“Омикрон” нь дельта хувилбараас бага эрсдэлтэй
Японы хэсэг судлаач амьтдад хийсэн туршилтууд дээр үндэслэн коронавирусний "Омикрон" хувилбар нь дельтагаас бага эмгэг төрүүлэгч байж магадгүй гэж үзэж байна.
Судалгааны эрдэмтдийн багийг Токиогийн их сургуулийн Анагаах ухааны хүрээлэнгийн дэд профессор Сато Кей, Хоккайдогийн их сургуулийн Анагаах ухааны дээд сургуулийн профессор Фукухара Такасуке нар удирдаж байна. Судалгааны үр дүнг онлайнаар нийтэлжээ.
Судалгааны баг "Омикрон"-ыг дельта хувилбар болон тахлын эхэн үеийн коронавирустай харьцуулжээ. Дельта болон эсийн өсгөвөрт үүссэн эрт хувилбар нь халдвар авсан эсийг задалж, эсийн нэгдлийг үүсгэсэн гэж үзэж байгаа боловч "Омикрон" ийм нэгдлийг харуулаагүй байна.
Судлаачдын үзэж байгаагаар дельта буюу эрт хувилбарын халдвар авсан хүмүүс жингээ хасаж, уушгины хатгалгаа хурцдаж, уушгинд цус алддаг нийтлэг шинж тэмдэг илэрсэн байна.
Харин үүний эсрэг "Омикрон"-ы халдвар авсан хүмүүст ийм жингийн өөрчлөлт илрээгүй бөгөөд уушгины хатгалгаа нь ноцтой болоогүй гэж судлаачид мэдэгдсэн байна. Судлаачдын үзэж байгаагаар "Омикрон"-ы талаарх судалгаанууд нь зөвхөн туршилтын амьтад дээр гарсан үр дүн юм.
Гэвч "Омикрон" нь уушгины хатгалгаа үүсгэж болзошгүй учраас иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.31] 2021-12-31 06:07:16
Омикрон нь корона дельта хоёроос илүү хүнээс хүнд хурдан халдварладаг. Дархлаа сайтай хүнд хөнгөн тусдаг. Дархлаа султай хүнд их хүнд тусдаг.