгрөгт, иргэдийн зээл 18.9 хувиар өсч 10.2 их наяд төгрөгт хүрчээ. Нийт зээлийн үлдэгдлийн 1.4 их наяд төгрөг буюу 7.1 хувь нь гадаад валютаар олгосон зээл байна. Өмнөх сартай харьцуулахад зээлийн үлдэгдэл 173.4 тэрбум төгрөг буюу 0.9 хувиар өссөн бөгөөд хувийн байгууллагын зээл 1.8 хувиар, иргэдийн зээл 1.0 хувиар тус тус өсжээ. Харин банкуудаас МИК ОССК-д шилжүүлсэн иргэдийн ипотекийн зээлийг нэмж тооцвол нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 15.9 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар тус тус өссөн байна.
Эргэн төлөгдсөн зээл 130.2 тэрбум төгрөгөөр буурчээ
Арваннэгдүгээр сард шинээр олгосон зээл өмнөх сараас 298.3 тэрбум төгрөгөөр өсөж, эргэн төлөгдсөн зээл 130.2 тэрбум төгрөгөөр буурчээ. Шинээр олгосон зээлийн 5.8 хувь буюу 140.5 тэрбум төгрөгийг гадаад валютаар олгожээ. Чанаргүй зээл өмнөх сараас 39.1 тэрбум төгрөгөөр өсөж, 2,007.8 тэрбум төгрөгт хүрлээ. Тодруулбал, уул уурхайн салбар 21.3 хувийг, боловсруулах үйлдвэрлэлийн салбар 19.4 хувийг, 14.6 хувийг барилга, 9.4 хувийг үл хөдлөх, 8.8 хувийг цалин, тэтгэврийн зээл тус тус эзэлж байгаа бөгөөд нийт чанаргүй зээлийн 8.0 хувь нь гадаад валютаар олгосон зээл байна. Чанаргүй зээлийн 74.0 хувийг, анхаарал хандуулах зээлийн 79.7 хувийг хувийн байгууллагын зээл бүрдүүлж байна.
Сэтгэгдэл