Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэлийн хуудсаар иргэн Р.Батсайхан, Г.Базаррагчаа нарт холбогдуулан “Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг баримтлан хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн буюу тээврийн үйлчилгээний үнийн хөөрөгдөл үүсгэж, өрсөлдөөний хууль тогтоомж зөрчсөн” гэсэн үндэслэлээр тус тус 2 сая төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого Р.Батсайханаас 25 сая, Э.Базаррагчаагаас 26 сая төгрөгийг хурааж, улсын орлого болгохоор шийдсэн байна.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар энэхүү маргааныг хянан хэлэлцэж, улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхижээ.
Тодруулбал, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улс хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарласан үед жолооч Р.Батсайхан, Г.Базаррагчаа нар нь Эрээн-Улаанбаатар чиглэлд хүнсний нарийн ногооны тээврийн үйлчилгээ үзүүлэхдээ тээвэрлэлтийн хөлсийг үндэслэлгүйгээр өсгөсөн, ердийн үед 2-3 сая төгрөгийн үнэтэй байсныг 25-26 сая төгрөг болгож хэлэлцэн тохирч өсгөсөн, энэ нь хэрэглэгчийг хохироох хууль бус худалдааны арга хэрэглэсэн зөрчил мөн байх тул улсын байцаагчийн акт хуульд нийцсэн гэж үзжээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.160.105] 2022-01-18 05:21:45
ШӨХТГазар Бат-эрдэнийг очсоноос хойш амилсан шүү,бүр нэрэнч мартагдах дөхсөн газар байсан,ёстой ажил хийдэг хүн ийм л байдаг гэмээр сайн ажиллаж иргэдийн эрх ашгийн төлөө олон зүйл санаачлан хэрэгжүүлсэн бүтээлч сэтгэлгээтэй залуу байсан.Аргагүй олонд танигдлаа,харин одоо үлдсэн нөхөд нь хэр ажиллах бол гэдэг нь сэтгэл зовоож байна. Бат-эрдэнэ дээ эрүүл энх ажлын өндөр амжилт хүсье,байгаль орчны асуудал бас л иргэдийн сэтгэлийг түгшээж буй асуудал,эргэлт гаргаарай гэж хүсье.
иргэд [192.82.76.39] 2022-01-17 14:01:42
энэ муу жолооч нар арай дэндүү даварч бна торнох багадна шоронд хийх хэрэгтэй
зочин [150.129.142.191] 2022-01-17 10:21:06
өндөр торгооч өөрт нь хоол болохгүй хүн хогнуудыг нэр ус машины номёртой нь зарла