Бусдын биед гэмтэл учруулах гэсэн 2 хэргийг таслан зогсоов
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтсээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор энэ оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 16-ны өдрүүдэд эргүүлийн үүрэг гүйцэтгэж, бусдын биед гэмтэл учруулах гэсэн 2 хэргийг таслан зогсоож, гэмт хэрэгт сэрдэгдсэн 2, шүүхийн хариуцагч 4, зөрчлийн улмаас эрэн сурвалжлагдаж байгаа 2, оршин суух газраасаа сураггүй алга болсон 1 хүнийг олж тогтоон, хууль тогтоомж зөрчсөн 34 зөрчлийг илрүүлэн шилжүүлж, 78 хүнд зөвлөн тусалжээ.
Мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 28 хүнийг яаралтай тусламжийн 103 төвд үзүүлж, ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Мөн Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25, 42 дугаар хороодод мягмар, баасан гарагт хороо, дүүргийн ажилтнуудтай хамтран иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, зөвлөмж өгч хамтран ажиллаж байна.
Сэтгэгдэл